Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2024/04396

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 07 181/ШШ2024/04396

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1 тоотод байрлах, Т ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, их тойруу, 1, 38 тоотод байрлах, И ХХК /РД:/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 73, их тойруу гудамж, 1 дүгээр байр, 38 тоот хаягт оршин суух, Б Э /РД:3/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 73, их тойруу гудамж, 1 дүгээр байр, 38 тоот хаягт оршин суух, Д У /РД:/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 73, их тойруу гудамж, 1 дүгээр байр, 38 тоот хаягт оршин суух, Э Х /РД:/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 73, их тойруу гудамж, 1 дүгээр байр, 38 тоот хаягт оршин суух, Э У /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,231,124,277 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, Н.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч И ХХК, Б.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,712,303,431.6 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.У, Э.Х, Э.У нарыг хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагаа 4,231,124,277 төгрөг болгож ихэсгэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... И ХХК нь Т ХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 04/20-394 тоот дугаартай Зээлийн гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 04/20-395 тоот дугаартай Барьцааны гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 04/21-17 тоот Барьцааны гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 04/21-43 тоот Барьцааны гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 04/21-66 тоот Барьцааны гэрээ тус тус байгуулан 3,000,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,5 хувь, жилийн 18 хувийн хүүтэйгээр 40 сарын хугацаатай зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглахаар авсан.

2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 04/20-395 тоот дугаартай Барьцааны гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 04/21-17 тоот Барьцааны гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 04/21-43 тоот Барьцааны гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 04/21-66 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж, зээлийн барьцаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, 14 дүгээр байр, 1 дүгээр давхар, 1 тоот хаягт байрлах, 441,75 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203031753 дугаартай үйлчилгээ зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, 14 дүгээр байр, 2 дугаар давхар, 1 тоот хаягт байрлах, 387,12 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203027718 дугаартай үйлчилгээ зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, 14 дүгээр байр, 2 дугаар давхар, 2 тоот хаягт байрлах, 155 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203033536 дугаартай үйлчилгээ зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, 14 дүгээр байр, 2 дугаар давхар, 3 тоот хаягт байрлах, 355 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203033539 дугаартай Оффис, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, 14 дүгээр байр, 3 дугаар давхар, 2 тоот хаягт байрлах, 76 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203033538 дугаартай Оффис, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, 14 дүгээр байр, 3 дугаар давхар, 11 тоот хаягт байрлах, 68 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203033631 дугаартай Оффис, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, 14 дүгээр байр, 5 дугаар давхар, 14 тоот хаягт байрлах, 75 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203032122 дугаартай үйлчилгээ зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/ 87а байр, 3 тоот хаягт байрлах, 33,03 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204114692 дугаартай үйлчилгээ зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/ 87а байр, 5 тоот хаягт байрлах, 47,84 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204114694 дугаартай хоёр өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/ 87а байр, 6 тоот хаягт байрлах, 31,50 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204114693 дугаартай нэг өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/ 87а байр, 4 тоот хаягт байрлах, 50,17 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204114691 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө.

2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 6172792 дугаартай Их сангийн далай ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.У, Б.Э нар Т ХК-тай 04/20-396 тоот Батлан даалтын гэрээг байгуулсан. Тухайн батлан даалтын гэрээгээр И ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл, хүүг төлүүлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал, шүүхийн зардал болон бусад зардлыг өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр үл маргах журмаар хариуцан барагдуулахаар тохиролцсон.

Зээл олгосноос хойш И ХХК нь үндсэн зээлийн төлбөрөөс төлөөгүй, үндсэн хүүний төлбөрт 282,158,573.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 4,523,310.4 төгрөг, нийт 286,681,883.6 төгрөгийн төлбөр төлсөн байна.

Зээлдэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 04/20-394 тоот дугаартай Зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдээгүй тул Төрийн банкны зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр% 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрүүдэд зээл төлөх гэрээний үүрэг биелүүлэх тухай, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох, зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлүүдийг хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан 04/20-394 тоот зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000,000 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 699,184,067 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 13,119,363.7 төгрөг, нийт 3,712,303,431.6 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Иймд И ХХК-иас 3,712,303,431.6 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: ... Т ХК-ийн нэхэмжлэлтэй И ХХК, Б.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,712,303,431.6 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргахдаа зээлийн гэрээний эргэн төлөлт үүргийг зөрчсөн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл дүнгээр тооцож үндсэн зээл 3,000,000,000 төгрөг, үндсэн хүү 699,184,067 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,119,363 төгрөг, нийт 3,712,303,431.6 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж гаргасан.

Тухайн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш зээлдэгч зээлийн үүргээ гүйцэтгэж төлбөр төлөөгүйгээс гадна зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх зээлийн гэрээний үүрэгт үндсэн хүү 470,465,753 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,355,093 төгрөг, нийт 518,820,846 төгрөг болсон дүнгээр нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

Иймд үндсэн зээл 3,000,000,000 төгрөг, үндсэн хүү 1,169,649,820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,474,456 төгрөг, нийт 4,231,124,277 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

3. Хариуцагч нар хариу тайлбартаа: ... Т ХК нь хариуцагчаар И ХХК, Б.Эг татаж, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04/20-394 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 3,712,303,431,6 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд анх 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 04-ний өдрийн 04 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гарч, хэрэг хянан шийдвэр ажиллагааг эхлүүлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгч болон барьцаа хөрөнгийн өмчлөгч нарыг хамтран хариуцагчаар татаж, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 5180846 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 4,231,124,277 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Нэхэмжлэгч Т ХК болон хариуцагч И ХХК, Д.У нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр №04/20-394 зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 3,000,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 40 сар /3 жил 4 сар/ хугацаатайгаар зээлж авсан.

2. Т банк нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.У, Б. Э, Э.Х, Э.У нартай 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 04/20-395 дугаартай барьцааны гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 04/21-17 тоот барьцааны гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 04/21/43 тоот барьцааны гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 04/21-66 тоот Барьцааны гэрээ тус тус бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, Эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргах зүйлгүй.

3. Бид дээрх зээлийг Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо,14 дүгээр хороололд баригдаж байгаа, дуусаагүй барилгын санхүүжилтэд зарцуулсан бөгөөд Ковидын цар тахлын хүнд нөхцөл байдал удаан хугацаагаар буюу 2022 оны 01 сар хүртэл үргэлжилснээр нийт бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдож, эдийн засгийн хямралд орж зээлийн гэрээгээр тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тасалдуулж, улмаар зээлийн төлбөрөө хугацаандаа буцаан төлөх боломжгүй болсон билээ.

4. Т банкнаас зээлийн гэрээний хавсралт №1-ээр тохирсон зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар сануулж, нэмэлт хугацаа олгох, гэрээ цуцлах тухай мэдэгдлүүдийг өгч байсан.

5. Т банк нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн төлбөрийн тооцоог хийж, үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000,000 төгрөг, үндсэн хүүд 699,184,067.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13,119363,7 төгрөг, нийт 3,712,303,431,6 төгрөг гаргуулахаар шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр анх хандсан. Иймд анхны нэхэмжлэлийн шаардлагын тухайд маргах зүйлгүй.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгч болон барьцаа хөрөнгийн өмчлөгч нарыг хамтран хариуцагчаар татаж, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 5180846 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд энэ нэмэгдүүлсэн үнийн дүнг зөвшөөрөхгүй байна.

7. Нэхэмжлэгч Т банк ХК гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т заасан гэрээг цуцлах үндэслэлд хамаарч байна.

Иймд нэхэмжлэгч нэгэнт зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан учраас нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/5702 тоот итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн хүү тооцооллын хүснэгт, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04/20-294 дугаар Зээлийн гэрээний хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04/20-395 дугаар Барьцааны гэрээний хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04/21-17 дугаар Барьцааны гэрээний хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 04/21-43 дугаар Барьцааны гэрээний хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 04/21-66 дугаар Барьцааны гэрээний хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Батлан даалтын гэрээний хуулбар, И ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, барьцаалбар, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийн хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 04/21-211 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, И ХХК-ийн хүсэлт, зээлдэгчийн анкет, зээлийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХК-ийн нэхэмжлэлээс 3,712,303,431.6 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 518,820,846 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хариуцагч нартай байгуулсан зээл, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бөгөөд зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн үндсэн төлбөрт 3,000,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх үндсэн хүү 1,169,649,820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,474,456 төгрөг, нийт 4,231,124,277 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд ... нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000,000 төгрөг, хүү 699,184,067.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,119,363.7 төгрөг, нийт 3,712,303,431.6 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэх тул гэрээ цуцлагдсанаас хойших хугацаанд нэхэмжилсэн 518,820,846 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Т ХК болон хариуцагч И ХХК, Д.У нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 05ы өдөр 04/20-394 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 3,000,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 40 сарын хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хуваарийн дагуу зээл, зээлийн хүүд нийт 4,212,182,706.62 төгрөгийг буцаан төлөх, гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувийн хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

 

6. Зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн гэрээний шаардлагыг хангах зорилгоор дараах эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг байгуулсан байна. Үүнд:

6.1. Нэхэмжлэгч Т ХК болон хариуцагч Э.У, Э.Х нарын хооронд 2021.01.05-ны өдөр байгуулагдсан 04/20-395 дугаартай барьцааны гэрээгээр Э.У, Э.Х нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203031753 дугаарт бүртгэлттэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, 14-р байр, 1 дүгээр давхар, 1 тоот хаягт байршилтай 441.5 мкв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,

 

6.2. Нэхэмжлэгч Т ХК болон хариуцагч Д.У, Б.Э нарын хооронд 2021.02.03-ны өдөр байгуулагдсан 04/21-17 дугаартай гэрээгээр Б.Э, Д.Унарын өмчлөлийн:

- улсын бүртгэлийн Ү-2203027718 дугаар бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13 хороолол, Юнескогийн гудамж, 14-р байр, 2-р давхрын 1 тоот хаягт байршилтай 387.12 мкв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,

- улсын бүртгэлийн Ү-2203033536 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13 хороолол, Юнескогийн гудамж, 14-р байр, 2-р давхар, 2 тоот хаягт байршилтай 155 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,

- улсын бүртгэлийн Ү-2203033539 дугаартай бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13 хороолол, Юнескогийн гудамж, 14-р байр, 2-р давхар, 3 тоот хаягт байршилтай 355 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,

 

6.3. Нэхэмжлэгч Т ХК болон хариуцагч Д.У, Б.Э нарын хооронд 2021.03.26-ны өдөр байгуулагдсан 04/21-43 дугаартай гэрээгээр Б.Э, Д.У нарын өмчлөлийн:

- улсын бүртгэлийн Ү-2203033538 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13 хороолол, Юнескогийн гудамж, 14-р байр, 3-р давхар, 2 тоот хаягт байршилтай 76 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,

- улсын бүртгэлийн Ү-2203033631 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13 хороолол, Юнескогийн гудамж, 14-р байр, 3-р давхар, 11 тоот хаягт байршилтай 68 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,

- улсын бүртгэлийн Ү-2203032122 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Юнескогийн гудамж, 14-р байр, 5-р давхар, 14 тоот хаягт байршилтай 75 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,

 

6.4. Нэхэмжлэгч Т ХК болон хариуцагч Д.У нарын хооронд 2021.05.21-ний өдөр байгуулагдсан 04/21-66 дугаартай гэрээгээр Д.У өмчлөлийн:

- улсын бүртгэлийн Ү-2204114692 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол /13334/, 87а байр, 3 тоот хаягт байршилтай 33.03 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,

- улсын бүртгэлийн Ү-2204114691 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол /13334/, 87а байр, 4 тоот хаягт байршилтай 50.17 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,

- улсын бүртгэлийн Ү-2204114693 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол /13334/, 87а байр, 6 тоот хаягт байршилтай 31.50 м.кв талбайтай, нэг өрөө, орон Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,

- улсын бүртгэлийн Ү-2204114694 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол /13334/, 87а байр, 5 тоот хаягт байршилтай 47.84 м.кв талбайтай, хоёр өрөө, Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж, барьцааны гэрээг бичгээр хийж, нотариатаар батлуулан, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлжээ.

 

7. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байна.

 

8. Зээлдэгч И ХХК, иргэн Д.У нар авсан зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч Т ХК нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үүссэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл гаргаснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шаардлагын хэмжээг нийт 4,231,124,277 төгрөг болгож ихэсгэсэн.

 

9. Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч И ХХК, иргэн Д.У нараас гаргуулахаар, зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.У, Б.Э, Э.У, Э.Х нарт холбогдуулан барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардлагаа тодорхойлсон.

 

10. Т ХК болон Д.У, Б.Э нарын хооронд 2021.01.05-ны өдөр 04/20-396 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулагдсан байх боловч нэхэмжлэгч энэхүү гэрээний дагуу хариуцагчид холбогдуулан шаардлага гаргаагүй гэж тайлбарласан.

 

11. Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, зээлдэгч 3,000,000,000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн төлбөрт 286,681,883.5 төгрөг төлсөн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нарын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан үйл баримтын талаар маргаагүй, харин шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй эсэх талаар маргаж байна.

 

12. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

13. Зээлдүүлэгч нь 3,000,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн боловч зээлдэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, хүүд нийт 4,212,182,706.62 төгрөг төлөхөөс 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 286,681,833.5 төгрөг төлж, өөрөөр төлбөр төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчид удаа дараа мэдэгдсэн боловч үр дүн гараагүй үйл баримт тогтоогдсон.

14. Иймд зээлдэгч нь гэрээний 6.2.1-д зааснаар Зээл эргэн төлөлтийн хуваарь-ийг ноцтой зөрчиж байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах талаар арга хэмжээ аваагүй байх тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасны дагуу гэрээнээс татгалзаж, зээлийг буцаан шаардах эрхтэй.

 

15. Нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар тооцож шаардлагаа тодорхойлохдоо Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /2021 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг хууль зүйн үндэслэлээ болгосон бол хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзнэ, иймд цуцлагдсанаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүнд 518,820,846 төгрөг шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

16. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдах үед 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан.

 

17. Харин Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль 2021.07.01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба уг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлээ төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүйгээс зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх агуулга бүхий хуулийн зохицуулалт шинээр мөрдөгдөж эхэлсэн.

 

18. Иймээс нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийг шаардсанаар гэрээ цуцлагдсан гэж үзэх тул цуцлагдсанаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй байна.

 

19. Иймд нэхэмжлэгчийн маргаагүй хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу үндсэн зээлийн төлбөрт 3,000,000,000 төгрөг, үндсэн хүү 699,184,067.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,119,363.7 төгрөг, нийт 3,712,303,431.6 төгрөгийг хариуцагч И ХХК, иргэн Д.У нараас гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-д олгож, хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ҮНДЭСЛЭХ хэсгийн 2 дахь хэсэгт заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И ХХК, Д.У нараас үндсэн зээл 3,000,000,000 төгрөг, үндсэн хүү 699,184,067.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,119,363.7 төгрөг, нийт 3,712,303,431.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-д олгож, нэхэмжлэлээс 518,820,846 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И ХХК, Д.У нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Б.Э, Д.У нарын өмчлөлийн:

- улсын бүртгэлийн Ү-2203027718 дугаар бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13 хороолол, Юнескогийн гудамж, 14-р байр, 2-р давхрын 1 тоот хаягт байршилтай 387.12 мкв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- улсын бүртгэлийн Ү-2203033536 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13 хороолол, Юнескогийн гудамж, 14-р байр, 2-р давхар, 2 тоот хаягт байршилтай 155 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- улсын бүртгэлийн Ү-2203033539 дугаартай бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13 хороолол, Юнескогийн гудамж, 14-р байр, 2-р давхар, 3 тоот хаягт байршилтай 355 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- улсын бүртгэлийн Ү-2203033538 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13 хороолол, Юнескогийн гудамж, 14-р байр, 3-р давхар, 2 тоот хаягт байршилтай 76 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- улсын бүртгэлийн Ү-2203033631 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13 хороолол, Юнескогийн гудамж, 14-р байр, 3-р давхар, 11 тоот хаягт байршилтай 68 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- улсын бүртгэлийн Ү-2203032122 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Юнескогийн гудамж, 14-р байр, 5-р давхар, 14 тоот хаягт байршилтай 75 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д.У өмчлөлийн:

- улсын бүртгэлийн Ү-2204114692 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол /13334/, 87а байр, 3 тоот хаягт байршилтай 33.03 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- улсын бүртгэлийн Ү-2204114691 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол /13334/, 87а байр, 4 тоот хаягт байршилтай 50.17 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- улсын бүртгэлийн Ү-2204114693 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол /13334/, 87а байр, 6 тоот хаягт байршилтай 31.50 м.кв талбайтай, нэг өрөө, орон Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- улсын бүртгэлийн Ү-2204114694 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол /13334/, 87а байр, 5 тоот хаягт байршилтай 47.84 м.кв талбайтай, хоёр өрөө, Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,541,723 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ий ХХК, Д.У нараас улсын тэмдэгтийн хураамжид 18,719,467.15 төгрөгийг, хариуцагч Д.У, Б.Э, Э.У, Э.Х нараас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ