Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00966

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00966

Хөвсгөл аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***д байрлах, ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***д оршин суух, Б-ийн Э-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 2,494,764.44 (хоёр сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуун жаран дөрвөн төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2024/00965/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б-э овогтой Э- нь ББСБ ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр БЗГ22/0249 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,699,900 төгрөгийг жилийн 42%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан болно.

2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.

-Үндсэн зээлийн үлдэгдэл: 1,338,532.32

-Үндсэн хүү: 1,037,486.98

-Нэмэгдүүлсэн хүү: 111,945.14

-Нотариатын зардал: 6,800

Нийт: 2,494,764.44 (хоёр сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуун жаран дөрвөн төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч Б-э овогтой Э- нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 639 хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

Б-э овогтой Э-ээс зээлийн гэрээний үүрэг болох 2,494,764.44 (хоёр сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуун жаран дөрвөн төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ББСБ ХХК-аас 2022 оны 5 дугаар сарын 12-нд зээл авсан нь үнэн болно. Төлбөрөө графикийн дагуу төлж амжаагүй учир нэхэмжилж байгаа 2,494,764.44 төгрөгийг төлөх нь үнэн болно. Зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч ББСБ ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б-э овогтой Э- /РД92040801/-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжилсэн дүн болох 2,494,764.44 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Б.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 2,494,764.44 (хоёр сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуун жаран дөрвөн төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 2,494,764.44 (хоёр сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуун жаран дөрвөн төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,900 (тавин дөрвөн мянга есөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-ээс 27,450 (хорин долоон мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг, улсын орлогоос 27,450 (хорин долоон мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК -д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэг болох 2,494,764.44 (хоёр сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуун жаран дөрвөн төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Э- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 2,494,764.44 (хоёр сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуун жаран дөрвөн төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,900 (тавин дөрвөн мянга есөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-ээс 27,450 (хорин долоон мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг, улсын орлогоос 27,450 (хорин долоон мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН