Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 95

 

Ё.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00588/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  07 дугаар сарын 06-ны өдрийн 801 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ё.Г-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Д- Г- Б- ХХК,

                   Т.У- нарт холбогдох

"... Т.У-, Ё.Г- нарын хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хэлцлийн гэрээг цуцлах, Т.У-ын эзэмшлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015373 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Бид эмнэлгийн урд байрлах албаны байрны зориулалт бүхий 216 м.кв талбайтай барилгын /1-р давхар/ өмчлөгч, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Бид эмнэлгийн урд байрлах албан байрны 216 м.кв талбайтай 2 давхар барилгын /үл хөдлөх эд хөрөнгийн 000338966, гэрчилгээ Ү-2203018210 дугаар бүхий/ өмчлөгч, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016580 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, нэгдсэн эмнэлгийн хашаанд байрлах 352 м.кв талбайтай моорогийн барилгын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015372 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, бид нэгдсэн эмнэлгийн урд байрлах 139,92 м.кв талбайтай 8 машины гараашийн зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, Дархан сум, 14 дүгээр баг, Бид эмнэлгийн урд байрлах 599 м.кв албан байрны зориулалтаар газар эзэмших эрхийн 0359434 дугаар гэрчилгээгээр нэгж талбарын 080152552 дугаар бүртгэлтэй газрын эзэмшигч, Д- Г- Б- ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, нэгдсэн эмнэлгийн хашаанд байрлах 352 м.кв, 2017.11.07-ны өдрийн А/437 тоот захирамжтай газрын гэрчилгээний дугаар 000326336, нэгж талбарын дугаар 4505900237 газрын эзэмшигч Ё.Г- болохыг тогтоолгох...” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ё.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жамъян, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ё.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Ё.Г- би Т.У-тай 2008 онд танилцаж улмаар 2009 оноос эхлэн УБ хотын БЗД-ийн 1-р хороо 12 хороолол Роял Кэстл 102 байрны 802 тоотод 2017.04.30-ыг хүртэл хамт амьдарсан.

Би ч Т.У-т итгэж тэр ч надад хайртай гэж халамж анхаарал тавьж байсан ба нэгэнт хамтран амьдрахаар харилцан ярилцаж улмаар Ю- С- А- А- ХХК-ийг 2010.03.10-нд Т.У-ын нэр дээр байгуулж, дүрмийн сан нь 1 сая төгрөг, эрхлэх үйл ажиллагаа нь гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх байсан бөгөөд энэ компаний захирал нь Т.У- байсан боловч компанийн дүрмийн сан болоод эргэлтийн хөрөнгийг би гаргасан. Үйл ажиллагаа явуулж байсан боловч ашиг, орлого олж чадахгүй байсан тул компанийн үйл ажиллагаа явуулж байсан БЗД-ийн 1-р хороо Сэлбийн RK-102 байрны 802 тоот 240 м.кв талбайтай орон сууцыг 416.360.000 төгрөгөөр зарж, мөн БЗД-ийн 1-р хороо Залуучуудын өргөн чөлөө 26 байрны 204 тоот 55,35 м.кв талбайтай Ё.Г-, Ц.А-, Ц.Б- нарын өмч болох орон сууц, мөн байрны 205 тоот 3 хүний өмчлөлийн орон сууцуудыг 230 сая төгрөгөөр, мөн СБД 5-р хороо Энхтайваны өргөн чөлөө 32-А байрны 64 тоот 67,35 м.кв орон сууцыг 130 сая төгрөгөөр Т.У- зарсан.

Эдгээр 4 орон сууц зарсан мөнгөнөөс Ц.А- нь 2011.08.25-ны өдөр Хаан банкинд Ю- С- А- А- ХХК-нд 100 сая төгрөг хөрөнгө оруулалт гэж шилжүүлсэн. 802 тоот орон сууцны үнэ 2011.08.03-ны өдөр Ё.Г- миний Голомт банкны 2205027015 дугаартай дансаар орж ирсэн ба бусад байрны үнийг бэлнээр авч зарцуулахдаа Т.У- бид хоёр харилцан тохирч улмаар Дархан-Уул аймаг, Дархан сум 14 дүгээр баг, Нэгдсэн эмнэлгийн зүүн талд иргэн М.Энхцэцэгийн хувийн эмнэлэг барих зориулалтаар авсан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2008.09.19-ний өдрийн 369 дугаар захирамжтай 352 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг Ю- С- А- А- ХХК-ийн нэр дээр 10 сая төгрөгөөр шилжүүлэн авахаар М.Энхцэцэгтэй тохирч улмаар 10 сая төгрөгийг би Т.У-т бэлнээр 2011 оны 8 сард өгч 2 тал холбогдох баримтаа газрын албанд өгсний дараа уг газар дээр барих оффисын байр, граж, барилга барих зураг төсөл хийлгэх гэрээг Дархан дизайн ХХК-тай би байгуулсан.

Ингээд зураг төсөл бэлэн болж газар эзэмших эрх шилжүүлэх захирамж 2012.01.23-ны өдрийн 34 дугаар захирамжаар Ю- С- А- А- ХХК-нд шилжсэн учир 2011 оны 08 сараас эхлэн оффисын 18x12 хэмжээтэй 216 м.кв талбайтай барилга, 139,92 м.кв талбайтай 8 машины граж барихад 194 сая төгрөг, 3 автомашин, дэлгүүрийн бараа зэргийг авахад 65.854.000 төгрөг бүгд 259.854.000 төгрөгийг 2011 оны 8 сараас 2012 оны 5 сарыг хүртэл хугацаанд зарцуулсан.

Д- Г- Б- ХХК-ийг 2012.07.25-ны өдөр байгуулан МУ-ын УБ-ийн 000031088 дугаартай гэрчилгээ авч дүрмийн сан нь 1 сая төгрөг, гишүүн нь 1 буюу захирал нь Т.У- болсон ба оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах зориулалтаар байгуулан Ю- С- А- А- ХХК-ны нэр дээр авсан газар дээр барьсан оффисын барилга, 8 машины граж, моорогийн барилга, дэлгүүрийн барилгыг Д- Г- Б- ХХК-нд шилжүүлэн үйл ажиллагаагаа 2012.09.05-ны өдөр эхлүүлсэн.

Оффисын байраа 2012-2014 оны 4 сар хүртэлх хугацаанд 2 давхар болгон эзэмшил газар дээрээ блокон хашаа барьсан.

Бурхантын хөндийд Цэцэрлэгт хүрээлэн манаачийн байр зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьж ашиглалтанд оруулсан. Энэ бүгдэд охин А-гийн дансаар шилжүүлсэн 100 сая төгрөг, би байруудаа зарсан мөнгөнөөс 460 сая төгрөгийг оруулсан.

Т.У-ын оруулсан ямар ч хөрөнгө байхгүй, харин барилга объект бариулах, бараа материал дотоод гадаадаас татах зэрэг үйл ажиллагаанд надтай цуг явж хамтарч ажилласан болно.

1. Гэтэл Т.У- нь Д- Г- Б- ХХК-ны үндсэн хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 баг, 1 хорооны Нэгдсэн эмнэлгийн хашаанд барьсан 352 м.кв талбайтай моорогийн барилгыг 2013.08.08-ны өдөр Д- Г- Б- ХХК-ны нэр дээр хувьчлан авсан.

2. 2012.02.20-ны өдөр эзэмшил газар дээрээ барьсан 8 машины 139.92 м.кв талбайтай гражийг Т.У- нь өөрийнхөө нэрээр ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000045477 дугаартай гэрчилгээгээр хувьчлан авсан.

3. Дархан-Уул аймаг Дархан сум 14 дүгээр баг Бид эмнэлгийн урд байрлах албан байрны 216 м.кв талбайтай барилгыг 2012.02.20-ны өдөр ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000045476 гэрчилгээгээр Ү-2203015373 дугаарт бүртгүүлж Т.У- авсан.

Т.У- нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг авахдаа чи бид хоёр хамтран амьдарч байгаа бөгөөд чиний хөрөнгөөр боссон нь үнэн юм. Харин компани миний нэр дээр байгаа учраас би өөрөө өмчлөх эрхийн гэрчилгээ авъя сүүлд нь зээл авах, бусдад шилжүүлэх зэрэгт 1 хүний нэр дээр байх нь амар тэртэй тэргүй энэ хөрөнгийг би ганцаараа шийдэхгүй чиний зөвшөөрөл авна шүү дээ бид 2 баталгаагүй болохоос биш эхнэр, нөхөр 2 шүү дээ гэж хэлдэг байсан учраас тэр үгэнд нь итгэж одоо хүртэл явж ирсэн.

Т.У- бид 2 Д- Г- Б- ХХК-ийн нэр дээр

1. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2011.12.07-ны өдрийн 561 дугаар захирамжаар Дархан сум 15 дугаар багт 2 га газрыг оршуулгын газрын зориулалтаар авч газар эзэмших эрхийн 03593 дугаартай гэрчилгээгээр,

2. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013.05.21-ний өдрийн 183 тоот шийдвэрээр 3,12 га газрыг Дархан сум 15 дугаар багт оршуулгын газрын зориулалтаар газар эзэмших эрхийн 000301093 гэрчилгээгээр нэгж талбарын 080100727 дугаартай газрыг 2013.09.13-ны өдрөөс эзэмшиж эхэлсэн.

3. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2011.09.29-ний өдрийн 450 дугаар шийдвэрээр Дархан сум 14 дүгээр баг Бид эмнэлгийн урд байрлах 599 м2 газрыг албан байрны зориулалтаар газар эзэмших эрхийн 0359434 дугаар гэрчилгээгээр нэгж талбарын 080152552 дугаар бүртгэлтэй газрыг эзэмшихээр авсан.

4. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014.06.04-ний өдрийн 285 дугаар шийдвэрээр Дархан сум 5 дугаар баг хүнсчидийн 8 дугаар гудамжний ард 6,4 га газрыг нийтийн эзэмшлийн оршуулгын газрын зориулалтаар газар эзэмших эрхийн 000301242 дугаартай нэгж талбарын 80100803 дугаарт бүртгэлтэй газрыг эзэмших үйл ажиллагаа явуулж байна.

Би Д- Г- Б- ХХК-ны Бурхантын хөндийн цэцэрлэгт хүрээлэнд хийгдсэн ажилд 50.842.000 төгрөгийг зарцуулсан.

Т.У- нь надтай хамтран амьдрах хугацаандаа 8 машин авч унасан, үүнийгээ өөрөө мэдэж байгаа.

Би Ю- С- А- А- ХХК-нд хөрөнгө оруулж компанийг байгуулсан бөгөөд захирлаар нь Т.У- нэртэй боловч би өөрөө гүйцэтгэх захирлыг хийж бүх ажлыг удирдан зохион байгуулан ажиллаж улмаар бид 2 Дархан-Уул аймагт аж ахуйн нэгж байгуулан буяны үйл ажиллагаа явуулах зорилгоор Д- Г- Б- ХХК-ийг байгуулан хөрөнгө оруулж улмаар гүйцэтгэх захирлаар 2018 оны 03 сарыг дуустал ажилласан бөгөөд Т.У- нь миний цалин гэж эхний жилүүдэд 150.000-200.000 төгрөг өгдөг бөгөөд сүүлдээ цалин нэмсэн сард 600.000 төгрөг өгнө гэсэн хэр нь тэр хэмжээндээ хүрэхгүй болсон ба 2017.03.30-нд эхнэр болох М- нь төрсөн учраас би Т.У-т хэлж чи нэгэнт эхнэр хүүхэдтэй болсон учраас хоёулаа цаашид хамтын амьдралаа зогсооё гэж хэлж явуулсан. Иймд:

1.    2009 оноос 2017.03.30-ыг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох

2.   Хамтран амьдрах хугацаандаа бий болгосон дундын өмчөөс а. Оффисын барилга, газрын хамт 300 сая төгрөгөөр үнэлнэ. б. 8 машины авто зогсоол 90 сая төгрөгөөр, в.Моорогийн дутуу баригдсан барилга, газрын хамт 110 сая төгрөгөөр үнэлж үл хөдлөх хөрөнгөө авна. Мөн оршуулгын зориулалтаар авсан 3 газрыг авна.

Т.У- нь 2012.09.05-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулж олсон ашгаас надад ямар ч мөнгө өгөөгүй. Хэрэв миний хөрөнгөөр босгож авсан эд хөрөнгийн талаар маргаан үүсгэх юм бол би дараагийн шатны маргаан үүсгэхэд бэлэн байна гэжээ.

Нэхэмжлэгч Ё.Г- 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Миний бие Т.У-тай хамтран амьдарч байсан учраас түүний нэр дээр Ю- С- А- А- ХХК-ийг 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, Д- Г- Б- ХХК-ийг 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тус тус үүсгэн байгуулсан. Иймд:

Энэ 2 компаний дүрмийн 3-т Т.У-ын гэрийн хаягийг УБ хот, БЗД, 1-р хороо, 12 хороолол, Royal castle 102-802 тоот мөн дүрмийн 2, 3-т харилцах утасны дугаарт 99100010 гэх миний одоо ашиглаж байгаа гар утасны дугаар, гэрийн утасны дугаарт 11463188, гэрийн факст 11463132 гэх /бидний оршин суугаа хаягаар/, 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Д- Г- Б- ХХК-ийн дүрмийн 1.2-т миний өмнө нь ашиглаж байсан гар утасны дугаар 99118568, уг дүрмийн 1.3.1-т Т.У-ын гэрийн хаягийг мөн УБ хот, БЗД, 1-р хороо, 12 хороолол, Royal castle 102-802 тоот гэж Ё.Г- миний гэр болон гар утасны дугааруудыг бичсэн байгаа нь тухайн үедээ Компанийн жинхэнэ өмчлөгчөөр хамт байсныг нотолно.

Баянзүрх дүүргийн 1-р хорооны 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтод Т.У- нь ам бүл 2 амьдран суудаг мөн уг хорооны 2019 оны 11 сарын 4-ний өдрийн 3356 тоот тодорхойлолтод Ё.Г- нь нөхөр Т- овогтой У-тай 2009.04.20-2018.12.21-ний өдөр хүртэл тус хаягт хамтран амьдарч байсан болохыг тодорхойлов гэсэн.

Компанийн дүрмийн 5-д заасан оршуулгын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор үүсгэн байгуулсан гэсэн бөгөөд УБ хотод бизнесийн орон зай муу байсан тул миний бие Д- Г- Б- ХХК-ийг Дархан-Уул аймагт Т.У-ын нэр дээр үүсгэн байгуулсан.

Ингээд миний бие дараах үл хөдлөх хөрөнгүүдийг борлуулсан ба хувь хүмүүсээс зээлж авсан мөнгөний үндсэн дээр дээрх компаниуд болон Т.У-ын нэр дээрх үл хөдлөх хөрөнгөд 100 хувь хөрөнгө оруулсан болно. Үүнд:

1. УБ хот, БЗД, 1-р хороо, 12 хороолол, Royal castle 102-802  тоот, 240 м.кв талбайтай орон сууцыг 416.360.000 төгрөгөөр, 2011.08.01-нд худалдсан бөгөөд 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дээрх орон сууцны үнэ болох 416.360.000 төгрөг Ё.Г- миний Голомт банкны дансаар шилжин орж ирсэн.

2. Д- Г- Б- ХХК-ний нээлт болохын өмнө яаралтай мөнгө хэрэг болсон тул Газар Капитал Партнер ББСБ-аас Ё.Г- би 20.000.000 төгрөгийг 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 6 хувийн хүүтэй зээлж, зээлийг 2012 оны 09 сарын 04-нд бүрэн төлж дуусгасан.

3.  СБД, 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 32-А байрны 64 тоот, 67.35 м.кв орон сууцыг 2012 оны 08 сарын 15-ны өдөр 140,000,000 төгрөгөөр худалсан ба байрны үнэ болох 140.000.000 төгрөгийн зээлийг Газар Капитал Партнер ББСБ-д 20.000.000 төгрөгийг төлсөн, үлдсэн 120.000.000 төгрөгийг Т.У- бэлнээр авсан.

4.   Димарк ХХК-ны захирал Б.Д-гээс 2011.10.01-нд 15.000.000 төгрөгийг Д- Г- Б- ХХК-ны барилгын материал болон барилгын бригадын хөлс төлөхөд зээлсэн.

Миний бие 100 хувийн хөрөнгө оруулалт хийж түүгээр худалдан авсан хөрөнгүүд:

1. Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Нэгдсэн эмнэлгийн зүүн талд, Бид эмнэлгийн урд иргэн М.Э-ийн хувийн эмнэлэг барих зориулалт бүхий Дархан-Уул аймгийн засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 369 дугаар захирамжтай 599 м.кв талбайтай газрыг 10.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 6.500.000 төгрөгийг 2011.09.14-нд, үлдэгдэл 3.500.000 төгрөгийг цувуулж төлж төлбөр, тооцоог 2015.03.10-нд дуусгасан.

2. Дээрх газар дээр барих оффисын байр, гражийн барилга барих зураг төсөл хийлгэх гэрээг Дархан дизайн ХХК-тай 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулж, энэ гэрээний үнэ болох 1.850.000 төгрөгийг 2011 оны 09 сарын 23-ны өдөр төлсөн.

3. Димарк ХХК-аас 2014.01.25-ны өдөр оффисын ком тавилга, эд хогшлыг 12.280.000 төгрөгөөр худалдан авсан.

4. Бетон арматур ХХК-аас 2011.10.17-ны өдөр 59x12 даацын хавтан 18 ширхгийг 4.302.000 төгрөгөөр худалдан авсан.

5. Д- Г- Б- ХХК-ны шашны эд зүйлс худалдаалдаг дэлгүүрийн барааг анх миний бие Т.У- түүний ах дүүс болох Б.Э-, Н.Б-, Б.Б-, Б.Б-, Компанийн ажилчид болох Э.З-, С.Б- нарын хамт БНХАУ-ын Эрээн хотоос дэлгүүрийн бараа хүлээлцэх баримтаар 2011 оны 12 сарын 20-оос 2011 оны 12 сарын 25-ны хооронд авсан 17.500.000 төгрөгийн шашны барааг өөрийн мөнгөөр авчирч Компанийн нягтлан бодогчийг түр орлогч Б.С-, худалдагч С.Б-, үйлчлэгч Б.Б- нарт 2012 оны 05 сарын 7, 8-ны өдөр хүлээлгэн өгсөн.

6. Нарны өртөө ХХК-аас 3 чингэлэг улаан тоосго худалдан авч оффис болон 8 машины гражийн барилгыг барьсан.

Т.У-, Ё.Г- нарын хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Хэлцэл болон 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Т.У-ын гар бичмэлд Ё.Г-гаас эргэж буцахгүй салж байна. Д- Г- Б- ХХК нь 100 хувь Ё.Г-гийн өмч гэж удаа дараа бодит үнэнийг баталж байсан юм. Дээрх гэрээний гол агуулгад доор дурдагдаж буй Компани хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, газар бүгд одоогийн байдлаар Т.У- миний нэр дээр өмчлөгдөн эзэмшигдэж байгаа ба эдгээрийг Ё.Г-д хүссэн үед нь шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй. Нийт 10 тооны хөрөнгийг бичсэн байдаг.

Тэдгээр хөрөнгөөс 1-т заасан Д- Г- Б- ХХК-ийг 2011 оноос хойш миний бие санхүүгийн үйл ажиллагааг нь гардаж явуулаагүй төдийгүй Компанийн нэрээр Т.У- нь зээл авсан байгаа тул Компанийн эрхийг шилжүүлэн авахаас татгалзаж байна. Мөн түүнчлэн дээрх гэрээний 6, 9, 10-т заасан Д- Г- Б- ХХК-ний нийтийн эзэмшлийн оршуулгын газрыг нийтийн гэдэг утгаар нь ёс заншлаа хүндэтгэж, заавал шүүхдэж нэхэх шаардлагагүй гэж үзлээ.

Миний бие Д- Г- Б- ХХК болон түүний нэр дээрх үл хөдлөх хөрөнгө, Т.У-ын эзэмшлийн газруудыг /нийт 9 хөрөнгө/ хамтран амьдарч байх хугацаандаа нэр дээр нь байлгахаар харилцан тохиролцсон бөгөөд дээрх гэрээний жич 3-т зааснаар Ё.Г- би Т.У-ын зүгээс тохиролцсон хэлцлийн дагуу ямарваа хууль бус зүйл гаргаагүй тохиолдолд Д- Г- Б- ХХК-ны болон түүний нэр дээрх эд хөрөнгийг нэхэмжлэх, маргаан үүсгэх зэрэг ямар ч асуудал гаргахгүй гэсэн гэрээний үүргээ зөрчиж, дээрх Компанид намайг гүйцэтгэх захирлаар 2017 оны 03 сараас ажиллуулахаа больж, хамтын амьдралаа зогсоож, миний 100 хувь хөрөнгө оруулсан компани, бусад хөрөнгүүдийг одоог хүртэл үнэ төлбөргүй ашиглаж, хууль бус үйлдэл гаргаж байгаа тул 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээний гол нөхцөл болох Ё.Г- миний бие хүссэн үедээ энэ гэрээнд заасан хөрөнгүүдийг нэхэмжлэх эрхтэй байхаар тохиролцсоныг үндэслэж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1. Т.У-, Ё.Г- нарын хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Хэлцлийн гэрээг цуцлах тухай.

2. Т.У-ын өмчлөлийн Эрхийн Улсын бүртгэлийн Ү-2203015373 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Бид нэгдсэн эмнэлгийн урд байрлах албаны байрны зориулалт бүхий 216 м.кв талбайтай барилгын /1-р давхар/ өмчлөгч Ё.Г- болохыг тогтоолгох тухай.

3.  Т.У-ын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Бид эмнэлгийн урд байрлах албан байрны 216 м.кв талбайтай 2 давхар барилгын /үл хөдлөх эд хөрөнгийн 000338966, гэрчилгээ Ү2203018210 дугаар бүхий/ өмчлөгч Ё.Г- болохыг тогтоолгох тухай.

4. Т.У-ын өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн Ү-2003016580 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Нэгдсэн эмнэлгийн хашаанд байрлах 352 м.кв талбайтай Моорогийн барилга зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ё.Г- болохыг тогтоолгох тухай.

5. Т.У-ын өмчлөлийн Эрхийн Улсын бүртгэлийн Ү-2003015372 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Бид нэгдсэн эмнэлгийн урд байрлах 139,92 м.кв талбайтай 8 машины гражийн зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Ё.Г- болохыг тогтоолгох тухай.

6. Т.У-ын эзэмшлийн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 450 дугаар шийдвэрээр Дархан сум 14 дүгээр багт Бид эмнэлгийн урд байрлах 599 м.кв газрыг албан байрны зориулалтаар газар эзэмших эрхийн 0359434 дугаар гэрчилгээгээр нэгж талбарын 080152552 дугаар бүртгэлтэй газрын эзэмшигч Ё.Г- болохыг тогтоолгох тухай.

7. Д- Г- Б- ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 14 дүгээр баг Нэгдсэн эмнэлгийн хашаанд байрлах 352 м.кв, 2017.11.07-ны өдрийн А/437 тоот захирамжтай Газрын гэрчилгээний дугаар 000326336, нэгж талбайн дугаар 4505900237, гэрчилгээ олгосон огноо 2017.12.20 газрын эзэмшигч Ё.Г- болохыг тогтоолгох тухай

Миний бие тэмдэгтийн хураамжид 2.790.000 төгрөгийг 2018.05.02-ны өдөр тушаасан бөгөөд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 500.000 төгрөгт үнэлэн улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн бөгөөд шүүгчийн захирамжийн дагуу маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдэд хийсэн шинжээчийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн нийт үнэлгээг 288.479.000 төгрөгөөр тооцсон байх бөгөөд энэхүү үнэлгээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцоход 1.600.345 төгрөг болж байх тул нэмэгдүүлсэн шаардлагад хамаарах улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн гэж үзэхээр байна гэжээ.

Нэхэмжлэгч Ё.Г- 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нь шүүхэд гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа:

 ... Нэхэмжлэгч Ё.Г- миний бие Т.У-тай 2008 онд анх танилцаж, 2010 онд Ю- С- А- А- ХХК-ийг байгуулах ажлыг гардаж гүйцэтгэж, дүрмийн санг 1 сая төгрөг бүхий эргэлтийн хөрөнгийг бүхэлд нь гаргаж бизнесийн үйл ажиллагаа эхэлж байсан болно. Бидний бизнесийн үйл ажиллагаа доголдож, ашиг орлого олж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул Ё.Г- миний бие өөрийн төрсөн охин Ц.А-, Ц.А- өөрийн төрсөн хүү Ц.Батцогт нартай ярилцаж, Т.У-т маш ихээр итгэж байсны үндсэн дээр өөрийн өмчлөлийн амьдарч байсан орон сууц, Ёо Яа Ко ХХК-ний үйл ажиллагаа явуулж байсан ажлын байруудыг худалдан борлуулж түүгээрээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р багт иргэн М.Э-ийн өмчлөлийн 599.0 м.кв талбай бүхий газрыг 10.000.000 төгрөгөөр Ю- С- А- А- ХХК-ний нэр дээр худалдан авч, уг газар дээр компаний бүтээн байгуулалтын ажлаа анх 2011.09.04-ний өдрөөс хийж эхэлсэн байдаг. Уг ажил 2012.05.09-ний өдөр дуусч, энэ өдөр албан ёсоор нээлтээ хийж эхлүүлсэн ба 2012.07.25-ны өдөр Д- Г- Б- ХХК-ийг оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлээр шинээр үүсгэн байгуулж Ю- С- А- А- ХХК-ний нэр дээр шилжүүлсэн.

Миний бие дээрх худалдан авсан газар дээрээ барих оффисын барилга, граж барих зураг төслийг хийлгэх гэрээг Дархан дизайн ХХК-тай байгуулсан бөгөөд гэрээний дагуу зураг төсөл бэлэн болж дээрх хөрөнгийн эх үүсвэрээрээ барилгын үйл ажиллагаанд нийт 259.854.000 төгрөгийг зарцуулсан.

Энэ хугацаанд тус хоёр компаний захирал нь Т.У- гэж улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа боловч миний бие нь 2010.03.10-ны өдрөөс эхлэн Ю- С- А- А- ХХК, Д- Г- Б- ХХК, Т.У-ын өмчлөл, эзэмшилд байгаа дээрх хөрөнгө, газруудын эх үүсвэрийг 100 хувь гаргаж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн бөгөөд бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулан явуулж ирсэн.

Компанийн тухай хуулийн 11-р зүйлийн 11.1-д Компанийг шинээр эсвэл хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ замаар байгуулж болохыг хуульчилжээ. Д- Г- Б- ХХК-ийг өнгөц харахад шинээр байгуулсан мэт харагдах боловч Ю- С- А- А- ХХК-ийн эзэмшлийн газар болон түүн дээр барьж байгуулсан үл хөдлөх хөрөнгийг нэгтгэх, үйл ажиллагааг өөрчлөх замаар байгуулсан бөгөөд Ю- С- А- А- ХХК-ийг үүсгэн байгуулагч миний бүхий л хөрөнгө нь Д- Г- Б- ХХК-ний үндсэн хөрөнгөд тооцогдон хувьцаанд шилжсэн учир миний бие бизнесийн хугацаанд бий болсон үл хөдлөх хөрөнгө, газар нь миний эд хөрөнгө болох хууль зүйн үндэслэлтэй байх тул нэгтгэх замаар байгуулсан Д- Г- Б- ХХК-ний үүсгэн байгуулагчийн хувьд үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны шударга өмчлөгч, эзэмшигч нь Э- овогтой Ё-ийн Г- би мөн болно.

Т.У- нь дээрх хөрөнгүүдэд өөрийн хувь оруулаагүй, хамааралгүй болохоо 2014 оны 04 сарын 08-ны өдрийн хэлцлийн гэрээ, 2014 оны 05 сарын 03-ны өдрийн өөрийн гараар бичсэн тодорхойлолт зэргээр тус тус нотолдог юм.

Иймд нэхэмжлэгч Ё.Г- миний болон охин Ц.А-, хүү Ц.Б- нарын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, Бид эмнэлгийн урд байрлах 432.0 м.кв талбай бүхий оффисын 2 давхар барилга, 139,92 м.кв талбай бүхий 8 машины гражийн барилга, 599.0 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газар, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, нэгдсэн эмнэлгийн хашаанд байрлах 352.0 м.кв талбайтай моорогийн барилга, 352.0 м.кв талбай бүхий эмнэлгийн зориулалттай газар, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, Хүнсчидийн 8-р гудамжны ард, 6.4 га талбай бүхий нийтийн эзэмшлийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд, газруудын хууль ёсны шударга өмчлөгчөөр Э- овгийн Ё-ийн Г- /РД: **********/-г тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ё.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн 7 шаардлага хэвээрээ байгаа, гэхдээ шинжээчийн дүгнэлтийн дагуу мөнгөн дүнгээр авахаар тодруулсан.

Би Т.У-тай анх 2008 онд танилцаад Улаанбаатар хотод хамт амьдардаг байсан. 2017 онд Ю- С- А- А- ХХК-ийг байгуулсан. Энэ үйл ажиллагаа 2011 оноос эхлүүлсэн. Анх компани байгуулахын тулд Рояль Кастл хотхонд байдаг байраа 416,000,000 төгрөгөөр зарсан. Бүх зардлыг би гаргасан. Ингээд Т.У- аавтайгаа хамт барилгын материал, тохижилтын материалыг явж авчирсан. Надаас мөнгө нь гарсан. н.Мөнгөнхүү гэдэг хүнээр дамжуулан би 15.000.000 төгрөгөөр 1 удаа, 20.000.000 төгрөгөөр 1 удаа гээд нийт 2 удаа мөнгө шилжүүлсэн. н.Мөнгөнхүүгээс мэдүүлэг авхуулах гэсэн боловч тэнээд алга болсон байсан. Би компани байгуулахад 216.000.000 төгрөг гаргасан. 2 охиндоо байраа зарсан мөнгөнөөс 100.000.000 төгрөг өгсөн. Гэхдээ 2 охин маань уг мөнгөөрөө энэ компанид хөрөнгө оруулалт хийе гэж тохирсон. Манай том охин С.А- мөнгөө аваад шууд уг компанийн дансанд хийсэн. Бага охин бид 2 мөнгөө бэлнээр өгсөн. Ингээд н.Э- гэж хүнээс газар 10.000.000 төгрөгийг худалдаж авсан, мөнгийг нь би тушаасан. Тэгээд барилгын зураг гаргуулсан, үүний гэрээг би хийсэн. Би барилгын материал болох тоосгыг авсан, Төмөр замд болохоор ирсэн, ачсан гэх баримт бий. Гэхдээ яг мөнгө тушаасан баримт авах гэхээр нөгөө компани нь татан буугдсан учир авч чадаагүй. Барилга барихад дээвэр хэрэгтэй, тэр дээврийг би өөрөө Улаанбаатараас явж авсан. Материалын зардал болон ажилчдын цалинг би өгсөн, бүгдийн бэлэн мөнгөөр тооцоог нь хийж байсан.

Т.У- ямар ч хөрөнгө оруулаагүй, юу ч хийгээгүй, миний 9911-тэй 4 дугаарыг зарсан. Хэлэх юм бол өчнөөн зүйл бий. Эр хүн юм байж өнөөдөр зүгээр сайхан тохиролцоод, заавал шүүх цагдаа гэхгүйгээр явж болох байсан. Тэгэхэд заавал шүүхээр шийдүүлнэ гээд байж байна. 2015 оноос өнөөдрийг хүртэл тэр компани 9 жил үйл ажиллагаа явуулж байна, энэ хугацаанд хир ашигтай байхыг би өөрөө гүйцэтгэх захирал хийж байсны хувьд мэднэ. Тэр хооронд би ерөөсөө ашиг аваагүй, над руу мөнгө шилжүүлсэн гээд байх шиг байсан. Тэр мөнгө бол энэ мөнгөний 1 хувьд ч тэнцэхгүй. Би 2018 оны 03 сар хүртэл гүйцэтгэх захирлаар тэр компанид ажилласан. Намайг шүүхэд материалаа өгөхөд халсан, халснаа ч огт хэлээгүй. Би Т.У-аас оффисын 1, 2 давхар 216 м.кв, 8 машины граж газар, оффисын газар, Д- Г- Б- ХХК-аас мооргийн газар, барилга, оршуулгын 6.4 га газар, Ю- С- А- А- ХХК-аас яагаад оруулж байна гэхээр би анх энэ компанийн нэр дээр оффисын газрыг 2011 онд худалдаж авсан, газрыг 2017 онд Т.У- нэр дээрээ шилжүүлсэн. Эдгээр хөрөнгүүдийг үнийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жамьян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Т.У-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох 216 м.кв талбайтай ажлын байрны 1 дүгээр давхар, үүнийг нэхэмжлэгч тал 142.900.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна.

2. Т.У-ын мөн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох 216 м.кв талбайтай ажлын байрны 2 дугаар давхрыг 53.700.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна.

3. Мөн Т.У-ын нэр дээр бүртгэлтэй байгаа 138.92 м.кв талбайтай 8 машины гараашийг 41.150.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна.

4. Т.У-ын эзэмшлийн гэрчилгээтэй 599 м.кв талбайтай, оффисын үйлчилгээний газрыг 14.376.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна. Эдгээрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

5. Д- Г- Б- ХХК-ийн өмчлөлийн 352 м.кв мооргийн зориулалттай барилгыг 29.200.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ.

6. Мөн Д- Г- Б- ХХК-ийн эзэмшлийн 352 м.кв мооргийн газрыг 5.280.000 төгрөгөөр үнэлж байна.

7. Мөн Д- Г- Б- ХХК-ийн эзэмшлийн гэрчилгээтэй, 6.4 га газрыг 1.873.000 төгрөгөөр үнэлж, нийтдээ 288.479.000 төгрөгөөр үнэлж хариуцагч Т.У-аас болон Д- Г- Б- ХХК-аас гаргуулъя гэдэг ийм нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Нэхэмжлэлийн үндэслэл юу вэ? гэхээр зэрэг нэхэмжлэгч өөрөө тодорхой тайлбарласан, гэрчүүдийн мэдүүлгээр болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар доорх байдал тогтоогдоно.

1. Нэхэмжлэгчийн зүгээс Баянзүрх дүүрэгт байрлалтай, Рояль кастль хотхоны 102 дугаар байрны 802 тоот байрыг 416.000.000 төгрөгөөр зарж борлуулаад энэ мөнгөөрөө иргэн Т.У-тай хамтран Ю- С- А- А- ХХК-ийг байгуулсан.

2. Үүний дараа өөрийн охин Ц.А-гаас 100.000.000 төгрөг авсан, гэх мэтэчлэнгээр хөрөнгө оруулалт хийж, бизнес хийх замаар Д- Г- Б- ХХК-ийг байгуулсан. Цаашлаад энэ компани нь өргөжөөд энэ газар, эд хөрөнгүүдийг бий болгож иргэн Т.У- болон Д- Г- Б- ХХК хөрөнгөжсөн байна гэж үзэж байна. Эдгээр нь бас нотлох баримтаар нотлогдоно.

Т.У-ын зүгээс Ё.Г-гийн хөрөнгө юм гэдгийг анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан. Энэ нь хэргийн материалд авагдсан 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хэлцлийн гэрээ гэж үйлдэгдсэн баримтаар нотлогдоно. Нэхэмжлэгч үүнийг тайлбарлахдаа Т.У-тай харилцан тохиролцоод хэлцлийн гэрээ гэх баримтыг үйлдэж байсан гэж тайлбарладаг. Түүн дээр зурагдсан байгаа гарын үсэг ч Т.У-ынх мөн гэдгийг удаа дараагийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан, түүн дээр нөхөөд бичсэн мэтээр ярьж байна. Гэтэл үүнийг үгүйсгэсэн баримт бий, үүнийг хавтаст хэрэгт хавсаргасан. Т.У-ын өөрийн гараар Д- Г- Б- ХХК нь 100 хвь Ё.Г-гийн өмч юм, салахад татгалзах зүйлгүй, өгөх авах зүйл байхгүй, 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бичсэн баримт бий. Өөрөө ч үүн дээр удаа дараа маргахгүй гэж хүсэл зоригоо илэрхийлж, баримт үйлдэж гарын үсэг зурдаг байсан байна. Түүн дээр нэхэмжлэлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг 100 хувь дурдаж өгсөн, өөрөө гарын үсгээ зурсан байна.

Ё.Г-гийн хувьд 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 416.000.000 төгрөгийг дансаар авсан байдаг. Ингээл 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дархан дизайн ХХК-тай зураг төслийн гэрээ Ё.Г- өөрөө байгуулж, зураг төслийг гаргуулсан. Мөн иргэн н.Э-ээс 2011 онд газар 10.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Эдгээр байдлаас үзэхэд иргэн Ё.Г- өөрөө анхнаасаа оролцоод явж байсан, Т.У-, Д- Г- Б- ХХК, Ю- С- А- А- ХХК нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 497.3-т тус тус зааснаар авсан өгснөө буцаах хэрэгтэй. Гэтэл дээрх хөрөнгүүд бүгд барьцаанд байгаа тул 288.497.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т тус тус зааснаар шаардах эрх үүссэн. Өөрөөр хэлбэл иргэн Ё.Г- өөрийн хууль ёсны эрх зөрчигдсөн байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Д- Г- Б- ХХК нь Ё.Г-гийн байраа зарсан хөрөнгөөр эх сурвалжаа олж авсан. Харин Т.У- уг компанийг байгуулсан хөрөнгийн эх сурвалжаа зааж чадаагүй гэжээ.

Хариуцагч Т.У- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Т.У- нь Ё.Г-тай хамтран амьдарч байгаагүй. Д- Г- Б- ХХК болон түүнтэй холбоотой эд хөрөнгүүд нь миний өөрийн хүч хөдөлмөрөөр бий болсон миний хуваарьт хөрөнгө учраас Ё.Г- миний хуваарьт хөрөнгөөс дундын өмч гаргуулахаар шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ё.Г-гийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн 2 хавтас бүхий баримт дотор нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байгаа баримт байхгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ё.Г-гийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус Д- Г- Б- ХХК, Т.У- нарыг хариуцагчаар татсан атлаа энэ хоёр хариуцагчийн хэнээс нь юу нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй, бичгээр гаргасан нэхэмжлэлд дурдсанаар 2009 оноос 2017 оны 03 сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хамтран амьдрах хугацаанд бий болсон дундын өмчлөлийн оффисын барилга, газрын хамт 300 сая төгрөгөөр үнэлнэ, 8 машины авто зогсоол 90 сая төгрөг, моорогийн дутуу баригдсан барилга, газрын хамт 110 сая төгрөгөөр үнэлж үл хөдлөх хөрөнгөө авна. Мөн оршуулгын зориулалтаар авсан 3 газрыг авна гэж тодорхойлжээ. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг Ё.Г- нь өөртөө шилжүүлж авахыг хүсэж байна гэж ойлгож байна. Ийм тохиолдолд Ё.Г- нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нь байсныг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл хавтаст хэргийн материал дотор Ё.Г- нь нэхэмжлээд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч байсныг нотолж байгаа баримт байхгүй байна. Харин хавтаст хэргийн материалаас харахад Ё.Г-гийн нэхэмжлээд байгаа үл хөдлөх эд хөрөнгүүд нь бүгд Т.У-, Д- Г- Б- ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон бөгөөд уг бүртгэл болон гэрчилгээнүүд нь хүчин төгөлдөр хэвээр байна. Ё.Г- нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх хөрөнгүүд нь өөрийнх нь өмч мөн гэдгийг нотлох баримтаар нотлоогүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхгүй этгээд юм. Хариуцагчтай хамтран амьдарч байсан нь түүний өмчийг бүхэлд нь нэхэмжлэх үндэслэл болохгүй юм. Ё.Г- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2011 оны 8 сараас эхлэн оффисын 216 м.кв талбайтай барилга, 139,92 м.кв талбайтай 8 машины граж барихад 259.854.000 төгрөг 2012 оны 5 сар хүртэл зарцуулсан... гэж бичсэн байгаа боловч энэ мөнгийг хэзээ хэнд бэлэн буюу бэлэн бусаар өгсөн баримт байхгүй байна.

Харин 1-р хавтаст хэргийн 14-15-р талд авагдсан Хаан банкны орлогын мэдүүлгээр 2011 оны 08 сарын 25-нд Ю- С- А- А- ХХК-ны Хаан банкин дахь 5077125855 тоот дансанд 100.000.000 төгрөг хөрөнгө оруулалт гэсэн утгаар шилжүүлсэн байгаа нь Ё.Г-гаас биш Ц.А-гаас шилжүүлсэн нь нотлогдож байгаа бөгөөд чухам юунд хөрөнгө оруулсан нь тодорхойгүй, хөрөнгө оруулалтын талаар бичгийн гэрээ хэлцэл байхгүй, шилжүүлгийн утгаас харахад хөрөнгө оруулалтын гэрээг амаар хийсэн байх магадлалтай байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Ц.А- гэгч этгээдээс орсон орлого байх тул Ё.Г- үүнийг нэхэмжлэх эрх, хууль зүйн үндэслэл байхгүй байгаагаас гадна Ц.А-гаас шилжүүлсэн 100 сая төгрөг нь Ю- С- А- А- ХХК-ийн дансанд орсон нь нотлогдож байх бөгөөд Ю- С- А- А- ХХК-ийг хариуцагчаар татаагүй байна. Ё.Г- нэхэмжлэлдээ өөрийн болон Ц.А-, Ц.Батцогт нарын өмч болох 4 орон сууцыг Т.У- зарсан гэж бичсэн байгааг зөвшөөрөхгүй учир бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч бус этгээд бусдад худалдах эрх байхгүй, энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байна. Ё.Г- нь /ХХ-ийн159 дэх талд/ авагдсан хүсэлтдээ: ... 2012 оны 12 сарын 03-аас 2013 оны 10 сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдож байсан... гэж бичсэн байна. Энэ талаар Т.У-аас тодруулахад: Ё.Г- нь Герман улсад 10 гаран жил амьдарсан тэнд амьдарч байх хугацаандаа тус улсын иргэн 60 настай Максимлян Лёонхард Клойбер гэдэг этгээдтэй хамтран амьдарч байсан 2005 оны орчим герман эр Г-тай хамт 13 сая евротой Монголд орж ирсэн, маш их хэмжээний валюттай орж ирсэн учраас Монголын тагнуулын байгууллагын хараанд өртөж шалгагдаж байхдаа сураггүй алга болсон. 2015 оны 4 сарын 17-нд нас барсан байдалтай олдсон, энэ асуудалтай холбогдуулж Ё.Г- нь Улсын мөрдөн байцаах газар Эрүүгийн хуулийн 148, 91 дүгээр зүйл ангиар шалгагдаж жил орчим цагдан хоригдож байсан бөгөөд Т.У-тай хамтран амьдарч байсан гэх хугацаандаа Герман улсын иргэнтэй хамт амьдарч байсан гэх мэдээлэл цахим сүлжээ, интернэтээр цацагдсан байна.

Ё.Г- нь Д- Г- Б- ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлтэй байгаа үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ё.Г- нь нэхэмжлэлдээ: ..Т.У-ын оруулсан ямар ч хөрөнгө байхгүй, бүх хөрөнгийг өөрөө оруулсан гэж бичсэн нь үндэслэлгүй бөгөөд Т.У- нь Хас банкнаас 2012 оны 3 сарын 26-ны өдөр 30.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай өөрийн нэрээр зээлийн гэрээ хийж авсан, Голомт банкнаас 2012 оны 07 сарын 05-ны өдөр 100.000.000 төгрөгийн зээлийг өөрийн Ю- С- А- А- ХХК-ийн нэр дээр зээлийн гэрээ хийж авсан, Хаан банкнаас 2013 оны 05 сарын 31-ний өдөр 200.000.000 төгрөгийг Д- Г- Б- ХХК-ийн нэрээр тус тус зээлж, нийт 330.000.000 төгрөгийн зээлийн эх үүсвэрээр өөрийн болон компанийн хөрөнгүүдийг барьж байгуулсан байна. Түүнээс гадна Т.У-ын аав Б.Т- нь өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 54 сая төгрөгөөр худалдаж хөрөнгө оруулалт хийсэн байна. Ё.Г- нь нэхэмжлэлдээ Т.У-тай 2009 оноос эхлэн 2017 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэл хамтран амьдарсан гэж бичжээ. Энэ нь үндэслэлгүй бөгөөд Т.У- нь одоогийн эхнэр Э.Марттай 2014 онд гэрлэж хамтран амьдарсныг 2017 оны 04 сард гэрлэлтээ бүртгүүлсэн. Түүнээс гадна Ё.Г- нь 1-р хавтаст хэргийн 106-р талд хэлцлийн гэрээ нэртэй баримтыг хуурамчаар үйлдэж Т.У-ын гарын үсгийг дуурайлган зурсан буюу нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байх тул энэ баримтыг шүүхийн шинжилгээний албаар шинжлүүлж хэний гарааг уг хэлцэл бичигдсэн, Т.У-ын гарын үсэг мөн эсэхийг дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа уг хэлцлийн хүчин төгөлдөр эсэхийн талаар сөрөг нэхэмжлэл гаргах эсэх асуудлыг шийдэх болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ё.Г- нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, нэмэгдүүлэх, багасгах зэрэг үйлдлүүд нь тус тусдаа эрх зүйн үр дагавартай байдаг гэж ойлгож байна. Ё.Г- анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2009 оноос 2017 оны 03 сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 05 сарын 05-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай нэхэмжлэлдээ дурдаагүй байгаа тул уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэж ойлгож байна. Ё.Г- энэ хэрэгт гурван этгээдийг хариуцагчаар татсан атлаа аль хариуцагчаас нь юу нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тул хариуцагч тус бүрээс ялгамжтай тайлбар гаргах боломжгүй байна гэж үзэж байна. Харин уг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан улсын бүртгэлийн Ү-2203015373 дугаарт бүртгэлтэй 216 м.кв талбай бүхий ажлын байрны 1 давхар, Улсын бүртгэлийн Ү-2203018210 дугаарт бүртгэлтэй 216 м.кв талбай бүхий ажлын байрны 2 давхар, Улсын бүртгэлийн Ү-2003015372 дугаарт бүртгэлтэй 138,92 м.кв талбай бүхий 8 машины граж, Улсын бүртгэлийн Ү-2003016580 дугаарт бүртгэлтэй 352 м.кв моорогийн зориулалттай барилга, зэрэг 4 төрлийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, мөн нэгж талбарын 4505900193 дугаартай 599 м.кв талбай бүхий газар, нэгж талбарын 4505900237 дугаартай 352 м.кв талбай бүхий газар, нэгж талбарын 80100803 дугаартай 6,4 га газрын эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай давхцаж байх тул урьд нь энэ шаардлагуудын талаар шүүхэд тодорхой тайлбар гаргасан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ё.Г-гийн нэхэмжлэлтэй энэ хэрэг шүүх дээр бараг 2 жил болсон. Үүн дээр шүүх үнэхээр их ажиллагаа хийсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч талуудаас маш олон хүсэлт гарсан. Гол ярих гээд байгаа зүйл бол нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, замбараагүй байна. 3 удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Эхний нэхэмжлэлийн дагуу бид тайлбараа өгөөд явсан. Өнөөдөр тэгтэл нэхэмжлэлийн шаардлага нь огт өөр болоод ороод ирсэн байна.

Хамгийн анх 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2009 оноос 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Т.У-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, дээрээс нь хамтран амьдрах хугацаанд бий болсон дундын хөрөнгөөс оффисын барилга, газрын хамт 300.000.000 төгрөгөөр үнэлнэ, машины зогсоол 90.000.000 төгрөг, мооргийн дутуу баригдсан барилга, газрын хамт 110.000.000 төгрөгөөр тус тус үнэлж, үл хөдлөх хөрөнгөө тогтоолгоно, эзэмшлийг нь авъя гэсэн. Үүн дээр манай хариуцагч талаас тайлбар гаргасан.

Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хувьд Т.У-, Ё.Г- нарын хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан хэлцлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн Т.У-ын өмчлөлийн 216 м.кв талбайтай, 1 давхар барилгын өмчлөгч Ё.Г- болохыг тогтоолгох, 216 м.кв талбайтай, 2 давхар барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, Т.У-ын өмчлөлийн 352 м.кв талбайтай мооргийн барилгыг Ё.Г-гийн өмч болохыг тогтоолгох, Т.У-ын өмчлөлийн 139.92 м.кв талбайтай 8 машины гражийн зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ё.Г- мөн болохыг тогтоолгох, 599 м.кв талбайтай газрыг албан байрны зориулалттай газрын газар эзэмшигчээр Ё.Г- болохыг тогтоолгох, Д- Г- Б- ХХК-ийн эзэмшлийн 352 мкв талбайтай газрын эзэмшигч Ё.Г- болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Өөрчлөх ч гэж зүгээр л урдны нэхэмжлэлийн шаардлага дээр хэлцлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага нэмэгдсэн байна.

Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөн л нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Үүн дотор сая дурдсан 4 үл хөдлөх хөрөнгө, 3 төрлийн газрын хууль ёсны шудраг эзэмшигчээр Ё.Г-г тогтоолгох болгож өөрчилсөн. Энэ 3 нэхэмжлэлийн шаардлага дотор үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгоё гэсэн шаардлага хэвээрээ явж байна гэж ойлгож байна. Гэхдээ өмчлөгчөөр тогтоолгох гэдгээ өөрчлөөд эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн Капитал зууч ХХК-ийн үнэлгээгээр /7 үл хөдлөх эд хөрөнгө/ 288.479.000 төгрөг болгож үнэлсэн. Үүнийг нэхэмжилж байгаа юм байна гэж ойлголоо. Энэ анхны нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан Т.У-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгоё гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэж би ойлгож байна.

Хариуцагчийн зүгээс эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь татгалзаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч маань нэхэмжлэлийнхээ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Энэ хэрэгт Түвшинжаргалын У-ыг хариуцагчаар татсан байдаг. Дээрээс нь Д- Г- Б- ХХК, Ю- С- А- А- ХХК гээд нийт 3 хариуцагч татсан. Одоо болтол яг хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаа юм бэ?. Сая Ё.Г- Т.У-аас оффисын 1, 2 давхар 216 м.кв, 8 машины граж газар, оффисын газар нэхэмжилнэ гээ байна, хэдэн төгрөг нэхээд байгааг нь би ер ойлгосонгүй. Мөнгөөр нэхэж байгаа бол энэ 3 хариуцагчийн яг хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлагатай. Ингэж байж шүүх энэ асуудлыг шийдвэрлэнэ. Нэхэмжлэлийн шаардлага маш ойлгомжгүй, шүүх шийдвэрлэхэд бэрхшээлтэй

Үүнээс гадна нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Д- Г- Б- ХХК-г би үүсгэн байгуулсан, Ю- С- А- А- ХХК-г би үүсгэн байгуулсан гэж яриад байна. Гэтэл энэ тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогддоггүй.

Мөн 4 төрлийн үл хөдлөх хөрөнгө, 3 төрлийн газар яриад байна. Энэ бүх 4 төрлийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд хандаад бүртгүүлсэн, гэрчилгээ нь бүгд Т.У-ын нэр дээр, Д- Г- Б- ХХК-ийн нэр дээр бий. 4 төрлийн үл хөдлөх хөрөнгө, 3 төрлийн газрын аль нь нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлээд байгаа 7 төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг Ё.Г- нэхэмжлэх эрхгүй. Яагаад гэвэл энэ 7 төрлийн үл хөдлөх хөрөнгийг Ё.Г- нэг ч удаа бүртгүүлж байгаагүй, өмчлөл нь мөн гэдгийг тогтоох ямар ч баримт байхгүй, хавтаст хэрэгт авагдаагүй.

100.000.000 төгрөгийн хувьд энэ бол тусдаа хэрэг, энэ нэхэмжлэлийг буцаасан захирамж байна. Нэхэмжлэгч Ц.А- нь Ю- С- А- А- ХХК-аас 100.000.000 төгрөг нэхэмжилсэн. Уг компанийн дансанд 100.000.000 төгрөг хийсэн баримт бий. Гэхдээ яг шүүх хуралдааныг хийх гэтэл нэхэмжлэгч ирдэггүй. Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1909 тоот шүүгчийн захирамжаар Ц.А-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гээд нэхэмжлэлийг буцаасан. Энэ нэхэмжлэл дахиад шүүхэд орж ирээгүй. Өнөөдөр энэ хэрэг тусдаа учраас үүнийг нэхэмжлэлийн шаардлагатай холбон тайлбарлах шаардлага байхгүй. Мөн энэ 100.000.000 төгрөгийг 2011 онд шилжүүлсэн. Тэгэхээр хуульд зааснаар мөнгийг шаардах эрх буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. 9 жил өнгөрсөн. Энэ хугацаанд Ц.А- нэг ч удаа мөнгөө нэхэмжилж байгаагүй.

Мөн Ё.Г- энэ бүх юмыг өөрөөсөө гаргаад, хийсэн гээд байна. Гэтэл энэ хүн чинь 2011 оноос хойш 2 удаа мөрдөн шалгагдаж байсан. Герман улсын иргэнтэй хамтран амьдарч байсан, нөгөө Герман улсын иргэн 17 сая евротой Монгол улсад орж ирээд нуугдсан. Цагдаа болон Тагнуулын газраас тэр хүнийг эрэн сурвалжилж байсан. Тэр хүн нь олдохгүй алга болсон учраас Ё.Г-г тэр хүний мөнгийг залилж байсан тухай эрүүгийн хэргийн тогтоолыг уншуулах гэтэл шүүгч үүнээс татгалзсан. ...Т.У- энэ хүнд өдөр тутам мөнгө төгрөг шилжүүлж байсан. Энэ баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Ё.Г- нь Т.У-ыг нэг ширхэг ч зүйл хийгээгүй, ямар ч мөнгө оруулаагүй гэж ярьж байна. Үүнийг үгүйсгэгдсэн баримтыг би шүүхэд гаргаж өгсөн. Энэ баримт 1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар талд авагдсан. 2012 онд Т.У- Хаан банкнаас 200.000.000 төгрөг зээлсэн, энэ зээлийн гэрээ авагдсан. Голомт 100.000.000 төгрөг, Хас банкнаас 30.000.000 төгрөг, н.Баясгалан гэдэг хувь хүнээс 10.000.000 төгрөгийг тус тус зээлсэн. Эдгээр баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Нийтдээ 340.000.000 төгрөг буюу яг барилга баригдаж байх үед, Ё.Г-г хоригдож байх үед нь зээл аваад өөрийн нэр дээр бүртгэгдсэн 4 төрлийн үл хөдлөх хөрөнгө, 3 төрлийн газрыг авсан.

Тэгэхээр энэ Ё.Г-гийн нэхэмжлэл үндэслэлгүй байна, Д- Г- Б- ХХК-г үүсгэн байгуулсан гэх баримт байхгүй, энэ компанид хувь эзэмшиж байсан гэх баримт байхгүй, Ю- С- А- А- ХХК-г байгуулсан гэх баримт байхгүй, энэ компанийг эзэмшсэн, эсхүүл гишүүнээр бүртгүүлсэн гэх бүртгэл байхгүй, энэ маргаад байгаа 4 төрлийн үл хөдлөх хөрөнгө, 3 төрлийн газрыг эзэмшдэг, өмчилдөг гэсэн баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа болохоор энэ хүн шаардах эрхгүй байна.

Т.У- бол юу ч гэж хэлнэ. Ах дүү нараар өгүүлсэн гэж байна. С.Баярхүү миний 10 жилийн найз, бас Д- Г- Б- ХХК-д олон жил ажилласан, дэлгүүрийг маань ажиллуулж байсан. Гэхдээ С.Баярхүүгээр тийм их мөнгө шилжүүлээгүй. Би байраа 416.000.000 төгрөгөөр зарсан, задаргаа нь ч байгаа, яагаад буцааж өгсөн гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Компанид ямар ч хувьцаа эзэмшээгүй гэж ярилаа. Эхнээс нь яривал би 99118568 гэсэн дугаартай байсан, эзэмшиж байсан гэх лавлагаагаа Мобикомоос гаргуулаад авчраад өгсөн. Нийт 40 ширхэг зүйл дээр миний энэ дугаар, гэрийн хаяг тавигдсан. Жишээ нь 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Д- Г- Б- ХХК байгуулсан /хх-146 хуудас/, түүн дээр миний дугаар бий, Ю- С- А- А- ХХК-ийг байгуулсан баримт бичиг дээр миний гэрийн хаяг, факс бүгд бий, мөн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Мөн Т.У-ын өөрийн гараар бичсэн Д- Г- Б- ХХК нь 100 хувь Ё.Г-гийн өмч, эд хөрөнгө, мөнгөний маргаан байхгүй гэсэн нотлох баримт бий.

Хэлцлийн гэрээний хувьд Т.У-т би итгээд 10 гэрээ хийсэн. Ямар нэг асуудал үүсвэл энэ асуудлыг сөхөж гаргана. 2014 оны 04 дүгээр сарын 08-аас өмнө аман гэрээ хийгээд түүгээрээ явж байсан. Сүүлд бичгийн гэрээ хийгээд, түүн дээр бүх байшин сав, газраа бүгдгийг жагсаагаад Т.У- гарын үсэг зураад, хэзээ нэгэн цагт Ё.Г-д өгөхөд татгалзах зүйлгүй гэж тодорхой бичсэн. Энэ баримтаа өөрөө хүлээн зөвшөөрөхгүй, шүүх шинжилгээгээр 3 удаа ороод 2 удаа дээр нь Т.У-ынх гэж тогтоосон, шинжээчийн дүгнэлт бий. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч харсан байлгүй.

Нотлох баримт байхгүй гээд байна, газар 10,000,000 төгрөгөөр худалдаж авсан баримтаа би гаргаж өгсөн. Мөн барилгын зураг төсөл гаргуулахаар гэрээ хийхэд мөнгө тушаасан энэ баримтыг мөн л гаргаж өгсөн. Барилгын материал нүхт хавтан авсан баримт, дотоод тохижилтын ажил хийлгэсэн бүх нотлох баримтаа гаргаж өгсөн.

Би 2011 оны 08 дугаар сард байраа зарсан. Тэгээд хамт явсан, хэзээ яваад юмаа авсан талаар хилээр гарсан лавлагаагаар гарч ирсэн, мөн Т.У-ын гадаад паспортыг гаргаж өгсөн. Түүнээс өмнө Т.У- аавтайгаа яваад ирсэн. Яг миний мөнгө авсны дараагаар яваад ирсэн байдаг. Зээлийн асуудлын хувьд гэвэл Т.У- 4 удаагийн зээл авсан юм билээ. Тэрийг би огт мэдэхгүй. Ю- С- А- А- ХХК-ийн нэр дээр 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 30.000.000 төгрөгийн зээл авсан байна, тэгэхэд бид нар 2012 оны 05 дугаар сарын 09-нд нээлтээ хийсэн. Дарханы холбогдох хүмүүсийг оролцуулсан, баримт нь бий. Тэгэхэд сар гаруйн өмнө бүх юм дууссан, тавилга байршуулах гэх мэт дотоод тохижилт хийх гэж байхад энэ 30.000.000 төгрөгийн зээлийг авсан юм билээ. Би үүнийг огт мэдээгүй. Компанид оруулсан гэх бичиг баримт огт байхгүй. Би өөрөө ажиллаж байсан болохоороо мэднэ. 2017 оны 07 дугаар сарын 05-нд Голомт банкнаас 100.000.000 төгрөгийн зээл авчихсан байсан. Бүх юм дууссан байхад энэ мөнгийг аваад тэр юунд хэрэглэсэн гэдгийг мэдэхгүй, Д- Г- Б- ХХК-д юм авсан гэх зүйл, нотлох баримт байхгүй. 2013 оны 05 дугаар сард 200.000.000 төгрөгийн зээл авсан байна лээ. Яг намайг байхгүй үед авсан байсан, энэ мөнгөнөөсөө юу хийснийг мэдэхгүй. Ийм юм энэ компанид авсан гэх юу ч байхгүй. 2013 оны 08 дугаар сард 35.000.000 төгрөг авсан байна лээ. Өнгөрсөн 5 сард нь 200.000.000 төгрөгийн зээл авчихсан мөртлөө 8 сард нь 35.000.000 төгрөг авсан байна. Энэ мөнгийг өөрөө л авсан гэж бодож байна. Би энийг мэдэж байсан бол компанид бүртгэлтэй байх ёстой байсан. Би үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 801 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1, 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар Т.У-аас нийт 252.126.000 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийн 70 хувь болох 176.488.200 төгрөгийг, Д- Г- Б- ХХК-аас нийт 36.353.000 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийн 70 хувь болох 25.447.100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ё.Г-д олгож, 86.543.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагч Ю- С- А- А- ХХК-д хөрөнгө бүртгэлгүй тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс Төрийн сан 100190000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2018 оны 5 сарын 02-ны өдөр ХААН банкаар 70.200 төгрөг, Төрийн банкаар 62.950 төгрөг, 2.657.950 төгрөг нийт 2.790.000 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1.089.655 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогоос, хариуцагч Т.У-аас улсын тэмдэгтийн хураамж 1.040.391 төгрөг, Д- Г- Б- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 285.185 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ё.Г-д олгож,

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаас хэрэгт хамааралгүй Ц.А-гаас Ю- С- А- А- ХХК-д хөрөнгө оруулалт гэсэн утгаар мөнгө шилжүүлсэн тухай баримт, дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 13-15 дугаар хуудас/, ЧМ-3дугаар курс Оюу-Эрдэнэ гэсэн бичвэр бүхий ногоон өнгөтэй хавтастай /14 гэсэн дугаартай хэсгээс Тэмдэглэл Д- Г- Б- гэсэн бичвэртэй 15-25 дугаар хуудаст орлого зарлага гэсэн бичвэртэй/ Д- Г- Б- ХХК-ы дэлгүүрт бараа, өгч авч, зарцуулж байсан гэх дөрвөлжин шугамтай /гадна хавтас ууланд авирч байгаа хүний зураг болон цахилгааны зурагтай/ Ё.Г-гийн шүүхийн шинжилгээнд хүргүүлсэн чөлөөт загварын гарын үсэг, бусад баримт 12 хуудас, бусад баримт /ломбоор лацадсан 22 хуудас материал/, Нягтлан Сарангийн тооллогын баримт 2012-05 сар гэсэн бичвэр бүхий 4 хуудас А 4 цаас дээр хар балаар бичсэн баримт /хэргийн 3 дугаар хавтас 185-188 дугаар хуудас/, Д- Г- Б- тооллого гэсэн бичвэр бүхий А4хэмжээтэй дөрвөлжин шугамтай дэвтрийн цаас дээр цэнхэр балаар бичсэн баримт /хэргийн 3 дугаар хавтас 17-27 дугаар хуудас/ зэргийг нэхэмжлэгч Ё.Г-д, Т.У-ын гарын үсгийн шинжилгээнд хүргүүслэн чөлөөт загварын гарын үсэг, дагалдах баримт 6 хуудас материалыг Т.У-т тус тус үзлэг хийн бэхжүүлэн нэрлэн буцааж өгөхийг шүүгчийн туслахад даалгаж,

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 5 сарын 14-ний өдрийн 2288 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 65.1.2-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, Д- Г- Б- ХХК, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, Бид эмнэлгийн урд байрлах оффиссын барилга /1,2 давхар гэрчилгээ №000145476, Ү-2003015373/, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, Бид эмнэлгийн урд байрлах оффиссын барилгын хашаан дотор байрлалтай 8 машины гарааш /Улсын бүртгэлийн гэрчилгээ №000145477, Ү-2003015372/, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, Нэгдсэн эмнэлгийн хашаанд байрлах моорогийн барилга /улсын бүртгэлийн гэрчилгээ №000220076, Ү-2003016580/, Д- Г- Б- ХХК-ийн нэр дээр байгаа газруудыг битүүмжилж, хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг хориглосугай. гэсэн 3 дугаар заалт мөн захирамжийн 6-д зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар энэхүү арга хэмжээ нь тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай. гэснээр давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд хүчинтэй байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 06-ны өдрийн 801 тоот шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа миний бие дараах гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны үед өөрчилж хариуцагч нараас мөнгөн хэлбэрээр буюу 288.479.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн талаарх тайлбараа бичгийн хэлбэрээр гардуулж танилцуулалгүй, уг өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргах хугацаа олголгүй шүүх хуралдаанаар хэлэлцэж хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Нэхэмжлэгчээс гурван хариуцагчид хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа гурван удаа өөрчилсөн боловч аль хариуцагчаас нь хэд хэчнээн төгрөг нэхэмжлээд байгаагаа дурдаагүй буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, ойлгомжгүй байхад шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын талаар тодруулж бичгийн хэлбэрээр гаргуулалгүй хэргийг хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлолгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж урьд нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд болох “Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, Т.У-, Ё.Г- нарын хооронд 2014 оны 04 сарын 08-ны өдрийн байгуулсан хэлцлийн гэрээг цуцлах, тухай нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзаж байгаа талаар шүүхэд тайлбар хүсэлт гаргаагүй байхад шүүх зохигчдыг хамтран амьдарч байсан гэж үзэж дундын өмчлөлийн эд хөрөнгийг 70, 30 хувиар хуваахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, ямар үндэслэлээр дээрх байдлаар хуваасан нь тодорхойгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар Ё.Г-гийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байхад зөвхөн хэдэн гэрчийн мэдүүлэг Ё.Г-гийн өөрийнх нь орон сууцаа худалдаж орлого орсон баримтуудыг үндэслэж нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07-р сарын 06-ний өдрийн 801 дугаартай шийдвэртэй танилцаад доорх давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь гурван хариуцагчид холбогдуулан гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 удаа өөрчилж шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаа 7 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг гаргуулах гэж тодорхойлон өөрчилсөн байна.

Нэхэмжлэгч шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн үнийг гаргуулах шаардлага гаргасан байхад шүүх өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулан өгөлгүйгээр, хариуцагчийг тайлбар гаргах, тайлбартайгаа холбогдуулан нотлох баримт гаргаж өгөх эрхийг хязгаарлаж боломжит хугацаагаар хангалгүйгээр хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн алдаа болсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус хариуцагч нарын хэнээс нь хэд хэчнээн төгрөгийг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ё.Г- нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байруудаа 416.360.000 төгрөгөөр, мөн хүүхдүүдийнхээ орон сууцнуудыг зарж өөртөө орлого олж байсан баримтуудыг шүүхэд гаргаж өгөөд энэ мөнгийг бэлнээр Т.У-т өгч байсан, энэ мөнгөөр компани байгуулж 7 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгүүдийг бий болгосон гэж нэхэмжлэлдээ бичжээ. Тэр дээрх орлогоороо 100 хувийн хөрөнгө оруулалтыг хийж 7 нэр төрлийн хөрөнгийг бий болгосон, компанийг үүсгэн байгуулж хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлбарладаг ч үүнийгээ нотолсон баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй байхад зөвхөн өөрийнх нь орлогын баримт, барилгын материалын худалдан авалт хийсэн баримтуудыг үндэслэн шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу Т.У-аас 176.488.200 төгрөгийг, “Дархан Гүн Баян” ХХК-аас 25.447.100 төгрөг нийт 201.935.300 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байгаа юм. Мөн нэхэмжлэгч нь “Д- Г- Б-” ХХК, “Ю- С- А- А-” ХХК-ийг би үүсгэн байгуулсан гэж ярьдаг боловч энэ нь нотлогддоггүй, бүртгэл нь анхнаасаа Т.У-ын нэр дээр хийгдсэн байдаг. Нэхэмжлэгчийн хэлснээр 7 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгө өөрийнх нь өмч юм бол улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй байсан. Гэтэл өчнөөн жил өнгөрч байхад энэ талаар ямар нэгэн өргөдлийг гаргаж байгаагүй байдаг.

Хариуцагч нь арилжааны банкуудаас 340.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч өөрийн нэр дээр бүртгэгдсэн 4 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгө, 3 нэр төрлийн газрыг авч өөрийн хөрөнгийг бий болгосон байдаг. Энэ нь хэрэгт авагдсан банкны зээлийн гэрээнүүд болон бусад нотлох баримтаар нотлогддог ба үүгээр нэхэмжлэгч Ё.Г-гийн, маргаж буй хөрөнгүүдийг бий болгоход ...Т.У- ямар ч хөрөнгө оруулалт хийж байгаагүй, нэг ширхэг зүйл ч хийж байгаагүй... гэж ярьсан нь үгүйсгэгдэнэ. Харин Т.У- нь дээрх зээлүүдийг авч компанийн үйл ажиллагаа, хөрөнгө бий болгоход болон өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөрөнгө орлогоо өсгөн нэмэгдүүлж байсан нь тодорхой харагдах юм.

 

Мөн хариуцагч нь 2012 оны 09-р сарын 05-аас 2017 оны 09-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Ё. Г-гийн Хаан банкны данс руу 10.160.000 төгрөг, өөрийн ажилтан И.З-ийн данснаас 19.646.000 төгрөг, найз С.Б-ийн нь дансаар 40.000.000-50.000.000 төгрөг шилжүүлсэн гэдэг бөгөөд энэ нь нотлох баримтаар нотлогдон тогтоогддог.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлохын тулд С.Б-ийн дансаар Ё.Г- руу мөнгө шилжүүлж байсан цаг хугацааны дансны хуулгыг Хаан банкнаас гаргуулан хэрэгт хавсаргуулах хүсэлтийг шүүхэд гаргахад хувь хүний нууцтай холбоотой асуудал гэж үзэн уг хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсан байсан. Энэ баримтаар хариуцагчийн татгалзал, нэхэмжлэгчид мөнгө төгрөг өгч байсан гэх үйл баримт нотлогдох байсан юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх руу буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ё.Г- 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “Д- Г- Б-”ХХК, “Ю- С- А- А” ХХК, иргэн Т.У- нарт холбогдуулж, иргэн Т.У-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, “Ю- С- А- А-” ХХК-аас 100.000.000 төгрөг гаргуулах, “Д- Г- Б-” ХХК болон иргэн Т.У- нарт холбогдуулж дундын өмчийн 4 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр болон нэр бүхий 3 газрын эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа өөрчилж, зарим шаардлагаас татгалзаж, зарим шаардлагыг нэмэгдүүлж, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилсөн байна.

Иргэн Т.У-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 000145476 гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203015373 дугаартай, 216 м.кв талбай бүхий ажлын байрны 1 дүгээр давхар, иргэн Т.У-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн 000338966 гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203018210 дугаартай, 216 м/кв талбай бүхий ажлын байрны 2 дугаар давхар,иргэн Т.У-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн 000145477 гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2003015372 дугаартай, 138.92 м.кв талбайтай 8 машины граж, “Д- Г- Б-” ХХК-ий өмчлөлийн  үл хөдлөх эд хөрөнгийн  000220076 гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2003016580 дугаатай, 352 м.кв талбайтай мооргийн зориулалттай барилга, иргэн Т.У-ын эзэмшлийн газар эзэмших эрхийн 00662935 гэрчилгээтэй, нэгж талбайн 4505900193 дугаар бүртгэлтэй, 599 м.кв ажлын байрны газар,”Д- Г- Б-” ХХК-ий эзэмшлийн газар эзэмших эрхийн 000301242 гэрчилгээтэй, нэгж талбайн 80100803 дугаар бүртгэлтэй 6.4 га газар, “Д- Г- Б-” ХХК-ий эзэмшлийн газар эзэмших эрхийн 000326333 гэрчилгээтэй нэгж талбайн 4505900237 дугаар бүртгэлтэй, 352 м.кв мооргийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүд болон газрын хууль ёсны өмчлөгч, шударга эзэмшигчээр  иргэн Эрдэм овогтой Ё.Г-г тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Улмаар 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр болсон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жамьян дээр дурдсан 4 үл хөдлөх хөрөнгө, 3 газрын өмчлөгч, эзэмшигчээр нэхэмжлэгч Ё.Г-г тогтоохоос гадна тэдгээрийн шинжээчээр тогтоосон үнэ болох 288.479.000 төгрөгийг хариуцагчдаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилсөн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилсөн үндэслэлээ бид нэхэмжлэлийн шаардлагаа хуульд зааснаар тодруулсан гэж тайлбарладаг бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилсөн, өмнө нь зөвхөн үл хөдлөх эд хөрөнгө болон газрын өмчлөгч, шударга эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргасан, бид зөвхөн эдгээр шаардлагатай холбогдуулж, хариу тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгсөн бөгөөд энэ талаар шүүх хуралдаанд мэтгэлцэхээр бэлтгэж ирсэн, гэтэл өнөөдөр тэдгээр шаардлагаа үнэлж, мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн шаардлага гаргасан тул бид хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бичгээр гаргуулж, хариу тайлбар болон бусад нотлох баримтыг шинэчилсэн шаардлагатай холбогдуулж гаргаж өгөх хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

Шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны дүрс бичлэгээс үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасныг зөрчсөн байх буюу хариуцагчийн эрхийг эдлүүлэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь ноцтой алдаа болжээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор,эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүх хариуцагчийг хуульд заасан үүргээ биелүүлэх боломжит хугацаагаар хангаагүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 801 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангасугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.325.576 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                      ШҮҮГЧИД                                     М.МӨНХДАВАА

                                                                                                            Л.АМАРСАНАА