Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2024/0605

 

 

 

 

 

 

 

        2024           07            31

               128/ШШ2024/0605

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч С ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...хорооны нутаг дэвсгэр, зайсангийн аманд 3.5 га газар “С” ХХК-ийн нэр дээр олгогдсон. Дээрх газрыг Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Б.Бэ 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр  тоот тушаалаар хүчингүй болгосон тул манай зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр №05 дугаар албан бичгээр танай байгууллагад нэхэмжлэл гаргасан билээ. 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/472 тушаалаар Шүүхийн шийдвэр биелүүлэх  тоот тушаал хүчингүй болгож, газрын эрх сэргэсэн тул бид гаргасан нэхэмжлэлээс бүрэн татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. С ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн  дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.

3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч С ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан С ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн  дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Золжаргалд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.

 

 

   

ШҮҮГЧ                                  Л.БАТБААТАР