Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2024/03250

 

 

 

 

 

 

 

 

2024 09 06 181/ШШ2024/03250

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух ... овогт Ж.М /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоотод оршин суух, ... овогт Б.С /РД:..../-т холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,302,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.М миний бие 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б.Сд үнэт эдлэл зээлээр худалдсан. Түүнээс хойш өнөөдрийн хүртэл өгнө гэж хэлсэн боловч огт өгсөнгүй өдийг хүрлээ. 3-4 хуваахаар тохиролцож өгсөн. Урьд нь мөнгөн эдлэл, чулуун эдлэл, аваад өгдөг байсан. 3,5 жил харилцсан, итгэлтэй худалдан авагч байсан. Иймд үнэт эдлэлийн хөлс 1,302,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,982 төгрөгийн хамт гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.С нь шүүхэд гаргасан тайлбартаа: 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,302,000 төгрөгийг төлнө гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Б.Сд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,302,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,302,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Ж.Мд төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.С нь нэхэмжлэлийн шаардлага 1,302,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Ж.Мд төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,782 төгрөгийн 17,891 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 17,891 төгрөгийг, хариуцагч Б.Сгаас 17,891 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Мд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА