Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2024/03357

 

 

 

 

 

 

 

 

2024 09 13 181/ШШ2024/03357

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсан татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,

Нэхэмжлэгч: ... хаягт байрлах М ББСБ ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... тоот хаягт оршин суух, Ц.А /РД:..../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 549,014 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.А нь манай Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Мобиком Корпораци ХХК-ны 99298617 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган ... тоот "Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. хариуцагч нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр сарын 2.3% хүүтэй 930,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар зээлээр авсан. Гэвч, хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон "Зээл, зээлийн эрх нээх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2.2-5.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хуульд болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, "Анхааруулах хуудас" илгээсэн боловч үүргийн биелэлтээ хангаагүй байна. Иймд хариуцагчаас 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөрт 542,154 төгрөг, үндсэн хүүд 5,726 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,134 төгрөг нийт 549,014 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Ц.Ад холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 549,014 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д 549,014 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ц.А нь нэхэмжлэлийн шаардлага Зээлийн гэрээний үүргийн 549,014 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,121 төгрөгийн 8,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 8,560 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА