Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2024/04395

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 07 181/ШШ2024/04395

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 77 дугаар байр, 71 тоотод оршин суух, Б овогт Н А /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.А нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ... Миний бие 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс Ахуй үйлчилгээний комбинатод үйлчлэгчээр ороод, ажил хийх хугацаандаа үсчингийн курс төгсөөд 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс тус комбинатын явуулын үйлчилгээнд үсчингээр орж ажиллаад 1991 оны 12 сард өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд 1991 оны 12 дугаар сард Дэлгэрбаясгалан хувиараа эрхлэх аж ахуйд худалдагчаар ороод, улмаар 1994 оны 12 дугаар сараас үсчинээр ажилласан. 2024 оны 05 дугаар сард тэтгэвэрээ тогтоолгоход хөдөлмөрийн дэвтэр дээрх хугацаа буюу 1987 оны 08 дугаар сарын 1994 оны 12 дугаар хүртэлх хугацааг огт тооцоогүй бөгөөд архиваас шүүлгэхэд орсон гарсан тушаалууд огт гарч ирээгүй ба хувиараа эрхлэх аж ахуйн нэгжүүдийн материал гарч ирэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд 1987 оны 08 дугаар сараас 1991 оны 12 сар хүртэл Ахуй үйлчилгээний комбаниотын явуулын үйлчилгээнд ажиллаж байсан, 1991 оны 12 дугаар сараас 1994 оны 12 дугаар сар хүртэл Дэлгэрбаясгалан хувиараа эрхлэх аж ахуйд ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Архивын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 845 дугаар тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Ж.Ц тодорхойлолт, Ж.Ц хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, З.М тодорхойлолт, З.М хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Н.А иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний удирдах газрын харъяа ахуйн үйлчилгээний комбинатын 1989 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар тушаалын хуулбар, ахуйн үйлчилгээний комбинатаас районы ахуйн үйлчилгээний комбинатуудад шилжүүлэх ажиллагсад орон тооны жагсаалтын хуулбар, Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний удирдах газрын харъяа ахуйн үйлчилгээний комбинатын 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 180 дугаар тушаалын хуулбар, Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний удирдах газрын харъяа ахуйн үйлчилгээний комбинатын 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаар тушаалын хуулбар, гэрэл зураг, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тухай албан тоот, Н.А хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

3. Шүүх Архивын ерөнхий газар болон Нийслэлийн Архивын газраас Б овогт Н А /РД:/-ын 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Нийтийн ахуйн үйлчилгээний яамны харьяа Ахуйн үйлчилгээний комбинатад үсчингээр, 1991 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 01 сар хүртэл худалдагчаар, 1992 оны 01-р сараас 1995 он хүртэл үсчингээр ажиллаж байсан байдалтай холбоотой бүхий л баримт, лавлагааг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б овогт Н А /РД:/-ийн төрсний лавлагаа, ХААТР-1 маягт, ХААТР-7 маягт, төрөл садны лавлагааг, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Б овогт Н А /РД:/-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.А 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний удирдах газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатад Үсчингээр, 1991 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дэлгэрбаясгалан хувиараа эрхлэх аж ахуйд худалдагч-аар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дэлгэрбаясгалан хувиараа эрхлэх аж ахуйд Үсчин-ээр тус тус ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: ... Миний бие 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс Ахуй үйлчилгээний комбинатод үйлчлэгчээр ороод, ажил хийх хугацаандаа үсчингийн курс төгсөөд 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс тус комбинатын явуулын үйлчилгээнд үсчингээр орж ажиллаад 1991 оны 12 сард өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд 1991 оны 12 дугаар сард Дэлгэрбаясгалан хувиараа эрхлэх аж ахуйд худалдагчаар ороод, улмаар 1994 оны 12 дугаар сараас үсчинээр ажилласан. 2024 оны 05 дугаар сард тэтгэвэрээ тогтоолгоход хөдөлмөрийн дэвтэр дээрх хугацаа буюу 1987 оны 08 дугаар сарын 1994 оны 12 дугаар хүртэлх хугацааг огт тооцоогүй бөгөөд архиваас шүүлгэхэд орсон гарсан тушаалууд огт гарч ирээгүй ба хувиараа эрхлэх аж ахуйн нэгжүүдийн материал гарч ирэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд 1987 оны 08 дугаар сараас 1991 оны 12 сар хүртэл Ахуй үйлчилгээний комбаниотын явуулын үйлчилгээнд ажиллаж байсан, 1991 оны 12 дугаар сараас 1994 оны 12 дугаар сар хүртэл Дэлгэрбаясгалан хувиараа эрхлэх аж ахуйд ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохыг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба нэхэмжлэгч Н.А нь улсад ажилласан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасантай нийцсэн байна.

 

5. Нэхэмжлэгч Н.А нь улсад ажилласан байдлаа тогтоолгох зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой гэж тайлбарлаж байх бөгөөд ажилласан байдлаа батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэргийн бусад баримтаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Н.А хүсэлтийг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

6. Н.А нь 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний удирдах газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатад Үсчингээр, 1991 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дэлгэрбаясгалан хувиараа эрхлэх аж ахуйд худалдагч-аар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дэлгэрбаясгалан хувиараа эрхлэх аж ахуйд Үсчин-ээр тус тус ажиллаж байсан болох нь 1987 оны 08 дугаар сарын 27-ны өдөр олгогдсон №065308 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр дэх 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх тушаалын бичилт, Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний удирдах газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатын 1989 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаартай тушаал, түүний хавсралт, Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний удирдах газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 180 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний удирдах газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаар Ажлаас түр чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралт, фото зураг, гэрч Ж.Ц, З.Мг нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

7. Иймд шүүх хэргийн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон үйл баримтад үндэслэн Н.А 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний удирдах газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатад Үсчингээр, 1991 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дэлгэрбаясгалан хувиараа эрхлэх аж ахуйд худалдагч-аар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дэлгэрбаясгалан хувиараа эрхлэх аж ахуйд Үсчин-ээр тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

 

8. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Н А /РД:0/-ийг 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний удирдах газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатад Үсчингээр, 1991 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дэлгэрбаясгалан хувиараа эрхлэх аж ахуйд худалдагч-аар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дэлгэрбаясгалан хувиараа эрхлэх аж ахуйд Үсчин-ээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ