Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/03473

 

 

 

 

 

 

 

 

2024 09 24 181/ШШ2024/03473

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсан татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,

Нэхэмжлэгч: ЭДК ББСБ ХХК /... оотод оршин байх, /РД .../-ийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Иыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЭДК ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.И нь ... тоотод оршин сууж байх хугацаандаа "ЭДК ББСБ" ХХК-тай 2023 оны 8-р сарын 25- ны өдөр ZG23/0115 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.7 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч Б.И нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2023 оны 09-р сарын 29-ний өдрөөс эхлэн сар бүрийн 29-ний өдөр 690,700.00 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 2024 оны 04-р сарын 24-ний өдөр 5,000.000 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 08-р сарын 25-ны өдөр дуусгавар болсон бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл 2,676,129.00 төгрөг, хүү 330,264..00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,033 төгрөг нийт 3,034,426.00 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагчийн утасны дугаарт залгахад огт авахгүй, холбогдох боломжгүй, Бүртгэлтэй хаягаар нь очиж үзэхэд тийм хүн байхгүй, Сонгинохайрхан дүүргийн 30 хорооны засаг даргаас тодруулахад тухайн хаягт бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй байна. Тиймээс хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана ажиллаж, амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагч Б.И /РД: .../-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЭДК ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Иыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний үүргийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пгийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ЭДК ББСБ ХХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Иыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЭДК ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 35,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 35,200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ЭДК ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА