| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2015/01047/И |
| Дугаар | 155/ШШ2016/00036 |
| Огноо | 2015-12-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2015 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2016/00036
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч Ж.Э-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Ө-д холбогдох
1.280.000 /нэг сая хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн ..... дугаарын үнэмлэхтэй Б.Т, хариуцагч Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ж.Э нь хариуцагч Б.Ө-аас 1.280.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч одоогоор надад нотлох баримт байхгүй тул Б.Ө-ын 500.000 төгрөгийг төлнө гэснийг хүлээн зөвшөөрч эвлэрч байна гэв.
Хариуцагч Б.Ө шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ж.Э-ийн нэхэмжилсэн 1.280.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй харин 500.000 төгрөг авна гэвэл төлөхөд татгалзах зүйлгүй эвлэрч байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай үйлчлүүлэгч нь 1.280.000 төгрөг гаргуулах талаархи нотлох баримт байхгүй тул хариуцагчтай шүүх хуралдаан дээр 500.000 төгрөг гаргуулахаар эвлэрч байгааг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Б.Ө-д холбогдох 1.280.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч 1.280.000 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, 500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг, хариуцагч Б.Ө хүлээн зөвшөөрч эвлэрч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Өаас эвлэрсэн хэмжээний улсын тэмдэгтийн хураамж болох 15.558 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э-т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ж.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ө-д холбогдох 1.280.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн зохигчид 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын орлогод урьдчилан төлсөн 35.270 /гучин таван мянга хоёр зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ө-аас 15.558 /арван таван мянга таван зуун тавин найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ