| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00972/И |
| Дугаар | 155/ШШ2024/00998 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2024/00998
| 2024 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 155/ШШ2024/00998 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***од оршин суух, Х овогт Г-ын Э-,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00972/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Э- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Нэхэмжлэгч Г.Э-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нар хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Г-ын Э- нь хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, 70 дугаар дансны цалингийн баримт дутуу, ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаал архивт хадгалагдаж үлдээгүй зэргээс шалтгаалан өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 04- ний өдрийг дуустал ногоочноор, Хөвсгөл аймгийн Гурил тэжээлийн комбинатад 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал лаборантаар, Хөвсгөл аймгийн Холбооны газрын Малчны хороололд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл салбарын эрхлэгчээр, 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл кассчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал залгагчаар тус тус ажиллаж байсан хугацааг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан.
Нэхэмжлэгч Г.Э- нь 1986 онд Төв аймгийн Заамар суманд байсан Техник мэргэжлийн сургуульд элсэн суралцаж 1988 онд жимс ногооны ангийг төгсөж Хөвсгөл аймгийн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийг удирдах газарт хуваарилагдсан болох нь 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 267174 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр нотлогдож байгаа. Тухайн үед аймгийн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийг удирдах газар нь хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр сурч төгссөн мэргэжлийн боловсон хүчнийг шаардлагатай газар нь хуваарилдаг байсан бөгөөд нэхэмжлэгч Г.Э-ийг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд ажиллуулахаар шилжүүлжээ. Ингээд Ардын зориг нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 41 тоот тушаалаар ногоочноор томилсон ба нэгдлийн даргын 1989 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар ногоочны үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Тухайн үйл баримт нь хөдөлмөрийн дэвтэрт хийсэн бичилтээр нотлогдож байгаа гэж үзэж байна. Аймгийн архивт тухайн баримт байхгүй байгаа ба Ардын зориг нэгдлийн 70 дугаар данснаас цалин хөлсний тодорхойлолтоо авах боломжтой байсан хэдий ч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын нэгдсэн контор 1997 оны 4 дүгээр сарын 22-ны шөнө шатсанаас шалтгаалан цалин хөлсний баримт хэрэгт бүрэн авагдаагүй дутуу байна. Контор шатсан болох нь Хөвсгөл аймгийн гал түймэртэй тэмцэх албанаас гаргасан 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаартай нотломжоор тогтоогдож байгаа болно. Нэхэмжпэгч нь Тосонцэнгэл сумаас Мөрөнд шилжиж ирсний дараа 1989 оны 09 дүгээр сарын 01 -ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Гурил тэжээлийн комбинатын даргын 1989 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 077 тоот тушаалаар лаборантаар томилогдон, 1989 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102 тоот тушаалаар чөлөөлөгдсөн болох нь хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн бичилтээс харагдаж байна. Үүний дараа тэрээр аймгийн Холбооны газарт ажилд орон 1990 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн Малчин хороололд салбарын эрхлэгчээр түр томилогдсоныг Холбооны газрын даргын 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 215 дугаар тушаал нотолж байгаа ба тухайн албан тушаалд ажиллаж байхад нь тус газрын даргын 1991 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 131 дугаар тушаалаар хот хоорондын залгагчаар 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 249 дугаар тушаалаар хот хоорондын тасагт кассчинаар тус тус түр томилон шилжүүлэн ажиллуулж байсан байна. Нэхэмжлэгч Г.Э- нь 1992 оны 5 дугаар сарын 01-нээс жирэмсний амралтаа авч 1992 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 79 дугаар тушаалаар түүнд жирэмсний чөлөө олгосон ба үргэлжлүүлэн өөрийн хүсэлтээр хүүхэд асрах чөлөө авсан тул түүнийг 1992 оны 8 дугаар сарын 23-ны өдөр салбарын эрхлэгчийн ажлаас 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 132 дугаар тушаалаар чөлөөлжээ. Нэхэмжлэгч Г.Э- нь 1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл аймгийн Холбооны газраас цалин авч байсан болох нь тус газрын архиваас гаргаж өгсөн цалингийн түүврээс харагдаж байна. Холбооны газраас нэхэмжлэгчид 1993 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаар тушаалаар, мөн 1994 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дахин амаржсан тул 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 104 дугаартай тушаалаар 1994 оны 10 дугаар сарын 23-наас 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус тэтгэмжтэй чөлөө олгосон байна. Нэхэмжпэгчийн хөдөлмөрийн дэвтрийг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 2002 оны 10 дугаар сарын 17-ны өдөр баталгаажуулсан байх бөгөөд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл улсад 5 жил 8 сар 3 хоног ажилласан болохыг тогтоожээ. Нэхэмжлэгч нь тэтгэврийн насанд хүрч тэтгэврээ тогтоолгох гэтэл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилласан жилээ шүүхээр тогтоолгосон тохиолдолд тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан байна. Иймд Мөрөн сумын иргэн Г-ын Э-ийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэл, Хөвсгөл аймгийн Гурил тэжээлийн комбинат, аймгийн Холбооны газарт ажилласан хугацааг тогтоож, тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолын дагуу 2 хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацааг ажилласан жилд тооцон, 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт ажилласан байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Төв аймгийн Заамар сум дахь ХАА-н ТМСургуулийн захиргаанаас 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Г- овогтой Э-т нээж олгосон №267174 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х Г-ын Э-ийн №062121875 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн Сан хөмрөгийн эрхлэгч Г.Н-ийн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1987 оноос хойших тушаал манай архивт шилжиж ирээгүй, Аймгийн Холбооны газрын даргын 1990, 1996 оны тушаал шүүж үзэхэд Г.Э-ийг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилт бүхий 11/756 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Холбооны газрын Үйлчилгээний албаны Салбарын залгагч Г.Э-ийн 1990 оны 9-12, 1991 оны 1-12, 1992 оны 1-4 дүгээр саруудад авч байсан цалингийн түүвэр, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарт Монголын цахилгаан холбоо Хөвсгөл аймаг дахь салбарын санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Хөвсгөл аймгийн Гурил тэжээлийн комбинатын захиргааны 1989 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 77 дугаартай Ажилд томилох тухай 1989 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1991 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 191 дугаартай Ажилд томилох, чөлөөлөх тухай, 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 249 дугаартай Ажилд томилох, чөлөөлөх тухай 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаартай Ажилд томилох ба шилжүүлэн ажиллуулах тухай 1992 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 79 дугаартай Ажилд томилох тухай 1993 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай 1, 2 дугаар хавсралтын хуулбарын хамт, Хөвсгөл аймгийн Холбооны газрын УҮГ даргын 1994 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 104 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаартай Гал түймэр гарсан тухай нотломжийн хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Х Г-ын Э-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Шагдарсүрэнгийн Түмэнчулууны төрсний гэрчилгээний хуулбар, БНМАУ-ын Ардын боловсролын яамны Техник мэргэжлийн сургуулийг удирдах ерөнхий газрын №88/001345 тоот үнэмлэхийн хуулбарын тус тус нотариатчаар гэрчлүүлсэн хувь, Намжилрэн Шагдарсүрэнгийн Очирзаяагийн төрсний бүртгэлийн лавлагаа, Э-ийн Ц-гийн төрсний бүртгэлийн лавлагаа, Ш-гийн Б-гийн нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-41, 79-82 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр И.Д, Ч.Ө нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 74-78 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г.Э-ийн иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Г-ын Э-т холбогдох тушаал шийдвэр, мөн хугацааны цалин хөлсний баримт бий эсэх талаар лавлагааг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газраас Г.Э-ийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалин хөлсний баримтыг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 45-66 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Э- нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор, Хөвсгөл аймгийн Гурил тэжээлийн комбинатын захиргаанд 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд лаборантаар, Хөвсгөл аймгийн Холбооны газрын Малчны хороололд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд салбарын эрхлэгчээр, 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд кассчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд залгагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор, Хөвсгөл аймгийн Гурил тэжээлийн комбинатад 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд лаборантаар, Хөвсгөл аймгийн Холбооны газрын малчны хороололд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд салбарын эрхлэгчээр, 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд кассчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл залгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагыг тодруулсан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.Э- нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Г.Э- нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор, Хөвсгөл аймгийн Гурил тэжээлийн комбинатад 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд лаборантаар, Хөвсгөл аймгийн Холбооны газрын малчны хороололд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд салбарын эрхлэгчээр, 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд кассчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд залгагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Г- овогтой Э-т Төв аймгийн Заамар сум дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон №267174 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай I.Заамар дахь ХАА-н ТМС-ийг ... жимс ногооны мэргэжлээр төгсөж ирсэн Г.Э-ийг 1988 оны 7-р сарын 15-ны өдрөөс эхлэн ногоо бригадад ногоочноор ...тус тус авч ажиллуулсугай гэх бичилт бүхий Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас),
Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Хөвсгөл аймгийн Гурил тэжээлийн комбинатын захиргааны 1989 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Лобаронт Г.Э-ийг II/12-ноос тус тус чөлөөлсүгэй. гэх бичилт бүхий Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай 102 дугаар тушаалын Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1991 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 191 дугаартай ... касс Ч.Ц чөлөөтэй тул Г.Э-ийг 8-р сарын 25-наас түр хугацаагаар тус бүр ажиллуулсугай. ... гэх бичилт бүхий Ажилд томилох, чөлөөлөх тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 31 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 249 дугаартай I.Хот хоорондын тасагт Г.Э-ийг II-р сарын 8-наас 13-ныг хүртэл түр кассаар, ....тус бүр томилж ажиллуулсугай. гэх бичилт бүхий Ажилд томилох, чөлөөлөх тухай дүгээр тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаартай I.Хот хоорондын тасгийн залгагч н.Бямбасүрэн хүүхдээ асрах чөлөө дууссан учир, I-р сарын 4-нөөс залгагчаар, залгагч н.Эрдэнэчулуун хувийн гачигдлаар I-р сарын 23-наас 2-р сарын 15-ныг хүртэл чөлөөтэй хугацаанд залгагчаар Г.Э-ийг түр хугацаагаар ажиллуулах. гэх бичилт бүхий Ажилд томилох ба шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1992 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 79 дугаартай I.Малчны хорооллын салбарын залгагч, Г.Э- нь 5-р сарын 1-нээс жирэмсний чөлөө авсан тул н.Г-ыг түр хугацаагаар ажиллуулсугай. гэх бичилт бүхий Ажилд томилох тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 34 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1993 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, түүний хавсралт 1, 2 дугаарт Г.Э- залгагч амаржсан он, сар, өдөр: 1992-6-2, чөлөө эхэлсэн он, сар, өдөр: 1992-8-23, чөлөө дуусах он, сар, өдөр: 1993-7-1 гэх бичилт хавсралтын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Холбооны газрын УҮГ даргын 1994 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 104 дугаартай ... Хот хоорондын залгагч Г.Э- нь 1994 оны 3-р сарын 30-нд амаржсан тул 1994 оны 10-р сарын 23-наас 1995 оны 12-р сарын 31-ныг хүртэл ...тэтгэмжтэй чөлөөг олгосугай. гэх бичилт бүхий Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн холбооны газрын УҮГ даргын 1995 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн I.Хот хоорондын залгагч Г.Э- нь 1994 оны 9-р сарын 1-нд төрөөд, хүүхдээ асрахаар чөлөө авч, сард 1360 төгрөгийн тэтгэмж авч байгаа боловч 800 төгрөгийн нөхвөр авахаар тодорхойлуулсныг үндэслэн 800 төгрөгийг нэмж олгосугай. гэх бичилт бүхий Нөхвөр олгох тухай 9 дүгээр тушаалын Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 58 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд ногоочноор ажиллаж байсан Г-ын Э-ийн 1988 оны 7-9 саруудад авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн тооцооны хүснэгт (хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Холбооны газрын Үйлчилгээний албаны Салбарын залгагч Г.Э-ийн 1990 оны 9-12, 1991 оны 1-12, 1992 оны 1-4 дүгээр саруудад авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарт Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн Хөвсгөл аймаг дахь салбарын санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 7-28 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г.Э-ийн мэргэжил хэсэгт жимс ногоочин, ажилладаг гэх хэсэгт Тосонцэнгэлд, ажилд орсон гэх хэсэгт 1988, эрхэлдэг ажил гэх хэсэгт жимс ногоочин, эрхэлж эхэлсэн гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Мөрөн гэх бичиглэл бүхий ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 48 дугаар хуудас),
Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаартай гал түймэр гарсан тухай нотломж (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),
БНМАУ-ын Ардын боловсролын яамны Техник мэргэжлийн сургуулийг удирдах ерөнхий газрын №88/001345 тоот үнэмлэхийн хуулбар, (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),
Гэрч И.Д-ын: ... Олны өтөг салбарт хорооны залгагчаар 1990 оноос Г.Э- нь ажиллаж эхэлсэн. ... Г.Э- нь 1990 оноос Төв холбоонд залгагч, кассын нярав, мэдээ авагч зэрэг ажлуудыг хийж байсан. гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Ө-ын ... миний бие 1988 оны 9 сар хүртэл Ардын зориг нэгдэлд ногоочноор хамт ажиллаж байсан. гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Г.Э- нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор, Хөвсгөл аймгийн Гурил тэжээлийн комбинатад 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд лаборантаар, Хөвсгөл аймгийн Холбооны газрын малчны хороололд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд салбарын эрхлэгчээр, 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд кассчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд залгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Г.Э-ийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор, Хөвсгөл аймгийн Гурил тэжээлийн комбинатад 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд лаборантаар, Хөвсгөл аймгийн Холбооны газрын малчны хороололд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд салбарын эрхлэгчээр, 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд кассчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд залгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН