Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2024/04394

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 07 181/ШШ2024/04394

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 10 дугаар байр, 3 тоотод оршин суух, С овогт Ч Л /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Л нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ... Миний бие 1988 оны 03 дугаар сарын 10-нд С үйлдвэрийн 332б тасагт оёдолчноор орж 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Одоо 55 нас хүрч байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст баримтаа өгөхөд 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажиллаж байсан тушаалын хуулбарууд хэрэгтэй болсон тул Үндэсний төв архив, Нийслэлийн архивын газраас лавлагаа авах гэсэн боловч Савхин жижиг эдлэлийн үйлдвэр буюу Чимбай ХХК-ийн бүх оны бичиг баримт байхгүй тул лавлагаа гаргаж өгөх боломжгүй гэсэн тул Нийгмийн даатгалын байцаагч шүүхээр орж ажилласан жилээ тогтоолгох гэсний дагуу шүүхийн мэдээллийн ажилтнаас зөвлөгөө авч хамт ажиллаж байсан Д.Б, Э.Б нараар гэрчийн тодорхойлолт гаргуулж холбогдох материалыг бүрдүүлэн ажилласан жилээ тогтоолгох хүсэлт гаргаж байна. Иймд 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Савхин жижиг эдлэлийн үйлдвэр буюу Чимбай ХХК-д оёдолчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн архивын газрын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 661 дугаар тодорхойлолт, Архивын ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1282 дугаар тодорхойлолт, Ч.Л иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны тодорхойлолт, Ч.Л хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Д.Б тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2023/01900 дугаар шийдвэрийн хуулбар, Э.Б тодорхойлолт, Монголын Үйлдвэрчний эвлэлийн үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тодорхойлолт, гэрэл зураг зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

3. Шүүх Архивын ерөнхий газар болон Нийслэлийн Архивын газраас С овогт Ч Л /РД:/-ын Савхин жижиг эдлэлийн үйлдвэр буюу Чимбай ХХК-д оёдолчноор ажилд орсон, гарсан тушаал, 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байдалтай холбоотой бүхий л баримт, лавлагааг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас С овогт Ч Л /РД:/-ын төрсний лавлагаа, ХААТР-1 маягт, ХААТР-7 маягт, төрөл садны лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Л 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт Оёдолчноор, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Чимбай ХК-д Оёдолчноор тус тус ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: ... Миний бие 1988 оны 03 дугаар сарын 10-нд Савхин жижиг эдлэлийн үйлдвэрийн 332б тасагт оёдолчноор орж 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Одоо 55 нас хүрч байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст баримтаа өгөхөд 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажиллаж байсан тушаалын хуулбарууд хэрэгтэй болсон тул Үндэсний төв архив, Нийслэлийн архивын газраас лавлагаа авах гэсэн боловч Савхин жижиг эдлэлийн үйлдвэр буюу Чимбай ХХК-ийн бүх оны бичиг баримт байхгүй тул лавлагаа гаргаж өгөх боломжгүй гэсэн тул Нийгмийн даатгалын байцаагч шүүхээр орж ажилласан жилээ тогтоолгох гэсний дагуу шүүхийн мэдээллийн ажилтнаас зөвлөгөө авч хамт ажиллаж байсан Д.Б, Э.Б нараар гэрчийн тодорхойлолт гаргуулж холбогдох материалыг бүрдүүлэн ажилласан жилээ тогтоолгох хүсэлт гаргаж байна. Иймд 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Савхин жижиг эдлэлийн үйлдвэр буюу Чимбай ХХК-д оёдолчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохыг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба нэхэмжлэгч Ч.Л нь улсад ажилласан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасантай нийцсэн байна.

5. Нэхэмжлэгч Ч.Л нь улсад ажилласан байдлаа тогтоолгох зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой гэж тайлбарлаж байх бөгөөд ажилласан байдлаа батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэргийн бусад баримтаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Ч.Л хүсэлтийг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

6. Ч.Л нь 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт Оёдолчноор, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Чимбай ХК-д Оёдолчноор тус тус ажиллаж байсан болох нь 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр дэх 1988.02.25-ны өдрийн Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт оёдолчноор шилжүүлэв, 1988.03.10-ны өдрийн Оёдлын цехийн ажилчнаар авч ажиллуулав, 1994.01.01-ний өдрийн Чимбай ХК ажилчнаар ажиллуулав, 1994.07.01-ний өдрийн Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 2011-д зааснаар үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн бичилтүүд, 1988.04.20-ны өдрийн ХААТР-1 маягт дахь Жижиг савхин эдлэлийн үйлдвэрт ажилладаг гэх тэмдэглэл, ХААТР-15 маягт дахь Савхин жижиг эдлэл Оёдолчин гэх тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тодорхойлолт, фото зураг, гэрч Э.Б, Д.Б нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

7. Иймд шүүх хэргийн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон үйл баримтад үндэслэн Ч.Л 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт Оёдолчноор, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Чимбай ХК-д Оёдолчноор тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

 

8. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Л улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С овогт Ч Л /РД:/-г 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт Оёдолчноор, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Чимбай ХК-д Оёдолчноор ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ