| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/03964/И |
| Дугаар | 181/ШШ2024/04482 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2024/04482
2024 11 12 181/ШШ2024/04482
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу, Жигжиджав, 9/1, 8 давхарт байрлах, Д ББСБ ХХК /РД:/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, архустай яцц гудамж, 7-9 тоот хаягт оршин суух, Б Э /РД:/,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,291,392.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.Э нь Д ББСБ ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ2221281Х тоот зээлийн гэрээ байгуулж 1,599,000 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлэн авсан.
2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 854,646.26 төгрөг, төлөх ёстой хүү 385,724.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,021.08 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 1,291,392.15 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд хариуцагч Б.Э 1,291,392.15 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: ... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,291,392.15 төгрөгийг 5 сарын хугацаанд төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д ББСБ ХХК нь хариуцагч Б.Э холбогдуулан 1,291,392.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,291,392.15 төгрөгийг хариуцагч Б.Э бүхэлд нь хүлээн зөвшөөч, 5 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн нь зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байх бөгөөд талууд шүүх хуралдаанаас өмнө эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,291,392.15 төгрөгийг хариуцагч Б.Э хүлээн зөвшөөрч, 5 сарын дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,543.41 төгрөгийн тал хувь болох 17,772 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 данснаас, хариуцагч Б.Э 17,772 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Э сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ