Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/03

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                    2023/ДШМ/03

 

 

 

         Г.Эт холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                         А.А

                        Хохирогчийн хууль ёсны

                                              төлөөлөгч                                 Л.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Ц.Б

Шүүгдэгч                                                         Г.Э

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/1118 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Эт холбогдох 2212001150261 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Ус сувгийн удирдах газрын Хангамж үйлчилгээний хэлтэст үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Г.Э

 

Шүүгдэгч Г.Э нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн нутаг Гандангийн хашаа гэх газар 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 12-90 УБР улсын дугаартай Ниссан нөт маркийн тээврийн хэрэгслийг ухраах үйлдэл хийх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөнөөс 2 настай эрэгтэй Г.Оыг автомашинаар дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Г.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/1118 дугаартай шүүгчийн захирамжаар: ... Эрүүгийн 2212001150261 дугаартай хэргийн материалтай танилцахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ “...2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шартаад байна гэж хоорондоо ярилцаад Г.Э болон манайд ирсэн байсан Э хоёртой хамт би дэлгүүр яваад нэг шил архи, нэг том савлагаатай пиво аваад буцаад гэртээ ирцгээсэн. Дэлгүүрээс авсан архи, пиво хоёрыг манай гэр дотор байсан хүмүүс бүгдээрээ л хувааж ууцгаагаад сууж байгаад гадаа гарч уухаар болоод манай гэрт Э, Э, М гурав үлдсэн. Хэрэг болох үед Э архи, пиво уугаад хэл, ам нь олширсон байдалтай, бага зэрэг согтсон, сэтгэл санаа нь хөөрлийн байдалтай байсан,  гэхдээ биеэ авч явах чадваргүй болтлоо тийм согтуу биш байсан... гэж/хх-18х/, гэрч Л.М “...Г.Э урд шөнө Өгийнуур суманд айлд байхдаа архи уусан, гэхдээ тасарч согттолоо уугаагүй, машин бариад суманд ирсэн. Өглөө нь манай нөхөртэй хамт явж авсан архинаас уусан, гэхдээ өөрийгөө авч явах чадваргүй болоогүй, машин бариад яваад байсан. Эийг цагдаа нар ирээд машиндаа суулгасан. Харин би тухайн үед шоконд ороод хэцүү байсан учир үхмээр санагдаад нуур луу явсан, гэхдээ тэнд ямар нэгэн архи уусан зүйл байгаагүй, манай  хамаатнууд миний хажууд нуурын ойролцоо хамт байсан. Э нууран дээр очсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-48х/, хүний биеэс цус авсан тэмдэглэл /хх-61х/,”... Г.Эийн биеэс авсан цусанд 1.2 промилли спирт илэрсэн, цусанд илэрсэн 1.2 промилли спирт нь согтолтын  хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3177 дугаартай дүгнэлт зэргээр яллагдагч Г.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалт, Мөн дүрмийн 3.7.а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас  зам тээврийн осол гаргаж 2 настай Г.Оыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.   

Прокурор 2022 оны 11 сарын 17-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон байна. Прокурорын 2022 оны 11 сарын 14-нд гаргасан хүсэлтийг хангах тухай тогтоолд хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Г.Э нь хэрэг учрал болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг үүсгэж,  яллагдагчаар  татах тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн талаар дурдаж, мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоод өөрчлөлт оруулах тухай тогтоолд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр яллагдагч Г.Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь нотлогдсон гэж шийдвэрлэсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гаас 2022 оны 08 сарын 31-ний өдөр дахин мэдүүлэг авахад “...Төвшрүүлэх суманд ирээд дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи, 2.5 литрийн пиво аваад манай гэрт ирээд Г.Э, түүний нөхөр, манай эхнэр бид 4 тухайн архийг хувааж уугаад би согтоод тасарсан байсан. Тэгээд унтаж байхад  нэг хүн хацар дээр зөөлөн алгадах шиг болсон, сэрсэн чинь Г.Э 2.5 литрийн пиво барьчихсан зогсож байсан. Тэр үед өглөө болчихсон байсан, тэгээд би босоод  хувааж уусан. Манай эхнэр босоод бид нар хуучлаад сууж байтал гаднаас Эн гэх манай нутгийн залуу ороод ирсэн. Г.Э Энод 10.000 төгрөг өгөөд энэ дээр нэмэрлээд юу ч хамаагүй ганц юм авчих гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн, гэрч Л.М дахин мэдүүлэхдээ  “.. шөнө манай сумын Эн согтуу орж ирсэн. Тэгээд Гын авч ирсэн архийг бид нар бүгд хувааж уугаад амарсан. Тэгээд өглөө сэрээд харсан чинь Г.Э манай нөхөр хоёр үлдсэн том пиво хувааж уугаад дуусаж байсан. Тэгтэл Эн гаднаас орж ирсэн, дэлгүүр орж архи авна гээд Г.Э Энод 10.000 төгрөг өгөөд энэ дээр нэмээд нэг шил архи авчих гэж ярилцаад манай нөхөр, Г.Э, Эн нар гарсан...” гэж мэдүүлсэн,  гэрч Г.Эн дахин мэдүүлэхдээ “...Би тухайн хэрэг болохын урд шөнө найзуудтайгаа архи ууж байгаад салаад явсан. Тэгээд Л.Гын ахын гэрт очсон чинь Э, М, Эийн нөхөр энэ хүмүүс архи пиво уугаад сууж байсан. Л.Г ах машинаасаа нэг шил архи гаргаж ирээд тэр архинаас хуваалцаж ууж байгаад согтоод унтсан, үүрээр гарч яваад гэртээ харьж амраад өглөө шартаад байхаар нь дахиад Л.Гынд очсон. Э, Г бид гурав дэлгүүрээс архи авахаар явсан, Г.Э надад 10.000 төгрөг өгсөн...” гэж мэдүүлсэн, гэрч Ч.Г дахин мэдүүлэхдээ “...Гын гэрт ороод Г Энын дэлгүүрээс авсан архийг задлаад надад нэг аяганд хийж өгсөн. Би архийг нь уусан чинь М гэрийнхээ хогийг шүүрдээд байхаар нь бид нар гэрийн гадаа уухаар болоод гарсан. Гэрт М, Э, түүний нөхөр нар үлдсэн. Гэрт архи пиво уусан эсэхийг би мэдэхгүй байна. Г.Э машинаа жолоодоод нуурын зүг явсан эсэхийг би хараагүй...” гэж мэдүүлсэн. Харин мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэлд “....архины шил, пивоны сав, гялгар уут зэрэг хог ихтэй байв, уг савнуудаас гарын мөр илрэх боломжгүй, хуучирсан, шороогоор бохирлогдсон байх тул мөрдөгч үзлэгээр яллагдагч Г.Эийн тухайн хэрэг болох цаг хугацаанд уусан пивоны сав гэдгийг тогтоох боломжгүй гэж үзэн, үзлэг хийж гэрэл зургаар бэхжүүлж авав... гэжээ. Хэрэгт авагдсан дээрх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч  нарын мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр Г.Э нь хэрэг учрал болох үед  архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, хэрэг учрал болсны дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг тус тус хянахаар заасан ба шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх мөн  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв гээд

 Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-т холбогдох эрүүгийн 2212001150261 дугаартай хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж,  Хэргийг прокурорт очтол Г.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар оролцогч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Г.Эийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №1118 дугаартай захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Улаанбаатар хотын ... тоотод оршин суух Г.Э би 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багт өөрийн эзэмшлийн автомашинаар ухрах үйлдэл хийх явцдаа 2 настай хохирогч Г.Оыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдсон юм. Г.Э миний хувьд бусдын амь насыг хохироосон гэм буруутай үйлдэл дээрээ маргах зүйлгүй бөгөөд хүлээн зөвшөөрч байгаа болно. Г.Э миний хувьд жолооч авто тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэдэг үйл явдалтай санал нийлэхгүй байна. Зам тээврийн ослыг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон согтууруулах ундаа хэрэглэсэн байдлыг тогтоосон шинжээчийн  дүгнэлт хэдийгээр зөв үндэслэлтэй байгаа боловч Г.Э би гэмт хэрэг гарах цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Намайг эрүүл байсан гэдгийг тухайн үед байсан хүмүүс сайн мэднэ. Харин гэмт хэрэг гарсны дараа 2 настай хүү Г.Оыг сумын Хүн эмнэлгийн төв рүү тусламж үзүүлэх гээд аваад явсан. Тэгээд эмнэлгээс н.Эн над дээр ирээд “н.Гын хүү нас барчихлаа” гэж хэлэхэд би маш их айж сандарч, тэвдэж өөрийн машиныг унаж ойролцоо орших нуурын эрэг дээр очиж баахан уйлж, машиныхаа жолоочийн эсрэг талын суудал доор нэг ширхэг лаазтай нийслэл пиво байсныг тайвшрах зорилгоор уусан юм. Намайг нуурын хөвөөн дээр пиво уугаад тайвшраад цагдаа дээр очих гээд машинаа жолоодон н.Гын гэр рүү явахад сумын цагдаа ирчихсэн намайг дуудсан. Би хүүхдүүд дээрээ очоод цагдаагийн байр руу явсан. Нэг ширхэг лаазтай пиво ууснаас нэлээд хойно буюу бараг 3 цагийн дараа миний биеэс сумын эмч н.Алдармаа 2 хуруу цус авсан. Гэмт хэрэг гарсны дараагаар 2 настай хүүхдийг өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохироосон. Төрөөд 11 сар болж байгаа хөхүүл эх хүний хувьд айж сандрах, балмагдах, дотор давчдах зэрэг нөхцөл байдлаа дарахын тул хэрэглэсэн нэг ширхэг лаазтай пиво нь шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн согтолттой гарах нь үндэслэлтэй юм. Хэрэг гарахаас өмнө н.Энын авчирсан гэх 500 граммын архи, 2 литрийн пиво зэргээс уугаагүй учир нь нөхөр минь согтуу, би хүүхдүүдээ аваад Хөх сүм гэдэг газар руу Ганбаатай хамт явж хонь авчирч, маргааш хот руу машин барьж явна гээд архи огт амсаагүй байсан. Г.Э би 2021 оны 06 дугаар сарын 16-нд охин н.Аг төрүүлсэн бөгөөд төрөөд 11 сар болж байна. Охин минь хөхөөр хооллодог учир архи, пиво, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн хэргийг шийдвэрлэн хэргийг прокурорт буцаасан шүүгч н.Гандолгор нь манай Төвшрүүлэх сумын уугуул хүн юм. Манай нагац ахын охинтой нэг ангид сурч байсан. Намайг сайн танина. Тэгэхээр намайг согтуугаар машин барьж, хүүхэд дайрсан гэсэн сумын төвийн хүмүүсийн цуу яриаг сонссон байхыг  үгүйсгэхгүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, миний хэргийг анхан шатны шүүхийн өөр шүүгчээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/1118 дугаартай захирамжийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн аваад эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Улаанбаатар хотын ... тоот хаягт оршин суух Г.Э нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Nissan note маркийн 12-90 УБР улсын дугаартай автомашинаар ухрах үйлдэл хийх явцдаа 2 настай хохирогч Г.Оыг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон юм.

            Шүүгдэгч Г.Эийн хувьд автомашинаар ухрах үйлдэл хийх явцдаа бусдын амь насыг хохироосон гэм буруутай үйлдэл дээрээ маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа болно.

            1. Харин Г.Эийн хувьд жолооч авто тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэдэг үйл явдалтай санал нийлэхгүй байна. Зам тээврийн ослыг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон согтууруулах ундаа хэрэглэсэн байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь хэдийгээр зөв үндэслэлтэй байгаа боловч Г.Э нь гэмт хэрэг гарах цаг хугацаанд буюу авто тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдэх явцдаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан байна. Харин гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа өөрийн машиныг унаж явж, Төвшрүүлэх сумын ойролцоо орших нуурын эрэг дээр очиж машиныхаа жолоочийн эсрэг талын суудал доор нэг ширхэг лаазтай пиво байсныг тайвшруулах зорилгоор уусан байна. Энэ талаар хавтаст хэрэгт бүрэн тусгагдсан байгаа. Түүнээс нэлээд хойно бараг 3 цагийн дараа Г.Эийн биеэс хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор цус авчээ. Төрөөд 11 сар болж байгаа хөхүүл эх хүний хувьд айж сандрах, балмагдах, цочрон давчдах зэрэг нөхцөл байдлаа дарахын тулд хэрэглэсэн нэг лааз пиво нь шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн согтолттой гарах нь үндэслэлтэй юм. Тэгээд ч Г.Э нь 2021 оны 06 дугаар сарын 16-нд охин Э.Аг төрүүлсэн, хүүхдээ хөхөөрөө хооллодог тул архи дарс, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна.

            2. Яллагдагч Г.Э нь өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хэрэгт хяналт тавьж буй прокурортоо гаргасан бөгөөд яллагдагчийн энэ хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай прокурор тогтоол үйлдэж, саналаа гарган хэргийг хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэр гаргах ёстой.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх зааснаар анхан шатны шүүхээс болон талууд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, харин шүүхээс анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг зарласан бөгөөд уг шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой асуудлыг хянан хэлэлцсэн болно. Хэргийг шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3, 2 дахь хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Г.Эт холбогдох эрүүгийн 2212001150261 дугаартай хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж байгаа нь буруу юм. Дээрх буцааж буй хуулийн заалт нь урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах заалт юм.

            4. Анхан шатны шүүхийн шүүгчийн 1118 дугаартай захирамж нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг тогтоох асуудлыг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаас гарч буй эрхийн акт, шүүхийн шийдвэр юм. Гэтэл уг захирамжид “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг ...” гэж яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаатай холбогдуулан гарсан шүүгчийн захирамж мэт харагдахаар болжээ. Тэгсэн атлаа улсын яллагч А.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б, шүүгдэгч Г.Э, мөн Г.Эт холбогдох эрүүгийн 2212001150261 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв гэж  чухам шүүхийн аль шатнаас захирамж гараад байгаа нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

            Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/1118 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

             

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Тухайн хэрэг болох үед би согтуу байсан. Миний хувьд одоо энэ хүнд гомдол санал байхгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэв гэмт хэрэг гарсны дараа Г.Э нь нэг лааз пиво уугаагүй байсан бол түүнээс согтолтын хөнгөн зэрэг гарч ирэхгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Эийг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн нутаг Гандангийн хашаа гэх газар 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 12-90 УБР улсын дугаартай Ниссан нөт маркийн тээврийн хэрэгслийг ухраах үйлдэл хийх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөнөөс 2 настай эрэгтэй Гын Оыг автомашинаар дайрч амь насыг нь хохироосон гэж үзэж түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад...Прокурор 2022 оны 11 сарын 17-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон байна. Прокурорын 2022 оны 11 сарын 14-нд гаргасан хүсэлтийг хангах тухай тогтоолд хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Г.Э нь хэрэг учрал болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг үүсгэж,  яллагдагчаар  татах тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн талаар дурдаж, мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоод өөрчлөлт оруулах тухай тогтоолд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр яллагдагч Г.Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь нотлогдсон гэж шийдвэрлэсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гаас 2022 оны 08 сарын 31-ний өдөр дахин мэдүүлэг авахад “...Төвшрүүлэх суманд ирээд дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи, 2.5 литрийн пиво аваад манай гэрт ирээд Г.Э, түүний нөхөр, манай эхнэр бид 4 тухайн архийг хувааж уугаад би согтоод тасарсан байсан. Тэгээд унтаж байхад  нэг хүн хацар дээр зөөлөн алгадах шиг болсон, сэрсэн чинь Г.Э 2.5 литрийн пиво барьчихсан зогсож байсан. Тэр үед өглөө болчихсон байсан, тэгээд би босоод  хувааж уусан. Манай эхнэр босоод бид нар хуучлаад сууж байтал гаднаас Эн гэх манай нутгийн залуу ороод ирсэн. Г.Э Энод 10.000 төгрөг өгөөд энэ дээр нэмэрлээд юу ч хамаагүй ганц юм авчих гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн, гэрч Л.М дахин мэдүүлэхдээ  “.. шөнө манай сумын Эн согтуу орж ирсэн. Тэгээд Гын авч ирсэн архийг бид нар бүгд хувааж уугаад амарсан. Тэгээд өглөө сэрээд харсан чинь Г.Э манай нөхөр хоёр үлдсэн том пиво хувааж уугаад дуусаж байсан. Тэгтэл Эн гаднаас орж ирсэн, дэлгүүр орж архи авна гээд Г.Э Энод 10.000 төгрөг өгөөд энэ дээр нэмээд нэг шил архи авчих гэж ярилцаад манай нөхөр, Г.Э, Эн нар гарсан...” гэж мэдүүлсэн,  гэрч Г.Эн дахин мэдүүлэхдээ “...Би тухайн хэрэг болохын урд шөнө найзуудтайгаа архи ууж байгаад салаад явсан. Тэгээд Л.Гын ахын гэрт очсон чинь Э, М, Эийн нөхөр энэ хүмүүс архи пиво уугаад сууж байсан. Л.Г ах машинаасаа нэг шил архи гаргаж ирээд тэр архинаас хуваалцаж ууж байгаад согтоод унтсан, үүрээр гарч яваад гэртээ харьж амраад өглөө шартаад байхаар нь дахиад Л.Гынд очсон. Э, Г бид гурав дэлгүүрээс архи авахаар явсан, Г.Э надад 10.000 төгрөг өгсөн...” гэж мэдүүлсэн, гэрч Ч.Г дахин мэдүүлэхдээ “...Гын гэрт ороод Г Энын дэлгүүрээс авсан архийг задлаад надад нэг аяганд хийж өгсөн. Би архийг нь уусан чинь М гэрийнхээ хогийг шүүрдээд байхаар нь бид нар гэрийн гадаа уухаар болоод гарсан. Гэрт М, Э, түүний нөхөр нар үлдсэн. Гэрт архи пиво уусан эсэхийг би мэдэхгүй байна. Г.Э машинаа жолоодоод нуурын зүг явсан эсэхийг би хараагүй...” гэж мэдүүлсэн. Харин мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэлд “....архины шил, пивоны сав, гялгар уут зэрэг хог ихтэй байв, уг савнуудаас гарын мөр илрэх боломжгүй, хуучирсан, шороогоор бохирлогдсон байх тул мөрдөгч үзлэгээр яллагдагч Г.Эийн тухайн хэрэг болох цаг хугацаанд уусан пивоны сав гэдгийг тогтоох боломжгүй гэж үзэн, үзлэг хийж гэрэл зургаар бэхжүүлж авав... гэжээ. Хэрэгт авагдсан дээрх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч  нарын мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр Г.Э нь хэрэг учрал болох үед  архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, хэрэг учрал болсны дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг тус тус хянахаар заасан ба шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх мөн  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдал болох дээрх нөхцөл байдлыг шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.

              Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэрэгт анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах боломжгүй тул шүүх хуралдаанаар  хэлэлцэж хэргийг буцаасныг буруутгах үндэслэлгүй юм.

 

             Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/1118 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/1118 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

     2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                 ШҮҮГЧИД                                      Н.ЭНХМАА

 

                                                                                    Л.НЯМДОРЖ