Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2016/00029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хаймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Д.Б-гийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1970 онд 7 дугаар анги төгсөөд илгээлтээр гарч 1971 оны 6 дугаар сарын 20-нд И-У сумын С-А нэгдэлд 1973 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл мужаанаар, 1976 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс С-А нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мужаанаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс С-А хувьцаат компанид 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мужаанаар ажилласан болно. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон ба гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул 1971 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1973 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Хаймгийн И-У сумын С-А нэгдэлд мужаанаар, 1976 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл С-А нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад мужаанаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл С-А хувьцаат компанид мужаанаар ажилласан жилүүдийг минь тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Д.Б нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн И-У сумын С-А нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1971 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1973 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1976 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, С-А хувьцаат компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мужаанаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Хүсэлт гаргагчид Х аймгийн И-Ус умын С-А нэгдлээс 1971 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дахь бичилтүүд,

Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн И-У сумын Засаг даргын тамгын газрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3/327 дугаартай архивын лавлагаа, цалингийн түүвэр,

Гэрч Д.Чинбатын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ....Д.Б нь 1971 онд анх И-У сумын С-А нэгдэлд мужаанаар ажилд орж байсан. 1973 онд цэрэгт яваад 1976 онд цэргээс халагдаж ирээд С-А нэгдэлдээ нэгдэл тартал ажиллаж байсан. Нэгдэлд 1991-1992 оны үед тарсан байх.... гэх мэдүүлэг, 1989, 1992 онуудын Дурсамж, 1992 оны Диплом зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10/877 дугаартай ....тус аймгийн И-У сумын С-А нэгдлийн даргын 1971-1991 оны тушаал шүүж үзэхэд Д.Б-г томилж, чөлөөлсөн тушаал байхгүй, С-А ХК-ний баримт манай архивт байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар ....би 86 настай 2 нүд хараагүй, хөгшин эхийн хамт амьдардаг, харах хүнгүй учир хуралд оролцох боломжгүй.... гэх хүсэлт ирүүлсэн байх тул хэргийн нөхцөл байдлыг харгалзан хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Б-г Хаймгийн И-У сумын С-Анэгдлийн туслах үйлдвэр бригадад 1971 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1973 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1976 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, С-А хувьцаат компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ