Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2024/04588

 

 

 

 

 

 

2024 11 19 181/ШШ2024/04588

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

   Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо,   байранд байрлах Н..-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо,   тоотод оршин суух, П.Э.. /РД:ХЛ83053136/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:1.701.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Н.. нь хариуцагч П.Э..д холбогдуулан 1.701.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: Тус хорооны оршин суугч П.Э.. нь 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөлгүй Н..-д хохирол учруулж байгаа тул П.Э..аас 1.701.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Харин хариуцагч П.Э.. нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

2. Хариуцагч П.Э.. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Н..-ны нэхэмжлэлд холбогдох 1.701.000 төгрөгийг хэсэгчлэн төлөх болсон бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1.360.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг 14 хоногийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.. нь хариуцагч П.Э..д холбогдуулан 1.701.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.. хариуцагч П.Э..ыг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.166 төгрөгийн тал хувь болох 21.083 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21.083 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Н..-ны нэхэмжлэлтэй, хариуцагч П.Э..д холбогдох иргэний хэргийн нэхэмжэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.166 /дөчин хоёр мянга нэг зуун жаран зургаа/ төгрөгийн тал хувь болох 21.083 /хорин нэгэн мянга наян гурав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21.083 /хорин нэгэн мянга наян гурав/ төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

  

ШҮҮГЧ  Ж.БАТМӨНХ