| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03435/И |
| Дугаар | 181/ШШ2024/03457 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2024/03457
2024 09 23 181/ШШ2024/03457
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би
Нэхэмжлэгч: МТҮП ТӨААТҮГ /...тоот хаягт оршин байх , РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт оршин байх О ХХК/РД: .../-д холбогдох
Хамтран ажиллах гэрээний үүрэгт 82,513,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МТҮП ТӨААТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь 2023 оны 06 дугаар сарын 09, 10, 11-ны өдрүүдэд зохион байгуулах "ІСТ ехро-2023" үзэсгэлэн арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Дээрх арга хэмжээтэй холбоотой стратегийн түнш болох хариуцагч нь үзэсгэлэн арга хэмжээний хүрээнд шаардлагатай мөнгөн хөрөнгөөс зохих хэсгийг хариуцаж хариуд нь арга хэмжээний хамгийн үнэ цэнэ бүхий байрлал 150 мкв талбай тайзан дээрх суртачилгаа 30 минут зэрэг талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт 1-д заасан үйлчилгээг авсан.
Гэтэл хариуцагч нь гэрээний 2.1 дэх хэсэгт заасан төлбөр болох 200,000,000 төгрөгөөс 117,486,400 төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл 82,513,600 төгрөгийг төлөхгүй байсан тул арга хэмжээ хэвийн явуулах зорилгоор бид өөрсдийн нөөц бололцоогоор шийдвэрлэсэн байдаг.
Иймд хамтар ажиллах гэрээний төлбөр нийт 82,513,600 манай байгууллагад гаргуулж, бидний эрх хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалуулж өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ нэртэй баримтдаа: Нэхэмжлэгч нь хариуцагчаас Хамтран ажиллах гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 82,513,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлнө. Үүнд:
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 6,876,133.00 төгрөг,
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133.00 төгрөг,
2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 6,876,133.00 төгрөг,
2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133.00 төгрөг,
2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133.00 төгрөг,
2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 6,876,133.00 төгрөг,
2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133.00 төгрөг,
2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133.00 төгрөг,
2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133.00 төгрөг,
2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133.00 төгрөг,
2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 6,876,133.00 төгрөг,
2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133.00 төгрөг тус тус хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МТҮП ТӨААТҮГ нь хариуцагч О ХХК-нд холбогдуулан Хамтран ажиллах гэрээний үүрэгт 82,513,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч шүүхэд Эвлэрлийн гэрээ ирүүлсэн байх ба тус гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигч төлбөр төлөх хугацааны талаар тохиролцжээ.
Хариуцагч О ХХК нь нэхэмжлэлийн шаардлага Хамтран ажиллах гэрээний үүрэгт 82,513,600 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөгийг тус тус нэхэмжлэгч МТҮП ТӨААТҮГ-т төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан эвлэрлийн гэрээ нэртэй баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч О ХХК нь нэхэмжлэлийн шаардлага Хамтран ажиллах гэрээний үүрэгт 82,513,600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6,876,133 төгрөг тус тус нэхэмжлэгч МТҮП ТӨААТҮГ-т төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч МТҮП ТӨААТҮГ нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570,518 төгрөгийн 285,259 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн ... тоот данснаас 285,259 төгрөгийг, хариуцагч О ХХК-иас 285,259 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГАНТУЯА