Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2024/0627

 

 

 

 

      2024          08          14                                     128/ШШ2024/0627

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч******* би, Н.О*******гийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 03/526 тоот албан бичгийг хүчингүй болгож, тус байгууллагын захиалгаар гадаадад суралцаж байх хугацааны буюу 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сар хүртэл нийт 10 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” гэжээ.

            2. Хариуцагч Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст Н*******ын О******* нь 2016-2021 оны хооронд ажиллаж байсан бөгөөд 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд Бүгд Найрамдах Казакстан улсад суралцсан. Бүгд Найрамдах Казакстан улсад магистрын зэрэг хамгаалан суралцах үед тус байгууллагатай байгуулсан гэрээ хэдийгээр байхгүй байгаа боловч тухайн үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөд манай байгууллагын зүгээс татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н.О*******гаас Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 03/526 тоот албан бичгийг хүчингүй болгож, тус байгууллагын захиалгаар гадаадад суралцаж байх хугацааны буюу 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сар хүртэл нийт 10 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2024/5568 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа хариуцагч Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа дурджээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

4. Нэхэмжлэгч Н.О*******гийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар хүлээн зөвшөөрсөн байгаа тул захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрджээ.

5. Иймд нэхэмжлэгч Н.О*******гаас Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 03/526 тоот албан бичгийг хүчингүй болгож, тус байгууллагын захиалгаар гадаадад суралцаж байх хугацааны буюу 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сар хүртэл нийт 10 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.О*******гаас Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 03/526 тоот албан бичгийг хүчингүй болгож, тус байгууллагын захиалгаар гадаадад суралцаж байх хугацааны буюу 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сар хүртэл нийт 10 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдсүгэй.

 

 

 

 

    ШҮҮГЧ                                 Д.ЧАНЦАЛНЯМ