| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/01973/И |
| Дугаар | 181/ШШ2024/04480 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2024/04480
2024 11 12 181/ШШ2024/04480
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Шүүхийн шийдвэрийн хотхон, 36в байр, 35 тоот хаягт оршин суух, Б овогт Н О /РД:/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, бэлхийн 33-6 гудамж, 52 тоот хаягт оршин суух, Б овогт Д Д /РД:/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, бэлхийн 33-6 гудамж, 52 тоот хаягт оршин суух, Г Г /РД:/,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Н.О миний бие өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Шүүхийн шийдвэрийн хотхон 36в байр 35 тоот, 47.13мкв орон сууцыг Д Д болон түүний нөхөр Г Г 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 24 сарын хугацаатай орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр нэг сарын 500,000 төгрөгөөр хөлсөлсөн юм. Төлбөрийг 3 сараар төлөхөөр тохиролсон юм. Улмаар орон сууц хөпспах гзрээнмй дагуу тапбөрөө 3 сараар тапахөө сар сараар төпж байсан бопоач тухайн сардаа төлөхгүй хожимдуулж төлдөг байсан.
Орон сууц хөлслөх гэрээний дагуу нэг сарын 500,000 төгрөг бөгөөд энэ зардал байрны ашиглалтын зардал болон СӨХ төлбөр ороогүй болно. Д.Д болон Г.Г нар нь 2019 оны 06 дугаар сараас эхлэн СӨХ-ийн төлбөрийг төлөхгүй явсаар 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр орон сууцнаас гарсан юм. Д.Д болон Г.Г нар нь 2023 оны 01 дүгээр сараас эхлэн төлбөрөө төлөхгүй байсан бөгөөд төлбөрөө төлөх талаар хэлэхэд удахгүй өгнөө, зээл аваад өгнөө гэж хэлсээр байгаад 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр орон сууцнаас гзрсан бөгөөд нийт 6 сарын тапбөр буюу нийт 3,000,000 төсрөгийг төпапгуйгэар гарсан. Д.Д болон Г.Г нар нь төлөхгүй явсаар байсан бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 28 өдөр Д нь төлбөрөө хүлээн зөвшөөрч өгөхийг зөвшөөрсөн баталгааг бичиж өгсөн юм.
Иймд Д.Д болон Г.Г нараас орон сууц хөлслөх гэрээний дагуу 2023 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 6 сарын төлбөр 3,000,000 төгрөг, 2019 оны 06 сараас 2023 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэлх СӨХ төлбөр 1,450,000 төгрөг, нийт 4,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч Д.Д гаргасан тайлбартаа: ... Б.О нэхэмжилсэн 4,450,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Цалингийн зээлтэй байгаа учир 3 сарын хугацаа өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Г.Г татгалзаж, Д.Д тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Д.Д, Г.Г нарт холбогдуулан 4,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Н.О нэхэмжлэлийн шаардлага болох 4,450,000 төгрөгийг хариуцагч Д.Д бүхэлд нь хүлээн зөвшөөч, 3 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн нь зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байх бөгөөд талууд шүүх хуралдаанаас өмнө эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.О нэхэмжлэлийн шаардлага болох 4,450,000 төгрөгийг хариуцагч Д.Да хүлээн зөвшөөрч, 3 сарын дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Г.Г холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Н.О татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.О улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,150 төгрөгийн тал хувь болох 43,075 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 данснаас, хариуцагч Д.Д 43,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.О олгосугай.
4. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Д сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ