| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2023/04781/И |
| Дугаар | 181/ШШ2024/04397 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2024/04397
2024 11 07 181/ШШ2024/04397
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө Центрпойнт төвийн 1 тоотод байрлах, Б ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 7 дугаар байр, 32 тоот хаягт оршин суух, Д Б /РД:/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 7 дугаар байр, 32 тоот хаягт оршин суух, З О /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 63,009,040 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн Д.Б, З.О нар нь Б ББСБ ХХК-иас 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/20 тоот зээлийн гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн БГ/20 тоот барьцааны гэрээ, барьцаалбар 11-1418742 байгуулан 15,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 7 дугаар байр 32 тоот 48 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалан зээл авсан. Энэхүү үндсэн зээлийн гэрээн дээр нэмэлт зээлийн гэрээ байгуулан 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/20-Б тоот нэмэлт зээлийн гэрээгээр нэмж 5,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаагаар, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/20/Ё тоот зээлийн гэрээгээр хүү хэвээр хугацаа 2 сар буюу 3,500,000 төгрөгийг тус тус нэмж зээлэн нийт 23,500,000 төгрөгийг зээлсэн.
Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 63,009,040 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэжээ.
2. Зохигчид шүүхэд бичгээр гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ: ... Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч Д.Б, З.О нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт нийт 63,009,040 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 19,507,720 төгрөгөөс татгалзаж, үлдэх 43,501,320 төгрөгийн хэмжээнд зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Д.Б, З.О нар нь 43,501,320 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж, үлдэх 23,501,320 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв.
Хэрэв дзэрх хугацаанд хариуцагч нар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээпийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-2203009896 дугаарт бүртгэ.птэй, Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, 7-р байр, 32 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцэв.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь Д.Б, З.О нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 55,487,400 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 63,009,040 төгрөг болгож ихэсгэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 63,009,040 төгрөгийн 19,507,720 төгрөгөөс татгалзаж, үлдэх 43,501,320 төгрөгийг хариуцагч Д.Б, З.О нар нь 20,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж, үлдэх 23,501,320 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны дотор тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн нь талуудын харилцан зөвшөөрч, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчид хэрэг хэлэлцэж эхлэх үед эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 19,507,720 төгрөгөөс татгалзаж, үлдэх 43,501,320 төгрөгийн хэмжээнд зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Д.Б, З.О нар нь 43,501,320 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж, үлдэх 23,501,320 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны дотор тус тус төлж барагдуулахаар, хэрэв дээрх хугацаанд хариуцагч нар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-2203009896 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, 7-р байр, 32 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 640,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 187,730 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Д.Б, З.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 187,730 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай..
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ