| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/05401/И |
| Дугаар | 181/ШШ2024/04341 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2024/04341
2024 11 07 181/ШШ2024/04341
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 8 давхарт байрлах, С:..... ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, тоотод бүртгэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багт оршин суух, Б.С... /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4.312.114,53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С:..... ХХК нь хариуцагч Б.С..аад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.312.114,53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Б.С..аа нь С:..... ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр БЗГ22-2330 тоот зээлийн гэрээ байгуулж 2.899.800 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 4.312.114,53 төгрөгийн өр төлбөр үүсээд байна. Иймд хариуцагч Б.С..аагаас зээлийн гэрээний үүрэгт 4.312.114,53 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батмөнх шүүхэд гаргасан хүсэлтдээ: С:..... ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.С..аад холбогдох хэрэгт хариуцагч нь нэхэмжилсэн 4.312.114,53 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.С..аа нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:
...С:..... ХХК-иас 4.312.114,53 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Энэхүү зээлийг бүрэн төлж барагдуулан дуусгана. Хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С:..... ХХК нь хариуцагч Б.С..аад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.312.114,53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч Б.С..аа нэхэмжлэлийн шаардлага болох 4.312.114,53 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83.950 төгрөгийн тал хувь болох 41.975 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 41.975 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С:..... ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.С..аад холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.С..аа нэхэмжлэлийн шаардлага 4.312.114,53 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83.950 төгрөгийн тал хувь болох 41.975 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 41.975 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ