| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/04819/И |
| Дугаар | 181/ШШ2024/03993 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2024/03993
2024 10 22 181/ШШ2024/03993
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах, Т-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З овогт Э-н Т-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Номин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "Т ХХК нь 2023 оны 05 дугээр сарын 25-ны өдөр "С" ХХК-тай 23/115 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу хариуцагч Э.Т нь "Саlаху А54" загварын гар утсыг худалдан авах зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчтэй "Зээлийн гэрээ" байгуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон 2023 ны 7 дугаар сарын О5-ний өдөр "Барьцааны гэрээ" байгуулсан. Гэтэл хариуцагч нь Зээлийн гэрээний 4.2.3 дахь хэсэгт "Зээлийн төлбөрийг "Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдуулсэн xүүr үндсэн хүүгийн хамт гэрээний дуусах хуртэлх хугацаанд мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар бүрэн биелүүлж зүйлд заасны дагуу төлөх" гэж заасан өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна Ийнхүү зээлийн гэрээний 3.1.3 дах "Зээлийн жилийн хүү 46,80%" 3.1.4 дахь хэсэст "Зээлийн гэрээний хугацаа. 12 сар", 3.1.5 дахь "Нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20% байна" гэж тус тус заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 Оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 120 хоногт үндсэн зээл 986.885 төгрөг, зээлийн хүү 181,031 төгрөг, нэмэгдүүлсэн хүнд 68,592 төгрөг нийт 1,236,508 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээг дуусгавар болгон цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 850,246 төгрөг зээлийн хүү 163,070 төгрөг, нэмэгдуулсэн хүүнд 49,458 төгрөг нийт 1,062,772 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 5 дугаар сарын 09-ны өдөр 0 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У би хариуцагч // Сонгинохайрхан дүүрэг, 0 тоот эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З овогт Э-ын Т-г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Т ХХК нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Т-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч Т ХХК нь Э.Т-тэй 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээний үүрэгт Э.Т-г хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Э.Т нь Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, 0 тоотод оршин суухаар иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх боловч тус хаягт оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0 дугаар захирамж, тус хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч болох Э.Т-ийн оршин суугаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул Э.Т-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З овогт Э-ын Т-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Т-ийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З овогт Э-ын Т /РД:/-гийн оршин байгаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Т-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА