| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03638/И |
| Дугаар | 181/ШШ2024/03347 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2024/03347
2024 09 12 181/ШШ2024/03347
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,
Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух ...овогт А.Д /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С... тоотод оршин суух, ... овогт Г.З /РД:..../-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.З нь А.Даас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай данс руу тухайн өдөр шилжүүлэн зээлж авсан. Г.З нь 1.000.000 төгрөгөө төлж барагдуулахгүй байгаа болно.
Иймд хариуцагч этгээд болох Г.Заас 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.З нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зээл авсан 1,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч Г.Зд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч А.Дт төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.З нь нэхэмжлэлийн шаардлага 1,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч А.Дт төлж барагдуулах хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийн 14,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 14,275 төгрөгийг, хариуцагч Г.Заас 14,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Дт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГАНТУЯА