| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/04252/И |
| Дугаар | 181/ШШ2024/04340 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2024/04340
2024 11 07 181/ШШ2024/04340
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, тоотод оршин суух, А.Б... /РД:..../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, тоотод байрлах, У..... ХХК, /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 15.575.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Батаа нь хариуцагч У..... ХХК-д холбогдуулан 15.575.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Миний бие У..... ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр орон сууцны 1 дүгээр орц, 4 давхарт, Е загварын 44.39мкв талбай бүхий 2 өрөө байрны гэрээг байгуулж, урьдчилгаа төлбөрт 14.000.000 төгрөгийг төлсөн. Барилга гэрээний дагуу 2023 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орох боловч одоог хүртэл барилгын ажил явагдаагүй байна. Иймд гэрээний дагуу 0,05 хувиар алданги тооцож, хоногт 7.000 төгрөг, 225 хоногийн хугацаа хэтэрсэн байх тул үндсэн төлбөрт 14.000.000 төгрөг, алданги 1.575.000 төгрөг нийт 15.575.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Харин хариуцагч нь үндсэн төлбөр 14.000.000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сард багтаан төлнө гэж байх тул уг хугацааг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид шаардсан 1.575.000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:
...Манай компани нь иргэн А.Б 2022-11-17-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан үнэн. Тус гэрээний ерөнхий нөхцөлд БЗД, 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвтэй 9-н давхар Энгүүн апартмент н давхарт байрлах 44,39м2 2 өрөө орон сууцыг 1м2 нь 2.200.000 төгрөг буюу нийт 97.658.000 төгрөгөөр тоооцож, гүйцэтгэгч нь ашиглалтад оруулж захиалагч талд хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр тохирсон хөлс төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх буюу гэрээний үнийг бүрэн төлж барагдуулснаар захиалагчийн өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй гэрээ байгуулсан. А.Б нь манай компанид урьдчилгаанд төлсөн 14,000,000 төгрөг, мөн 0,5%-ийн алданги тооцож, алдангид 1.575.000 төгрөг, нийт 15.575.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Үүнээс нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний урьдчилгаанд төлсөн 14.000.000 төгрөг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 14.000.000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сард багтаан төлж барагдуулна. Алдангид тооцож нэхэмжилсэн 1.575.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Батаа нь хариуцагч У..... ХХК-д холбогдуулан 15.575.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч А.Батаа нэхэмжлэлийн шаардлагаас 1.575.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б үлдэх 14.000.000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сард багтаан төлнө гэснийг нэхэмжлэгч зөвшөөрч харилцан тохиролцож талууд эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 227.950 төгрөгийн тал хувь 113.975 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 113.975 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. А.Б н нэхэмжлэлтэй, хариуцагч У..... ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч А.Б нэхэмжлэлийн шаардлагаас 1.575.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б.. 14.000.000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сард багтаан төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 227.950 төгрөгийн тал хувь 113.975 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 113.975 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ