Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 47

 

 

 

 

   

      

 

 

 

   

                                                  

                                        

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Г.О түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Ояллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705016010286 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Г.О, / 1992 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ................дүүргийн ........ дугаар хороо ..........гудамжны ....... тоотод оршин суух хаягтай,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 347 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 462 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 112 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 14 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тавихаар тогтоосон.

 

Шүүгдэгч Г.О нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 1 орцонд насанд хүрээгүй хохирогч З.Цэгц-Үжинд хүч хэрэглэхээр заналхийлж Ай фонь 6 маркийн гар утас биет 5000 төгрөг зэрэг эд зүйлийг хууль бусаар авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ойлгож байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Г.О нь насанд хүрээгүй хохирогч З.Цэгц-Үжинд хүч хэрэглэхээр заналхийлж Ай фонь 6 маркийн гар утас биет 5000 төгрөг зэрэг эд зүйлийг хууль бусаар авч 555.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Шүүгдэгч Г.Оаас “I phone 6 гар утас нэг ширхэгийг хураан авсан тэмдэглэл”. /хэргийн 8 дугаар хуудас/

Хохирогч З.Цэгц-Үжинд “I phone 6 гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл“. /хэргийн 9 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээ “...I phone 6 гар утас хуучин хэрэглэж байсан 550.000 төгрөг”. /хэргийн 16 дугаар хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... Уг бичлэгийн цаг хугацаа нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 14:42:12 цагаас 14:42:32 цаг хүртэл байв” гэсэн тэмдэглэл. /хэргийн 17 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч З.Цэгц-Үжингийн “2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 14 цаг өнгөрч байх үеэр сургуулиасаа гараад эмээ Нарангуагийн гэр лүү явж байтал Элиганс тауны урд талд байрлах “Ноён зууч” нэртэй пиццаны хажуугаар өнгөрч явтал миний хажуугаар хар цүнх үүрчихсэн, хар өнгөтэй ноосон малгайтай, том нүдтэй эрэгтэй хүн зөрөөд өнгөрсөн. Би алхаж явсаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Элиганс таун хотхоны 44 е байрны 1 дүгээр орцны гадна ирээд орцны кодоо хийгээд орц руугаа нэг эмээтэй хамт ортол миний араас “Ноён зууч” пиццаны дэргэд зөрсөн хүн хамт орж ирсэн. Бид гурав байрны лифтэнд суусан. Би лифтийг хоёрдугаар давхарт зогсоогоод буутал араас нөгөө  залуу дагаад буусан. ... Шатаар дээшээгээ алхах гэтэл араас буусан залуу надаас эхлээд “мөнгөө өг” гэж хэлсэн. Би куртикны халаасанд байсан 5000 төгрөгөө гаргаж өгсөн. Тэр залуу дараа нь “утас байна уу, өг” гэхэд нь би өгөхгүй гэж эсэргүүцэл үзүүлэхэд тэр залуу гараа атгаад намайг цохих гээд айлгаад байсан. Би айсандаа халаасанд байсан өөрийн I phone 6 нэртэй хар саарал өнгөтэй гар утсаа тэр залууд гаргаж өгсөн. Тэр залуу миний гар утсыг аваад шатаар буугаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.Оын яллагдагчаар өгсөн “2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн орчим би хорооллын Модны 2-ын ойролцоо явж байсан. Тухайн үед надад мөнгөний  хэрэг гараад нэг охиныг дагаад орц руу нь орсон. Би  тэр охины араас ороход тэр охин нэг эмээгийн хамт лифтэнд суусан. Би араас нь ороход тэр охин 2 дугаар давхарт буухаар нь араас нь буугаад тэр охинд мөнгөө өг гэж хэлсэн. Тэр охин надад халааснаасаа бэлэн 5000 төгрөгийг өгсөн. Би  тэр охиноос гар утас байна уу ганц ярьчихаад өгье гэж хэлсэн. Тэр охин надад утсаа өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр охины гар утсыг хүчээр аваад шатаар доошоо гүйж буугаад тухайн байрнаас гараад 25 дугаар эмийн сангийн зүг зугтсан. Тэгээд би орой 19 цагийн орчим хороололд явж байгаад цагдаа нарт баригдсан. Надад мөнгөний хэрэг гараад дээрэмдсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Г.О нь насанд хүрээгүй хохирогч З.Цэгц-Үжинийг хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж Ай фонь 6 маркийн гар утас, 5000 төгрөг зэрэг эд зүйлийг  дээрэмдэж авсан гэм буруутай үйлдэл нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  Г.О нь энэ гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн нь гэмт хэргийн үйл явц, нотлох баримтуудад авагдсан мэдээллээр тогтоогдсон гэж үзлээ.

 

Хэрэгт насанд хүрээгүй хохирогч З.Цэгц-Үжинд гар утсыг  хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 9 дүгээр хуудас/ авагдсан, хохирогчийн эцэг У.Золбоотод 5000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт авагдсан тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Оын гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.О нь урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн 462 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 6 жил 6 сар хорих ял шийтгүүлжээ.

Улмаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 112 дугаар шүүгчийн захирамжаар Г.Оын эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тавихаар тогтоожээ.

Гэтэл шүүгдэгч Г.О нь хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон хугацаа дуусаагүй байхдаа буюу 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хорих ялаас  хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ”, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан хуулийг хэрэглэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Оын энэ хэрэгт баривчлагдсан 2 хоногийг түүний ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцож, түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин Г.О нь өмнө үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж засарч хүмүүжээгүй байдлыг харгалзан түүний эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Г.Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Оыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн 462 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 6 жил 6 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Оын эдлэх 3 жил 3 сар 14 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дах заалтад зааснаар Г.От энэ хэрэгт баривчлагдсан  2 /хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Г.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дах заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Г.О нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Г.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ