Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 546

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,  

           улсын яллагч Ж.Энх-Амгалан,  

            хохирогч М.Ариунзаяа, түүний өмгөөлөгч Я.Батханд,  

            гэрч Д.Уламбаяр,  

            шүүгдэгч Т.О, О.О, тэдгээрийн өмгөөлөгч Н.Баатардорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зүүн засгууд овогт Тэгшжаргалын О, Засгууд овогт Отгонбаярын О нарт холбогдох 1708001920119 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1974 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт ......

Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, ам бүл-3, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, нөхөр хүүхдийн хамт .....

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.О, О.О нар нь бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт дэнж гэх газар М.Ариунзаяаг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:      

- А.Ариунзаяагийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн өргөдөл:...Миний бие  Амгалан овогтой Ариузаяа нь 2017 оны 6 дугаар сарын 27-ны шөнийн 00-02 цагийн хооронд иргэн О, О нарт зодуулж тархиндаа дөрвөн оёдол тавиулж нүдэндээ гэмтэл авч улмаар бусад биендээ бэртэл авсан. Иймд миний би гомдолтой учраас хуулийн дагуу шалгаж өгнө үү.../х-9/,

- хохирогч А.Ариунзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 27-ны орой би найзууд болох Уламбаяр, О, О нарын хамтаар  Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Нуурын 4-127 тоотод 5 литрийн нэрмэл архи уусан. 23 цагийн үед О намайг зүгээр сууж байхад надаас гэнэт хэрүүл өдөж эхэлсэн. Тэгээд хажууд сууж байсан Онад руу дайраад “чи нээрээ бид нарыг хужаагийн боол, чи миний дээр яагаад ч гарахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би адилхан маргалдаад эхлэхэд Онад руу салаавч гаргасан. Тэгээд Оминий толгойн зүүн хэсэг рүү гараараа цохисон. Бид 2 ноцолдож байхад Уламбаяр, О нар салгасан, ОУламбаярыг аваад явсан. О бид 2 үлдсэн. Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Овоотын буудал дээр байдаг ажил руугаа алхаад явж байсан. О, Уламбаяр 2 миний хажуугаар зөрж машинтайгаа яваад Оыг аваад миний ардаас ирж зогсоод О, О нар зэрэг бууж ирээд “чи юу гэж хэлдэг гэнээ” гэж хэлээд миний толгойны үснээс тэр 2 зэрэг зулгаагаад доош нь дараад олон цохиж зодсон. Тэгээд би авраарай, туслаарай гэж орилоход эхлээд О намайг зодохоо болиод дараа нь О, Ог салгаж авсан. Тэгээд би хөл нүцгэн ажил руугаа орсон...гэх мэдүүлэг /хх-11-12/...О, Онар нь намайг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Овоотой хөтөл гэх газарт ганцаараа алхаж байхад машинтайгаа хөөж ирээд шууд ямар нэгэн үгийн зөрүүгүй үсдэж аваад 2-уулаа нийлж байгаад зодсон. Яг хэн нь илүү цохисныг мэдэхгүй байна...тэр 2 намайг газарт унагааж байгаад үсдээд цохиод байсныг санаж байна. Уламбаяр намайг О, О нар зодож байхад салгаагүй, хараад зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-13-14, 51-52/

            - хохирогч А.Ариунзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :...Бид найран дээр болсон үйл явдлыг яриад сууж байтал О Ариунзаяа ч яахав босс хүн та бид хоёр шиг боол биш гэж хэлсэн. Гэтэл Оэгч чи биднийг боол гэж хэлдэг гэлүү гэж хэлээд над руу хэд хэдэн удаа салаавч өгсөн. Тэгснээ толгой дундуур цохиод авсан. Үүнээс болж бид барьцалдаж авсан. О, Уламбаяр нар биднийг салгасан. Оэгч гараад машиндаа суух гэж байхад нь би уучлал гуйх гээд машин тойруулаад 3-4 удаа хөөсөн боловч гүйцэгдээгүй машиндаа орж суугаад дахиж над руу салаавч гаргачихаад машинаа асаагаад хөдөлсөн. Уламбаяр араас нь гүйхэд Оэгч зогсоод суулгаж аваад явсан. Дараа нь би Отай чамаас болж хэрүүл үүслээ гээд муудалцсан. О надаас салаад явсан. Би ажлын байрны ойролцоо ирж байтал миний хажуугаар Оэгч машинтайгаа ирээд Оыг суулгасан. Тэгснээ Оэгч миний урдуур хөндлөн ирж зогсоод О, О хоёулаа бууж ирээд намайг зэрэг үсдээд авсан, дараа нь чирсэн олон удаа цохиж өшиглөсөн. О миний цээжин дээр дарж хэвтээд Оүсдээд толгой дээр дарахад би үхлээ гэж орилсон. Тэгээд О, Онар намайг тавьсан. Уламбаяр машины хаалга түшээд зодооныг хараад зогсож байсан. Бензины зардалд 316.150 төгрөг, эмчилгээнд 2.830.000 төгрөг, орлогоо алдсаны 2.800.000 төгрөг нийт 5.930.980 төгрөгийн хохирол гарсан. Одоогоор авсан мөнгө байхгүй...гэх мэдүүлэг

- гэрч Д.Уламбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Ариунзаяа, Хандаа, Обид 4 айлын найранд очсон. Найрнаас гараад Обид 2, 17-18 цагийн орчимд гараад Ариунзаяаг гэрт нь хүргэж өгсөн. Тэгтэл Ариунзаяа айлын найранд очоод архи уугаагүй яасан тэнэг юм бэ паарийдах уу гэж хэлсэн. Хандааг гэрээс нь очиж аваад 3 пиво уусан. Тэгээд Ариунзаяагийнд очоод 3 пивоо дуусгаад 2 литр нэрмэл архи гаргаад Хандаа Ариунзаяа 2 ууж дуусгаад маргаад эхэлсэн. Энэ үед Ариунзаяа нь та нар хужаагийн боолууд, би босс хүн гэж хэлж байсан. Тэгэж байгаад Ариунзаяа, Онар нь үсдэлцээд авсан. Тэр үед Хандаа бид 2 салгасан. Салгасны дараа мөн маргаад байсан. Хашааны гадна талд Ариунзаяа нь Ог автомашин тойруулж хөөгөөд энэ үед нь Од ороод суусан. Би гэр лүүгээ алхаж байтал Охамт явъя гэсэн. Обид 2 Хандааг авахаар очсон. Ариунзаяа нь Хандаад хандаж “би Обид 2-ыг хэрэлдүүллээ” гээд Ариунзаяа, Онар нь дахиад маргаад үсдэлцсэн. Тэр үед нь би ойртоогүй...Ариунзаяагийн биед хэн гэмтэл учруулсныг мэдэхгүй...Миний харснаар Хандаа гар хүрээгүй...гэх мэдүүлэг /хх-15-16/...Би зодолдоод байхаар нь за за болье гээд явж байсан. Омашинаа бариад би урд талд нь суугаад явж байснаа буцаж эргээд Оыг гэрээс нь очиж авсан юм чинь хүргэж өгөөд буцаж очсон. Очиход Ариунзаяа “чи бид 2-ын дунд яс хаяж хэрэлдүүллээ гээд Од, Оад  хэлсэн. Тэгээд тэрнээс болоод дахиад тэр 2 хоорондоо барилцаад үсдэлцээд эхэлсэн. Тэгэхэд би машины хажууд хараад зогсож байсан. О, О, Ариунзаяа 3 нэг дор цуг байсан. Тэр 3 машины гэрлээс гарчихсан надаас ойролцоогоор 1-2 метр зайтай л байсан. Тэгэхэд О, Ариунзаяа 2 хоорондоо үсдэлцээд байсан. Гар хөлөөрөө өшиглөж цохилцсон зүйл байхгүй, тэгж байгаад О салгахад Ариунзаяа Ог чи миний өмнө сөгдөх болно доо, чи яаж сөгдүүлэхийг хараарай гээд цаашаа ажил руугаа алхаад явчихсан...гэх мэдүүлэг /хх-53-54/,

- гэрч Д.Уламбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Зодоон Ог хужаагийн боол гэж хэлснээс болж хэрүүл гарч хоорондоо үсдэлдэж, ноцолдсон. Газар өнхрөөд байсан. Ариунзаяа дээр нь Одоор нь орсон байсан. Хоёулаа нэгнийхээ үснээс зулгаалцсан. Үснээсээ зулгаалцаад байсан. Тухайн үед харанхуй байсан учраас сайн харагдахгүй байсан. Тэр 2 хэвтээ байрлалтай байсан, өнхрөөд байсан. 1-2 удаа өнхөрсөн байх. Эхний зодооны үеэр үсдэлцэхдээ унаагүй. Дараагийн зодооны хувьд би гэр рүүгээ явж байтал Оирээд Оыг гэрээс нь авсан юм чинь хүргэж өгье гээд Ариунзаяагийн хашааны гадаа байхад нь очиж авсан. Дараа нь ОАриунзаяа дээр очоод хэн бид хоёрын дунд яс хаясан гэж чи өөрөө эхлээ биз дээ гээд зууралдаад авсан. Тэд үсдэлцээд 2 удаа дээр доороо ороод өнхөрсөн, тэгээд О очиж салгасан. Би салгаж байгааг нь харсан. Огийн гараас хойш татаж салгасан. О, Амарзаяа нар зодолдоогүй. Сүүлийн зодоон машины ард болсон гэв.

- гэрч Э.Хишигбаярын мэдүүлэг...тэр өдөр үед ээж зодуулсан шинжтэй нил цус болчихсон орж ирсэн, юу болсон талаар асуухад О, О2 нийлээд намайг зодчихлоо гэж хэлсэн...түргэж дуудаж, ээжийн толгойд оёдол тавьсан...гэх /х-36/,

- шинжээч томилох тухай 2017.06.29-ний өдрийн тогтоол /х-17/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 8484 тоот :...А.Ариунзаяагийн биед хамрын үзүүр, баруун хацарт зулгаралт, зүүн нүдний алим, баруун, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, дагзны хуйханд шарх, 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-20/

- шинжээч Б.Долгормаагийн мөрдөн байцаалтад өгсөн :...Ариунзаяагийн биед учирсан дээрх гэмтлүүд нь унах, ойчих, хатуу гадаргуу дээр ноцолдож унах үед үүсэх боломжтой. Харин 2 шүдний сулрал гэмтэл нь үүсэх үүсэхгүй эсэхийг мэдэх боломжгүй, учир нь гадна талдаа ямар нэгэн гэмтэл үгүй байсан. Дагзны хуйханд шарх, 2 шүдний сулрал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шарх гэмтэл гэдэг нь язарсан гэмтлийг ойлгоно. Үсдэх, үснээс угийг татах үед үүсэх боломжгүй. Дагзанд тодорхой хүч үйлчилж байж язарсан шарх үүснэ...гэх мэдүүлэг /хх-62/,

- мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-76-80 хуудас/

- шүүгдэгч О.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Ариунзаяа, Уламбаяр, Обид 4, 5 литр пиво хувааж уусан. Гэнэт Ариунзаяа хужаагийн боол би 2 ажилтантай босс хүн гээд Отэр 2 үсдэлцээд, Уламбаяр бид 2 салгасан. Ариунзаяа над руу Обид 2-н дунд яс хаялаа гээд хэрэлдсэн. Дахиад ОАриунзаяа нар үсдэлцсэн. Тэр үед нь Уламбаяр тамхи татаад зогсож байсан ба би салгасан. Би гарыг нь тавиулж салгахад нөгөө гараараа дахиад үсдэлцээд байсан. Газар өнхөрч унаад дээр доороо ороод ноцолдоод л байсан. Нэг нэгийнхээ үснээс зулгаагаад байсан болохоос өөрөөр бол гар хөлөөрөө цохиж өшиглөсөн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-69-70/

- шүүгдэгч Т.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Ариунзяаяа, Уламбаяр, О бид 4, 3 том лаазтай пиво уусан. Гэхдээ Уламбаяр уугаагүй. Ариунзаяа гэнэт намайг чи муу хужаагийн боол, би 2 ажилтантай босс хүн гээд над руу дайраад нь би “...чи тийм босс юм бол хүний авсан юмыг өг” гээд бид 2 үсдэлцээд нилээн хэдэн удаа өнхөрч ойчсон. Би хашаанаас гарч зугатаасан. О эгч надад “Ариунзаяа над руу дайраад чи бид 2-ыг хэрэлдүүллээ гээд байна” гэсэн. Тэрнээс болоод Ариунзаяа бид 2 дахиж үсдэлцээд газар унаад ноцолдож байтал О бид 2-ыг салгасан. Уламбаяр цаана нь хараад зогсож байсан. Газар унах үед зулгаралт гэмтлүүд нь үүссэн байж болзошгүй...гэх мэдүүлэг /хх-72/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.О, О.О нар 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт дэнж гэх газар М.Ариунзаяаг бүлэглэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч А.Ариунзаяагийн...тэр үед Оэгч миний урдуур хөндлөн ирж зогсоод О, О хоёулаа бууж ирээд намайг зэрэг үсдээд авсан, дараа нь чирсэн олон удаа цохиж өшиглөсөн. О миний цээжин дээр дарж хэвтээд Оүсдээд толгой дээр дарахад би үхлээ гэж орилсон. Тэгээд О, Онар намайг тавьсан тухай мөрдөн байцаалт /хх-11-14, 51-52/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

-  шинжээчийн дүгнэлт:...А.Ариунзаяагийн биед хамрын үзүүр, баруун хацарт зулгаралт, зүүн нүдний алим, баруун, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, дагзны хуйханд шарх, 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../хх-20/,

- шинжээч Б.Долгормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Ариунзаяагийн биед учирсан дээрх гэмтлүүд нь унах, ойчих, хатуу гадаргуу дээр ноцолдож унах үед үүсэх боломжтой. Харин 2 шүдний сулрал гэмтэл /дангаараа хөнгөн гэмтэл/ нь үүсэх үүсэхгүй эсэхийг мэдэх боломжгүй, учир нь гадна талдаа ямар нэгэн гэмтэл үгүй байсан. Дагзны хуйхны язарсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шарх гэмтэл гэдэг нь язарсан гэмтлийг ойлгоно. Үсдэх, үснээс угийг татах үед үүсэх боломжгүй. Дагзанд тодорхой хүч үйлчилж байж язарсан шарх үүснэ...гэх мэдүүлэг /хх-62/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Иймд шүүгдэгч Т.О, О.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

 

Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна.  

Хохирогчийн мөрдөн байцаалтад удаа дараа мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг бүрт хоорондоо “зөрүүтэй, зөрчилтэй, эх сурвалж тодорхой бус асуудал” үүсээгүй буюу мэдүүлэг нь тогтвортой, мөн хохирогч зодуулсан тэр даруйдаа охиндоо хэлсэн /х-36/, тухайн өдрөө цагдаад хандсан /х-9/, мөн тэр даруйд шинжээч томилсон /х-17/ зэрэг нотолгооны эх сурвалжаар баталгаажсан, түүнчлэн хохирогчийн дагзны хуйханд үүссэн шарх гэмтэл нь “хохирогч ба шүүгдэгч нар” харилцан үсцэлдэх үед үүсээгүй, тодруулбал, харилцан биенээ үсцэлдэн доош дарах тухайн тохиолдолд хохирогч өөрөө арагш унах бодит боломжгүй буюу өөрөө өөртөө гэмтэл учруулаагүй, харин шүүгдэгч нар хамтран хүч, хүсэл зоригоо нэгтгэн хохирогчид хүчээр халдах, унагаах зэргээр нэг бус удаагийн хүч хэрэглэсний улмаас үүссэн гэж үзэх үндэслэлтэй болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр тогтоогдсон байх тул хохирогчийг худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.  

Тухайн үед хохирогч А.Ариунзаяагийн биед шинээр хамрын үзүүр, баруун хацарт зулгаралт, зүүн нүдний алим, баруун, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, дагзны хуйханд шарх зэрэг олон тооны шарх, няцрал үүссэн нь хохирогчид олон удаагийн гадны хүч үйлчилсэн шинжийг илэрхийлж байх ба харин “2 шүдний сулрал” нь тухайн үйл явдалтай холбоогүйг шинжээч эмч мэдүүлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

Гэрч Д.Уламбаярын мөрдөн байцаалт /хх-15-16, 54/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг тогтворгүй, эх сурвалжаа тодорхой зааж чадаагүй буюу “тухайн үед харанхуй байсан учраас сайн харагдахгүй байсан”, “тэдний сүүлийн зодоон маргаан машины гэрлээс гарсан байсан”, сайн харсан, миний даралт ихсээд бие өвдсөн сайн хараагүй, салгаагүй, тодорхой зайнд байсан гэх мэтээр зөрүүтэй, тодорхой бусаар мэдүүлсэн, түүнчлэн тэдний зодоон машины ард болсон гэж тухайн гэрч мэдүүлсэн нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэн, мөн гэрч нь шүүгдэгч нартай найз нөхдөөс гадна тухайн зодоон бүхий үйл явдал харанхуй шөнө оройн цагт, хангалттай гэрэлтүүлэггүй орчинд болсон, тухайн үед гэрчийн даралт нь ихэссэн, тодорхой зайнд байсан, мөн гэрчээс мэдүүлэг авахад цаг хугацаа алдсан зэрэг нөхцөл байдал нь гэрчийн мэдүүлэгт “эх сурвалж нь тодорхой бус” асуудал үүсгэсэн болохыг үгүйсгэх боломжгүй байна. Энэ байдал нь шүүгдэгч нарт зодуулснаа бие, сэтгэлээр мэдэрч, тогтвортойгоор мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгийг гэрчийн эх сурвалж тодорхой бус мэдүүлэгтэй харьцуулах боломжгүй буюу хохирогчийг “худал, эх сурвалж”-гүй мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болохыг давхар нотлон илэрхийлсэн байна.       

            Шүүгдэгч нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлэг өгсөн, тэдний гэм бурууг өөрсдөөр нь нотлуулах боломжгүй.    

            Дээр дурдсан нотлох баримт бүхий үндэслэлээр шүүгдэгч Т.Огэмт хэрэг үйлдсэн эсэх нь хангалттай нотолгоогүй, О.О гэмт хэрэг огт үйлдээгүй, хохирогч худал мэдүүлсэн тухай шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарыг санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй, харин шүүгдэгч нарыг тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд санаатай нэгдэж, бүлэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.   

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч нь хохиролд 3.190.980 төгрөг /хх-81-82/, шүүхийн шатанд нэмж баримтаар 2.800.000 төгрөг, нийт 5.990.980 төгрөг нэхэмжилжээ. Үүнээс шүүгдэгч Т.Онь 702.000 төгрөг төлжээ.    

Хохирогч нь анх эмнэлэгт хэвтсэнээс хойш удаа дараа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, энэ хугацаанд ажилгүй байсан тул олох байсан орлого, мөн эмчилгээ хийлгэхэд тээврийн хэрэгсэлд зарцуулсан шатахууны зардал тус тус нэхэмжилсэн байх боловч тийнхүү удаа дараа эмнэлэгт хэвтсэн нь анх учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх, мөн ажлаа хийгээгүй, ажлаа хийгээгүй хугацаанд олох байсан орлогыг тодорхойлсон зэрэг хууль ёсны нотлох баримт шаардлагатайгаас гадна  хохирогчийг хамаатныхаа хүний эмнэлэгээс баримт авсан, эмнэлэгт хэвтээгүй харин ажлаа хийж байсан талаар шүүгдэгч нар мэдүүлсэн байх тул хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.    

Шүүгдэгч нарын хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бусад асуудал    

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.   

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.   

Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг төлж барагдуулах хугацааг шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан 2 сараар тогтоов.       

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан эд зүйлгүй болно.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:      

 

1. Шүүгдэгч Т.О, О.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О, О.О нарыг тус бүр 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О, О.О нарт тус бүр оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг тус бүр 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд тус тус мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг тус тус дурдсугай.

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

            6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Т.О, О.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР