Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/04481

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 12 181/ШШ2024/04481

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Астра төв, 1144 тоотод байрлах, А ББСБ ХХК /РД:/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, Алтайн 9 гудамж, 259 тоот хаягт оршин суух, Н М /РД:/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3,333,581.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Н.М нь Ж ХХК-иас гар утас худалдан авах зорилгоор А ББСБ ХХК-иас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ЗГ0200220294 тоот зээлийн гэрээгээр 1,990,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй ба тус зээлийн гэрээ 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн бөгөөд түүнд гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа утсаар болон бусад хэлбэрээр мэдэгдсэн боловч зээлийн эргэн төлөлтөнд ямар нэг үр дүн гарахгүй байна.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 1,990,000 төгрөг, үндсэн хүүнд 1,321,691.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 21,980,000 төгрөг, нийт 3,333,581.67 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд хариуцагч Н.М 3,333,581.67 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: ... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,333,581.67 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Н.М холбогдуулан 3,333,581.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,333,581.67 төгрөгийг хариуцагч Н.М бүхэлд нь хүлээн зөвшөөч, 2 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн нь зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байх бөгөөд талууд шүүх хуралдаанаас өмнө эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,333,581.67 төгрөгийг хариуцагч Н.М хүлээн зөвшөөрч, 2 сарын дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,288 төгрөгийн тал хувь болох 34,144 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 данснаас, хариуцагч Н.М 34,144 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Н.М сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Д.БАТХУЯГ