| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/01033/и |
| Дугаар | 155/ШШ2016/00026 |
| Огноо | 2015-12-24 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2016/00026
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Н-д холбогдох
Ажлын хөлс 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2015/01033/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 онд Ганбат овогтой Тулгаатай хашаа барьж, хашааны том жижиг хаалга хийж, жорлон ухаж, доторлогоо хийж, хөлсөө 300.000 төгрөг өгөхөөр тохиролцсон юм. Мөнгөө одоо хүртэл өгөөгүй. Иймд Т- аас 300.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Би хариуцагч Г.Н-аас 300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч 200.000 төгрөг авахаар болж эвлэрсэн. Г.Н-аас 200.000 төгрөг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Б.А-д 200.000 төгрөг өгөхөөр тохирсон болно. Авирхүүд ажлын хөлс 200.000 төгрөг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Г.Н-д холбогдуулан ажлын хөлс 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Н 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Б.А-д өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн тухай тайлбарыг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9.650 төгрөгийн тал хувь болох 4.825 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Н-с 200.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 6.650 төгрөгийн тал хувь 3.325 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Б.А-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлтэй Г.Н-д холбогдох ажлын хөлс 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.650 төгрөгөөс 4.825 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Н-с 3.325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА