| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/04734/И |
| Дугаар | 181/ШШ2024/04489 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2024/04489
2024 11 12 181/ШШ2024/04489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: БНСУ, Сөүл хот, Ёндинпу дүүрэг, Ёндинпу-ру 150, 2 давхар, 202, 203, 204 тоотод байрлах, БНСУ-ын хуулийн этгээд Ж ХК,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан оролцов.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Хүсэлт гаргагч БНСУ-ын хуулийн этгээд Ж ХК нь Монгол Улсын иргэн Б Б БНСУ-д 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 12,862,315 воны зээлийн гэрээ байгуулсан.
Зээлдэгч Монгол Улсын иргэн Б.Б нь уг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул БНСУ-ын хуулийн этгээд Ж ХК нь БНСУ-ын Сөүл хотын өмнөд дүүргийн шүүхэд Монгол Улсын иргэн Б.Б холбогдуулан нэхэмжлэл гаргасан.
Уг нэхэмжлэлийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр БНСУ-ын Сөүл хотын Өмнөд дүүргийн Шүүхийн 2023 ГАСУ 507600 зээлийн төлбөр дугаартай Б.Б зээлийн төлбөрийг гаргуулж Ж ХК-д олгох шийдвэр гарсан.
Тус шүүхийн 2023 ГАСУ 507600 зээлийн төлбөр дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарч шүүгчийн захирамжийг БНСУ-д гүйцэтгэх гэсэн боловч Монгол Улсын иргэн Б.Б нь БНСУ-ын хилээр гарч явсан байна. Хариуцагч нь БНСУ-ын хилээр гарсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг БНСУ-д хийх боломжгүй болсон тул хариуцагчийн оршин суугаа газрын шүүхээр БНСУ-ын шүүхийн шийдвэрийг баталгаажуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хуудас бичүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийх шаардлага бий болоод байна.
Хүсэлт гаргагч нь БНСУ-ын хуулийн этгээд бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаггүй, бүртгэлтэй хаяггүй учир итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах эрхийг олгосон.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т "Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хүсэлт гаргагч С.Н нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж байна.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаягийг тогтоох зорилгоор бүртгэлтэй хаяг болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 12 дугаар багт Б.Б тухайн багт оршин суудаг эсэхийг тогтоох зорилгоор хандсан боловч тухай хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн хариуг албан бичгээр өгсөн.
Иймд Монгол Улсын иргэн Б Б /РД:/-г эрэн сурвалжилж оршин байгаа хаягийг тогтоосноор оршин суугаа газрын шүүхээр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх Гүйцэтгэх хуудас бичүүлэх шаардлагатай байна. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Ж ХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний апостиль гэрчилгээний хуулбар, Ж ХК-ийн гүйцэтгэх захирлын гадаад паспортын апостиль гэрчилгээний хуулбар, Ж ХК-ийн гадаад паспортын хуулбар, БНСУ-ын Сөүл хотын Өмнөд дүүргийн шүүхийн 2023 ГАСУ 507600 зээлийн төлбөр дугаартай шийдвэрийн апостиль гэрчилгээний хуулбар, БНСУ-ын Сөүл хотын Өмнөд дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх захирамж, БНСУ-ын Сөүл хотын Өмнөд дүүргийн шүүхийн шийдвэр гардуулсан баталгаа, БНСУ-ын Сөүл хотын Өмнөд дүүргийн шүүхийн шийдвэр батлагдсан баталгаа, Б.Б гадаад паспортын хуулбар, Б.Б хүснэгт нь мэдээлэл орчуулга, хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2-4в/4705 тоот албан бичиг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын булаг багийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/136 тоот тодорхойлолт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын булаг багийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/137 тоот тодорхойлолт зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж ХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.
3. Нэхэмжлэгч Ж ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Б.Б зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж тодорхойлж байна.
4. Б.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь БНСУ-ын Сөүл хотын Өмнөд дүүргийн шүүхийн шийдвэр батлагдсан баталгаа зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор Б.Б оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.
6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б нь Зээлийн гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын булаг багийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/136 тоот тодорхойлолт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Ж ХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
8. Хариуцагч Б.Б эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Орхон аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч Ж ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Б.Б эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Орхон аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Б.Б оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т /утас: /-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ