Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 158/ШШ2024/0025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.******* /РД:ГЕ76012744/

Хариуцагч: Булган аймгийн Могод сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд: “*******” ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.******* нарын хоорондын “Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/22 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/ дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, 2023 оны 02 дугаар сарын 10-н болон 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд явагдсан дуудлага худалдаануудыг хууль бус захиргааны актад тооцуулан, хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М., хариуцагч Булган аймгийн Могод сумын Засаг дарга Б.Мөнхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Х., гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.*******гаас Булган аймгийн Могод сумын Засаг даргад холбогдуулан Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/22 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох,

2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/ дугаартай захирамжийг хүчингүй болгуулах,

2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр явагдсан эзэмших эрх олгох дуудлага худалдааг хууль бус захиргааны актад тооцуулан, хүчингүй болгуулах,

2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр явагдсан эзэмших эрх олгох дуудлага худалдааг хууль бус захиргааны актад тооцуулан, хүчингүй болгуулахаар маргаж байна.

2. Тэрээр 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “*******” ХХК-д 10 га газрыг “амралтын ” зориулалтаар эзэмших эрх олгосон үйл ажиллагаатай холбогдох гомдлыг Булган аймгийн Могод сумын Засаг  даргад, “*******” ХХК нь 10 га болон 15 га газруудыг хууль журмын дагуу дуудлага худалдаагаар эзэмших эрх авсан эсэхэд хариу тайлбар өгөхийг хүссэн өргөдөл, гомдлыг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын т, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн т, “...“*******” ХХК-нд олгосон 10 га болон 15 га газруудыг эзэмших эрхүүдийг хүчингүй болгож, Булган аймгийн Могод сумын Засаг дарга Б.Мөнхбаатар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нарт арга хэмжээ авахуулах” гэх агуулга бүхий өргөдөл, гомдлыг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Засаг даргад хандан тус тус гаргасан байна. 

    1. Хариуцагч Булган аймгийн Могод сумын Засаг даргаас “”*******” ХХК нь Могод сумын багийн нутаг Амралтын эхэнд өөрийн эзэмшлийн 10 га дээр нэмж 15 га авах хүсэлтээ Засаг даргад уламжилсан... сумын Засаг даргын 2023-06-28-ны өдрийн А/ тоот Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай захирамж гарч, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагт ...танхимын хэлбэрээр зохион байгуулсан. Мэдээллийг Засаг даргын Тамгын газрын мэдээллийн самбарт байршуулсан...” гэх хариуг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр цахимаар, 
    2. Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын “...Могод сумын Засаг даргын 2023 оны 01-р сарын 08-ны өдрийн А/07, 06-р сарын 28-ны өдрийн А/ дүгээр захирамжаар ...16 нэгж талбарын дуудлага худалдааг танхимын хэлбэрээр зохион байгуулсан байна... Тухайн сум дуудлага худалдааг танхимын хэлбэрийг сонгон ... орон нутгийн цахим хуудсаар зарлан зохион байгуулсан нь хуульд нийцээгүй гэж үзэхгүй болно. Иймд та ...гомдлыг журмын 15 дугаар зүйлд заасны дагуу гаргах эрхтэй” гэх хариуг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 01/864 дугаартай албан бичгээр,
    3. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн “...Могод сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/22 дугаар захирамжаар “*******” ХХК-д амралтын зориулалтаар 10 га газрыг эзэмшүүлсэн дуудлага худалдааг зохион байгуулахдаа Газрын биржийн цахим систем болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл...-ээр нийтэд мэдээлээгүй байх бөгөөд энэ нь ... нээлттэй, ил тод байх, тэгш, шударга оролцоог хангасан байх зарчмыг хангаагүй байна. Иймд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх ...хэсэгт заасны дагуу холбогдох арга хэмжээ авна уу...” гэх хариуг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/2516 дугаартай албан бичгээр,
    4. Булган аймгийн Засаг дарга “...гомдлын хариуг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/1741 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна. Иймд ...”Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 15 дугаар зүйлд заасны дагуу та гомдлоо шүүхэд тавьж шийдвэрлүүлэх эрхтэй байна” гэх хариуг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/19 дугаартай албан бичгээр тус тус өгчээ.
    5. Харин Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/1741 дугаар албан бичгээр тус аймгийн  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/1057 дугаартай “Хариу тайлбар хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлсэн байх ба уг 01/1057 дугаартай албан бичигт “...”Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 7.1-д дуудлага худалдааны зар мэдээллийг олон нийтэд зарлах эх сурвалжийг зааж өгсөн болохоос “заавал” гэсэн ойлголт байхгүй байгаа тул Могод сумын дуудлага худалдааны зарлалыг энэхүү журмын 7.1.2-т “...сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар” гэдгийн дагуу олон нийтэд зарлаж явуулсанг манай байгууллагын зүгээс журамд нийцсэн байна гэж албан бичгийг хүргүүлсэн... Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг хангахгүй тул Сумын Засаг даргын 2023 оны А/22, А/ тоот захирамжаар “*******” ХХК эзэмшүүлсэн , 6315003270 нэгж талбарын дугаар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд журмын 15 дугаар зүйлд заасны дагуу иргэн Д.******* нь гомдлоо шүүхэд тавьж шийдвэрлүүлэх боломжтой...” гэжээ. 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Булган аймгийн Могод суманд 2022 оны 05-р сарын 04-ны өдөр зохион байгуулагдсан газрын дуудлага худалдаанд оролцож тус сумын багт ... 5 га худалдан авсан. Энэ газрын хэмжээ бидний хэрэгжүүлэх төсөлд багадаж байгаа тул дахин газрын дуудлага худалдаа явуулахыг хүлээж буй тухайгаа Могод сумын газрын даамалд амаар хүсэлт тавьсан байсан. Сумын газрын даамал ...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулсан дэмжигдээгүй гэснээс дуудлагаар худалдахаар төлөвлөгдсөн талаар мэдэгдээгүй. Гэтэл 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр үл таних хүн утасдаад танай Могод суманд авсан газрын хажууд 25 га авсан. Танайх газраа зарах уу авч адууны хашаа хийе гэсэн. ... мэдээллийн дагуу газрын мэдээллийн санд ороод хартал эзэмшигч ******* ХХК нэгж талбарын дугаар хэмжээ 10 га гэж 2023 оны 02-р сарын 14-ний өдөр бүртгэсэн мэдээлэл байсан. Энэ газрыг худалдах дуудлага худалдаа явуулах талаар нийтэд мэдээлээгүй дуудлага худалдааг зохих ёсоор явуулалгүй эзэмших эрх олгосон гэж үзээд Могод сумын Засаг даргад 2023 оны 8-р сарын 24-нд гомдол гаргасан. Засаг дарга гомдлын хариуг 9-р сарын 14-ний өдөр цахимаар ирүүлэхдээ энэ 10 га газрыг хэрхэн олгосон талаар дурдаагүй ...байсан. Энэ хариуг эс зөвшөөрч Булган аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын т 9-р сарын 14-ний өдөр өргөдөл гаргасан.Энэ газраас 9-р сарын 29-нд хариу ирүүлэхдээ тухайн сум дуудлага худалдааг танхимын хэлбэрийг сонгон, дуудлага худалдаа явуулах журмын 7.1.2 заалтын дагуу орон нутгийн цахим хуудсаар зарлан зохион байгуулсан нь хуульд бүрэн нийцээгүй байна гэж үзэхгүй болно“ гэсэн тул ... Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн т хандсан. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас аймгийн Засаг даргад 2023.11.20-ны 1/2516 дугаартай албан бичиг хүргүүлж хувийг надад ирүүлсэн... Энэ дагуу Аймгийн засаг даргад хандсан боловч Засаг даргын Тамгын газрын дарга 2023 оны 12-р сарын 18-ны 03/1741 тоот албан бичгээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын тайлбарыг ирүүлснийг 12-р сарын 19-ний өдөр авсан. Энэ тайлбарт шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтойг дурдсан байна. Тус сумаас 2022 онд газрын дуудлага худалдаа явуулахдаа холбогдох журмын дагуу мэдээллийг түгээж зар тавьдаг байснаа 2023 онд зарлахгүйгээр дуудлага худалдаа явуулсан нь газрын дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн миний эрх ашгийг зөрчсөн гэж үзэн Могод сумын засаг даргын 2023 оны 2-р сарын 27-ны өдрийн А/22, 6-р сарын 28-ны А/-р захирамжуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.

3.1. Тэрээр 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Энэ шаардлагаа Могод сумын Засаг даргын 2023 оны А/22 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 8-р сарын 17-ны А/ дугаартай захирамжийг хүчингүй болгуулах гэж өөрчилж байна. Нэхэмжлэл гаргах  үед *******д олгосон 15 га газрын талаар надад олгосон шийдвэр нь А/ дугаар захирамж байсан тул анх нэхэмжлэлийн шаардлагадаа энэ шийдвэрийг хүчингүй болгуулахаар дурдсан. Хэрэгт цугларсан нотлох баримттай бүрэн танилцаад өөрчлөх шаардлагатай болсон” гэжээ.

3.2. 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...шаардлагынхаа үндэслэлийг бодитой болгож тодорхойлохын тулд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Булган аймгийн Могод сумын Засаг дарга нь ...2023 оны зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газруудын дуудлага худалдааг 2023 оны 02-р сарын 10 /А/07/, 2023 оны 08-р сарын 02 /А//-ны өдөр тус тус зохион байгуулахаар захирамж гарган, 02-р сарын 08-ны өдрийн А/16, 07-р сарын 27-ны өдрийн А/111 захирамжуудаар Газрын дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгүүд Газрын дуудлага худалдааг зохион байгуулахдаа Газрын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-г зөрчин Газрын биржийн цахим системд мэдээлэлгүй, нийтэд ил тод байх, тэгш шударга оролцоог хангаагүй далд, нууц хуйвалдаан хэлбэрээр явуулсан байх тул дээрх 2023 оны 02-р сарын 10, 2023 оны 08-р сарын 02-ны өдөр явагдсан дуудлага худалдааг хууль бус захиргааны актад ...тооцуулан хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.3. Шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2023 оны 08 дугаар сард үл таних дугаараас над руу утасдаад танайх Могод суманд 5 га авсан байсан тэр газраа зарах уу? манайх адууны зүчээ барих гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь би “тэнд нэмж авах гээд дуудлага худалдаа болохыг хүлээж байгаа” гээд хэлсэн чинь тэр хүн “тэнд байхгүй. Манайх бүгдийн авчихсан” гэж хэлэхээр нь би цахим биржээр ороод харсан чинь тэнд эхний 10 га газрын мэдээлэл цахим хэлбэрээр орсон байсан. 15 га газрын мэдээлэл нь нэлээн хойно орсон байсан. Бүртгэлийн мэдээлэл нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Миний бие Могод сумын гаралтай ч гэлээ гадаадад болон Улаанбаатар хотод голцуу амьдарч цахимаар мэдээллээ авдаг. Би 2012 оноос хойш Могод суманд газрын дуудлага худалдаанд оролцсон. Гэтэл цахим дээр ямар ч мэдээлэл байхгүй 10 га газрыг худалдаалсан байсан. Дуудлага худалдааг олон нийтэд мэдээллэсэн зар тавиагүй байсан. Зөвхөн 2 хүнийг mention хийсэн facebook групп дээр зар тавьсан байсан. 02 дугаар сард явуулсан дуудлага худалдааг явуулахдаа захирамж дээрээ “цахим хэлбэрээр” гэж гаргасан боловч үүнийгээ цахим биш танхимын хэлбэрээр болгочихсон. Цахимаар ямар ч мэдээлэл байхгүй дуудлага худалдааг явуулсан. Явуулсан дуудлага худалдаанд 2 нэгж талбарын 10 га, 15 га газрын дуудлага худалдааг 2 оролцогч оролцоод ганц ганцхан удаа үнэ хаялцуулаад эцсийн үнээ тогтоосон байгаа юм. Газрын бирж дээр ороод үүнийг дэлгэрэнгүй мэдээллийн авах юм бол 02 дугаар сард явуулсан дуудлага худалдааны 10 га-гийн мэдээлэл нэлээн хойно орсон байгаа. 15 га газрын мэдээлэл нь 2024 оны 04 дүгээр сард орсон байгаа... “Шүүлэнхэн” гээд компаниас 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр эзэмших хүсэлт гаргасан гэж хариуцагч тайлбартаа хэлсэн боловч яг дуудлага худалдаанд оролцсон компани нь “*******” ХХК байгаа. Энэ нь гуравдагч этгээдийн хүсэлт өгсний улмаас ...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулаад нээлттэй дуудлага худалдаа явуулсан гэх үндэслэл нь өөрөө хууль бус гэж үзэж байна. Мөн А/16 буюу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ажлын хэсэг байгуулах захирамж дээр “цахим хэлбэрээр ил тод, нээлттэй, шударга явуулсугай” гэсэн боловч цахимаар биш танхимаар ил тод, нээлттэй бус явуулсан байна. Facebook дээрх мэдээллүүд нь хавтаст хэрэгт хуулбар нь байгаа... Газрын бирж дээр цахимд шилжсэнээс хойш гол Улсад зарлагдсан хот орон нутгийн дуудлага худалдаанууд нэгж талбарын өдөр цагаар дуудлага худалдааны бирж дээр зарлагддаг байгаа. Гэтэл 02 дугаар сарын дуудлага худалдаа 08 дугаар сарын дуудлага худалдааны мэдээлэл одоог хүртэл газрын бирж дээр байхгүй байгаа...” гэв.

3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн явуулсан дуудлага худалдааг зохион байгуулахын тулд Могод сумын Засаг даргаас 3 удаагийн захирамж гаргасан байдаг. Нэгдүгээрт нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр А/07 тоот “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай” захирамжаар дуудлага худалдааг 02 дугаар сарын 10-ны 12 цагт Могод сумын Тамгын газрын Иргэний танхимд зохион байгуулахыг газрын даамалд үүрэг болгоод оролцогчдод мэдээллэх, товлосон хугацаанд дуудлага худалдаа явуулах, дуудлага худалдаа явуулах газрын хэмжээ дэнчин зэргийг тогтоож шийдвэрлэсэн. Дараа нь 02 дугаар сарын 08-ны өдөр А/16 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг байгуулсан захирамжид “дуудлага худалгааг цахим хэлбэрээр ил тод явуулсугай” гэсэн. Гэтэл энэ дуудлага худалдааг 02 дугаар сарын 10-ны өдөр явуулахдаа цахим хэлбэрээр биш танхимаар зохион байгуулсан. Ийм учир ажлын хэсэг байгуулсан захирамжид заасан дуудлага худалдааг явуулах хэлбэрийг нэгдүгээрт зөрчсөн байгаа. Хоёрдугаарт дуудлага худалдаа явуулах журмын 9.1 дүгээр зүйлд тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө ажлын хэсгийг байгуулж ажиллуулна гэсэн байдаг. Гэтэл энэ ажлын хэсгийг 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан нь хугацааны хувьд журмаа зөрчсөн захирамж байгаа. Энэ дуудлага худалдаанд оролцож байгаа оролцогчид хэрхэн яаж оролцсон юм бэ? гэхээр “*******” ХХК-ийг төлөөлж , нөгөө нэг хүн нь Галбадрах гэдэг хоёр хүн оролцсон байдаг. Оролцож байгаа үйл явцыг хараад үзэхээр дуудлага худалдааны дэнчинг дансанд төвлөрүүлнэ гэх зүйл 2 байгууллагын хувьд эрх тэгш биш “*******” ХХК-ийг төлөөлөн оролцож байгаа нь мөнгөө тушаагаад баримтаа өгчихсөн. Гэтэл Галбадрах нь дэнчингийн мөнгө тушаасан баримт байхгүй... Дуудлага худалдаанд оролцогч нар нэг нэг үнэ хэлээд 2 дахь үнэ хэлсэн хүн нь ялагч болоод явсан. Дуудлага худалдаа...явагдах гэж байна гэсэн мэдээлэл байхгүй. Тэнд хүмүүс оролцсон гэх үндэслэл байхгүй байна. Дуудлага худалдааг зохион байгуулахад 30 хоногийн өмнө зар тавьдаг. Захирамжид зааснаар 30 хоногийн өмнө зарлачихсан байгаа. Гэхдээ түүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаагүй. Орон нутгийн хэвлэл мэдээллийн веб сайтад тавьж болно гэдэг заалт байгаа. Тэнд зар тавиад хэдэн хүн үзсэн бэ? гэдгийг миний үйлчлүүлэгч ******* 2, 3 хүн үзсэн байсан гэдэг. Ийм дуудлага худалдаа явуулчихаад бид нар ил тод нээлттэй шударга явуулсан гэж байгаа нь зүйд нийцэхгүй байна. 08 дугаар сарын 02-ны өдөр явагдсан 15 га газрын дуудлага худалдаанд мөн 3 захирамж гарсан. Энэ дуудлага худалдааг явуулахын тулд 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаад зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийгээд 15 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр баталсан. Энэ шийдвэрийн дагуу Засаг дарга 06 дугаар сарын 28-ны өдөр дуудлага худалдааг 08 дугаар сарын 02-ны өдөр явуулахаар захирамж гаргасан. Захирамж гарсан өдрөөс дуудлага худалдаа явуулах өдөр хүртэл олон нийтийн хэвлэл мэдээллээр мэдээллэсэн үйл ажиллагаа ерөөсөө явагдаагүй. Дуудлага худалдаанд оролцож байгаа гэдэг хүн нөгөө талаас “*******” ХХК-ийг төлөөлөн хоёр оролцсон байдаг. гэдэг хүний хүсэлт, дуудлага худалдаанд оролцоход шаардагдах баримт бичгүүд үзлэг хийхэд гарч ирээгүй... гэдэг хүн орсон гэдэг нэр л байдаг. Мөн дэнчингийн мөнгө тушаасан баримт байдаггүй. Могод суманд явагдаж байгаа том, жижиг газрын эрх олгох дуудлага худалдааг хэрхэн яаж зохион байгуулж байгаа юм бэ? гэхээр нэг дуудлага худалдаанд 2 хүн оролцоод нэг нь мөнгөө тушаагаад нэг нь бэлнээр аваачиж өгөөд бэлнээр аваачсан хүн нь буцаагаад авчихдаг хэлбэрийн төдий харагдаж байгаа. Газрын дуудлага худалдаа нь зохих ёсоор явагдахгүй байна гэдэг нь ганцхан энэ 2 дуудлага худалдаанаас ч биш тариалантай холбоотой 14 дуудлага худалдаа явуулсан баримтууд дээр бүрэн дүүрэн харагдаж байна. Ийм учир дуудлага худалдаа явуулах журамд заасан ...нээлттэй ил тод байх, тэгш шударга оролцоог хангах гэдэг энэ зарчим алдагдаад ...байгаа учир дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэдийн хүсэл зориг хангагдахгүй байна... Нөгөө талаасаа 08 дугаар сарын 02-ны өдөр явагдсан дуудлага худалдаанд “*******” ХХК нь төсөл сонгон шалгаруулалтаар орж ирээд байгаа юм уу?, дуудлага худалдааны журмаар ороод байгаа юм уу? гэдэг нь тодорхой биш. Хэдийгээр “дуудлага худалдаа” гэдэг ...тэмдэглэл байгаа... 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухайн кампани нь өөрсдийн үйл ажиллагааг ...танилцуулсны үндсэн дээр 15 га газрыг зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлаад өгчихсөн ...дагуу 06 дугаар сарын 28-ны өдөр дуудлага худалдаа зохион байгуулах захирамж гараад 08 дугаар сарын 02-ны өдөр дуудлага худалдаа явуулаад 08 дугаар сарын 17-ны өдөр гэрчилгээ олгочихсон үйл баримт харагдаад байна... зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийгээд байгаа процесс нь өөрөө дуудлага худалдаа явуулах шаардлага байна уу? гэдэг зүйл гарч байгаа... Ийм учир ...Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан журам дүрмийн дагуу явагдаагүй байна. Иймд энэ дуудлага худалдааг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгоё... Нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагаврыг бий болгосон гэдэг утгаар дуудлага худалдаа зохион байгуулж байгаа нь захиргааны акт юм. Тийм учир үүнийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 02 дугаар сарын 10-ны өдрийн дуудлага худалдааг цахимаар явуулна гэчихээд танхимаар явуулчихсан. Томилж байгуулж байгаа ажлын хэсгийг 3 өдрийн өмнө байгуулах байсан байтал 2 өдрийн өмнө байгуулаад үйл ажиллагаа зөрчөөд хийсэн байгаа учир олгосон А/22 тоот захирамж илт хууль бус юм. 08 дугаар сарын 02-ны өдрийн дуудлага худалдаанд оролцогч гийн ...бүртгэлийн баримт бичиг байхгүй, дэнчингийн мөнгө тушаасан гэсэн баримт байхгүй, зохих журмын дагуу явагдаагүй учир хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан...” гэв.

  1. Хариуцагч Булган аймгийн Могод сумын Засаг дарга Б.Мөнхбаатар шүүхэд ирүүлсэн татгалзлын үндэслэлдээ: “... Иргэн Д.******* нь өөрийн эзэмшлийн 5 га дээрээ Олон Улсын стандарт бүхий аялал жуулчлал, амралт сувилал, сургалт семинарын зориулалттай үйл ажиллагаа явуулахад газрын хэмжээ хүрэлцэхгүй байгаа тул тус газрын залгаа 15 га хүртэлх газрыг хууль журмын дагуу эзэмших хүсэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан ... хүсэлтээ “*******” ХХК-ийг эзэмшсэнээс хойш гаргаж ирүүлсэн. ... хүсэлтийн дагуу өөрийнх нь эзэмшлийн 5 га газрын залгаа 3 га газрыг төлөвлөж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлсэн боловч тухайн 3 га газрын төлөвлөлтийн төсөл дэмжигдээгүй ...” гэжээ.
    1. Нэхэмжлэлийн өөрчилсөн болон нэмэгдүүлсэн шаардлагуудад холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 01 болон 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрүүдэд ирүүлсэн хариу тайлбарууддаа: “...Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023.01.08-ны өдрийн А/07 тоот захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх дуудлага худалдааг явуулахаар болж, Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023.02.08-ны өдрийн А/16 тоот захирамжаар дуудлага худалдааг зохион байгуулах Ажлын хэсэг томилогдож, дуудлага худалдааг 2023.02.10-ны өдөр явуулахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийн дагуу Ажлын хэсэг нь 2023.02.10-ны өдөр дуудлага худалдааг зохион байгуулсан байна. Дуудлага худалдааны ялагчтай 2023.02.10-ны өдөр гэрээг байгуулсан үндэслэлээр Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023.02.27-ны өдрийн А/22 тоот захирамж гарахдаа Газрын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1.2-т заасныг баримталсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Газар өмчлүүлэх ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 5-р зүйлийн 5.1-т заасны дагуу дуудлага худалдааг зохион байгуулсан бөгөөд Танхимын хэлбэрээр дуудлага худалдаа явагдсан болно... 2023.07.27-ны өдрийн А/111 тоот захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх дуудлага худалдааг явуулахаар болж, зохион байгуулах Ажлын хэсэг томилогдож, дуудлага худалдааг 2023.08.02-ны өдөр явуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Ажлын хэсэг нь 2023.08.02 -ны өдөр дуудлага худалдааг зохион байгуулсан байна. Дуудлага худалдааны ялагчтай гэрээг байгуулсан үндэслэлээр Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023.08.17 ны өдрийн А/ тоот захирамж гаргахдаа Газар өмчлүүлэх ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 5-р зүйлийн 5.1-т заасны дагуу дуудлага худалдааг зохион байгуулсан бөгөөд Танхимын хэлбэрээр дуудлага худалдаа явагдсан болно. Энэ нь журмын 5-р зүйлийн 5.3-т заасныг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Дээрх ...илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгох тухай шаардлагыг гаргахдаа үндэслэлээ газрын биржийн цахим болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлээгүй энэ нь журмын 2.1-т заасан нээлттэй ил тод байх тэгш шударга байх зарчмыг хангаагүй байна гэж тайлбарласан байх ба урьдчилан шийдвэрлэх шатанд “дуудлага худалдаа явуулах журам” зөрчигдсөн гэж маргасан... шүүхэд өөр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хамааралтай гэх байдал тогтоогдохгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 60-р зүйлийн 60.1.1…, Газар өмчлүүлэх ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 15-р зүйлийн 15.2…, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.3-т …заалтуудыг зөрчиж, нэхэмжлэгч нэхэмжпэлийн шаардлага гаргасан байна” гэжээ.

    1. Тэрээр шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...газрын дуудлага худалдааг ...цахимаар болон танхимаар явуулж болно гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Тийм учир танхимаар дуудлага худалдаа явуулсан. Дуудлага худалдаанд 2 хүн оролцсон байна, нээлттэй, ил тод байдлыг хангасангүй гэж яриад байна. Иргэн ******* нь... хамаарал бүхий дуудлага худалдаанд ...биеэр оролцож тодорхой хэмжээний өөрийн нэр дээр авсан тохиолдол бий. Тухайн газрыг 100 гаран сая төгрөг хүргэж үнийн хөөрөгдөл үүсгэж авдаг. Авсан газрын үнийг төлөхгүй тухайн газрын дуудлага худалдааг хүчингүй болгосон үйлдлүүдийг гаргаж байгаа. Сум орон нутгийн захиргаанаас аялал жуулчлалыг дэмжих бодлогоор энэ газруудыг дуудлагад худалдаанд оруулахаар төлөвлөж газрын мэдээллийн санд бүртгүүлж явдаг. Үүнийг дагуу “*******” ХХК нь тухайн дуудлага худалдаанд ялалт байгуулж авсан байгаа....” гэв.
    2. Хариуцагчийн өмгөөлөгч Х. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны А/22 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлийг сая сонслоо. Маш тодорхойгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд илт хууль бус болгох тодорхой үндэслэлүүдийг заасан байдаг... энэ актын аль хэсэг ямар шалтгаанаар илт хууль бус гэж үзэж байгаа юм бэ? гэдэг үндэслэл огт байхгүй байна. Мөн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/ тоот захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлээ ...газрын биржид тавигдаагүй нь нээлттэй ил тод байх шаардлагыг хангаагүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэлийн үндэслэлээ ерөөсөө тодорхойлж өгөхгүй ...Дуудлага худалдааг ганц тодорхойлж яриад байгаа. Хариуцагч дуудлага худалдааг танхимаар болоод цахимаар гэсэн 2 үндсэн хэлбэрээр явуулдаг гэж тайлбарлаж байна. Тэгвэл энэ зарчмаар явахдаа Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор үндэслэж явдаг... дуудлага худалдааг цахим хэлбэрээр явуулах ...тохиолдолд газрын бирж дээр ...зар тавих асуудлууд нь явагдаж эхэлнэ. Тэгтэл энэ нь Иргэний танхимын хэлбэрээр явагдсан. Үүнийг хууль зөрчсөн гэх үндэслэл байхгүй харагдаад байдаг... Өөрийн facebook хаягт байршуулах, Могод сумын facebook пэйж дээр зар тавьж байгаа, Могод сумын Засаг даргын мэдээллийн самбарт байршуулж байгаа нь олон нийтэд мэдээллээгүй гэж үзэхгүй байх үндэслэлийг ******* энэ хэрэгт нотлох баримтаар ирүүлсэнгүй. Нээлттэй тавиад байгаа зарууд нь дуудлага худалдааны журмын холбогдох заалтыг хангаж ажиллахуйц гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар, мөн мэдээллийн самбар гэдэг нь олон нийтийн самбарт хамаарна. Тэр нь ганцхан хүнд зориулсан самбар биш байдаг. Тэгэхээр энэ шаардлагыг хангаагүй гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэл муутай байна гэж үзэж байна... Газрын бирж дээр зөвхөн байрлуулснаар л олон нийтэд мэдээллэсэн болдог гэж энэ журамд тодорхойлоогүй, хязгаарласан зохицуулагдсан заалт ...байхгүй. Мөн Газрын тухай хуульд байхгүй. Тэгэхээр тэр бирж дээр байрлуулаагүй нь *******гийн буюу нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдохгүй. Ялангуяа энэ шаардлагыг гаргахдаа 48 дугаар заалтын алинаар нь үндэслэлээ хүчингүй болгох гээд байгаа юм бэ гэдгээ зааж чиглүүлж байгаа хэлбэрт нь би төсөөтэй хариулж байгаа. Анхны нэхэмжлэлийн шаардлагаасаа хойш ямар ч үндэслэл заахаа байсан. Шаардлагатай мэдээлэл түгээгээд зар тавьдаг байснаа 23 оноос зарлахгүйгээр дуудлага худалдааг явуулж эхэллээ гэж байна. Өөрөөр хэлбэл олон нийтийн мэдээллийн санд зар байрлуулаагүй гэсэн үндэслэл тавьж орж ирж байсан бол одоо болохоор ганцхан газрын бирж дээр тавиагүй байна аа гэдэг асуудлыг хязгаарлаад яриад ирсэн. Зар тавьсан байдал бол хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа... Дараагийн үндэслэл нь “дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ удаа дараа илэрхийлсээр байхад” гэдэг шаардлагыг тавьж байгаа... ******* яг энэ дээр дуудлага худалдаанд оролцох гээд байсан юм байна аа, оролцох эрхийг нь хязгаарласан юм байна аа гэх баримт хэрэгт ерөөсөө ирээгүй... ******* зөвхөн газрын бирж дээр л тавьсныг харах боломжтой байдаг. Могод сумын фэйсбүүк хаягийг бол харах боломжгүй байдаг гэдгээ нотолсон үндэслэл бүхий баримтыг энэ хэрэгт ирүүлээгүй юм аа. Яагаад гэхээр харин ч эсрэгээрээ бид нарт урьд нь ч тавьдаг байсан энэ зараа ийм хэлбэрээр ч явуулдаг байсан... одоогийн байдлаар *******... 8, 9 дуудлага худалдаанд орсон... 2023 оны 2 сарын 10-н, 8 сарын 02-ны тоот захирамжийг хүчингүй болгоё. Хүчингүй болгохдоо Газрын биржийн цахим системд мэдээллээгүй, нийтэд ил тод байх шаардлагыг хангаагүй гэсэн... гол үндэслэлээ хууль бус захиргааны актад тооцож, хүчингүй болгож өгнө үү гэж байгаа юм. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиараа “хууль бус захиргааны актад тооцох” гэдэг шаардлагыг хянан хэлэлцэх зохицуулалт байхгүй... Дуудлага худалдааг... ямар тохиолдолд хүчингүй болгох юм бэ гэдгийг “Газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа зохион байгуулах журам” дээрээ ...дуудлага худалдаа явуулах, газрын үнийг төлөөгүй..., явуулах нөхцөлийг бүрдүүлээгүй..., шүүхийн шийдвэрээр энэ хууль зөрчсөн байдал тогтоогдсон бол гэдэг... Дуудлага худалдааг зохих журмын дагуу явуулаагүй л гээд байдаг. Энэ нь тэр Газрын тухай хуулийнхаа ямар заалт, холбогдох хэсгийг зөрччихөөд байгаа юм. Тэр өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журмынхаа аль хэсгийг зөрччихөөд байгаа юм. Үүнийг зөрчил гэж үзэх хууль зүйн үндэслэл бүхий баримт байна уу? Энэ нь... нэхэмжлэл дээр ч гарч ирдэггүй. Одоо тайлбарууд дээрээ ч яригддаггүй... нотлох баримт холбогдох юм хэрэгт ирүүлээгүй... Дараагийн үндэслэл бол ...8 сарын 24-ний өдөр би энэ хууль бус дуудлага худалдаа явагдаж “*******” гэдэг компанид өгснийг мэдсэн юм аа. Засаг даргад гомдлыг гаргасан чинь 9 сарын 14-ний өдөр хариу өгсөн гэж байгаа юм. Энэ 9 сарын 14-ний өдөр хариу өгсөн баримт хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд байгаа... 14-ний өдөр танд хариу өгснөөс хойш энэ маргаантай асуудал нь хаачсан юм, чухам бүү мэд явсаар байгаад 11 сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргад гомдол гаргасан гэсэн баримт хэрэгт ирсэн. Тэрнээс өөр баримт хэрэгт байхгүй. Тэгэхээр нөгөө өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журмын 15.1, 2 дахь заалт, ялангуяа 2 дахь заалт буюу тухайн аж ахуйн нэгж байгууллага дуудлага худалдаатай холбогдсон гомдлоо тухайн шатын Засаг даргад гаргана аа, эсхүл шүүхэд тавьж шийдвэрлүүлэх эрхтэй гэж байгаа юм... Тэгэхээр Могод сумын Засаг дарга 9 сарын 14-нд зохих хариугаа буюу дуудлага худалдааны журмыг нээлттэй явуулсан талаарх хариугаа бол өгсөн байдаг. Тэгвэл үүнийг үндэслэлгүй ээ гэж үзэж байгаа бол шүүхэд хандах байсан... шүүхэд 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хандсан байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа нь энэ хугацаанд за “дээд шатын байгууллага” гээд одоо хүчээр зүтгүүлээд энэ журам юу гэж байсан ч яах вэ? Захиргааны ерөнхий хуульд бас дээд шатын байгууллагад хандаж болно оо гэсэн нэг заалт яваад байдаг даа гэж бодох юм бол аймгийн Засаг даргын тэр 11 сарын 28-ны хариугаа 12 сарын 18-нд өгсөн байдаг. 31 хоногтой шүү дээ. Тэгэхээр 1 сарын 18 гэдэг чинь дахиад нөгөө 30 хоног байхгүй. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Энэ маргааныг хэлэлцэх хууль зүйн үндэслэл өөрөө байхгүй байгаа ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч ээ гэж хүсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл 4 шаардлагыг гаргаж ...дөрвүүлэнг нь ганцхан үндэслэлийг л ярьж байгаа... Тэгтэл энэ эрх зүйн актууд өөрсдөө тус тусын ажиллагааны явцад... гарч ирсэн... байгаа. Дуудлага худалдаа явуулах захирамж тус тусдаа гарсан. Үүнээс хойш ажлын хэсэг томилсон. Ажлын хэсэг ажиллаад дуудлага худалдаа явуулахтай холбоотой гарч ирж байгаа  маргааныг тухайн үед хариуцаж явж байгаа... тэнд нэг ч гомдол гараагүй... Тэр ажлын хэсгийн үйл ажиллагаа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дуудлага худалдаа явагдаж ...ялагч болсон компани үнийг төлсөн учраас 2 сарын 27-ны 22 тоот захирамж, 2023 оны 8 сарын 17-ны тоот ...захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал нотолж өгөөгүй байна аа гэж үзэж байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч ээ гэсэн тайлбарыг гаргаж байна...” гэв.
  1. Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн захирал Р. 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: “..."*******” ХХК Булган аймгийн Могод сумын Засаг даргын захирамжаар зохион байгуулагдсан 2 удаагийн дуудлага худалдаанд амжилттай оролцож холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу нийт 25 га газрыг эзэмших эрхтэй болсон. Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/07 дугаартай захирамжаар 2 байршилд газрын дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Үүнээс “ багийн амралтын эхэнд амралтын газрын зориулалтаар 100000 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр захирамжилсан байдаг. Дуудлага худалдааны анхны үнийг 80,000,000 төгрөгөөр, дэнчингийн хэмжээг 8,000,000 төгрөгөөр тус тус тогтоосон. Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг 2023 оны 03 дугаар сарын 10-ний өдөр 12 цагт Засаг даргын Тамгын газрын 2 дугаар давхарт Иргэний танхимд зохион байгуулахаар тогтоосон. Манай компани энэхүү дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ илэрхийлж дэнчингийн төлбөрийг бүрэн төлж, дуудлага худалдаанд амжилттай оролцон 90,000,000 (ерэн сая) төгрөгөөр ялагч болсон. Улмаар тухайн өдрөө 02 дугаартай “Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-г Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын тай байгуулсан. Энэ гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу газрын үнийг 2023 оны 02 дугаар сарын 17-ний өдөр бүрэн шилжүүлсэн. Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/ тоот захирамжаар нийт 14 байршилд эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Үүнээс манай компани багийн амралтын эхэнд байршилтай “аялал, жуулчлалын бааз”-н зориулалттай 150000 м.кв талбайтай газрын эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдаанд оролцсон. Дуудлага худалдааны анхны үнийг 120,000,000 төгрөгөөр, дэнчингийн хэмжээг 12,000,000 төгрөгөөр тогтоосон. Манай компани дэнчингийн төлбөрийг, мөн оролцогчийн хураамж 12,500 төгрөгийг бүрэн төлж оролцсон. Улмаар дуудлага худалдаанд 140,000,000 (нэг зуун дөчин сая) төгрөгөөр ялж, Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хугацаанд буюу 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр бүрэн төлсөн. Манай компани эзэмших дуудлага худалдаанд амжилттай оролцож хуульд заасан журмын дагуу эзэмших эрхтэй болсноос хойш Газрын тухай хуульд заасан эзэмшигчийн үүргийг зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн. -Өнгөрсөн хугацаанд газрын төлбөрийг зохих журмын дагуу бүрэн төлсөн. -2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр " ” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж эхний дуудлага худалдаагаар эзэмших эрх авсан 10 га талбайд хэрэгжих “Амралт рашаан сувилал” төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлыг хийж гүйцэтгүүлсэн.

-Эзэмшил газрын өндөржилтийг “******* *******” ХХК-р 2023 оны 10 дугаар сард хийлгүүлсэн.

-“ ” ХХК-р байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгүүлсэн.

-ХААИС-ийн Агройн сургуулийн дэргэдэх “******* ******* ******* *******” ХХК-тай “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-г байгуулж “Аялал жуулчлал, рашаан сувилал, хөдөө аж ахуй, спорт цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг хийж гүйцэтгүүлж байна. Бид хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмших эрхтэй болсон гэх хууль ёсны итгэлээр ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Нэхэмжлэгч Д.******* нь ...2023 оны 01 дүгээр сар болон 06 дугаар сард зарласан эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаанд оролцох хүсэл зоригтой байсан гэдэг нь тогтоогдохгүй. Дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ хууль ёсоор илэрхийлж байсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Дуудлага худалдаанд оролцох хүсэл зоригоо хуульд заасан журмын дагуу мэдүүлсэн байхад түүнийг дуудлага худалдаанд оролцуулаагүй тохиолдолд түүний эрхийг зөрчсөн эсэх тухай асуудал яригдана... нэхэмжлэгч Булган аймгийн Могод сумын Засаг даргад гаргасан гомдлын хариуг 2023 оны 09 сарын 14-ний өдөр хүлээн авсан бөгөөд Булган аймгийн Засаг даргад 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гомдол гаргаж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 17- ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж нэхэмжлэл гаргасан болох нь тоггоогдож байна. Иймд... Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

    1. Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нэхэмжлэлийн өөрчилсөн болон нэмэгдүүлсэн шаардлагуудад холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар ... эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ... эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Могод сумын Засаг дарга нь тус хуульд заасныг үндэслэж эзэмших тухай хүсэлтийг шийдвэрлэж Амралтын газрын зориулалттай 10 га газрыг дуудлага худалдааны ялагчаар тодорсон ******* ХХК-д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэсэн. Могод сумын Засаг даргын 2023 оны А/22 дугаар захирамж нь утга агуулгын хувьд хэн ч уншсан ойлгомжтой, тодорхой, өөрийн чиг үүрэгт хамаарсан асуудлаар гаргасан, хуульд заасан үндэслэл бүхий, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжтой хууль ёсны захиргааны акт байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хуульд заасан ямар үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байгаагаа тодорхой дурдаагүй байна... Могод сумын Засаг даргын 2023 оны 08 сарын 17-ны А/ дугаартай захирамжаар Амралт, аялал жуулчлалын газрын зориулалттай 1498 м.кв газрыг дуудлага худалдааны ялагчаар тодорсон ******* ХХК-д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь өөрийн таа төсөл хэрэгжүүлэхэд талбай нь багадсан тул газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байсан гэж нэхэмжлэлдээ тайлбарлах боловч энэ тухай хүсэлтээ захиргааны байгууллагад 2023 оны 09 сарын 06-ны өдөр гаргасан. Харин ******* ХХК үүнээс өмнө буюу 2023 оны 08 сарын 17-ны өдөр 15 га эзэмших эрхтэй болсон. Хуульд заасны дагуу захиргааны байгууллагад эзэмших тухай хүсэлт гаргаагүй байхад нэхэмжпэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй. ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д нэхэмжлэлийн төрлүүдийг заасан бол мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3- т шүүхээс гарах шийдвэрийн төрлүүдийг хуульчилсан. Нэхэмжлэгч нь ... дуудлага худалдааг хууль бус захиргааны актад тооцуулан хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Энэ төрлийн нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хаана ч хуульчлагдаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл шаардлага …нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол тус дуудлага худалдааны улмаас хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байна. ... Нэхэмжлэгч нь 2023 оны 08 сарын 25-ны өдөр Булган аймгийн Могод Сумын Засаг даргад “...газрын хажууд 25 га авсан... Эзэмшигч ******* ХХК-н 10 га ... энэ газрыг хууль журмын дагуу дуудлага худалдаагаар эзэмших эрхээ авсан эсэхэд хариу тайлбар өгч тусална уу” гэх агуулгаар хандсан байна . Үүний хариуг 2023 оны 9 сарын 14-ний өдөр хүлээн авсан. Булган аймгийн Засаг даргад 2023 оны 11 сарын 27-ны өдөр “******* ХХК- н 15 га газрыг хууль журмын дагуу шалгаж өгнө үү” гэж мөн өдөр “******* ХХК-н 10 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулгаар ханджээ. Харин Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 01 сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. Ийнхүү нэхэмжлэл гаргасан нь шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн. Мөн нэхэмжлэгч ******* нь Могод сумын Засаг дарга болон Булган аймгийн Засаг даргад ******* ХХК-д 10 га эзэмших эрх олгосон Могод сумын Засаг даргын 2023 оны А/22 дугаар захирамж илт хууль бусад тооцуулах агуулгаар гомдол гаргаагүй, ******* ХХК-д 15 га эзэмших эрх олгосон Могод сумын Засаг даргын 2023 оны 08 сарын 17-ны А/ дугаартай захирамжийг хүчингүй болгуулах агуулгатай гомдол мөн гаргаагүй, 2023 оны 02 сарын 10-ны өдөр, 2023 оны 08 сарын 02-ны өдөр явагдсан дуудлага худалдааг хууль бус захиргааны актад тооцуулан хүчингүй болгох агуулгаар огт гомдол гаргаагүй. Ийнхүү захиргааны байгууллагад гомдол гаргаагүй асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна. Иймд иргэн Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

    1. Тэрээр шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...”*******” компанийн ...хувьд 2 удаагийн дуудлага худалдаанд оролцоод нийтдээ 25 га газрыг эзэмшиж байгаа... 1 дүгээрт нь Могод сумын Засаг дарга 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 07 дугаартай захирамжаар 2 байршилд газрын дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн. Үүний нэг байршил нь багийн Амралтын эхэнд 10 га талбай бүхий эзэмшүүлэх тухай захирамжаар шийдвэрлэсэн. Дуудлага худалдааны анхны үнийг 80 сая, дэнчингийн үнийг 8 сая төгрөгөөр тогтоосон. Тэгээд газрын дуудлага худалдааг 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагт Засаг даргын Тамгын газрын 2 давхарт Иргэний танхимд зохион байгуулсан. “*******” компанийн хувьд энэхүү дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ илэрхийлээд дэнчингийнхээ төлбөрийг төлсөн. Татварынхаа холбогдох төлбөрийг мөн төлсөн. Тэгээд дуудлага худалдаа танхимын хэлбэрээр гэсэн учраас биечлэн оролцсон. Эдгээр бүх дуудлага худалдаанд оролцохдоо бид Могод сумын Засаг дарга гэх цахим хаяг дээрээс мэдээллээ авч ирээд оролцож байсан. Ингээд биечлэн оролцоод газрын дуудлага худалдаанд газрын үнэ 80 сая төгрөгөөс өсөөд 90 сая төгрөг болгоод манай компани ялагч болсон. Ингээд 2 дугаартай дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулаад энэ гэрээний дагуу газрын үнийг 2023 оны 2 сарын 17-ны өдөр бүрэн шилжүүлсэн. Дараагийн 15 га газрын хувьд 2023 оны 7 сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар 14 байршилд газрын дуудлага худалдаа явуулна аа гээд Засаг дарга шийдвэрлэсэн байна. Тэгээд үүний нэг нь манай компанийн авсан энэ 15 га багийн Амралтын эхэнд байдаг. 15 га газрын зориулалт нь аялал жуулчлалын бааз зориулалттай. Анхны дуудлага худалдааны үнэ нь 120 сая, дэнчингийн хэмжээ нь 12 сая төгрөг, оролцогчийн хураамж нь 12.500 төгрөг. Бид нар эдгээрийг бүгдийг нь төлсөн. Анхны үнэ 120 сая төгрөг байсан. Бид дуудлага худалдааны үнийг 140 сая төгрөг гэх санал хэлээд ялагчаар тодроод гэрээ байгуулсан. Мөн гэрээний дагуу 2023 оны 8 сарын 14-ний өдөр дуудлага худалдааны үнийг төлөөд энэ 2 дуудлага худалдаа бүхэлдээ амжилттай болоод дуусгавар болсон юм... Өнгөрсөн хугацаанд газрын төлбөрийг зохих журмын дагуу бүрэн төлсөн. 2023 оны 4 сарын 21-ний өдөр “ ” компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад эхний 10 га дээрээ амралт, рашаан сувиллын үйл ажиллагаа явуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн. Эзэмшил газрын үнэ, өндөржилтийг “******* *******” компаниар 2023 оны 10 сард хийлгүүлсэн. “ ” компаниар байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгүүлсэн. Ингээд Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро йн сургуулийн дэргэдэх “******* ******* ******* *******” ХХК-тай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулаад одоо яг энэ талбай дээр байгуулах гэж байгаа аялал жуучлал, рашаан сувилал, хөдөө аж ахуй, спортын төслийнхөө тэнцүү гол юмыг хийлгээд гүйцэтгүүлээд явж байгаа... ******* нь 4 нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна... Нэгдүгээрт: Могод сумын Засаг даргын 2022 оны А/22 дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулъя гэсэн байна. Энэ нь манай компанид 10 га олгосон захирамжийг илт хууль бус гэж үзээд байгаа юм байна. Газрын тухай хуулийн 33.1.2-т Засаг дарга нь дуудлага худалдааны журмаар иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг... Өнөөдөр нэхэмжлэгч илт хууль бус гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа яг ямар үндэслэлээр илт хууль бус гэж үзээд байгаа нь тодорхойгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан 22 дугаартай захирамжийг харах юм бол 1 дүгээрт хэн ч уншсан ч ойлгомжтой байгаад байна. 2 дугаарт хуульд заасан үндэслэл байна. Засаг даргад тодорхой чиг үүрэг нь хуулиар өгөгдсөн байна. Тэгээд энэ захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжтой буюу бид нар аль хэзээний ашиглах эрхээ авчихсан. Өөрөөр хэлбэл илт хууль бусад тооцох ямар ч үндэслэл байхгүй ийм захиргааны акт байна. Тийм болохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй.. байна. Өмнө нь энэ нэхэмжлэлийн шаардлага “хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон. Бид хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэнтэй холбоотой тайлбарыг өгсөн. Үүний дараа нэхэмжлэлийн шаардлагыг” илт хууль бус” гэж тодорхойлсон гэдгийг бас анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа юм. 2 дугаар шаардлагын тухайд манай компани 15 га эзэмшсэн. Могод сумын Засаг даргын 2023 оны 8 сарын 17-ны өдрийн 28 дугаар захирамжийг хүчингүй болгуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Гэтэл одоо яг хуульд заасан ямар үндэслэлээр хүчингүй болгуулах нь тодорхойгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг эрх ашиг нь зөрчигдөж байгаа тохиолдолд гаргана. “*******” компанийн хувьд энэ 15 га газраа 2023 оны 8 сарын 17-ны өдөр эзэмших эрхтэй болчихсон. Гэтэл ******* өөрөө энэнээс өмнө “энд би эзэмшмээр байна аа” гэдэг хүсэлтээ гаргаж байсан юм уу гэвэл үгүй. Харин энэнээс хойшоо бүтэн сар, хагас сарын дараа буюу 2023 оны 9 сарын 6-нд л хүсэлтээ гаргасан. Ингээд үзэхээр Могод сумын Засаг дарга шийдвэр гаргахдаа *******гийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг яаж зөрчсөн бэ гэдэг нь харагдахгүй... шууд байдлаар зөрчигдөөгүй гэдэг нь тодорхой харагдана аа. 3, 4 дүгээр шаардлага нь 2023 оны 2 сарын 10, 8 сарын 02-ны өдрийн дуудлага худалдааг хууль бус захиргааны актад тооцуулаад хүчингүй болгуулах. Яг ингээд бичсэнээр нь үзэх юм бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.5, 106.3-д тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага байхгүй. Өнөөдөр шүүх хуралдаан дээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага юм аа гээд өөрсдөө тайлбарлаж байна л даа. Хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага юм бол дахиад л мөн *******гийн эрх ашиг яаж зөрчигдсөн бэ гэдэг асуудал 1 дүгээрт яригдана. 2 дугаарт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудал ч энэ дээр яригдана. Яагаад вэ гэхээр 2 сарын 10 болон 8 сарын 02-ны өдөр дуудлага худалдаа явуулсан гэдгийг ******* ...2023 оны 9 сарын 14, 9 сарын 29-ний өдөр тус тус мэдчихсэн байгаад байгаа. За тэгээд бүүр дамаа ярих юм бол 2024 оны 3 сарын 22-ны өдөр Могод сумын Засаг даргын Тамгын т бид нар бүгдээрээ үзлэг хийгээд холбоотой бүх баримтуудыг нь татаж авсан. Дараагийн нэг ярих гээд байгаа зүйл нь дуудлага худалдааг хүчингүй болгуулъя гэсэн байна. Тэгтэл энэ дуудлага худалдаа аль хэдийнээ болчихсон... захиргааны акт биелэгдчихсэн. Нэгэнт биелэгдээд дуусгавар болчихсон захиргааны актыг араас нь хүчингүй болгуулах тухай асуудал яригдах боломжгүй... ******* урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол ...гаргаагүй гэж үзээд байгаа. Яагаад вэ гэвэл нэхэмжлэгчийн хамгийн анхны гомдол нь 2023 оны 8 сарын 25-ны өдөр Могод сумын Засаг даргад манай газрын хажууд 25 га авсан байна. Эзэмшигч “*******” ХХК нь 10 га газрыг хууль журмын дагуу дуудлага худалдаагаар эзэмших эрхээ авсан эсэхэд хариу тайлбар өгч туслалцаа үзүүлнэ үү гээд. Тэгсэн яг энэ шаардлагын дагуу Могод сумын Засаг дарга 9 сарын 14-ний өдөр хариу тайлбар өгсөн байна. Ингээд мөн хариуцагчийн өмгөөлөгч хэлээд байгаа юм. Ингээд явж байгаад 11 сарын 27-ны өдөр “*******” компанийн 10 га газрыг хууль журмын дагуу шалгаж өгнө үү. 10 болон 15 га газрыг хууль журмын дагуу шалгаж өгнө үү. 10 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож өгнө үү гэдэг агуулгаар гомдол гаргачихсан. Тэгтэл яг гомдлын шаардлагын хүрээнд аваад үзэх юм бол 15 га газрыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаагүй. Могод сумын Засаг даргад ч тэр, Булган аймгийн Засаг даргад ч тэр. Гэтэл одоо 2024 оны 1 сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаа ...хэтрүүлсэнтэй холбоотой хариу тайлбарыг бид тодорхой дурдсан байгаа... Хэрвээ тухайн албан тушаалтны шийдвэр нь хууль тогтоомжид нийцээгүй бол дээд шатны дарга нь шийдвэрлэнэ ээ гээд заачихсан. Захиргааны процессын хуульд бол 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана аа гэдэг. Гэтэл одоо *******гийн нэхэмжлэл гаргасан огноог хараад үзэх юм бол хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаад байна. Тэгээд мөн яг одоо нөгөө шүүхэд тодорхойлоод байгаа агуулгаараа өмнө нь гомдол гаргаагүй, эрх ашиг нь зөрчигдсөн гээд маргаад байгаа боловч яг үүнтэй холбоотой иргэн ******* өөрөө “би яг эзэмших хүсэл өгөх ёстой байсан юм байна” гэдэг хүсэлтээ ерөөсөө зохих журмын дагуу илэрхийлж байгаагүй юм байна... Цахим хуудсаар фэйсбүүк дээр зар оруулчихсан юм байна. Энийг нь хууль бус гэж үзээд байна. Зар оруулахдаа 3 иргэн харчихсан байгаад байна гэж тайлбарлаж байна. Цахим хуудас гэдэг бол Могод сумын Засаг даргын Тамгын газрын албан ёсны хуудас гэж үзээд байгаа. Яагаад вэ гэхээр энэ дээр бүх захиргааны шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой мэдээллээ нийтэд мэдээллэдэг практик өнөөдөр байгаад байгаа юм байна. Тэгээд яаж зохион байгуулсан нь тодорхойгүй хэлбэрийн төдий хоёрхон иргэн оруулаад газрыг эзэмшүүлээд байна гэж байгаа юм. Тэгтэл өнөөдөр хариуцагчийн хариу тайлбарыг сонсоход иргэн ******* өөрөө бусад өөр газрууд дээр ч дуудлага худалдаанд оролцоод ...манай газрын хажууд 5 га аль хэдийнээ авчихсан. Гэтэл дандаа л хууль бусаар явуулдаг мэтээр хариуцагчийг ингэж яриад гүтгээд байна... “*******” компанийн төсөл өөрөө Могод сумын иргэдэд, чиглэсэн. Яагаад вэ гэхээр тэнд бид нар амралт аялал жуулчлал, рашаан сувиллын байгуулах гэж байгаа. Ингэхээр үр ашиг нутгийн иргэдэд хамгийн их нөлөөлөхөөр байгаа. Яагаад вэ гэхээр нутгийн иргэд өөрсдөө үйлчлүүлж болох юм байна. Үйлчилгээний байгууллага нэмэгдэнэ. 2 дугаарт хүний нөөц талаасаа нутгийн иргэд манайд ажиллах боломжтой. Эргээд тухайн сумын эдийн засгийн эргэлт маш их хэмжээгээр нэмэгдэх ийм эерэг үр дагавартай төсөл байгаа юм. Дээрх бүхнийг үндэслээд *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна... Газрын тухай хуульд газрын төлөвлөгөөндөө нэмэлт тодотгол оруулах эсэх тухай асуудал бол Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээ байдаг. Ингээд Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дэмжлээ гээд энэ газрыг зөвхөн “*******” компани авна гэсэн үг ерөөсөө биш. Өөрөөр хэлбэл өрсөлдөөн өөрөө нээлттэй танхимын хэлбэрээр зохион байгуулаад хүсэлт гаргасан этгээд оролцох боломжтой гэсэн үг... манайд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох гээд байгаа тэр Захиргааны ерөнхий хуулийн 48.2-т заасан үндэслэл дээр өөрөө тодорхой... Дуудлага худалдаа явуулах журам дээр нь бол дахин дуудлага худалдаа явуулах үндэслэл бол дуудлага худалдааны оролцогчийн гомдлоор л байдаг...” гэв.
    2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байна. Өнөөдөр бид нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодорхой болгож байж мэтгэлцэнэ. Нэхэмжлэгч өнөөдөр өмгөөлөгчтэй оролцож байна. Бид өнөөдөр шүүх шийдвэр гаргахад 3 өмгөөлөгч оролцоод хууль зүйн туслалцаа үзүүлээд явж байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хэлсэн ярьсан зүйл дээр бид хариу тайлбар өгч байна. Бид үйл баримт гэхээс илүү хууль ярих ёстой. *******гийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг Могод сумын Засаг дарга зөрчөөгүй байна. Яагаад вэ? гэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтад энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ гэж байгаа. 3.1.3 дээр хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус ажиллагааны улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулна гэж байгаа. Үүнийг бид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байвал шүүхэд нэхэмжлэл гаргах юм бэ? гэхээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн эзэмших хүсэлтийг дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэнэ. Гэтэл нэхэмжлэгч ******* нь тийм хүсэлт гаргасан юм уу? гэж хэргийн материалыг үзэхэд гаргаагүй байна. Түүнийгээ юу гэж тайлбарлаж байна вэ? гэхээр “би зохион байгуулагчид удаа дараа хэлж байсан би энэ газрыг авмаар байна гэж хэлж байсан” гэдэг. Үүнээс хараад үзэхээр *******гийн эрх зөрчигдөөгүй байна. Газар зохион байгуулагчид хэлсэн гэдэг нь үндэслэл биш ээ. Түүнийгээ нотлох ёстой. Өнөөдөр нотолгооны үндсэн дээр шүүх хуралдаан явагдах ёстой. Ийм учир ******* нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Захиргааны маргаан бүхий 2 акт дээр хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбартай санал нэг байна. Дуудлага худалдаа захиргааны акт мөн үү? Захиргааны ерөнхий хуульд заасан 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтад заасныг дуудлага худалдаа хангахгүй. Энэ нь захиргааны үйл ажиллагаанд захирамжилсан шинж байдаггүй. Дуудлага худалдаа явуулах захирамжийг нь гаргачихсан, дуудлага худалдаа зохион байгуулах нь өөрөө журмын дагуу явагддаг. Түүнд оролцож байгаа хүмүүсийн оролцоогоор үнийн санал гараад яллагч тодроод явдаг. Түүнээс биш захиргааны байгууллага дуудлага худалдаанд ороод захирамж гаргахгүй. Тэгэхээр гаргасан нэхэмжлэл нь тодорхойгүй, үндэслэлгүй байна. Тийм учир хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт үндэслэлүүдийг харгалзан үзээд иргэн *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... А/22 дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулах үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь заалтыг харъя... Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гээд ямар ч хуулийн үндэслэлгүй, эсвэл хууль заагаагүйг үндэслэлээр гаргасанг хэлнэ. 47.1.1 дэх зохицуулалт. Энэ нь хэнд ч харсан илэрхий алдаатай байх тохиолдлыг ойлгоно гээд Улсын дээд шүүх тайлбарлачихсан... Тэгэхлээр энэ үндэслэл өнөөдрийн бид нарын А/22 захирамжид хамаарч байгаа юм уу гэвэл хамаарахгүй... Газрын тухай хуульдаа холбогдох журмаа заагаад дуудлага худалдааны үр дүн гэж байгаа учраас А/22 болоод А/  дугаартай захирамжууд хоёулаа эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт.  Яагаад гэвэл гуравдагч этгээдэд эзэмших эрх олгосон байгаа учраас. Тэгэхээр эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг ямар нөхцөлд хүчингүй болгодог юм бэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т тодорхой заачихсан. 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5 энэ 5 үндэслэлийн алинд нь хамааруулж өнөөдөр хүчингүй болгуулах гээд байгаа юм бас байхгүй. Бид нар өөрсдөө энийг шалгаж байгаа байхгүй юу...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.*******гаас Булган аймгийн Могод сумын Засаг дарга /цаашид “Засаг дарга” гэх/-д холбогдуулан “Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/22, 06 дугаар сарын 28-ны өдрийн А/ дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд ирүүлэн маргаан үүсгэсэн. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн

    1. Засаг даргын 2023 оны А/22 дугаар захирамжийг “хүчингүй болгуулах” гэх хэсгийг “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж, “2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/ дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” гэх хэсгийг “2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/ дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” гэж өөрчлөн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр,
    2. “2023 оны 02 дугаар сарын 10, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр явагдсан эзэмших эрх олгох дуудлага худалдааг хууль бус захиргааны актад тооцуулан хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлснийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тус тус ирүүлсэн.
    3. Тиймээс шүүх нэхэмжлэлийн “Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/22 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох1, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/ дугаартай захирамжийг хүчингүй болгуулах2, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр3 болон 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд явагдсан эзэмших эрх олгох дуудлага худалдаануудыг тус тус хууль бус захиргааны актад тооцуулан хүчингүй болгуулах4 гэх шаардлагуудын хүрээнд маргааныг шийдвэрлэв.

2. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

    1. Булган аймгийн Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаас гаргасан IX/07 дугаар “2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор тус сумын багийн нутаг “Амралтын эх” гэх т байршилтай “100000м2” талбай бүхий газрыг “Амралтын ” зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөжээ. /Хэргийн 1 дүгээр хавтсын 116, 122 дугаар талууд/
      1. Улмаар Засаг дарга нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/07 дугаартай “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай” захирамжаар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 2 нэгж талбар газрыг эзэмшүүлэх гэрчилгээний дуудлага худалдааг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагт Засаг даргын Тамгын газрын 2 давхарт байрлах Иргэний танхимд зохион байгуулахыг газрын даамалд зөвшөөрч, дуудлага худалдаа явуулах зар мэдээг мөн сарын 09-ний өдрөөс олон нийтэд зарлахаар шийдвэрлэсэн байна.
      2. Дээрх захирамжийн хавсралтын “1”-ийн “Баг” хэсэгт “”, “Байршил гудамж” хэсэгт “ багийн Амралтын эхэнд”, “Газрын зориулалт” хэсэгт “Амралтын ”, “Төлөвлөлтийн нэгж талбар” хэсэгт “3108643”, “Итгэлцүүр” хэсэгт “0.4”, “Талбайн хэмжээ /м2/” хэсэгт “100000”, “Анхны үнэ /төг/” хэсэгт “80000000” “Дэнчигийн үнэ /төг/” хэсэгт “8000000” гэжээ. /Хэргийн 1 дүгээр хавтсын 46-47 дахь талууд/
      3. Захирамжид заасан дуудлага худалдаа явуулах талаарх зарыг Могод сумын Засаг даргын Тамгын газрын Facebook хаяг болон мэдээллийн самбарт байршуулсан гэх гэрэл зургууд хэргийн 1 дүгээр хавтсын 48-50 дугаар талуудад авагдсан байна.
      4. Улмаар Засаг дарга 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/16 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар дуудлага худалдаа зохион байгуулах “Комиссын дарга”-аар Наранцэцэгийг, “Нарийн бичиг”-ээр С.Ганзулыг, “Хөтлөгч”-өөр Н.Гансүхийг тус тус томилж, дуудлага худалдааг цахим хэлбэрээр явуулахаар шийдвэрлэжээ.
      5. Тус дуудлага худалдааг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Засаг даргын Тамгын газрын “Иргэний танхим”-д “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. болон иргэн С.Галбадрах нарыг оролцуулан явуулж, “*******” ХХК 90000000 төгрөгийн үнийн санал гаргаснаар ялагч болсон байх ба мөн өдрөө “Зохион байгуулагч... даамал” Н.Гансүх 02 дугаартай “Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-г “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.той байгуулсан байна.
      6. Засаг дарга нэгж талбарын 3108643 дугаартай, 10 га талбай бүхий газрыг амралтын газрын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг “*******” ХХК-нд олгосон А/22 дугаар бүхий “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжийг мөн сарын 27-ны өдөр гаргажээ. /Хэргийн 1 дүгээр хавтсын 51-53, 57-58, 116-, 122, 131 дүгээр талууд/
    2. Булган аймгийн Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаас гаргасан XI/06 дугаартай “2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотгол оруулах тухай” тогтоолоор тус сумын багийн нутаг “Амралтын эх” гэх т байршилтай “1498м2” талбай бүхий газрыг “Аялал, жуулчлалын бааз” зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байна. /Хэргийн 1 дүгээр хавтсын 123, 125 дугаар талууд/
      1. Харин Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/ дугаартай “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай” захирамжаар 14 нэгж талбарын газрыг эзэмшүүлэх гэрчилгээний дуудлага худалдааг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 13:00 цагт иргэний танхимд зохион байгуулахаар  шийдвэрлэсэн байх ба түүний хавсралтын “14”-ийн “Баг” хэсэгт “”, “Байршил гудамж” хэсэгт “Амралтын эхэнд”, “Газрын зориулалт” хэсэгт “Аялал, жуулчлалын бааз”, “Төлөвлөлтийн нэгж талбар” хэсэгт “3424920”, “Итгэлцүүр” хэсэгт “0.4”, “Талбайн хэмжээ /м2/” хэсэгт “150000”, “Анхны үнэ /төг/” хэсэгт “120000000” “Дэнчигийн үнэ /төг/” хэсэгт “12000000” гэжээ. /Хэргийн 1 дүгээр хавтсын 64 дэх тал/
      2. Дээрх захирамжид заасан дуудлага худалдаа явуулах талаарх зарыг Могод сумын Засаг даргын Тамгын газрын Facebook хаяг болон мэдээллийн самбарт байршуулсан гэх гэрэл зургууд хэргийн 1 дүгээр хавтсын 65-67 дугаар талуудад авагдсан байна.
      3. Засаг дарга 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/111 дугаартай “Газрын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар дуудлага худалдаа зохион байгуулах “Комиссын дарга”-аар Ш.Нарантуяа /Хууль эрх зүйн мэргэжилтэн/-г, “Нарийн бичиг”-ээр Л.Эрдэнэцэцэг /Архивын сан хөмрөгч/-ийг, “Хөтлөгч”-өөр Н.Гансүх /Газрын даамал/-ийг тус тус томилж, “...дуудлага худалдааг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 13:00 цагт Засаг даргын Тамгын газрын 2 давхарт байршилтай 2-11 тоот дахь Иргэний танхимд...”[1] танхимын хэлбэрээр явуулахаар шийдвэрлэжээ.
      4. Тус дуудлага худалдааг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагаас эхлүүлэн Засаг даргын Тамгын газрын “Иргэний танхим”-д явуулсан байх ба “Амралтын эхэнд”[2] байршилтай амралт, аялал жуулчлалын чиглэлээр олгох газрын дуудлага худалдаанд “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. болон иргэн М. нарыг оролцуулан явуулж, “*******” ХХК 140000000 төгрөгийн санал гаргаснаар ялагч болсон байна.
      5. Мөн өдөр “Зохион байгуулагч... даамал” Наранцогтын Гансүх 16 дугаартай “Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-г “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.той байгуулж, Засаг дарга нэгж талбарын 3424920 дугаартай 1498 м2 газрыг амралт, аялал жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг “*******” ХХК-нд олгосон А/ дугаар бүхий “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжийг мөн сарын 17-ны өдөр гаргажээ. /Хэргийн 1 дүгээр хавтсын 123, 125-127, 132-133, 151-155 дугаар талууд/
  1. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

- эзэмших эрх олгох дуудлага худалдаа явуулах талаар Газрын тухай хууль болон “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-г зөрчин газрын биржийн цахим системд мэдээллээгүй,

- дуудлага худалдааг хууль, журамд нийцүүлэн зохих ёсоор явуулалгүй, нийтэд ил тод байх, тэгш шударга оролцоог хангаагүй далд нууц хуйвалдаан хэлбэрээр явуулсан,

  •  тус сумаас 2022 онд газрын дуудлага худалдаа явуулахдаа холбогдох журмын дагуу мэдээллийг түгээж зар тавьдаг байснаа 2023 онд зарлахгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан нь газрын дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн миний эрх ашгийг зөрчсөн” гэжээ.
  1. Шүүх нэхэмжлэгчийн үүсгэсэн маргааныг үйл явдал болсон дарааллаар хууль зүйн дүгнэлт хийн нэхэмжлэлийн зарим хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
  2. Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гаргасан А/22 дугаар захирамж, мөн оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан А/ дугаартай захирамжуудыг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлон тэдгээрийг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан.
  3. Нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...Энэ газрыг худалдах дуудлага худалдаа явуулах талаар нийтэд мэдээлээгүй дуудлага худалдааг зохих ёсоор явуулалгүй эзэмших эрх олгосон гэж үзээд Могод сумын Засаг даргад 2023 оны 08-р сарын 24-нд гомдол гаргасан. Засаг дарга гомдлын хариуг 9-р сарын 14-ний өдөр цахимаар ирүүлэхдээ энэ 10 га газрыг хэрхэн олгосон талаар дурдаагүй бөгөөд 10 га дээрээ нэмж 15 га авах хүсэлтээ Засаг даргад уламжилсан... 8-р сарын 02-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгуулсан. Мэдээллийг Тамгын газрын самбарт байршуулсан гэсэн байсан...” хэмээн тайлбарлажээ.
  4. Тэрээр Булган аймгийн Могод сумын Засаг дарга болон мөн аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын , Газрын харилцаа, геодези, зураг зүйн газруудад тус тус хандан өргөдөл, гомдлуудыг гаргасан бөгөөд холбогдох хариунуудыг авсны эцэст шүүхэд хандан маргаан үүсгэсэн талаар энэхүү шийдвэрийн “Тодорхойлох” хэсэгт тусгасан.
  5. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан …газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум…ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум…ийн Засаг дарга гаргана“, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар … эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж…д … эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум…ийн Засаг дарга дуудлага худалдаа…шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ… дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн тогтооно”, 33.3-т “Эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх шийдвэрийн талаар үүссэн маргааныг энэ хуулийн 60.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ”, 60 дугаар зүйлийн 60.1.1-д “ эзэмших, ашиглах талаар иргэн… Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга”, 60.2-т “Иргэн… тай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1…-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг, 48 дугаар зүйлд хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг заасан.
  6. Харин гол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 15.2-т “Иргэн... дуудлага худалдаатай холбогдсон гомдлоо тухайн шатны Засаг дарга болон ...шүүхэд тавьж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж журмалжээ.
  7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэжээ. Тодруулбал: Газрын тухай хуулиар иргэн, хуулийн этгээдэд эзэмших эрх олгох дуудлага худалдаа болон уг үйл ажиллагааны үр дүнд үндэслэн Засаг даргын гаргасан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах хугацааны талаар зохицуулаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалтууд үйлчилнэ.
  8. Тиймээс нэхэмжлэгчийн “хүчингүй болгуулах”-ыг хүсч буй захиргааны үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг түүний гаргасан өргөдөл, гомдол[3]-уудад өгсөн хамгийн сүүлийн хариу болох Булган аймгийн Засаг даргын 01/19 дугаартай албан бичгийг гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйд нийцэхээр байх ба уг хугацаа 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дуусахаар байна.
  9. Нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээр Засаг даргын 2023 оны А/22 болон А/ дугаартай захирамжуудтай холбогдох маргааныг үүсгэсэн бөгөөд энэ нь өмнөх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор байна.
  10. Тэрээр 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тухайн нэхэмжлэлийн зарим хэсгийн агуулга болон маргаан бүхий захирамжийг өөрчилсөн нь түүнийг маргаан бүхий захиргааны актуудын талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл болохооргүй байна. Тодруулбал: Нэхэмжлэгч маргаан бүхий А/ дугаартай захирамжийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэн, маргаан бүхий актыг өөрчилснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
  11. Харин Засаг даргын 2023 оны А/22 дугаартай захирамжийг “хүчингүй болгуулах” шаардлагаа “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн тул уг нэхэмжлэлийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь зохицуулалт үйлчилнэ.
  12. Булган аймгийн Могод сумын Засаг дарга нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/22, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/ дугаартай маргаан бүхий захирамжуудыг нэхэмжлэгчийн “хууль бусад тооцуулан, хүчингүй болгуулах”-ыг хүсч буй 2023 оны 02 дугаар сарын 10-н болон 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд “Ажлын хэсэг”-ээс зохион байгуулж явуулсан эзэмших эрх олгох дуудлага худалдааны үр дүнг үндэслэн гаргажээ.
  13. Тиймээс шүүхэд маргаан бүхий захирамжуудыг гаргах эх сурвалжийн эрх зүйн үндэслэлд эхлэн дүгнэлт хийх үүрэг үүснэ. Учир нь: Тухайн эх сурвалж нь өөрөө энэхүү хэргийн маргаан бүхий захиргааны актаар тодорхойлогдсон байна.
  14. Д.*******гийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан “...2023 оны 08-р сарын 24-ний өдөр үл таних хүн утасдаад танай Могод сумын авсан газрын хажууд 25 га авсан... гэсэн... энэ мэдээллийн дагуу газрын мэдээллийн санд ороод хартал эзэмшигч ******* ХХК нэгж талбарын дугаар хэмжээ 10 га гэж 2023 оны 02-р сарын 14-ны өдөр бүртгэсэн мэдээлэл байсан.... Могод сумын Засаг даргад гомдол гаргасан... хариуг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр цахимаар ирүүлэхдээ энэ 10 га газрын талаар дурдаагүй бөгөөд 10 га дээрээ нэмж 15 га авах хүсэлтээ Засаг даргад уламжилсан... сумын Засаг даргын 2023.06.28-ны өдрийн А/ тоот эзэмших дуудлага худалдаа явуулах тухай захирамж гарч, 8-р сарын 02-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгуулсан... гэсэн байсан...” гэх тайлбараас тэрээр маргаан бүхий дуудлага худалдаануудын талаарх мэдээллийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр бүрэн мэдсэн болох нь нотлогдож байна.
  15. гол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 15.2-т зааснаар нэхэмжлэгч нь маргаан бүхий дуудлага худалдаануудтай холбогдох гомдлоо Булган аймгийн Могод сумын Засаг даргад гарган шийдвэрлүүлсэн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд холбогдох нэхэмжлэлийг гаргах эрхтэй.
  16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлага /маргааны цар хүрээ/-ыг тодорхойлох эрхийг эдлэх хэдий ч уг эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцүүлэн гаргах учиртай.
  17. Гэвч тэрээр Засаг даргын 2023 оны А/16 болон А/111 дугаартай захирамжуудаар байгуулагдсан “Ажлын хэсэг”-ийн 2023 оны 02 дугаар сарын 10-н болон мөн оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулж явуулсан эзэмшүүлэх эрх олгох дуудлага худалдаануудыг хууль бусад тооцуулан, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээ 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Учир нь:
  18. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 158/ШЗ2024/0014 дугаартай захирамжаар Д.*******гийн Булган аймгийн Могод сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
  19. Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлдээ маргаан бүхий дуудлага худалдаануудын талаар мэдсэн эх сурвалжуудаа заасан байгаагаас гадна түүний нэхэмжлэлд нотлох баримтаар хавсарган ирүүлсэн Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 01/864, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/1057[4] дугаар албан бичгүүд болон мөн аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/19 дүгээр албан бичигт Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 15-д зааснаар маргаан бүхий захиргааны үйл ажиллагаатай холбогдох гомдлоо шүүхэд гаргах эрхийг тус тус тайлбарласан байна.
  20. Нөгөө талаар Д.*******гаас 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн агуулга нь Засаг даргаас 2023 онд А/22, А/ дугаартай маргаан бүхий захирамжуудыг гаргах эх сурвалж болсон захиргааны үйл ажиллагаатай холбогдох маргааныг үүсгэж байх тул тус нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацааг тухайлан тоолох үндэслэл болох бөгөөд нэхэмжлэгчийн захиргааны үйл ажиллагааны талаарх маргаан үүсгэх дараалал, нэхэмжлэлийн шаардлагаа дутуу тодорхойлон хугацаа хэтрүүлсэн үйлдлийг зөвтгөх нотлох баримт болон хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
  21. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар тухайн хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаарх тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаагүй бөгөөд түүний Засаг даргын 2023 оны А/22 болон А/ дугаартай захирамжуудтай холбогдох нэхэмжлэлийг хуульд заасан хугацааны дотор шүүхэд ирүүлсэн нь түүний дуудлага худалдаануудтай холбогдох нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнг зөвтгөх үндэслэл болохгүй юм.
  22. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт зааснаар Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/16, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/111 дугаар захирамжуудаар байгуулагдсан “Ажлын хэсэг”-үүдээс зохион байгуулж явуулсан “2023 оны 02 дугаар сарын 10-н болон 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн эзэмших эрх олгох дуудлага худалдааг хууль бус захиргааны актад тооцуулан, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  23. Шүүх маргаан бүхий А/22 болон А/ дугаартай захирамжуудыг 2023 оны 02 дугаар сарын 10 болон 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулсан эзэмших эрх олгох дуудлага худалдааны үр дүнд үндэслэн гаргасан талаар өмнөх хэсэгт тусгасан.
  24. Тус дуудлага худалдаануудын хүчин төгөлдөр байдал нь тэдгээрийн үр дүнд үндэслэн гарсан захиргааны актуудын хүчин төгөлдөр байдлыг тодорхойлох эрх зүйн үр дагаврыг үүсгэнэ.
  25. Сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар амралт, аялал жуучлалын үйл ажиллагаа явуулах зориулалтаар эзэмших эрхийг дуудлага худалдаа явуулах зарчмаар иргэн, хуулийн этгээдэд олгоно.
  26. Нэхэмжлэгч эзэмших эрх олгосон дуудлага худалдаануудын талаар маргаан үүсгэх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул шүүх уг захиргааны үйл ажиллагааны талаар хууль зүйн дүгнэлт хийх эрхгүй бөгөөд тухайн дуудлага худалдаанууд хүчин төгөлдөр байна.
  27. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь хариуцагчийн 2023 оны А/22 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсч буй хууль зүйн үндэслэлээ тодорхойлон тайлбарлаагүй тул шүүх энэхүү шаардлагын талаар холбогдох дүгнэлтийг хийх боломжгүй юм.
  28. Харин Булган аймгийн Могод сумын Засаг дарга нь нэхэмжлэгчээс “хүчингүй болгуулах”-ыг хүсч буй 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/ дугаартай захирамжийг “Ажлын хэсэг”-ээс 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан эзэмших эрх олгох дуудлага худалдааны үр дүнд ялагчаар тодорхойлогдсон “*******” ХХК-нд эзэмших эрх олгож гаргасан шийдвэр байх тул уг захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь зохицуулалтад нийцсэн байна.
  29. Нөгөө талаар Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны А/22, А/ дугаар захирамжуудаар эзэмших эрхийг авсан “*******” ХХК нь нэгж талбарын “3108643” дугаар бүхий 100000м2 болон нэгж талбарын “3424920” дугаар бүхий 1498м2 газруудаа[5] зориулалтын дагуу ашиглахаар холбогдох үйл ажиллагааг эхлүүлэн зохих зардал гаргасан болох нь хэргийн 1 дүгээр хавтсын 197-242 дугаар хуудаст авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
  30. Тиймээс гуравдагч этгээдийн дээрх газруудыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-д хамааран хамгаалагдах учиртай.  
  31. Иймд Д.*******гийн Булган аймгийн Могод сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/22 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн Булган аймгийн Могод сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/16, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/111 дүгээр захирамжуудаар байгуулагдсан Ажлын хэсгүүдийн “2023 оны 02 дугаар сарын 10-н болон 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулж, явуулсан дуудлага худалдаануудыг хууль бус захиргааны актад тооцуулан, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.3, 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.2-т тус тус заасныг үндэслэн Д.*******гийн “Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/22 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/ дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТЧИМЭГ

 

[1] Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/111 дугаартай “Газрын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн “1”-д тусгагдсанаар бичив. /Хэргийн 1 дүгээр хавтсын 63 дугаар хуудас/

[2] Могод сумын Засаг даргын тамгын газрын “Иргэний танхим”-д 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагаас эхлэн явуулсан эзэмших эрх олгох дуудлага худалдааны тэмдэглэлд тусгаснаар бичив.

[3] Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтуудад тусгаснаар бичив.

[4] Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/1741 дүгээр албан бичгээр хүргүүлсэн.

[5] Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2023 оны А/22, А/ дугаартай захирамжуудад тусгаснаар бичив.