Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/68

 

Б.М холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/875 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 22050001520 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Б.М, ,

 - Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, үүрэг хүлээлгэсэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1002 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 2 жилийн хугацаагаар тогтоож, урьд эдлээгүй 02 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Нийсэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 1 жил хорих ялаар тогтоож, урьд эдлээгүй үлдсэн 1 жил, 8 сар 14 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил, 8 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.3-д зааснаар үлдсэн 2 сар 23 хоногийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж, зорчих эрх хязгаарлах ялын хугацаа 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан.

          Шүүгдэгч Б.М нь:

          1. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн газрын ажлын өрөөнөөс иргэн Ч.Нэзэмшлийн “Ай-Фоне 12 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

          2. 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр эмнэлгийн 4 давхрын резиндэнт эмч нарын байрлаж байсан түгжээгүй өрөөнөөс хохирогч Г.Бөмчлөлийн “Dell” брэндийн зөөврийн компьютерийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, бусдад 670.000 төгрөгийн хохирол учруулсан,

          3. 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чимэг-Оюу” эмнэлгийн 3 давхрын 304 тоот өрөөнөөс иргэн Д.Дөмчлөлийн “Мак-бүүк про-14” загварын зөөврийн компьютерыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

          4. 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юнимед” эмнэлгийн 207 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан хохирогч А.Дэзэмшлийн “Самсунг А-72” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

          5. 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгийн 4 давхарт байрлах эмч нарын өрөөнөөс хохирогч Д.Т“Макбүүк эйр” нэртэй зөөврийн нөүтбүүк компьютер болон 80.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.480.000 төгрөгийн хохирол учруулсан,

          6. 2022 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө төмөр замын зорчигч үйлчилгээний төвийн дотор байрлах амрах байрны 4 номерын өрөөнөөс хохирогч И.Ээзэмшлийн “Ай-Фоне 11 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан,

          7. 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УБДС-ТӨХК-ны байр 411 тоотоос хохирогч М.У“Dell” брэндийн зөөврийн компьютерийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан ,

          8. 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Таван талын булаг” нэртэй ХХК-ийн эмнэлэгт эмчлүүлж байсан хохирогч С.н түрийвч, 190.000 төгрөг, хохирогч Ч.Бтүрийвч, 300.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдад 685.000 төгрөгийн хохирол учруулсан,

          9. 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадархундага” эмнэлгийн 201 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн орж, Б.Бхалтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

          10. 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Талиймаа” нэртэй эмнэлгээс Э.Батхишигийн эзэшмлийн “Ай фоне экс эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

          11. 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаарын хорооны нутаг дэвсгэрт байрлах “Талиймаа” нэртэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэн Э.н өмчлөлийн “Рэдми про икс” загварын гар утас, мөн 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

          12. 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхийн мишээл” нэртэй эмнэлгийн ариутгалын өрөөний ширээн дээр байсан Д.Лэзэмшлийн “Самсунг Галакси эс-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 300.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Батжаргалын Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Мыг 3 жил 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М оногдуулсан 3 жил, 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Мын урьд цагдан хоригдсон 187 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт 2210012160713, 2209000001033, 2208000001070, 2205016941962, 2205016002021, 2205000001895, 2205000001793, 2205000001745, 2203002500321, 2105021441545, 2205000001792 тоот хэргүүдийг нэгтгэсэн, энэ хэрэгт тусгаарласан хэрэггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас нийт 8.910.000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Нт 3.000.000 төгрөг, хохирогч Г.Бт 400.000 төгрөг, хохирогч А.Дд 750.000 төгрөг, хохирогч С.Нямдоржид 190.000 төгрөг, хохирогч Ч.Бд 300.000 төгрөг, хохирогч Э.Батхишигт 900.000 төгрөг, хохирогч Э.Энхноминд 750.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Нд 1.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Ц 650.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Дд 970.000 төгрөг тус тус олгож, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие мөрдөн байцаалтын явц болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа маргаагүй хүлээн зөвшөөрч, мөн хохирол төлбөрөө ялаа эдлэх хугацаандаа ажил хөдөлмөр хийж нөхөн төлөхөө илэрхийлсэн тул ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Б.М давж заалдах гомдол гаргах эрхийнхээ хүрээнд гаргасан. Урьд 3 удаагийн ял шийтгэлтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэдэг утгаар урьд ял шийтгэгдэж байсан асуудлыг харгалзан үзэхгүй байх гэж бодож байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Тодорхой хохирлуудыг биет байдлаар буцааж өгсөн байгаа.” гэв.

            Прокурор И.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.М 17 наснаас энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Шүүхээс хамгийн хөнгөн ял хэрэглэсэн, сольсон, Өршөөл үзүүлсэн. Төрөөс үзүүлж болох бүхий л хөнгөн ялыг хэрэглэсэн байна. Гэвч Б.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа чин санаанаасаа гэмшээгүй, ухамсартаа хөнгөн хийсвэрээр хандаж байна гэж дүгнэсэн. Б.М нь насанд хүрсэн боловч гаргаж байгаа үйлдэлдээ хөнгөн хийсвэр хандаад байна. Өмнөх ял шийтгэл нь цээрлэл болж чадсангүй. Өмнөх ялаа эдэлж дууссан гэж өмгөөлөгч хэлж байна. Ял шийтгэл нь цээрлэл болох учиртай. Гэвч энэ хүний хувьд ял шийтгэл нь хөнгөдсөн гэж прокурорын зүгээс үзсэн. Анхан шатны шүүх хуралдаанд 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх санал гаргасан. Шүүх бүрэлдэхүүн энэ талаар шүүхийн тогтоолд заасан. Б.М 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 12 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэргийн 16.007.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоос биет байдлаар 6.490.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан гэж байгаа. Энэ нь гар утас хулгайлсан, ломбардад тавьсан гэх байдлаар хохирлыг биет байдлаар барагдуулсан боловч өнөөдрийн байдлаар 9.580.000 төгрөгийн хохирлыг хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөөгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 2-оос 8 жилийн хорих ял оногдуулах үндэслэл байгаа боловч өнөөдөр энэ нөхцөл байдал хангагдаагүй. Учир нь хохирлоо нөхөн төлсөн байх ёстой. Өнөөдөр хохирол нөхөн төлөгдөөгүй. Өмнөх шүүх хуралдаанд шүүгдэгч “хорих ял эдэлж байх хугацаандаа ажил хийж хохирлыг барагдуулна” гэж ярьдаг. Энэ нь боломжгүй юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Б.М нь:

          1. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн газрын ажлын өрөөнөөс иргэн Ч.Нэзэмшлийн “Ай-Фоне 12 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

          2. 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр эмнэлгийн 4 давхрын резиндэнт эмч нарын байрлаж байсан түгжээгүй өрөөнөөс хохирогч Г.Бөмчлөлийн “Dell” брэндийн зөөврийн компьютерийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, бусдад 670.000 төгрөгийн хохирол учруулсан,

          3. 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чимэг-Оюу” эмнэлгийн 3 давхрын 304 тоот өрөөнөөс иргэн Д.Дөмчлөлийн “Мак-бүүк про-14” загварын зөөврийн компьютерыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

          4. 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юнимед” эмнэлгийн 207 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан хохирогч А.Дэзэмшлийн “Самсунг А-72” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

          5. 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгийн 4 давхарт байрлах эмч нарын өрөөнөөс хохирогч Д.Т“Макбүүк эйр” нэртэй зөөврийн нөүтбүүк компьютер болон 80.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.480.000 төгрөгийн хохирол учруулсан,

          6. 2022 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө төмөр замын зорчигч үйлчилгээний төвийн дотор байрлах амрах байрны 4 номерын өрөөнөөс хохирогч И.Ээзэмшлийн “Ай-Фоне 11 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан,

          7. 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УБДС-ТӨХК-ны байр 411 тоотоос хохирогч М.У“Dell” брэндийн зөөврийн компьютерийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан ,

          8. 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Таван талын булаг” нэртэй ХХК-ийн эмнэлэгт эмчлүүлж байсан хохирогч С.Нямдоржийн түрийвч, 190.000 төгрөг, хохирогч Ч.Бтүрийвч, 300.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдад 685.000 төгрөгийн хохирол учруулсан,

          9. 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадархундага” эмнэлгийн 201 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн орж, Б.Бхалтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

          10. 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Талиймаа” нэртэй эмнэлгээс Э.Батхишигийн эзэшмлийн “Ай фоне экс эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

          11. 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаарын хорооны нутаг дэвсгэрт байрлах “Талиймаа” нэртэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэн Э.Энх-Номингийн өмчлөлийн “Рэдми про икс” загварын гар утас, мөн 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

          12. 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхийн мишээл” нэртэй эмнэлгийн ариутгалын өрөөний ширээн дээр байсан Д.Лэзэмшлийн “Самсунг Галакси эс-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ч.Н“...2021 оны 10 дугаар сарын 18-ны өглөө ажил дээрээ 08 цаг 30 минутын үед сарын тайлангаа бичээд сууж байгаад 10 цаг өнгөрч байхад тайлангаа дуусаад гар утсаа өөрийн ширээн дээр орхиод өрөөнөөсөө гарч явахад өрөөний үүдэнд нэг залуутай тааралдсан. Тайлангаа даргад танилцуулж дуусаад би ойролцоогоор 5 минут орчим болоод буцаад өөрийнхөө өрөөнд ороод үзтэл миний ширээн дээр байсан гар утас алга болсон байсан. Ингээд байгууллагын камерыг шүүж үзтэл надтай өрөөний үүдэнд тааралдсан залуу миний ай-фоне 12 промакс загварын гар утсыг хулгайлсан байсан. ...” /2хх 11-12/, 

хохирогч Г.Б“...Би 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 4 давхарт байрлах дотрын нэгдсэн эмч нарын өрөөнд жижүүрийн эмчийн хамт байсан ба тухайн үед би өөрийн дэлл брэндийн хар өнгийн 16.5 инчийн нөүтбүүкийг хар өнгийн цүнхтэй нь баруун талын хананы сургалтын ширээний шургуулгад хийсэн байсан. Тэгээд 15 цагийн орчим манай тасагт яаралтай тусламжийн тасгаас хүнд өвдсөн хүн ирсэн бөгөөд би тухайн хүнийг үзэж стор нээчихээд буцаад эмч нарын өрөөндөө ирсэн чинь ...миний дэлл
брэндийн нөүтбүүк хулгайд алдагдсан байсан. ...400.000 төгрөг төлж ломбардаас авсан.” /3хх 225-226/,

хохирогч Д.Д“...2022 оны 4 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн орчим өөрийн хэвтэж байгаа Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чимэг-Оюу эмнэлгийн 3 давхарт 304 тоот өрөөнд хэвтэж байхад өвчний түүх нээлгэхээр өрөөнөөсөө гарсан. Өрөөндөө макбүүк про 14 маркийн зөөврийн компьютерээ орон дээр үлдээгээд гарсан. ...буцаад ороод
ирэхэд зөөврийн компьютер маань алга байсан. ...” /2хх 74-75/,

хохирогч А.Д“...Би 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юнимед” эмнэлэгт хүүхдийн хамт хэвтэн эмчлүүлж байгаа 207 тоот өрөөнөөсөө эмчилгээ хийлгэх гээд доошоо нэг давхар руу буусан. Тэгээд 10-15 минут орчим болоод буцаад өрөөндөө орж ирээд шүүгээнд байсан гар утсаа гаргаж ирэх гэтэл миний гар утас байхгүй болсон байсан. Би өрөөнөөсөө гарахаасаа өмнө гар утсаа орны хажуу талын шүүгээнд бичиг баримтын хамт үлдээсэн байсан. Харин миний бичиг баримт гар утасны гэрийг үлдээгээд утсыг нь авсан байсан. Тэгээд би
эмнэлгийн хяналтын камер шүүхэд манай өрөө рүү нэг бүдүүн бор эрэгтэй хүн орж
байгаа бичлэг байсан. ...” /3хх 172-173/,

хохирогч Д.Т“...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлэгт мэс заслын эмчээр ажилладаг ба 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн орчимд эмнэлгийн 4 давхарт байрлах эмч
нарын өрөө рүү 10 цагийн орчимд үүдээр өрөө рүү орох гэхэд урдаас танихгүй
гадны үл таних эрэгтэй хүн гарч ирсэн ба “та юу хийж байгаа билээ” гэхэд тухайн үл
таних хүн сандраад Бо эмчид үзүүлнэ гээд байсан ба Болормоо эмч амарсан
байгаа гэсэн ба тухайн хүн утсаар ярьсан ба намайг хүлээж бай гэсэн гээд надтай
зөрсөн. Тэгээд би өрөөнд ороод нөүтбүүкээ хайтал ширээн дээр байсан
нөүтбүүк саарал өнгөтэй болон бэлэн 80.000 төгрөг алга болсон байсан тул
цагдаагийн байгууллагад хандах болсон. ...” /1хх 168/,

хохирогч М.Энхжаргалын “...Би 2022 оны 5 дугаар сарын 12-нд Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудал “вокзал”-ын 2 давхарт байрлах 4 номерын амрах байранд амарч байхад шөнө 2 цагт манай өрөөнд орж ирсэн үл таних хүн миний орон дээр дэрний хажууд байсан айфоне-11 про маркийн гар утсыг хулгай хийгээд гарсан байна. ...Тэр хүн орж ирээд гараад явсан, би гар утас аваад гарна гэж бодоогүй. ...” /3хх 116-117/,

хохирогч М.У“...2022 оны 5 дугаар сарын 10-ны орой 17 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УБДС-ТӨХК-ийн 411 тоотод байсан миний делл брэндийн I-3 зөөврийн компьютер хулгайд алдсаныг мэдээд маргааш нь хяналтын камер хариуцсан ажилтан ирэхээр нь шүүгээд үзэхэд 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг 50 миунтын үед гаднаас цагаан өнгийн пүүзтэй, хар өнгийн судалтай өмдтэй, цагаан цамцтай, хар малгайтай, цагаан масктай, 170-175 см өндөртэй махлагдуу эрэгтэй байсан. ...” /1хх 18-19/,

хохирогч Ч.Б“...Би “Талын булаг” ХХК-ийн захирлаар ажилладаг юм. 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр манай эмнэлэгт эмчлүүлж байсан С.Нямдорж гэх хүний түрийвч алга болсон байна гэж надад хэлсэн. Тэгээд удалгүй миний хар өнгийн эвхэгддэг түрийвч алга болсон байсан. Түрийвч дотор иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх бэлэн 20.000 гаран мянган төгрөг, цүнхэнд сул байсан 280.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайд алдсан. ...” /2хх 152-153/,

хохирогч С.Нямдоржийн “...2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 50 минутын үед “Талын булаг” ХХК-ийн 204 тоот өрөөнд эмчлүүлж байсан юм. Удалгүй дээд давхар руу бумба тавиулахаар гараад 20 минут хавьцаа болсон байх. Тэгээд өрөөндөө буцаж ороход цамцны баруун талын халаас онгорхой байхаар нь гайхаад үзтэл түрийвч маань байхгүй болсон байхаар нь сувилагчид хандаад миний түрийвч алга болсон байна гэж хэлээд цагдаагийн байгуулагад хандсан...” /2хх 157-158/,

хохирогч Ц.Бямбадоржийн “...2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 09 цагийн үед “Бадархундага” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр ороод 2 давхарт 201 тоот өрөөнд эхнэрийн хамтаар хэвтэхээр болсон. Тэгээд 10 цагийн үед 1 давхар руу бууж эмчилгээ бичүүлчихээд эргээд өрөөндөө ороход нэг танихгүй залуу байж байсан. Юун хүн бэ гэхэд энд манай эмээ хэвтэж байгаа юм гээд манай эхнэрийн ор руу заахаар нь энэ манай эхнэрийн ор бид хоёр саяхан орж ирж байна гэхэд чимээгүй байж байгаад гараад явчихсан. Хэсэг байж байгаад хөөргөө авах гэтэл алга болчихсон байсан. ...би алдагдсан даваа толгойтой, мөнгөн нуухтай, мөнгөн дөрвөлжин халбагатай, дунд гарын халтар манан хөөргийг хүлээн авсан. ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /2хх 203-205/,

хохирогч Н.Батхишигийн “...2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Талиймаа” нэртэй эмнэлэг болох ажлын байрандаа эмчилгээ хийлгээд байж байхад нэг үл таних цагаан малгайтай цамцтай, цагаан өмдтэй, бор царайтай 20 орчим насны махлаг том биетэй залуу манай өрөөнд орж ирээд хараад зогсоод байхаар нь би “хэнтэй уулзах уу” гэсэн чинь манай ээж тань руу явуулсан юм таныг сайн эмчилдэг гэсэн, үзүүлэх гэсэн юм гэхээр нь би үзсэн. Тэгээд тэр залуу үзүүлчихээд маргааш ирж хэвтэнэ гэж хэлээд гараад явсан. Тэгээд би эмчилгээнийхээ өрөө рүү орсны дараа дахиж орж ирэхэд миний гар утсыг авсан байсан...” /2хх 242-243/,

хохирогч Э.Энхномингийн “...өөрийн хэвтэж байсан 9 номерын платнаас өөрийн гар утас болон 350.000 төгрөг алдсан. Би тухайн үед эмчилгээндээ ороод өрөөндөө байхгүй байсан юм. Доошоо буугаад хяналтын камер шүүж үзэхэд миний хэвтэж байсан өрөө рүү цагаан өнгийн биеийн тамирын хувцастай жижиг хар цүнх барьсан махлаг залуу ороод гарч байгаа бичлэг байсан. ...” /2хх 109-110/,

хохирогч Д.Л“...2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өөрийн ажил болох Баянгол дүүрэг 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхийн мишээл” гэх шүдний эмнэлэгт ресейпшн сувилагч ажилтай байсан ба тухайн өдөр өөрийн эзэмшлийн гар утсаа буланд байрлах ариутгалын өрөөний ширээн дээр тавьсан. ...багажаа эмчид аваачиж өгөөд өөрийн гар утасаа хайсан байхгүй болсон байсан. ...” /3хх 25-26/,

иргэний нэхэмжлэгч Г.Намжилын “...Манай барьцаалан зээлдүүлэх газрын Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын хойд талд байрлах “гүүд” салбарт 2022 оны 4 дүгээр сарын 27-нд Батжаргал овогтой Б.М нь “Мас bоок рго” загварын I-5 рамтай зөөврийн компьютер 1 ширхэгийг барьцаалж, 7 хоногийн хугацаатай 1.000.000 төгрөгийн зээл авсан байна. Уг зөөврийн компьютерыг 2022 оны 5 дугаар сарын 24-нд манай ажилтан Б.Шинэ-Идэрээс цагдаагийн ажилтан хурааж авсан. Иймд Б.Маас 1.000.000 төгрөгийг нэхэмжлэх болно...” /4хх 81/,

иргэний нэхэмжлэгч Н.Цолмонгийн “...2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Батжаргалын Б.М нь “Мас bоок рго” загварын I-5 рамтай 2 ширхэг зөөврийн компьютерыг 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьж 650.000 төгрөгийн зээл авсан. Эдгээр 2 зөөврийн компьтерийг цагдаагийн байгууллагад 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн. Иймд Б.Маас зээлд өгсөн 650.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /4хх 78/,

иргэний нэхэмжлэгч Б.Дөлгөөний “...Би 2022 оны 5 дугаар сарын 12-нд фэйсбүүкийн гар утас зарна гэсэн зар дээрээс “Ай фоне 11 про” маркийн гар утас зарна гэсэн зарын дагуу 90173797 дугаарын гар утас руу залгаж утасны мэдээллийг авсан. ...Тэр утас зарна гэсэн хүнтэй би худалдаж авахаар яриад “Рэдми 9А” маркийн гар утас дээрээ 970.000 төгрөг зөрүү тохирч тэр хүний данс руу мөнгө шилжүүлсэн байгаа. ...Би зөрүүнд өгсөн “Рэдми 9А” маркийн гар утсаа авсан. ...тэр хүний данс руу шилжүүлсэн 970.000 төгрөгөө авмаар байна...” /3хх 105-106/,

гэрч Ү.Наранцацралын “...Утас хулгай хийсэн гэх залуу 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6 цагт манай буудлын 3 ортой 10 номерын өрөөнд орсон байсан. Тэр өдөр би 8 цагаас ээлж аваад байж байхад орой 18 цагийн үед Б.М гэдэг залуу цүнхтэй юмаа аваад гарлаа гээд явахаар нь би өрөөнд цэвэрлэгээ хийх гээд ороход орон дээр нь хар цүнх байхаар нь 94511004 дугаарын утас руу залгаад чи бүр гараагүй юм уу цүнхтэй юм чинь байна гэхэд тэр залуу “би гараагүй, шөнөдөө эргэж ирнэ” гэхээр нь би “за за” гээд цэвэрлэгээ хийгээгүй. ...2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 20 цагаас ээлж авахад Б.М гэдэг хүн өрөөгөө сунгасан байсан. ...утас руу нь залгаад “чи ирэх юм уу, цүнхтэй юм чинь байгаад байна” гэхэд тэр залуу би Дарханд явж байна. ...сунгана гэж хэлэхээр нь ...орох газрыг нь зааж ...оруулсан. Б.М гэдэг залуу буцаж орж ирээгүй. 05 цагийн үед 4 номерын Энхжаргал гэдэг хүн өрөөнөөсөө гарч ирэхээр нь би сайхан амарсан уу гэхэд сайхан амарлаа миний хажууд ямар хүн орсон вэ гэж асуухаар нь нэг залуу орсон яасан вэ гэхэд миний гар утас алга болсон байна гэж надад хэлсэн.” /3хх 114/,

гэрч Ж.Энхдуламын “...урьд өмнө үйлчлүүлж байсан талаар мэдэхгүй, санахгүй байна. Үүрч явсан хар өнгийн үүргэвчээ ширээн дээр тавьж байгаад дотор талаас нь бүхэл 20.000 төгрөг гаргаж өгсөн. ...” /3хх 117-119/,

гэрч Ч.Алтанбаганы “...2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажиллаж байхад Батжаргал овогтой Б.М гэх үйлчлүүлэгч 14 цагийн үед манай ажлаар орж ирээд делл брэндийн нөүтбүүк 650.000 төгрөгөөр тавъя гээд орж ирсэн ба манайх авах боломжгүй гэж хэлэхэд гарч явсан. Тухайн хүн нь 17 цаг өнгөрч байхад буцаж орж ирээд ...хоёр нөүтбүүкийг нь нийлүүлээд 650.000 төгрөгт үнэлж 14 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй барьцаанд аваад хүү нь 14 хоногийн 52.000 төгрөг тооцож авсан. ...тухайн иргэнтэй гэрээ байгуулан 650.000 төгрөгийн зээл олгосон..." /1хх 177-180/ гэх мэдүүлгүүд,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1хх 6-9, 2хх 140, 235/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 10, 122, 162, 2хх 3, 147, 191, 3хх 22/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 132-136, 185-189, 2хх 28-31, 36-40, 57-62, 192-193, 236/, хохирогч нарын өргөдөл /1хх 11, 2хх 103, 148, 237/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх 29-37, 2хх 122-125, 3хх 1-4/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 42-46, 198-200, 2хх 18-22, 117-119, 3хх 11-15, 4хх 187-190/, эд зүйлийн үнэлгээ /1хх 49-52, 138-139, 182-183, 2хх 24-26, 32, 87-88, 126-128, 170-172, 216-219, 5-7, 3хх 43-46, 128-131, 181-183/, барьцаат зээлийн гэрээ /1хх 53, 192, 3хх 186/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1хх 54-55, 194/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 195-197/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 64-65, 3хх 31-32/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /3хх 228-229/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Тодруулбал, “орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг, 

“агуулах сав” гэдэг нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, авто мухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг тус тус хамааруулан ойлгоно.

          Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Мыг 12 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох албан тасалгаанд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Мын үйлдэлд тохирсон буюу 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/875 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мын гаргасан “...ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Б.М нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/875 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 56 /тавин зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/875 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БАТЗОРИГ

 

                               ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР

 

                                ШҮҮГЧ                                  Б.АРИУНХИШИГ