| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00934/И |
| Дугаар | 155/ШШ2024/00957 |
| Огноо | 2024-10-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2024/00957
| 2024 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 155/ШШ2024/00957 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***т байрлах, ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***од оршин суух, Б-ын А-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 1,127,298 (нэг сая нэг зуун хорин долоон мянга хоёр зуун ерэн найм) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2024/00934/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А- нь ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 140000853290 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессэж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.А- нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 740,000 төгрөгийг сарын 3,0% хүүтэй, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 70,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.
Б.А- нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Б.А-ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар:
| Үндсэн зээл |
| Үндсэн зээлийн үлдэгдэл | Зээлийн хүү | Нэмэгдүүлсэн хүү | Нийт |
| 740,000 |
| 691,040 | 272,785 | 52,508 | 1,016,333 |
| 70,000 |
| 70,000 | 34,710 | 6,255 | 110,965 |
| 810,000 |
| 761,040 | 307,495 | 58,763 | 1,127,298 |
ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол Улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.А-аас зээлийн гэрээний үүрэгт 1,127,298 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч ББСБ ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ББСБ ХХК нь хариуцагч Б-ын А-аас зээлийн гэрээний үүрэгт 1,127,298 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,127,298 төгрөгийг ББСБ-ийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Б.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,127,298 (нэг сая нэг зуун хорин долоон мянга хоёр зуун ерэн найм) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,127,298 (нэг сая нэг зуун хорин долоон мянга хоёр зуун ерэн найм) төгрөгийг төлж биелүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,605 (гучин нэгэн мянга зургаан зуун тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас 15,802.50 (арван таван мянга найман зуун хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 15,802.50 (арван таван мянга найман зуун хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,127,298 (нэг сая нэг зуун хорин долоон мянга хоёр зуун ерэн найм) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,605 (гучин нэгэн мянга зургаан зуун тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас 15,802.50 (арван таван мянга найман зуун хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 15,802.50 (арван таван мянга найман зуун хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН