| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/03128/И |
| Дугаар | 181/ШШ2024/04589 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2024/04589
2024 11 19 181/ШШ2024/04589
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, байранд байрлах, К...ХК /РД: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, тоотод оршин суух, С.Н.. холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.327.102 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч К...ХК нь хариуцагч С.Н..д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.327.102 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
С.Н.. нь тус банктай 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ХЗ/3002-2020/8 тоот хэрэглээний худалдан авалтын зээлийн гэрээ, ХЗ/3002-2020/8 тоот хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 2.999.900 төгрөгийн үнэ бүхий Галакси нөөт 20 грээн гар утсыг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дээрх худалдан авч буй гар утсыг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үндсэн зээл 851.156 төгрөг, зээлийн хүү 416.332 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59.614 төгрөг нийт 1.327.102 төгрөгийн төлөрийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: К б ны итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч С.Н..гийн хариу тайлбартай танилцлаа. Иймд хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн зөвшөөрлийг баталж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С.Н.. нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:
...Миний бие хүнд өвдөж 2 жил хэвтэрт хүнд байна. Элэгний эм тариа маш үнэтэй, өөрийнхөө группыг 1 жилээр, ээжийнхээ тэтгэврийг мөн 2025 он хүртэл зээлж авсан. Би ажилгүй бас бие маш муу, дүүгийн компани ажилгүй зогссон учир хүнд байна. 1.327.102 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К...ХК нь хариуцагч С.Н..д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.327.102 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч С.Н.. нэхэмжлэлийн шаардлага болох 1.327.102 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.184 төгрөгийн тал хувь болох 18.092 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18.092 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. К...ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Н..д холбогдох иргэний хэргийн хариуцагч С.Н.. нэхэмжлэлийн шаардлага 1.327.102 /нэг сая гурван зуун хорин долоон мянга нэг зуун хоёр/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.184 /гучин зургаан мянга нэг зуун наян дөрөв/ төгрөгийн тал хувь болох 18.092 /арван найман мянга ерэн хоёр/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18.092 /арван найман мянга ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ