| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00918/И |
| Дугаар | 155/ШШ2024/00956 |
| Огноо | 2024-10-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2024/00956
| 2024 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 155/ШШ2024/00956 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***од байрлах, ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***од оршин суух, О Д-гийн О-д холбогдох,
Зээлийн төлбөр 634,465 (зургаан зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун жаран тав) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2024/00918/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.О- нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 220527-332704 дугаартай 300,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 6% хүүтэй, 4 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгч Д.О- нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 737 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Д.О- нь 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 232,600 төгрөг, үндсэн зээлийн хүү 306,158 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,707 төгрөг төлөхөөр байна.
Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 634,465 төгрөгийг зээлдэгч Д.О-гаас гаргуулж, ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.О- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д-гийн О- нь 2022 оны 5 дугаар сарын 27-нд тус зээлийн аппликейшнаас 300,000 төгрөг авсан нь үнэн бөгөөд үлдэгдэл 634,465 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч ББСБ ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ББСБ ХХК ийн нэхэмжпэлтэй хариуцагч Д.О- нь хариу тайлбартаа зээлээ бүрэн хүлээн зөвшөөрч, төлөхөөр эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Д.О-д холбогдуулан хэрэглээний зээлийн гэрээний дагуу 634,465 (зургаан зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун жаран тав) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.О- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 634,465 (зургаан зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун жаран тав) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,684 (арван есөн мянга зургаан зуун наян дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-гаас 9,842 (есөн мянга найман зуун дөчин хоёр) төгрөгийг, 9,842 (есөн мянга найман зуун дөчин хоёр) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.О-д холбогдох хэрэглээний зээлийн гэрээний дагуу 634,465 (зургаан зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун жаран тав) төгрөгийг нэхэмжлэгч ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,684 (арван есөн мянга зургаан зуун наян дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-гаас 9,842 (есөн мянга найман зуун дөчин хоёр) төгрөгийг, 9,842 (есөн мянга найман зуун дөчин хоёр) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН