Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2024/0574

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М*******” ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ш.Г,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Т,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н нарын хоорондын “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/5 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/5 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн “М*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

1.2. Б газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1269 тоот “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай” албан бичгийг “М*******” ХХК-д хүргүүлсэн байна.

1.3. “М*******” ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23/50 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан газар ашиглах эрхийг сэргээх тухай гомдол гаргажээ.

1.4. Нэхэмжлэгчээс анх шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/5 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргаж, шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШЗ2024/0579 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

1.5. Шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2024/3976 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 221/ШТ2024/0450 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

1.6. “М*******” ХХК-иас 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/5 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг дахин гаргасан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “М*******” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Анх 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/2 дугаар тушаалаар нэхэмжлэгчид анх Б газрын Аанд 4 га газар ашиглах эрх олгосон. Уг А/2 дугаар тушаал шийдвэртэй холбоотойгоор “Д” ХХК нь энэхүү шийдвэр нь бидний газартай давхардуулсан үндэслэлээ нэхэмжлэл гаргаж захиргааны шүүхийн маргаан үүсгэж, “М*******” ХХК-ийн зүгээс гуравдагч этгээдээр оролцсон байдаг.

Ингээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын -ний өдрийн 0750 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0052 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 115 дугаар тогтоол шийдвэрүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/2 дугаар тушаалын “М*******” ХХК-д холбогдох хэсгийн “Д” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгосон шийдвэрээр бидний газрын хэмжээ 2.5 га болж багасаж өөрчлөгдсөн байдаг.

1.1. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/4 дүгээр тушаалаар 4 га газраас шүүхийн шийдвэрийн дагуу 1.5 га талбайг хэсэгчлэн цуцалсан.

1.2. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу 1.5 га газартай болсноо хойш өмнө 4 га газрын хэмжээгээр төлсөн илүү төлөлтөө хэрхэн яаж газрын төлбөрөө суутгуулах талаар хүсэлт гаргасныг аливаа захиргааны байгууллагаас шийдвэрлээгүй. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс нийслэлийн Хан-Уул дүүргийн газрын албаны шаардлагын хүрээнд газрын төлбөрөө зохих ёсоор төлсөөр ирснийг хариуцагч захиргааны байгууллага харгалзан үзээгүй юм.

1.3. Мөн бидний анх байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гэрээ нь 4 га газартай холбоотой байдаг бөгөөд гурван шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч эс биелүүлж, өөрчлөгдөн хэмжээгээр буюу 2.5 га газартай холбоотойгоор аливаа газар ашиглах гэрээ байгуулаагүй. Бидний зүгээс нэгэнт хуулийн байгууллага 4 га газрыг 2.5 га газар болгосон учраас 2.5 га газартай холбоотойгоор газар ашиглах гэрээ байгуулах хүсэлт болон газрын төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэхээр удаа дараа захиргааны холбогдох байгууллагад хандахад шийдвэрлэж өгөөгүй байдаг юм.

2. Газрын хэмжээ шүүхийн шийдвэрийн дагуу 2.5 га газар болж өөрчлөгдсөнөөс хойш захиргааны байгууллага болон эрх бүхий хуулийн этгээдтэй нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар харилцсан бөгөөд сайдын зүгээс бидний газар ашиглах хүсэл сонирхлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч “5” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2.5 га газартай холбоотойгоор эргэлийн цэгийг газарт бэхэлсэн тухай акт үйлдсэн, батлуулсан.

2.2. Нэхэмжлэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б газрын хамгаалалтын захиргаанд 1/15 дугаар албан бичгээр “.... хавсралтаар хүргүүлж буй газрын хэмжээ тогтоосон солбицлын цэг болон кадастрын зургийг үндэслэн газрын орох, гарах гарц, замыг шийдвэрлэж хашаа барих зөвшөөрөл болгож өгнө үү” гэх хүсэлтийг /шийдвэрлээгүй/

2.3. Нэхэмжлэгчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 07/19 тоот албан бичгээр 4 га газар 2.5 га газар болсонтой холбогдуулан газрын төлбөрийн зөрүүний талаар хандахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10/4627 дугаар албан бичгээр /шийдвэрлээгүй, хувийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст хүргүүлсэн нь буруу угтаа бол Хан-Уул дүүргийн татварын хэлтэст хүргүүлэх ёстой байсан/

2.4. Нэхэмжлэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/151 дүгээр албан бичиг, хүсэлтийн дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16/4939 дүгээр албан бичиг ирсэн.

2.5. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай 09/8061 дүгээр албан бичиг,

2.6. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн татварын хэлтэс 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/20 дугаар албан бичгээр “.. анх 2015 онд газрыг авахдаа 4 га газрын хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж 20,000,000 төгрөг төлснөөс газрын хэмжээ 2.5 га газраар бодож суутгаж, шүүхийн шийдвэрийн хугацааг хасаж, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн газрын төлбөр, мөн бусад зардлыг манай компанийн нэр дээр тооцож өгнө үү” гэх хүсэлт болон 14 бичиг баримтын хамт хүргүүлсэн.

2.7. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүх, нутгийн удирдлагын газрын даргад 2020 оны 11 дүгээр сарын -ний Өдрийн 11/20-10/13 дугаар албан бичгээр “... 4 га газар бус 2.5 га газартай холбоотой газар ашиглах гурвалсан гэрээг шинэчилж өгөх тухай хүсэлт ирүүлсэн.

2.8. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүх, нутгийн удирдлагын газарт хандан 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар албан бичгээр “... шүүхийн шийдвэрийн дагуу 2.5 газартаа газрын зураг хийлгэж, газрын гэрчилгээний хавсралтад талбай өөрчилсөн солбицлын цэгийг шинэчлэн өөрчлөлт оруулсан, мөн 2015 онд газрын авахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 20,000,000 төгрөгөөс 2.5 га газраар бодож суутгах, солбицол өөрчилсөнтэй холбогдуулан гэрчилгээ, гурвалсан гэрээг шинэчилж, шүүхийн шийдвэртэй хугацааг засаж 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн газрын төлбөр, мөн бусад зардлыг манай компанийн нэр дээр тооцож гэрээг шинэчилж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан /шийдвэрлээгүй/

2.9. Мөн адил нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн газрын албанд 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11/20-14 дугаар албан бичгээр шүүхийн шийдвэрийн дагуу 2.5 газартаа шинэчилсэн газрын зураг хийлгэж, газрын гэрчилгээний хавсралтад талбай өөрчилсөн солбицлын цэгийг шинэчлэн өөрчлөлт оруулсан, мөн 2015 онд газрын авахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 20,000,000 төгрөгөөс 2.5 га газраар бодож суутгах, солбицол өөрчилсөнтэй холбогдуулан гэрчилгээ, гурвалсан гэрээг шинэчилж, шүүхийн шийдвэртэй хугацааг хасаж 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн газрын төлбөр, мөн бусад зардлыг манай компанийн нэр дээр тооцож гэрээг шинэчилж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан /шийдвэрлээгүй/

2.10. Нэхэмжлэгчээс 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б*******нд хандан энэ тайлбарын 2.8-2.9 адил байдлаар хүсэлт гаргасан. /Шийдвэрлээгүй/

2.11. Нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын -ний өдрийн 14 дүгээр албан бичгээр Б*******нд хандан “... газрын хэмжээ тогтоосон солбицлын цэг болон кадастрын зургийг үндэслэн газрын орох, гарах гарц, замыг шийдвэрлэж, хашаа барих зөвшөөрөл олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан. /2021.10.25-ны өдрийн 15/2 дугаар албан бичгээр хариу өгсөн, шийдвэрлээгүй/

2.12. Нэхэмжлэгчээс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 23/01 дүгээр албан бичгээр Б*******нд хандан “... орох гарах орц гарцны асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан /Шийдвэрлээгүй/

2.13. Нэхэмжлэгчээс 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23/06 дугаар албан бичгээр Б*******нд хандан “...төсөл хөтөлбөрөө эхлэх болсон тул орох гарах орц гарц мөн түр хашаа барих зөвшөөрөл олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан /Шийдвэрлээгүй/ байдаг юм.

3. Мөн гурван шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгчийн зүгээс уг 4 га газар нь 2.5 га газар болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зөрүү төлбөрийн асуудлыг захиргааны холбогдох байгууллагаар шийдвэрлүүлж чадаагүй ч бидний зүгээс 2.5 га газрын хэмжээгээр төлбөр тооцоогоо төлсөөр ирсэн. Тодруулбал, захиргааны байгууллагатай байгуулсан 2015 оны газар ашиглах гурвалсан гэрээг гурван шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш шинэчлээгүй, хуульд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй боловч нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2.5 га газартай холбоотойгоор холбогдох газрын албанд хандан Газрын төлбөрийн тухай хуулийн 9.1, 9.2, 9.3-д заасны дагуу газрын төлбөрийн төлөлтөө хийсээр ирсэн юм.

Ингэхдээ Хан-Уул дүүргийн газрын /1002 тоот дансанд/

- 2023.04.20-ны өдөр 2,275,447 төгрөгийн төлбөр,

-2023.04.20-ны өдөр 9,096,120 төгрөгийн төлбөр,

-2022.05.09-ний өдөр 3,2,647 төгрөгийн төлбөр.

-2022.05.09-ний өдөр 5,343,971 төгрөгийн төлбөр.

-2023.04.20-ны өдөр 17,813,171 төгрөгийн төлбөр,

-2023.04.20-ны өдөр 9,096,120 төгрөгийн төлбөр,

-2022.11.-ний өдөр 5,343,971 төгрөгийн төлбөр.

-2023.04.20-ны өдөр 21,375,884 төгрөгийн төлбөр.

-2022.09.26-ны өдөр 14,250,588 төгрөгийн төлбөр.

-2022.06.22-ны өдөр 5,600,000 төгрөгийн төлбөр,

-2022.12.19-ний өдөр 4,000,000 төгрөгийн төлбөр,

-2022.08.17-ны өдөр 3,2,647 төгрөгийн төлбөр,

-2022.05.09-ний өдөр 5,343,971 төгрөгийн төлбөр,

-2022.08.17-ны өдөр 5,343,971 төгрөгийн төлбөр,

-2022.05.09-ний өдөр 3,2,647 төгрөгийн төлбөрүүдийг тус тус төлж Хан-Уул дүүргийн газрын албатай тооцоо нийлж, төлбөр тооцоогүй байдлыг хариуцагч харгалзан үзээгүйд гомдолтой байна.

4. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс тухайн 2.5 га газартай холбоотойгоор Нийслэлийн Ерөнхий Архитектор Ц.Тын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Архитектур төлөвлөлтийн даалгавар” дугаар: МЗХ202 даалгавар, эксиз зураг зэргийг батлуулсныг хариуцагч харгалзан үзээгүйд гомдолтой байна.

4.1. Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар газар ашиглагч нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол түүний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай. Уг зохицуулалтын талаар Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 273, 2019 оны 115, 2023 оны 30 дугаар тогтоолуудаар тайлбарласан, энэхүү хэргүүдийн хариуцагч нь хариуцагч байгууллага өөрөө оролцсон байдаг. Ингэхдээ дээд шүүхээс “байгаль орчинд нөлөөлөх ерөнхий, нарийвчилсан үнэлгээ хийлгэж, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг батлуулах зэргээр тодорхой бичиг баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдэж байсан” зэргийг 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулах агуаар хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгчид анх Аанд 4 га газар ашиглах эрх 2015 онд нээгдсэн, үүнээс хойш газар ашиглах эрхийг 2023 онд цуцлах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулсан байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль нийцээгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн удаа дараагийн гаргасан хүсэлтийг захиргааны байгууллагаас /гэрээ шинэчлээгүй, холбогдох газарт хашаа барих зөвшөөрөл олгоогүй, 4 га газрын төлбөрийн асуудлын зөрүүг шийдвэрлэж өгөөгүй/ шийдвэрлээгүй атлаа 2.5 га газар ашиглах эрх үүссэнээс хойш газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл зааж байгаа нь Захиргааны ерөнхий хуулалтын 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”, гэж заасан захиргааны байгууллагын үйл ажиллагааны тусгай зарчмыг баримталсан гэж үзэхээргүй байдаг юм.

4.2. Нэхэмжлэгчийн зүгээс Улсын дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 115 дугаар тогтоол гарснаас хойш архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг батлуулах зэрэг баримт бичиг бүрдүүлэх ажиллагаануудыг хийсэн, энэ ажиллагаа нь өөрөө тодорхой цаг хугацаатай, тиймээс хариуцагч нэхэмжлэгчийн газар ашиглахтай холбоотойгоор архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг батлуулах зэрэг тодорхой бичиг баримт бүрдүүлэх ажиллагаа хийж байсан” талаар холбогдох баримтыг шаардалгүйгээр шийдвэр гаргасан нь мөн Захиргааны ерөнхий хуулийн 24-27-д заасан “захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэсэн үүргээ биелүүлээгүй байна.

5. Мөн энэхүү хугацаанд нэхэмжлэгчийн анх ашиглах эрхтэй болсон 4 га газар нь шүүхийн шийдвэрийн дагуу 2.5 болж, үүний дараа дахин маргаан бүхий газарт 2023 оны МЗХ202 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулсан боловч захиргааны байгууллагаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоолд заасныг хэрэгжүүлэхээр зам оруулсан талаар манай байгууллагад мэдэгдэж, улмаар тухайн газар нь 2.1 га болж өөрчлөгдсөн байдаг.

5.1. Бидний батлуулсан 2023 оны МЗХ202 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар 2.5 га газрын хэмжээнд гарсан бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоолд заасны дагуу тухайн газарт зам оруулсантай холбоотойгоор 2.1 га газар болсон. Уг иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоол өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр, уг тогтоол нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2023 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсруулагдсан байдаг байна. Өөрөөр хэлбэл энэхүү тогтоол нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлтэй, 2023 он хүртэлх хугацаанд буюу хэдий ч хэрэгжих боломжтой тогтоол гэж үзэж байгаа. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар захиргааны байгууллагаас бидэнд танай газар дээр зам оруулна гэж мэдэгдсэн эсэх асуудалд хариуцагч нягталж шалгалгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Тухайн тогтоолд заасны дагуу “Нисэх, Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө”-ний 1 дүгээр зэргийн гол гудамж замын трассд өртсөн, ингээд газрын хэмжээ 2.1 болж өөрчлөгдөж, уг тогтоолтой уялдуулан 2023 оны М3Х202 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавраас өөрөөр батлуулах шаардлага гарсан болох нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/1064 дүгээр албан бичгээр тодорхойлогдох юм. Иймээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзэж байна.

6. Нөгөө талаар, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлд газар ашиглах гэрээний зохицуулалтыг заасан. Хуулийн 37 дугаар зүйлийн 1-д энэ хуулийн дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн. аж ахуй нэгж байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын аж ахуй нэгж хамтран байгуулна” гэж, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуульд 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална” гэж тус тус заасан. Нэхэмжлэгчийн газрын хэмжээг хоёр ч удаа захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангуулахаар өөрчлөгдсөн байхад захиргааны байгууллагуудын харилцан уялдаагүй байдлаас шалтгаалж нэхэмжлэгчид газар ашиглах эрхийг цуцалсан үндэслэлгүй гэж үзэж байна.

6.1. Нэгэнт нэхэмжлэгчид газар олгосон, үүний дараа шүүхийн шийдвэрийн дагуу газрын хэмжээ өөрчлөгдсөн байхад түүнийг дагаж гарах газар ашиглах гэрээг байгуулаагүй болон бусад захиргааны байгууллагаас гаргасан шийдвэртэй уялдуулалгүйгээр газар ашиглах эрхийг цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгааг шүүх анхааралдаа авч, эрх хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгөхийг хүсэж байна.

6.2. Хэдийгээр захиргааны байгууллагаас нэхэмжлэгчтэй өөрчлөгдсөн газрын хэмжээгээр аливаа байдлаар газар ашиглах гэрээг шинэчлээгүй ч нэхэмжлэгчийн зүгээс хуулиар хүлээсэн газрын төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж, газар ашиглахтай холбоотойгоор холбогдох үйл ажиллагаа явуулсан байхад газрыг шууд цуцалсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан урьдач нөхцөлийг хангасан гэж үзэхээргүй байна.

6.3. Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны байгууллагуудын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, хүлээцтэй байсан. Газрын төлбөрийн хугацааг хариуцагчаас зааж өгөөгүй, энэ талаар гэрээ байгуулаагүй буюу шүүхийн шийдвэрт заасныг хэрэгжүүлээгүй, газрын хэмжээ нэхэмжлэгчээс шалтгаалж өөрчлөгдөөгүй, өөрчлөгдсөн даруйд холбогдох зураг төсөл, төлөвлөгөө боловсруулж, газрын төлбөр төлөх хүсэлтээ илэрхийлж байсныг шүүх анхаарч үзнэ үү.

7. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/5 дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/2 дугаар тушаалаар нэхэмжлэгчид Богдхан уулын Дархан цаазат газрын Аанд 4 га газар ашиглах эрх олгосон. Гэтэл газар ашиглах газрын хэмжээ хариуцагчийн шийдвэрээр 2019 онд 2,5 га буюу 25266.9 мкв болж буурсан. 2022 онд шүүхийн шийдвэрээр 2.1 га газар болж буурсан. Иймд нэхэмжлэгчийн газарт өөрчлөлт орсон учир газраа зохицуулалтын дагуу ашиглах боломжит хугацааг хойшлуулах үндэслэл болсон. Нэхэмжлэгч Аанд ашиглах 2.1 га газрыг 2022 оноос хойш ашиглах эрхээ хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу хариуцагчийн удаа дараагийн шийдвэр, давшгүй хүчин зүйлийн шалтгаанаар хэрэгжүүлж чадаагүй. Хэдий газар ашиглах эрх олгосон газрыг зориулалтын дагуу ашиглалтыг дагуу боломжит нөхцөл бүрдэхэд шат дараатай хийсэн бөгөөд газрын төлбөрийг бүрэн, 2.1 га газрын төлбөрийг 2.5 га газар гэж тооцож хийсэн. Зориулалтын дагуу тодорхой хэмжээгээр ашиглаж байсан талаар өмгөөлөгч Монгол Улсын Дээд шүүхийн тайлбартай холбогдуулан танилцуулна.

Хариуцагчийн 2023 оны А/5 дүгээр тушаалыг гарган нэхэмжлэгч олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр өөрийн 2015 оны А/2 дугаар тушаалаар нэхэмжлэгчид олгосон Богдхан уулын Дархан цаазат газрын Аанд 25266.9 мкв газрыг ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон.

... Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хариуцагч болон гуравдагч этгээдийн хоорондын маргаан нэхэмжлэгчийн хууль ёсны эрхээ эдлэх боломжийг хязгаарласан бөгөөд энэ маргаан захиргааны шүүхийн маргаан болж хувиран 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 жил 14 хоног үргэлжилсэн, дэлхий даяар нөлөөлсөн коронавирусийн цар тахал буюу давтагдашгүй хүчин зүйлийн сөрөг нөлөөлөл 2 жил үргэлжилсэн, хариуцагч болон нийслэлийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр нэхэмжлэгчийн ашиглах газрын хэмжээ 2 дахь удаа өөрчлөгдсөн, энэ бүхний эцэст газраа зориулалтын дагуу ашиглах нөхцөл бүрдсэн даруйд нь нэхэмжлэгч газраа ашиглах үйлдлүүдийг шат дараатай хийж эхэлсэн ч хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас газрын ашиглах явц удааширсаар хариуцагч нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах захирамж гаргах үйл явдал давхацсан нь нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар ашиглах эрхтэй газраа зориулалтын дагуу 2-оос дээш жил ашиглаж чадаагүйг илтгэж байгаа, нэхэмжлэгч энэ хугацааны газрын төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлж байсан нь нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн 2023 оны А/5 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэйг илтгэж байгаа.

... “Д” ХХК-ийн нэхэмжлэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 4543 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хариуцагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг татсан байдаг. Гуравдагч этгээдээр  “М*******” ХХК-ийг оролцуулан, уг хэргийг 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 115 дугаар тогтоол гарч, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/4 дүгээр тушаал гарснаар дуусгавар болсон. А/4 дүгээр тушаалыг дагуу нэхэмжлэгчид олгосон 4 га газраас 1.5 га газрыг хэсэгчлэн цуцалсан. Иймд 4 га газраас 2.5 га газар ашиглах эрх хэвээр үлдсэн ...

Ийнхүү нэхэмжлэгчийн Богдхан уулын Дархан цаазат газрын Аанд 4 га газар эзэмших эрх хариуцагчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/4 дүгээр тушаалаар 2.5 га буюу 25266.9 мкв газар ашиглах эрх болж хувирсан тул энэ хүртэл хугацаанд 4 га газар ашиглах эрхийн дагуу илүү төлсөн газрын төлбөрөө хариуцагчаас буцаан авах, мөн дурдсан 25266.9 мкв газраа зориулалтын дагуу ашиглах үйл ажиллагаа үргэлжилж байтал дэлхий даяар сөрөг нөлөөлөл үүсгэсэн коронавирусийн цар тахал гарсан тул Монгол Улсад коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж, уг хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас энэ давагдашгүй хүчин зүйлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүд баримтлах журам тогтоосон дүрэм, журмуудыг батлан мөрдүүлсэн. Коронавирусийн цар тахал буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл үргэлжилсэн нь нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон ...

Дэлхий даяар тархсан коронавирусийн цар тахлын буюу давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэл багассаны дараа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газраа зориулалтын дагуу ашиглах ажлыг зохих ёсоор эхэлж, ашиглах газраа зориулалтын дагуу ашиглах эскиз зураг төслөө БНХАУ-ын зураг төслийн байгууллагаар хийлгэж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч хариуцагчийн болон Нийслэлийн захиргаа, Хот төлөвлөлтийн газар, Нийслэлийн авто замын газраас шинээр зам тавигдах төлөвлөгөөгөөр буюу хотын шинэ төлөвлөлтийн замын магистрал зургийн дагуу манай ашиглах газрын дундуур 24м урт нийт 164 м нийт 3323.4 мкв газар зам тавихаар төлөвлөгдсөн тул нэхэмжлэгчийн ашиглах газрыг хоёр хэсэг болгож Газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргасан.

Энэ явдал нь нэхэмжлэгч Богдхан уулын Дархан цаазат газрын Аанд 25266.9 мкв биш 212.5 мкв газар ашиглах эрхтэй болсон мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мөн газар зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зураг зэргийг ахин шинээр хийлгэх зэрэг шаардлага үүсгэсэн нь нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар газраа 2022 онд зориулалтын дагуу ашиглаж эхлэх хугацааг дахин хойшлуулахад хүргэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч болон нийслэлийн эрх бүхий байгууллагаас Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд 2016 онд тусгагдсан хотхон хоорондын зам тавих төлөвлөгөөний талаар нэхэмжлэгчид 2022 онд мэдэгдсэнээс нэхэмжлэгч ашиглах газарт байгуулах барилга байгууламжийн зураг төслийг дахин хийхэд хүргэсэн.

... Богдхан уулын Дархан цаазат газрын Аанд 40000 мкв газар ашиглах эрх нь 25266.9 мкв газар ашиглах эрх болж өөрчлөгдсөн тухай мэдээллийг Нийслэлийн газар ашиглалтын мэдээллийн санд байршуулах, улмаар газар ашиглах эрхийн гэрчилгээ шинэчлэн гаргуулах, гэрчилгээний хавсралтад талбай өөрчилсөн солилцлын цэгийг шинэчлэн өөрчлөлт оруулж баталгаажуулснаар ажлаа эхлэх нөхцөл бүрдүүлэх зорилгоор Аанд ашиглах газрын хэмжээ 40000 мкв биш 25266.9 мкв болж буурсан тухай мэдээллийг газрын нэгдсэн системд бүртгүүлэх, газрын төлбөрийн нэхэмжлэл үүсэх, газрын төлбөрөө төлж, газраа зориулалтын дагуу ашиглах нөхцөл бүрдүүлэх зорилгоор ашиглах газрын өөрчлөлтийг газрын нэгдсэн системд бүртгүүлэх хүсэлтээ 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 16 тоот албан бичгээр Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Нийслэлийн Хан-уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж гаргах, газар ашиглах эрхийн гэрчилгээ шинэчлэн гаргуулах, гэрчилгээний хавсралтад талбай өөрчилсөн солилцлын цэгийг шинэчлэн өөрчлөлт оруулж баталгаажуулах, газар ашиглах гэрээ шинэчлэх хүсэлт илгээх, гэрээ шинэчлэх, газар ашиглах ажлаа эхлэх нөхцөл бүрдүүлэх, ашиглах газар байгуулах барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг гүйцэтгүүлэн Нийслэлийн Ерөнхий архитектор болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хот байгуулалт, хотын стандартын газар, хот төлөвлөлтийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудаар хянуулах, батлуулах, Хан-Уул дүүргийн Газрын албаны 2020 оны 11 дүгээр сард ирүүлсэн албан бичгийн хариу, Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалтын газрын Аанд "М*******" ХХК 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2******* дугаар бүхий гэрчилгээтэй 4 га газар ашиглах үйл явц "Д" ХХК-ийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэснээр түр түдгэлзэгдэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/******* дугаар шийдвэрээр ашиглах газрын хэмжээ 2.5 га болж буурсан ба гэрчилгээний хавсралтад талбай өөрчилсөн солилцлын цэгийг шинэчлэн өөрчлөлт оруулж баталгаажуулснаар ажлаа эхлэх нөхцөл бүрдэх юм. Иймд 4 га газраар тооцож төлсөн газар ашиглалтын төлбөрийн илүү төлөлтөөс суутган тооцохыг хүссэн агуатай 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 тоот албан бичиг илгээж, тооцоо нийлэх, Улаанбаатар хотын 2016 оны ерөнхий төлөвлөгөөнд Хот төлөвлөлтийн газар, Нийслэлийн Авто замын газраас шинээр зам тавих төлөвлөгөө тусгасан ба уг төлөвлөгөөний дагуу Богдхан уулын Аанд хотхон хооронд тавигдах зам нь нэхэмжлэгчийн ашиглах газрын дундуур нэвтрэн өнгөрөхөөр тусгагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Богдхан уулын Дархан цаазат газрын Аанд ашиглах газрын хэмжээ 25266.9 мкв биш 212.5 мкв болж буурсан тухай мэдээллийг газрын нэгдсэн системд бүртгүүлэх, газрын төлбөрийн нэхэмжлэл үүсэх, газрын төлбөрөө төлж, газраа зориулалтын дагуу ашиглах нөхцөл бүрдүүлэх зорилгоор ашиглах газрын өөрчлөлтийг газрын нэгдсэн системд бүртгүүлэх хүсэлтээ Хан-уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж гаргах, газар ашиглах эрхийн гэрчилгээ шинэчлэн гаргуулах, гэрчилгээний хавсралтад талбай өөрчилсөн солилцлын цэгийг шинэчлэн өөрчлөлт оруулж баталгаажуулснаар ажлаа эхлэх нөхцөл бүрдүүлэх ажиллагаа явагдсан. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн ашиглах газрын хэмжээ ахин багасаж өөрчлөгдсөн шалтгаанаар шинээр гүйцэтгүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн МЗХ202 архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хот байгуулалт, хөгжлийн газрын хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Д, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хот байгуулалт, хотын стандартын газрын хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Б нараар хянуулан Нийслэлийн ерөнхий архитектор Ц.Таар батлуулах, хотхон хоорондын зам байгуулах ажил Улаанбаатар хотын 2016 оны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ... Ийнхүү газраа зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай зарим нэг барилга байгууламж барих шаардлага үүсэж газар ашиглах хүсэлтээ эрх бүхий байгууллага буюу Б*******нд 2023 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 23/01 өдрийн албан бичиг, мөн 2023 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 14 дүгээр албан бичгээр газар ашиглах төсөл хөтөлбөрөө эхлэх болсон тул ашиглах газрын орц гарцын асуудлыг шийдвэрлэж өгөх агуатай хүсэлт өгөх, газрын төлбөрийг бүрэн төлж 2023 оны 4, 10 дугаар сард эрх бүхий байгууллагатай тооцоо нийлэх зэрэг ажлуудыг шат дараатай хийж гүйцэтгэсэн.

Хэдий хариуцагчаас үл хамаарах шалтгаанаар, шүүхийн шийдвэр болон Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нэхэмжлэгчийн ашиглах газрын хэмжээ 2 удаа өөрчлөгдсөн, архитектур төлөвлөлтийн даалгавар өөрчлөгдөж байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй, хойшилсоор байсан ч нэхэмжлэгч газрын төлбөрөө бүрэн төлж, ашиглах газрынхаа газрын төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлсөн байна. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар газрын төлбөрт нийт 114,233,462.00 (Нэг зуун арван дөрвөн сая хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөг төлсөн бөгөөд газрын төлбөрийн үлдэгдэлгүй байгаа нь талуудын хооронд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хийсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн №01******* дугаар актад тодорхой тусгагдсан байна. Хариуцагч нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах тухай үндэслэлгүй шийдвэр гаргахынхаа өмнөхөн хүртэл нэхэмжлэгчийн төлсөн газрын төлбөрийг ийнхүү ямар нэг тайлбаргүй хүлээн авч байсан нь талуудын хооронд үүссэн газар эзэмшүүлэх, ашиглуулахаас үүдэлтэй харилцаа хэвийн үргэлжилж байсныг илтгэж байна ...

Хариуцагч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, мөн Б******* зэрэг төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу, үүний зэрэгцээ давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэл нөлөөлсөн, хариуцагч нэхэмжлэгчийн ашиглах газрын хэмжээг 2 удаа бууруулсан, үүний дүнд нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглах нөхцөл 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс бүрдсэн байгаа нь нэхэмжлэгчид ашиглах газрын хэмжээ нь 4 га газраас 2.5 га болж буурсан ашиглах газрын нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгөх тухай акт 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үйлдэгдсэн, ашиглах газрын хэмжээ үүний дараа 212.5 мкв болж буурсан тухай нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэнээр нотлогдож байхад хариуцагч энэ байдалд дүгнэлт хийж, сонсох ажиллагаа явуулан энэ талаарх мэдээллийг нягтлалгүй “М*******" ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй тул Б*******ны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу гэсэн үндэслэл дурдсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн Богдхан уулын Дархан цаазат газрын Аанд 212.5 мкв газар ашиглах эрхийг газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй үндэслэлээр хүчингүй болгосон хариуцагчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/5 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

2.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн шийдвэрийн биелүүлэх тухай А/4 дүгээр тушаал гарснаас хойш 115.571.155 төгрөг, 4 га газартай холбоотой 20.000.000 төгрөг, нийт 135.571.155 төгрөг төлсөн байна. Нэг улирлын төлбөр 7.000.000-9.000.000 төгрөгийн хэлбэлзлээр газрын төлбөрийн даалгавар ирдэг.

Нэг улиралд 9,161,000 төгрөг төлдөг. 2023 оны 09 дүгээр сар хүртэл тооцвол 3.000.000 төгрөгийн илүү төлөлттэй байгаа. Хэрэв 2.1 га газрын хэмжээгээр тооцвол 10.000.000 төгрөг орчим илүү төлөлттэй байна. Хариуцагч энэ талаар харгалзаж үзэлгүй цуцалсан байсан. Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна. Тус 2.5 га газар ашиглахтай холбоотойгоор Нийслэлийн ерөнхий архитектурт хандаж 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар эскиз зураг авсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар ашиглагч нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, түүний газар ашиглах эрхийг хүчингүй болгох зохицуулалттай. Уг зохицуулалтын талаар Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 273, 2019 оны 115, 2023 оны 30 дугаар тогтоолд тайлбарласан. Тус тайлбарт энэхүү тогтоолд заасан захиргааны хэрэгт хариуцагч захиргааны байгууллага өөрсдөө оролцоно. Монгол Улсын Дээд шүүхээс байгаль орчинд сөрөг нөлөөлөх ерөнхий нарийвчилсан үнэлгээ, эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар батлах зэрэг тодорхой бичиг баримт бүрдүүлэх ажиллагааг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах агуаар хэрэглэсэн. Хамаарах талаар шүүхээс тогтоогдсон байхад захиргааны байгууллагаас өөрчлөлтийн дагуу судалгүй цуцалсан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч удаа дараагийн гаргасан хүсэлтүүдийг захиргааны байгууллага гэрээ, шинжилгээ батлан холбогдох газар, хашаа барих зөвшөөрөл, 4 га газрын төлбөрийн асуудлын зөрүүг шийдвэрлэж өгөөгүй, гэтэл 2.5 га газрын газар ашиглах эрх үүссэнээс хойш газрын зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлийг зааж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасан зарчмыг алдагдуулсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 115 дугаар тогтоол гарснаас хойш тодорхой үйл ажиллагааг хийгээд, холбогдох хүсэлтүүдээ гаргаад, уг хүсэлтүүдийг хариуцагч биелүүлээгүй байхад Захиргааны ерөнхий хуулийн 24-27-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарахгүй гэдэг нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч анх газар ашиглах эрхтэй болсон 4 га газар нь шүүхийн шийдвэрийн дагуу 2.5 га газар болж, үүний дараа маргаан бүхий газарт 2023 оны МЗХ202 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулсан боловч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 198 дугаар тогтоолд заасныг хэрэгжүүлэхээр зам оруулсан талаар манай байгууллагад мэдэгдэж, 2.1 га газар болж өөрчлөгдсөн байдаг. Бидний батлуулсан архитектур төлөвлөлтийн даалгавар 2.5 га хэмжээнд гарсан бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 198 дугаар тогтоолд зааны дагуу тухайн газарт зам оруулсантай холбоотойгоор 2.1 га газар болсон.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 198 дугаар тогтоол өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр, тус тогтоол нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тогтоол, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсруулагдсан байна. Өөрөөр хэлбэл, энэхүү тогтоол нь гарсан цагаас эрх зүйн үйлчлэлтэй, 2023 он хүртэл хугацаанд буюу хэдийд ч хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар захиргааны байгууллагаас бидэнд танай газарт зам оруулна гэж мэдэгдсэн асуудал байгаа. Тус тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар захиргааны байгууллагаас мэдэгдсэний дагуу бид 2.1 га газар зам оруулах замаар ерөнхий төлөвлөгөөнд батлуулсан. Энэ талаар шүүх харгалзаж үзээсэй, төлбөрийн асуудлаар илүү төлөлттэй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай холбоотой ирүүлсэн үндэслэлийг хариуцагч талд тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/2 дугаар тушаалаар “М*******” ХХК-д Богдхан Уулын дархан цаазат газрын Аны х*******эд 4 га талбай бүхий газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" А/5 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/4 дүгээр тушаалаар шүүхийн шийдвэрийн дагуу 2.5 га газар болж өөрчилсөн. Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй..." 40.1.6-д "...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болгосон. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 тоот санал зэргээр нотлогдож байна. Мөн нэхэмжлэлийн үндэслэлд 2020, 2021 онуудад "Ковид-19" цар тахлын хүнд үе байсан байсан бөгөөд Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нь тул манай компани газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй..." гэх агуаар тайлбарласан байна. Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан ". зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг. Мөн Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/5 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөрийг 2,1 гагаар багасгаад газрын төлбөрийн илүү төлөлттэй байгаа гэж тайлбарлаж байна. 2,1 га газар болгож багасгасан тушаал, шийдвэр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс гараагүй, 2,5 га газраар газрын төлбөрийг төлөхөөр Газар зохион байгуулалтын албанаас үүргийн дагуу явж байсан учраас газрын төлбөрийн илүү төлөлттэй гэж үзэх боломжгүй. Газрын төлбөрийн хувьд 2021, 2022 онд газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар улирал бүрд тэнцүү хэмжээгээр ноогдуулаад, дараа сарын 20-ны өдрийн дотор төлнө гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Гэтэл нэхэмжлэгч үүргээ гүйцэгдээгүй учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл хангагдаж байна гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд тухайн газрыг зориулалтын дагуу тус газарт үйл ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, газрын үзлэгээр тухайн газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, Б*******наас ирүүлсэн саналаар тухайн газарт үйл ажиллагаа явуулаагүй болох нь тодорхой болсон. Газрын ерөнхий төлөвлөгөөнд орсны дагуу “М*******” ХХК-ийн газар ашиглах талбай нь авто замын шугамд багтсан байгаа. Иймд 2,5 га газраар газар ашиглах эрхийг олгох нь зүйтэй байна гэж үзээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг хүчингүй болгосон ч бодит байдалд биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Учир нь газрын ерөнхий төлөвлөгөөнд орсон учраас газар ашиглах эрхийг цуцлах асуудал яригдах учраас үүнийг шийдвэр гаргахад анхаарч үзээсэй гэж хүсэж байна” гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. “М*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/5 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

- хариуцагчаас ашиглах газрын хэмжээг удаа дараа багасгаж өөрчилсөн, шүүхийн шийдвэрээр мөн тодорхой хэсгийг хүчингүй болгосон, нэхэмжлэгчээс тус газрыг өөрөөс үл хамаарах шалтгаанаар ашиглах боломжгүй байсан байхад энэ үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй

- шүүхийн шийдвэр гарснаас хойш дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй мөн газар ашиглагчаас үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг анхаараагүй” гэх агуаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн А-2 дугаар тушаалаар “М*******” ХХК-д Хан-Уул дүүрэг, Аанд 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар олгосон.

3.2. Б газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Б газрын х*******эд газар ашиглах тухай” 2021/013 тоот гэрээ байгуулсан,

3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын -ний өдрийн 750 дугаартай шийдвэрээр ““Д” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/2 дугаар тушаалын “Д” ХХК-нд холбогдох хэсгийг, мөн сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/2 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн газартай давхцаж буй хэмжээгээр тус тус хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/2 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын -ний өдрийн 128/ШШ******* дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-2 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг, мөн сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-2 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгч “Д” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд “М” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/2 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмэн, 2, 3, 4 дэх заалтын дугаарыг 3, 4, 5 болгон тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, ...” гэж өөрчилснийг Монгол Улсыг Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 115 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.5. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/4 дугаартай тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-2 дугаар тушаалаар “М*******” ХХК-д Б газрын Энхтайваны амны х*******эд олгосон 4 га газраас шүүхийн шийдвэрийн дагуу 1.5 га талбайг хэсэгчлэн цуцалж шийдвэрлэсэн.

3.6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын -ний өдрийн А/4 дугаар тушаалаар “М*******” ХХК-ийн ашиглалтад олгогдсон 25000 мкв газрын хэмжээг “газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх, ажил хэрэгжсэнтэй холбогдуулан” газар ашиглах эрх олгогдсон газрын хэмжээг 25264 мкв болгон өөрчилжээ.

3.7. Нэхэмжлэгч талаас “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу манай газар дээгүүр автозам баригдах болсонтой холбогдуулан газрын хэмжээ 2,1 га болсон” гэх боловч хариуцагч захиргааны байгууллагаас газрын хэмжээнд өөрлөлт оруулж багасгасан аливаа шийдвэрийг ирүүлсэнгүй.

 

4. Б газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3 тоот албан бичгээр “М*******” ХХК-д сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, мөн оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаартай газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах санал уламжилсан албан бичгийн хавсралтад “М*******” ХХК багтсан байна.

5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/5 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн “М*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

6.  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр” газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус заажээ.

7. Монгол Улсын Дээд шүүхийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тухай 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т ““... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.

8. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч захиргааны байгууллага хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн шалгаж тогтоосон байх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны акт “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмын хэрэгжилтийг хангах үндсэн нөхцөл болно.

9. Маргааны тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтад заасан газар ашиглах эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Тодруулбал,

9.1. Замын хөгжлийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 03/8 тоот албан бичигт “... ******* орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө”-ний авто замын нөлөөлөлд Хан-Уул дүүрэг, Богхан Уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг, Аанд байрлах 17 дугаартай И ХХК-ийн эзэмшил газар өртсөн байна” гэсэн болон нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн МЗХ202 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн батлуулсан, мөн “Д” ХХК-ийн нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэрэг 2016 оны 06 дугаар сараас 20 оны 04 дүгээр сарыг дуустал үргэлжилсэн зэргээс үзвэл нэхэмжлэгч талын “өөрөөс үл хамаарах шалтгаанаар газраа ашиглах боломжгүй байсан” гэх агуа бүхий тайлбар үндэслэлтэй байна.

9.2. Мөн “М*******” ХХК-ийн улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулагдсан, дахин гэрээ байгуулаагүй байх бөгөөд энэ талаар тус хуулийн этгээдээс хариуцагч захиргааны байгууллагад албан бичгээр удаа дараа хандсан, тухайлбал,

9.2.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/153, 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13, 16, 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14, 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/154 тоот албан бичгээр газрын төлбөр тооцуулах, гэрээ шинэчлэх талаар,

9.2.2. Б газрын хамгаалалтын захиргаанд 2021 оны 06 дугаар сарын 02, 09 дүгээр сарын -ний өдрийн 14, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 23/01, 05 дугаар сарын 25-ны өдрийн 23/06 тоот албан бичгээр газрын төлбөр тооцон суутгуулах, газрын орох, гарах гарц, замыг шийдвэрлэж, хашаа барих зөвшөөрөл авахаар,

9.2.3. Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15 тоот албан бичгээр газрын төлбөр, бусад зардлыг манай компанийн нэр дээр тооцож өгнө үү гэх хүсэлтүүдийг тус тус гаргасан байхад хариуцагч нь гэрээг шинэчлэн байгуулаагүй, газар ашиглагчийн хүсэлтүүдийг шийдвэрлэж хариу өгөөгүй, газрын талбайн болон төлбөрийн хэмжээг тодорхой болгоогүй атлаа газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны шийдвэр хууль үндэслээгүй гэж үзэхэд хүргэж байна.

9.2.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиглалтад олгогдсон байсан газрын талбайн хэмжээ 4га, 2,5га, 2,52га, 2,1га /нэхэмжлэгч талаас багасгасан гэж тайлбарласан/ зэргээр удаа дараа өөрөөс нь үл хамааран өөрчлөгдсөнтэй холбоотойгоор газрын төлбөрийн хэмжээ мөн өөрчлөгдөхийн зэрэгцээ уг газар дээр хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагааны төлөвлөлтөд мөн удаа дараа өөрчлөлт оруулах шаардлага гарч байсан байх тул хариуцагч захиргааны байгууллагаас тухай бүр гэрээг шинэчлэн байгуулж, газар ашиглагчийн эрх, үүргийг тодорхой болгоогүй атлаа газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрийн бүрэн төлөөгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

 

9.3. Түүнчлэн Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд Газар ашиглагчийн эрх, үүргийг энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж зааснаас үзвэл, газрын төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлөхөөр хуульд заасан бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч захиргааны байгууллагын хооронд газрын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрээ шинэчлэн байгуулаагүйгээс газрын төлбөрт хичнээн хэмжээний төлбөр төлөх ёстой, улмаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь хичнээн хэмжээний төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй болохыг тооцоолох боломжгүй байна.

9.4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс үүсгэсэн төлбөрийн нэхэмжлэх бүхий төлбөрийг бүгдийг төлсөн” хэмээн тайлбарласан ба Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10-17/70 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад “М*******” ХХК нь 2023 оны байдлаар төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг гэжээ.

9.5. Харин дээрх албан бичгийн хавсралтаар ирүүлсэн газрын төлбөр тооцоо нийлсэн актаар “М” ХХК нь газрын төлбөрт 2020, 2021 онд 35,626,470 төгрөг, 2022, 2023 онд ,384,480 төгрөг тус тус төслнөөс үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд газрын төлбөрт хэдэн төгрөг төлөх нь тодорхойгүй, төлбөрийг ямар хэмжээгээр тооцож ногдуулж байгаа нь ойлгомжгүй байна. Тодруулбал, “М*******” ХХК болон Б газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарын хооронд байгуулагдсан 2015/076 тоот “Улсын тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-ний 2.4-т “Талбайн хэмжээ 4.0 га” гэж, мөн зүйлийн “а”-д нэгжийн үнэ 1320 төгрөг/мкв гэж заасанд үндэслэн актад дурдсан 2022, 2023 оны төлбөр болох ,384,480 төгрөгийг 1320 төгрөгт хуваахад газрын хэмжээ 274 мкв байхаар, энэ нь тус хуулийн этгээдийн ашиглаж байсан гэх дээрх 3.6-д дурьсан хэмжээнээс 2300мкв талбайгаар зөрүүтэй байна.

9.6. Энэ тохиолдолд газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй буюу хариуцагч захиргааны байгууллагаас газрын хэмжээ болон төлбөрийг тодорхой болгож тогтоогоогүй, гэрээгээр тохиролцоогүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй” гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй, харин нэхэмжлэгч талын “манай компани газрын төлбөрийн илүү төлөлттэй байсан” гэх агуа бүхий тайлбар илүү үндэслэлтэй гэж үзэхээр байна.

10. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээн баталгаажуулсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын -ний өдрийн А/4 дугаар “М*******” ХХК-ийн ашиглах эрхтэй газрын талбайн хэмжээг 25267 мкв болгож өөрчилсөн тушаалаас хойш хуульд заасан хугацааг тооцож үзвэл 2 жилийн хугацаа дууссан гэж үзэхээр байна.

11. Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гэж, мөн Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай” 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалжээ.

12. Өөрөөр хэлбэл, “М*******” ХХК-ийн газар ашиглах эрх хүчин төгөлдөр байх цаг хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас Монгол улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон, иргэд хуулийн этгээдийн хувьд чөлөөтэй зорчих боломжгүй нөхцөл байдалд байсан нь нийтэд илэрхий үйл баримт тул цар тахлын улмаас “өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг” тогтоож байсан цаг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж байсан үзэх ба өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан хугацаанаас хойш маргаан бүхий акт гарсан 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хуульд заасан 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байжээ.

13. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдээс удаа дараа гэрээ шинэчлэн байгуулах болон газрын төлбөрийн талаар хариуцагч захиргааны байгууллагад хүсэлт гаргаж байсан, мөн шүүхийн шийдвэрийн дагуу газрын хэмжээ өөрчлөгдөж нэхэмжлэгчээс үл хамаарсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, түүнчлэн  нийтийн эзэмшлийн зам тавих нөхцөл байдалтай холбоотойгоор нэхэмжлэгчээс газрынхаа талбайн хэмжээнд архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн батлуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “өөрөөс үл хамаарах шалтгаанаар ашиглах боломжгүй байсан байхад энэ үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй” гэх тайлбар үндэслэлтэй байна.

14. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ тогтоогдсон нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг харгалзаагүй нь захиргааны үйл ажиллагааны үндсэн болон тусгай зарчимд нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 103.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг баримтлан “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/5 дугаартай газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ