| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/06098/И |
| Дугаар | 182/ШШ2024/04739 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 182/ШШ2024/04739
2024 11 14 182/ШШ2024/04739
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 1..../-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..../-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Сарангэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч... банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ба эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Тус банкны зээлдэгч Д.Б нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр... банктай ЗГ/КР/2017101005 зээлийн эрхтэй кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 800,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зээлдэгч Д.Б нь зээлийн эрхээ нэмэгдүүлэх өргөдлийн дагуу кредит картын эрхийг 3,000,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Зээлдэгч зээлийн гэрээгээ зөрчин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар:
зээлийн үндсэн төлбөр 3,136,480.36 төгрөг, зээлийн хүүний төлбөр 6,098,501.48 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 5,541,943.26 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 2,637,952.21 төгрөг, шимтгэл хураамжийн төлбөр 35,200.00 төгрөг, нийт 17,450,077.31 төгрөг
Зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нийт хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүнээс 6,960,195.17 төгрөгийг хөнгөлж байна. Үүнд: Зээлийн эрх хэтрүүлсний төлбөрийг бүрэн буюу 2,637,952.21 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөрөөс 4,322,242.96 төгрөг хөнгөлөв.
Иймд үлдэгдэл төлбөр болох нийт 10,489,882.14 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй 68 сар болсон тул гэрээ зөрчсөний холбоотойгоор... банкны зүгээс 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд банк зээлийн гэрээ цуцалж төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч тухайн хаяг дээр бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 101/Ш32024/23452 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Доржсүрэн овогтой Батжаргал нь зээлээ төлөхгүй банкийг хохироож байна.
Иймд иргэн ... эрэн сурвалжлах шийдвэр гаргаж, эрэн сурвалжлах ажлыг хуульд заасан төрийн байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/
2.2 Зээлийн гэрээ, Зээл хүсэгчийн анкет /хх-7-9/
2.3 Хүү тооцооллын хүснэгт /хх-10-11/
2.4 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2024/23452 дугаар захирамж /хх-12/
3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2024/17667 дугаар захирамжаар Д.Бын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийг бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч... банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ба эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Д.Б,... банк ХХК-ийн хооронд Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдсан ба Д.Б энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах... банк ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.
Голомт банк ХК нь Д.Бын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..../ нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 53а байр, 69 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2024/23452 дугаар захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд... банк ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ба эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
3. Хүсэлт гаргагч... банк ХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч... банк ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..../-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ба эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч... банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ба хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмардорж /9903-6173/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ