Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0477

 

2024 06 04 128/ШШ2024/0477

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө ГХО ХХК /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б, Э.Ц, Х.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/10 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга бөгөөд Кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б, Б.М******* нарын хооронд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрт холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэл гаргагчаас анх Ашигт малтмал газрын тосны даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/10 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10/1087 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Ө ГХОХХК-ийн геологи, хайгуулын зардал, бусад зардлуудад үндэслэн босго үнийг дахин тогтоохыг Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/10 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт даалгахаар нэхэмжлэл гаргасныг,

Ө ГХОХХК-иас 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ...Ашигт малтмал газрын тосны даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/10 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10/1087 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоох-оор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Анх Дорнод аймгийн Б******* сумын нутаг ******* нэртэй 9226.8 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр олгож, Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 682 дугаар шийдвэрээр тус ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ө ГХОХХК шилжүүлэн авсан байна.

2.2. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолуудад ...ашигт малтмалын хайгуулын 106 тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалтгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж үзэж Ө ХХК-ийн эзэмшилд байсан ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 457 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.3. Дээрх шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар "Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг баталсан байна.

2.4. Ө ГХОХХК-иас 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/25 дугаар албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газрын хуулийн хэлтэст хандан ... компанийн өмнө нь эзэмшиж байсан ******* дугаартай 9233.92 гектар талбай газар нь улсын тусгай хэрэгцээнд одоо байгаа эсэх, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайд орсон эсэх мэдээллийг гаргаж өгнө үү гэснээр

2.5. Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 6/1627 дугаар албан бичгээр ...Танай эзэмшиж байсан Дорнод аймгийн Б******* сумын нутагт орших ******* нэртэй 9226.8 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 186.18 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай байна. Иймд танай компани шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тусгай зөвшөөрлийн талбайн давхцаагүй хэсэгтээ босго үнэ, зардлаа баталгаажуулж, сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхгүйгээр давуу эрхтэй оролцож болно гэх хариуг өгсөн байна.

2.6. Монгол Улсын Засгийн газар нь 2014 оны 216 дугаар Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ыг баталж, энэ журмын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/10 дугаар ажлын хэсэг байгуулагдан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайд гаргасан зардлыг баталгаажуулж босго үнэ тогтоох ажиллагаar гүйцэтгэн ажилласан байна.

2.7. Уг ажлын хэсгээр Ө ГХОХХК-ийн эзэмшилд байсан Дорнод аймгийн Б******* сумын нутаг ******* нэртэй 3284.09 гектар ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан геологи, хайгуулын ажлын зардал нь нийт 297,473,854.31 (Хоёр зуун ерэн долоон сая дөрвөн зуун далан гурван мянга найман зуун тавин дөрвөн төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөг болсныг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны А/103 дугаар ажлын хэсэг баталгаажуулсан байна.

2.8. Нэхэмжлэгчээс тус ажлын хэсгийн үнэ баталгаажуулсныг эс зөвшөөрч 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 003 дугаар Гомдол гаргах тухай албан бичгээр ...Манай компаниас өөрийн гаргасан үндэслэл бүхий босго үнэд нийцүүлэн Дорнод аймгийн Б******* сумын нутагт байрлах "*******" нэртэй газарт орших 9233,92 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-14830 тоот тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоолгох хүсэлтэй байх тул Ашигт малтмалын газрын даргын А/103 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга С.Д*******гийн 2016 оны 05 дугаар сарын 13- ны өдрийн Ашигт малтмалын 14830 тоот тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан зардлын тооцоо нийлсэн баримтыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэж хандаж,

2.9. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/10 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10/1087 дугаар албан бичгээр Энэхүү журмын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/10 дугаар ажлын хэсэг байгуулагдан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайд гаргасан зардлыг баталгаажуулж босго үнэ тогтоох ажиллагаar гүйцэтгэж байна. Танай компанийн эзэмшилд байсан Дорнод аймгийн Б******* сумын нутаг ******* нэртэй 3284.09 гектар ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан геологи, хайгуулын ажлын зардал нь нийт 297,473,854.31 (Хоёр зуун ерэн долоон сая дөрвөн зуун далан гурван мянга найман зуун тавин дөрвөн төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөг болсныг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны А/103 дугаар ажлын хэсэг баталгаажуулсан байна. Дээрх ажлын хэсгээс Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар "Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын дагуу сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоосон байх тул өмнөх ажлын хэсгийн гаргасан тооцоог хүчингүй болгуулах тухай гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэх хариуг өгч сонгон шалгаруулалтын босго үнийг дахин тогтоохоос татгалзаж шийдвэрлэсэн байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өмгөөлөгчийн зүгээс 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ажлын хэсэгт орж манай босго үнэ тогтоохгүй байгаа хууль бус үйлдэлтэй нь холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамд гомдол гаргасан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Ашигт малтмал газрын тосны газарт хариу хүргүүлсэн. Үнийг дахин тогтоолгох шаардлагатай гэж үзсэн байгаа. Үүний дагуу Ашигт малтмал газрын тосны газраас 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 10/2324 гэх албан бичгээр Ө ГХОХХК-ийн 14830 дугаартай тусгай зөвшөөрөлтэй геологийн ажлын тайлан болон бусад зардлыг баталгаажуулахаар шийдвэрлэсэн мэдэгдэл ирдэг. Үүнийг дагуу Ө ГХОХХК-ийн босго үнэ тогтоолгох гол зорилго бий болсон гэж үзэж байгаа боловч 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн бичгээр 2024 оны 3 дугаар сарын 12-ны албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоогоогүй байна. Эрх зүйн ашиг сонирхол байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ажлын хэсэг босго үнэ баталгаажуулж байсан. Дахин баталгаажуулах хүсэлт ирүүлсэн байдаг. Үүнтэй холбоотой дахин баталгаажуулах боломж байхгүй гэдэг байдлаар хариу хүргүүлж байсан. Үүнтэй холбоотой Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яам Ашигт малтмал, газрын тосны төв байгууллага руу гомдол гаргаж 2024 оны 5 дугаар сарын 24-ны өдөр ажлын хэсэгт босго үнийг дахин шийдвэрлэх талаар албан бичиг ирүүлсэн үүнтэй холбоотой асуудлаар ажлын хэсгээс тус компанийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр албан бичгээр Засгийн газрын тогтоолоор холбогдох материалыг ирүүлэхээр албан бичиг хүргүүлсэн үүнтэй холбоотой холбогдох баримтыг ажлын хэсэгт ирүүлж ажиллаад явж байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

2. Дорнод аймгийн Б******* сумын нутаг ******* нэртэй 9226.8 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр анх олгосон байна.

3. ******* ХХК нь дээрх тусгай зөвшөөрлийн шилжүүлэх өргөдлийг 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гаргаж бүртгүүлсэн байх ба өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 682 дугаар шийдвэрээр "Ө" ХХК-д шилжүүлж бүртгэсэн байна.

4. Ө ХХК нь Дорнод аймгийн Б******* сумын нутаг ******* нэртэй 9226.8 гектар ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тусгай зөвшөөрлийн талбайд хугацаа сунгуулах тухай өргөдлийг 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн ба Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 218 дугаар шийдвэрээр 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэж байсан байна.

5. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулсны дараа буюу Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр болж Ө ХХК-ийн эзэмшилд байсан ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 457 дугаар шийдвэрээр хүчингүй болгож бүртгэсэн байна.

6. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолуудын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар "Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг баталсан байна.

7. Уг журам нь хүчингүй болсон ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбай тус бүр дээр хийгдсэн геологи хайгуулын ажил, зардлыг баримтад үндэслэн тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангасан, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохиролгүй байдлаар шийдвэрлэх зорилгоор гарсан байна.

8. Энэхүү журмын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн а/53, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн а/59, 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн а/63, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн а/92, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн а/94, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн а/103, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн а/53, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн а/200, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн а/56, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн а/86, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн а/192, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн а/10 дугаар ажлын хэсгүүд тус тус байгуулагдан ажиллаж 106 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайд гаргасан зардлыг баталгаажуулж босго үнэ тогтоох ажиллагааг гүйцэтгэсээр ирсэн байна.

9. Ө ХХК-ийн эзэмшилд байсан Дорнод аймгийн Б******* сумын нутаг ******* нэртэй 9226.8 гектар талбайн 391.66 гектар талбай нь Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг газартай давхцалтай байсан тул хасаж талбайн хэмжээг уул уурхайн кадастрын системд 8895.14 гектар талбай гэж бүртгэсэн.

10. Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны А/103 дугаар ажлын хэсэг нь "Ө" ХХК-ийн эзэмшилд байсан Дорнод аймгийн Б******* сумын нутаг ******* нэртэй ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан геологи, хайгуулын ажлын зардлыг тооцоолж нийт 297,473,854.31 /Хоёр зуун ерэн долоон сая дөрвөн зуун далан гурван мянга найман зуун тавин дөрвөн төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөг болсныг баталгаажуулсан байна.

11. Нэхэмжлэгчээс тус ажлын хэсгийн үнэ баталгаажуулсныг эс зөвшөөрч 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 003 дугаар Гомдол гаргах тухай албан бичгээр ...Манай компаниас өөрийн гаргасан үндэслэл бүхий босго үнэд нийцүүлэн Дорнод аймгийн Б******* сумын нутагт байрлах "*******" нэртэй газарт орших 9233,92 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-14830 тоот тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоолгох хүсэлтэй байх тул Ашигт малтмалын газрын даргын А/103 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга С.Д*******гийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Ашигт малтмалын 14830 тоот тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан зардлын тооцоо нийлсэн баримтыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэж хандаж,

12. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/10 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10/1087 дугаар албан бичгээр Энэхүү журмын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/10 дугаар ажлын хэсэг байгуулагдан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайд гаргасан зардлыг баталгаажуулж босго үнэ тогтоох ажиллагаar гүйцэтгэж байна. Танай компанийн эзэмшилд байсан Дорнод аймгийн Б******* сумын нутаг ******* нэртэй 3284.09 гектар ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан геологи, хайгуулын ажлын зардал нь нийт 297,473,854.31 (Хоёр зуун ерэн долоон сая дөрвөн зуун далан гурван мянга найман зуун тавин дөрвөн төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөг болсныг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны А/103 дугаар ажлын хэсэг баталгаажуулсан байна. Дээрх ажлын хэсгээс Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар "Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын дагуу сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоосон байх тул өмнөх ажлын хэсгийн гаргасан тооцоог хүчингүй болгуулах тухай гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэх хариуг өгч сонгон шалгаруулалтын босго үнийг дахин тогтоохоос татгалзаж шийдвэрлэсэн байна.

13. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа хууль бус байсан болохыг тогтоолгохоор тодорхойлсон бөгөөд өөрчилсөн шаардлагад хавсаргаж ирүүлсэн баримтаас үзэхэд Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03/1146 дугаар албан бичгээр ...Ө ГХОХХК-ийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д ""тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг; гэж заасны дагуу гадаадын хөрөнгө оруулагч эрх шилжүүлэх гэрээг эрх бүхий байгууллагаар гэрчлүүлэн Монгол Улсад бүртгэлтэй банкаар төлбөр тооцоог барагдуулсан баримтыг гарган өгч ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон нь тогтоогдож байхад Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/10 дугаартай тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс дээрх Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолын 2.4-т Сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө нь хийгдсэн геологи, хайгуулын ажил, бусад зардлыг баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох бөгөөд түүнийг төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг баталгаажуулна" ГЭСЭН хэрэгжүүлэхгүйгээр, үүргээ босго үнийг баталгаажуулсан байх тул гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй, татгалзсан хариу өгч байгаа тухай гомдол гаргасан байна. Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын А/103 дугаартай тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн дарга "Ө ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн *******-тэй 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурж сонгон шалгаруулалтын босго үнийг баталгаажуулан акт үйлдсэн гэх хэдий ч, Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2-3в/2812 дугаартай албан бичиг, БНХАУ-ын иргэн *******-гийн Е31086306 дугаартай 2013.09.09-2023.09.09-ний өдөр хүртэл хүчинтэй байсан гадаад паспортын хуулга, БНХАУ-ын иргэн ******* нь түүнд Монгол Улсад нэвтрэх зөвшөөрөл олгосон MNG2337965 дугаартай визээр 2013.11.18-2023.11.21-ний өдрүүдэд, MNG2235571 дугаартай визээр 2014.04.03-2014.04.08-ны өдрүүдэд, мөн MNG3091378 дугаартай визээр 2017.08.10-2017.08.15-ны өдрүүдэд Монгол Улсад байсан нь харагдаж байгаа боловч 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсад байсан эсэх нь тодорхойгүй байгаа тул тодруулах шаардлагатай гэж үзэхээр байна. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/10 дугаартай тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг дээрх нөхцөл байдлыг үнэлэн холбогдох хууль болон журмын дагуу сонгон шалгаруулалтын босго үнэ тогтоох ажлыг дахин нягталж, эцэслэн шийдвэрлээд хариуг түүгээрээ тус компанид хүргүүлнэ үү гэж Ашигт малтмал, газрын тосны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх Л.Баярмандал даргад нэхэмжлэгч Ө ГХОХХК-иас ирүүлсэн гомдлыг дагуу шийдвэрлэхээр хүргүүлсэн байна.

14. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/10 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга бөгөөд Кадастрын хэлтсийн даргаас Ө ГХОХХК-д ...Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын 2 дугаар зүйлийн 2.4-т заасны дагуу босго үнэ тогтоох ажиллагааг дахин хийх тул танай компани Дорнод аймгийн Б******* сумын нутаг ******* нэртэй 9226.8 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн геологи, хайгуулын ажил болон гомдолд дурдсан бусад зардлыг баталгаажуулахаар шийдвэрлэсэн тул холбогдох баримтаа 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдье гэж Ө ГХОХХК-д өгчээ.

15. Дээрх Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамнаас Ажлын хэсэг дээрх нөхцөл байдлыг үнэлэн холбогдох хууль болон журмын дагуу сонгон шалгаруулалтын босго үнэ тогтоох ажлыг дахин нягталж, эцэслэн шийдвэрлэхийн мэдэгдэж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/10 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга бөгөөд Кадастрын хэлтсийн даргын дээрх албан бичгээр дахин үнийн баталгааг дахин тооцоолохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, дахин баталгаа гаргахыг мэдэгдсэн байна.

16. Үүнээс үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/10 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10/1087 дугаар албан бичгээр сонгон шалгаруулалтын босго үнэ тогтоохоос татгалзсан эс үйлдэхүй байна гэж нэхэмжлэгчид сонгон шалгаруулалтын босго үнэ тогтоох ажлыг дахин гаргахыг мэдэгдсэн үйлдлээр дахин үнийн баталгаа татгалзсан хариу хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.10-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө ГХОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж Ашигт малтмал газрын тосны даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/10 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10/1087 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ц.ОДМАА