Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2024/00986

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2024/00986

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***т байрлах, ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** гэх газар оршин суух, Х-ын М-д холбогдох,

2,663,823.91 (хоёр сая зургаан зуун жаран гурван мянга найман зуун хорин гурван төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2024/00943/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.М- нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №1050130223029802 тоот онлайн зээлийг ББСБ-аас 6 сарын хугацаатай 1,000,000.00 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн.

Зээлдэгч Х.М-тай байгуулсан дээрхи нэмэлт зээлийн гэрээний 4.1.3, 4.1.6-т дэх заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.

Иймд зээлдэгч Х.М-аас 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №1050130223029802 тоот Онлайн нэмэлт зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 1,110,500.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 310,323.91 төгрөг, түүнчлэн өмгөөллийн хууль зүйн туслалцааны хөлс 243,000 төгрөг, нийт нийлбэр дүн болох 2,663,823.91 төгрөгийг гаргуулах улсын тэмдэгтийн хураамж 58,000 төгрөгийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.М- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр онлайн зээл авсан нь үнэн болно. Дугаараа солиод орох хаяг, нууц үгээ мартаад орж чадахгүй байсан учир төлж чадаагүй. Үүнийг 2,663,823.91 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Х.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,663,823.91 (хоёр сая зургаан зуун жаран гурван мянга найман зуун хорин гурван төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.М- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 2,663,823.91 (хоёр сая зургаан зуун жаран гурван мянга найман зуун хорин гурван төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,000 (тавин найман мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.М-аас 2,663,823.91 (хоёр сая зургаан зуун жаран гурван мянга найман зуун хорин гурван төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 57,571 (тавин долоон мянга таван зуун далан нэг) төгрөгийн тал хувь 28,785 (хорин найман мянга долоон зуун наян тав) төгрөгийг, улсын орлогоос 29,214 (хорин есөн мянга хоёр зуун арван дөрөв) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 2,663,823.91 (хоёр сая зургаан зуун жаран гурван мянга найман зуун хорин гурван төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Х.М- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 2,663,823.91 (хоёр сая зургаан зуун жаран гурван мянга найман зуун хорин гурван төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,000 (тавин найман мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.М-аас 28,785 (хорин найман мянга долоон зуун наян тав) төгрөгийг, улсын орлогоос 29,214 (хорин есөн мянга хоёр зуун арван дөрөв) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Бизнес инвест девелопмент ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН