Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2024/04517

 

 

 

 

 

2024 11 13 181/ШШ2024/04517

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,   тоотод оршин суух, Б.Ж..-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,   хаягт байрлах, М.... ХК /РД:  /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөр 10,968,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Ж  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Б.Ж 2014 онд үйлдвэрлэгдэж, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад импортлосон, 68-70 дугаартай сувдан цагаан өнгийн Mitsubishi Outlander phew маркийн автомашиныг 37,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж М.... ББСБ ХХК-аас 20230729/1200  дугаар Зээлийн гэрээгээр 24,000,000 төгрөгийг зээл авсан. Мөн М.... ББСБ ХХК-ийн зуучилсан М.... ХК-тай 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 031090  тоот Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж даатгалын хураамжийг төлсөн.

Б.Ж 68-70   улсын дугаартай автомашиныг жолоодон 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамт Улаанбаатараас Баянхонгор аймаг руу явсан бөгөөд Өвөрхангай аймгийн Арвайхээр сум орох замд их хэмжээний аадар бороо орж ус туулаагүй ч автомашины хянах самбар дээр RBS check ассан. Ингээд автомашиныг зогссон газраас нь ажиллуулахгүйгээр 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот руу ачиж, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр   ХХК-аар хохирлын үнэлгээ, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр   ХХК-аар засвар, үйлчилгээг хийлгэж дууссан. Б.Жгийн зүгээс даатгалын тохиолдлын улмаас хохирлын үнэлгээний зардалд 548,000 төгрөг, засварын хөлс 800,000 төгрөг, оношлогооны төлбөр 120,000 төгрөг, ком баттерей 9,500,000 төгрөгөөр авч нийт 10,968,000 төгрөгийн зардал гарсан.

Ийнхүү даатгалын нөхөн төлбөр авахаар М.... ХК-д гэрээнд заасан материалыг бүрдүүлж хүсэлт гаргасан. Гэтэл М.... ХК-аас 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01/16  дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хариу өгсөн. Дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 9/4331 дугаар албан бичгээр Б.Ж-гийн даатгалын нөхөн төлбөртэй холбоотой хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу даруй шийдвэрлэж хороонд хариу ирүүлэхийг үүрэг болгосон.

М.... ХК-аас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/2011 тоот албан бичгээр гаргасан шийдвэрээ өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариу өгсөн. Ийнхүү М.... ХК нь автомашинд RBS check буюу батерейнд ус орсон оношилгоогоор тогтоогдож засварлагдсан нь баримтуудаар хангалттай нотлогдож байхад FAULT шар гурвалжин тэмдэг асаж далд гэмтэлтэй орж ирсэн байна гэж RBS баттерей гэсэн алдаатай огт хамааралгүй үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсаар байх тул шүүхэд хандаж байна.

Иймд М.... ХК-аас 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03109  тоот Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр 10,968,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч М.... ХК шүүхэд гаргасан тайлбартаа:

Даатгуулагч Б.Ж нь 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 68-70   улсын дугаартай Mitsubishi O  маркийн тээврийн хэрэгслийг 37,000,000 төгрөгөөр үнэлэн, үнэлгээний 1.8 хувь буюу 666,000 төгрөгийн хураамжийг төлж, Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, мөнгөн жолоо багцийг сонгон даатгуулсан байна. Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр байгалийн эрсдэлүүд болох цасан болон шороон шуурга, аадар бороо, мөндөр, үер, газар хөдлөлт, хөрсний нуралт, аянга, цахилгаан гэх мэт эрсдэлүүд хамаарч байна.

Аадар бороо орсон эсэх нь тогтоогдохгүй байгаа талаар