| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/03741/И |
| Дугаар | 181/ШШ2024/04392 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2024/04392
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, тоотод оршин суух, Д.У... /РД: ..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, , өөрийн байранд байрлах Н.... холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрх түдгэлзүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.У... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, тоот газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшдэг билээ. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4/11 тоот албан бичгээр уг газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Энэхүү албан бичиг нь иргэн миний эрх, ашиг сонирхлыг дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд:
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 180 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 122 дугаар тогтоолоор Австрали болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн Мохаммед Ибрахим Мунши-с 31,687,695,000 төгрөгийг гаргуулан Б.Ч олгохоор шийдвэрлэсэн ба уг төлбөрийг Гоби коул энержи лимитед болон Гоби консолитед ХХК-ийн хөрөнгө оруулалттай Гоби коул энержи ХХК-ийн дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, мөн Мохаммед Ибрахим Мунши болон түүний хамтран амьдрагч Д.У... нарын үүсгэн байгуулсан З Д.У... нарт оногдох хувцаа, эд хөрөнгийг тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн билээ.
Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Д.У... миний хувийн эд хөрөнгөд халдсан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр хэвээр байгаа шүүхийн шийдвэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт дээрх тусгай зөвшөөрөл болон Д.У... миний хувьцааг нь эзэмшдэг байсан хуулийн этгээдийн хувьцаа болон эд хөрөнгийг хохиролд тооцон төлүүлэхээр тусгайлан заасан байхад шүүхийн шийдвэрт тусгагдаагүй, хамааралгүй хувь хүний хөрөнгөд халдсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. Үүнээс харахад төлбөрийг шийдвэрт тусгагдсан нэр бүхий 12 хуулийн этгээдийн хувьцаа болон эд хөрөнгөөр барагдуулах ёстой байтал хувьцаа эзэмшигчийн хувь хөрөнгийг битүүмжилж, эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна.
Энэ талаар нэхэмжлэгч тал Н.... хандан дээрх газрыг чөлөөлүүлэх хүсэлт гаргасан боловч 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04-15 тоот хариу мэдэгдэх хуудсаар захиран зарцуулах эрхийг сэргээх боломжгүй гэсэн байна. Уг хариу мэдэгдэлд дурдсанаар төлбөр авагч Б.Ч нь Мохаммед Ибрахим Мунши болон Д.У... нарын хувьцаа эзэмшдэг хувьцааны хэмжээгээр төлбөрийг гаргуулахаар заасан ажиллагааг дуусгавар болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөхөөр үлдэж байгаа Мохаммед Ибрахим Мунши болон Д.У... нарын хувь хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус газарт ирүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн дуусгавар болгосон байна гэжээ. Үүнээс харахад төлбөр авагчийн хүсэлтээр Д.У...ийн хувь хөрөнгө рүү халдсан байх бөгөөд шүүхийн шийдвэрт тусгасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэсэгчлэн дуусгавар болсон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-д төлбөр авагч төлбөр авахаас татгалзаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан гэж заасны дагуу хэрэв төлбөр авагч хүсэлт гаргасан бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн биш бүхэлд нь дуусгавар болгох үндэслэлтэй байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоогүйгээс гадна шүүхийн шийдвэрт тусгагдсанаас өөр хөрөнгө рүү халдаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасныг зөрчсөн. Бид дээрх хариуг аван Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандсан боловч уг албан тоот хуульд нийцсэн байна гэсэн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 09/ тоот хариуг ирүүлсэн тул шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрлээ.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4/ тоот Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст явуулсан Эрх түдгэлзүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа:
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 787 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 122 дугаар тогтоолоор Австрали болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн Мохаммед Ибрахим Муншигаас 31,687,695,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ч олгохоор Г..... болон Г... ХХК-ийн хөрөнгө оруулалттай Гоби коул энд энержи ХХК-ийн дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, мөн болон Д.У... нарт оногдох хувьцаа, эд хөрөнгийг хохирол, төлбөрт тооцуулахаар шийдвэрлэсэн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 586 дугаар гүйцэтгэх хуудсыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус тус хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 18261967, 182 дугаар тогтоолоор тус тус үүсгэсэн.
Төлбөр авагч Б.Ч нь Г..... болон Г... ХХК-ийн хөрөнгө оруулалттай Гоби коул энд энержи ХХК-ийн дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, Зараяа холдингс ХХК, болон Д.У... нарын эзэмшдэг хувьцааны хэмжээгээр төлбөрийг гаргуулахаар заасан ажиллагааг дуусгавар болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөхөөр үлдэж байгаа Мунши, Д.У... нарын хувь хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус газарт ирүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн дуусгавар болгосон байна.
Иймд Д.У...ийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулж, хохиролд тооцуулах ажиллагаа хэвээр үргэлжилж байх тул Д.У...ийн эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгын 20 дугаар гудамж, 1115 тоот газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь хуулийн дагуу явагдсан ажиллагаа байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нотлох баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1217 дугаар итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04-158/650 дугаар хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4/1168 дугаар Эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаартай, Д.У...ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18261968 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 585 дугаар гүйцэтгэх хуудас, Улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 122 дугаар тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 787 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 09/1980 дугаар албан бичиг,
3.2. Хариуцагчаас 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 02-158/299 дугаар итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 585 дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 7 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18261968 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 4-158/52 дугаар Төлбөрийн тооцоог ирүүлэх тухай албан бичиг, Б.Ч 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлт, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаар гүйцэтгэх хуудас, Б.Ч 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6/802 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэргийг тус тус гаргаж өгсөн болно.
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт байхгүй болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.У... нь хариуцагч Н.... холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4/1 дугаар Эрх түдгэлзүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 585 дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 787 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 122 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 586 дугаар гүйцэтгэх хуудсаар болон Д.У... нарын хувьцаа эзэмшдэг хуулийн этгээдүүдийн хувьцаа, эд хөрөнгөөс 31,687,695,000 төгрөгийг гаргуулж Б.Ч олгохоор шийдвэрлэсэн болохоос Д.У...ийн өмчлөлийн эд хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлээгүй. Гэтэл Д.У...ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2202 1 дугаартай, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булагийн 20 дугаар гудамж, 1115Д тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж өмчлөх эрхийг зөрчсөн гэж тодорхойлжээ.
3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр авагч Б.Чулуунбаатар нь төлбөр төлөгч Мохаммед Ибрахим Мунши болон Д.У... нарын эзэмшдэг хуулийн этгээдүүдийн хувьцааны хэмжээгээр төлбөрийг гаргуулахаар заасан ажиллагааг дуусгавар болгож, Мохаммед Ибрахим Мунши болон Д.У... нарын өмчлөлийн бусад эд хөрөнгөөс гаргуулах тухай хүсэлт ирүүлсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн дуусгавар болгож, Д.У...ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2202009981 дугаартай, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булагийн 20 дугаар гудамж, тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 787 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 122 дугаар тогтоолын дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 585, 586 дугаар гүйцэтгэх хуудас тус тус гарсан байна. /1хх 35-157, 174-175/
4.2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 585 дугаар гүйцэтгэх хуудсаар Австрали болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн Мохаммед Ибрахим Муншигаас 31,687,695,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Чулуунбаатарт олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Н.... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байна. /1хх 35/
4.3. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 586 дугаар гүйцэтгэх хуудсаар Австрали болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн Мохаммед Ибрахим Г..... компани болон оруулалттай Гоби коул энержи ХХК-ийн дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, Мохаммед Ибрахим Мунши болон Д.У... нарын үүсгэн байгуулсан Зараяа холдингс ХХК, болон Д.У... нарт оногдох хувцаа, эд хөрөнгийг хохирол төлбөрт тооцуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Н.... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байна. /1хх 174-175/
4.4. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1826 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. /1хх 11/
4.5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6/802 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Мохаммед Ибрахим Муншид холбогдох шийдвэр гүйцэтгэлийн 182 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. /1хх 179/
4.6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4/11 дугаар Эрх түдгэлзүүлэх тухай албан бичгээр Д.У...ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-22020 дугаартай, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булагийн 20 дугаар гудамж, 11 тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. /1хх 9-10/
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э... хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04-158/ дугаар хариу мэдэгдэх хуудсаар, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 09/1 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д зааснаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хугацааны дотор гомдлоо гаргасан байна. /1хх 7, 23/
6. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 787 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1 дугаар тогтоолын дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5 дугаар 2 гүйцэтгэх хуудас гарсан байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй. /1хх 35, 174-175/
7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6/802 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Мохаммед Ибрахим Муншид холбогдох Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаар гүйцэтгэх хуудаст заагдсан шийдвэр гүйцэтгэлийн 18 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй. /1хх 179/
8. Одоогоор Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаар гүйцэтгэх хуудаст заагдсан 31,687,695,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Чулуунбаатарт олгох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй. /1хх 35/
9. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4/1168 дугаар Эрх түдгэлзүүлэх тухай албан бичгээр Д.У...ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-220 дугаартай, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. /1хх 9/
9.1. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Мохаммед Ибрахим Мунши болон Д.У... нарын хувьцаа эзэмшдэг хуулийн этгээдүүдээс төлбөр гаргуулах ажиллагааг дуусгавар болгож, Мохаммед Ибрахим Мунши болон Д.У... нарын хувь хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа үргэлжилж байгаа тул нэхэмжлэгч Д.У...ийн өмчлөлийн газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь хуулийн дагуу явагдаж буй ажиллагаа гэж татгалзал гаргасан нь маргааны зүйл байна.
9.2. Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Өмчлөгийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно, 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын иргэн үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэммших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно гэж тус тус заасан нь өмчлөх эрхийг үндсэн бөгөөд туйлын эрх болохыг баталгаажуулсан.
9.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлий 49.1-д Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл битүүмжлэх, эсхүл барьцаалах тохиолдолд захиран зарцуулах эрхийг хязгаарлаж болохоор байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4/1 дугаар Эрх түдгэлзүүлэх тухай албан бичгээс үзэхэд хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна.
9.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д битүүмжлэх, барьцаалах ажиллагааг гүйцэтгэх баримт бичигт үндэслэн хийхээр зохицуулсан байх ба Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 585 дугаар гүйцэтгэх хуудаст Д.У...ээс төлбөр гаргуулахаар заагаагүй байна.
10. Иймд нэхэмжлэгч Д.У...ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2202009981 дугаартай, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булагийн 20 дугаар гудамж, 1115Д тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын захиран зарцуулах эрхийг хязгаарласан нь хуульд үндэслэх зарчимд нийцээгүй байх тул хүчингүй болгож, захиран зарцуулах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4/ дугаар Эрх түдгэлзүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202009981 дугаартай, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булагийн 20 дугаар гудамж, 1115Д тоот хаягт байрлах, 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын захиран зарцуулах эрхийг сэргээхийг Н.... даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.У...ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.У...т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ