Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2015 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2016/00024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хаймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: П.Б-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2015/01080/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Х аймгийн Ч-Ө суманд байрлах Хаймгийн Нэгдэл дундын үйлдвэрийнБ амралтын газарт 1979 оны 5 дугаар сарын 15-ны өдөр туслах малчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш тус амралтын газарт 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тус Б амралтын газарт ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр нь галын улмаас бүх бичиг баримт шатсан. Иймд П.Б намайг Хаймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Б рашаан амралтад 1979 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал адуучин, талхчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Б рашаан амралтын газар нь сувилал, амралтын үйл ажиллагаа явуулдаг байсан ба манай аав П.Б нь адуучнаар, гал тогоонд талх баригчаар ажиллаж байсан. Манай гэр 1991 онд шатсан бөгөөд аавын маань ажиллаж байсан хугацааны бүх бичиг баримт устсан юм. Мөн миний өвөөг П гэдэг байсан бөгөөд Батлан хамгаалахын төв архивын лавлагаанд П-жав гэж буруу бичээд залруулж бичсэн байна. Одоо П.Б нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүний дээрх хугацаанд ажиллаж байсан жилүүдийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Нэгдэл дундын үйлдвэрт даргаар нь ажиллаж байсан Балдан,Б амралтын гал тогоонд аавтай хамт ажилладаг байсан Лхагваа нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан. Иймд Пүрэвжийн Бямбааг Хаймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Б рашаан, амралтын газарт 1979 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал адуучин, талхчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

П.Б нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч П.Б Х аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Б рашаан амралтын газарт 1979 оны дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучин, талхчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хаймаг Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1979 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ...1. Н.Д.Ү-ийн Б, Салбартын рашаан амралтуудад ажиллах ажилчдыг 1, 2 дугаар хавсралтаар томилсугай... гэх бичилттэй Амралтуудын ажилчдыг томилох тухай 43 дугаартай тушаалын хуулбар, 43 дугаар тоот тушаалын 1 дүгээр хавсралт. Б-н амралтын ажилчдын тушаалын ...21. овог нэр, П.Б, албан тушаал адуучин, ажилд орсон сар 15/V гэх бичилттэй хавсралтын хуулбар, гэрч Я.Лхагваагийн ...П.Б нь Х аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяалагдах Б-н амралтын газарт 1978 оны намар цэргээс халагдаж ирээд 1979 оны хавар ажилд орсон юм. Би 1976 оноос тус амралтын газарт ажиллаж байсан юм. Ингээд бид хамт ажилласан юм. Амралтын газарт адуучин хийж байсан, мөн талхан цехэд талх ч хийж байсан. 1991 оныг дуустал ажилласан. Тэгээд зах зээлийн шилжилт болж тус байгууллага тарсан...Б-ийн овог нь П гэдэг юм. Өргөж авсан аавынх нь нэр юм, төрсөн эцэг нь Х гэж нэртэй. П  ганц хүү өргөж авсан юм. Тэр нь Б  байгаа юм...П.Б ажиллаж байх хугацаандаа 7 дугаар 5 жилийн гавшгайч болж байсан гэх мэдүүлэг, гэрч Ж.Балдандоржийн ...П.Б нь Х аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Халх Бн амралтад 1979 оны зун 6, 7 сараас талхан цехэд талхчин хийж байсан. Би гурил буулгаж өгдөг байсан юм. Амралт дээр адуу ч хардаг байсан. 1991 оныг дуустал ажилласан юм...Бн амралт 1992 онд өмч хувьчлал болж тарсан...П.Б ажиллах хугацаандаа тасралтгүй ажиллаж байсан.Бн амралтад бүх л ажлыг хийж байсан...Эцгийн нэр нь П  юм. Урианхай нэр байх. П-ийн Б гэдэг... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

П.Б-гийн хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Х аймгийн Ч-Ө сумын Засаг даргын тамгын газрын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Манай сумын Улаан-Асга 3 дугаар багийн иргэн П-ийн Б нь 1975-1978 онуудад цэргийн алба хааж ирээд 1979 оноос эхлэн аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Б рашаан амралтанд 1994 оныг дуустал ажиллаж байсан бөгөөд дээрх амралтын газар нь манай суманд харъяалалгүй байсан тул иргэн П.Б-д холбогдох бичиг баримтын лавлагаа гаргах боломжгүй гэх бичилттэй 3/139 тоот тодорхойлолт, Х аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Тус аймгийн Т  сумын Б амралтын баримт манай архивт байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/438 тоот тодорхойлолт зэргээр нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  П.Б- ийн Х аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Б рашаан амралтын газарт 1979 оны дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучин, талхчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА