Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2024/0426

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн хуралдааны 1 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д*******гийн Д******* /РД:ХБ/,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: Д О /РД:ЦЗ/,

Гуравдагч этгээд: Д М /РД:УС/,

Маргааны төрөл: шүүхийн шийдвэрээр орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээд Д.М, Д.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн дүгээр хороо, -р хороолол, -р байр, тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр Д.Д*******ийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөгчөөр Д.Д*******ийг бүртгэхийг хариуцагчид даалгах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Баянзүрх дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байр, тоот 18 м.кв 1 өрөө орон сууц эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт 2000 оны дугаар сарын 2-ний өдөр Д.Н, С.Б*******, Ж.Б, Н.Б, Н.Батцэг нарын өмчлөлд анх бүртгэгдсэн,

2.2. Бэлэглэлийн гэрээгээр 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Д.Цгээгийн өмчлөлд, 2000 оны 11 дүгээр сарын -ны өдөр Г.Тгийн өмчлөлд, 200 оны 2 дугаар сарын 18-нд Д.Лгийн өмчлөлд, 200 оны дүгээр сарын 05-ны өдөр Д.Нн өмчлөлд тус тус шилжиж бүртгэгдсэн,

2.3. 2007 оны 12 дугаар сарын -ны өдөр хамтран өмчлөгч нэмэх хэлцлээр Н.Д нэмэгдэж, Д.Н, Н.Д нарын өмчлөлд бүртгэгдсэн,

2.. Хамтран өмчлөгч Н.Д 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нас барж, дугаартай нотариатчийн гэрчилсэн 20 оны 08 дугаар сарын -ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Н.Д хасагдаж, орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлээр Ц.Ц нэмэгдэж, Д.Н, Ц.Ц нарын өмчлөлд бүртгэгдсэн,

2.5. 2016 оны 01 дүгээр сарын 0-ний өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлээр Д.Д******* нэмэгдэж, Д.Н, Ц.Ц, Д.Д******* нарын өмчлөлд бүртгэгдсэн,

2.6. 2017 оны 02 дугаар сарын -ны өдрийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасагдах хэлцлээр Д.Н, Ц.Ц нар хасагдаж, Д.Д*******ийн өмчлөлд бүртгэгдсэн,

2.7. 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр Д.Д*******оос Э.Т, Ч.Б нарын өмчлөлд шилжүүлсэн нь бүртгэгдсэн байна.

2.8. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1/ШШ2020/ дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 571 дүгээр магадлалаар иргэн Д.О, Д.М нарыг Н.Дын өвлөгч болохыг тогтоож, нотариатчийн 20 оны 08 дугаар сарын -ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, 20 оны 08 дугаар сарын -ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн үйлдлийг тус тус хүчингүйд тооцож шийдвэрлэсэн.

2.. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 72 дугаартай захирамжаар Д.О, Д.М нарын нэхэмжлэлтэй орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.Т, Ч.Б нарыг бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.О, Д.М нар болон гуравдагч этгээд Д.Д*******, Э.Т, Ч.Б нар эвлэрлийн гэрээ байгуулж, 2021 оны 08 дугааp сарын -ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.Оы дансанд гуравдагч этгээд Д.Д******* нь 2.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөг шилжүүлэх, хэрэв 2021 оны 08 дугаар сарын -ны өдрийн дотор 2.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөг шилжүүлээгүй тохиолдолд Ү-22 дугаартай орон сууцыг Э.Т, Ч.Б нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүчингүй болгохоор тохиролцож, нэхэмжлэгч нар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эвлэрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2.11. Шүүхийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай орон сууцны өмчлөгчөөр Э.Т, Ч.Б нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Д.О, Д.М нар өмчлөлд бүртгэсэн.

2.12. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 128/ШШ2023/0116 дугаартай шийдвэ, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 301 дугаар магадлалаар эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай орон сууцны өмчлөгчөөр Д.М, Д.О нарыг бүртгэсэн бүртгэл, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн.

2.13. Д.Д******* шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахад Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан.

Гурав. Талуудын тайлбар, маргаж буй үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байр, тоотод байрлах Ү-22 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг 200 оны 0 дүгээр сарын 05-ны өдөр өмчлөгчөөр Д.Нг бүртгэсэн байдаг.

2007 оны 12 дугаар сарын -ны өдөр Н.Д тус орон сууцад хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэгдэж, хамтран өмчлөгч 2 болсон. Улмаар 20 оны 08 дугаар сарын -ны өдөр Н.Дыг хамтран өмчлөгчөөс хасаж, Ц.Цыг нэмж бүртгэсэн байдаг. 2016 оны 01 дүгээр сарын сарын 0-ний өдөр нэмж Д.Д******* намайг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэж бүртгэлд албан ёсоор орсон.

2017 оны 02 дугаар сарын -ны өдөр Д.Н, Ц.Ц нарыг хамтран өмчлөгчөөс хасаж, Д.Д******* би ганцаараа Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байр, тоотод орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Д.Цгээ Д.О, Д.М нар нь 2018 онд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотариатад Б.Шижирбаатарт холбогдуулан Н.Дыг өв залгамжлагч болохыг тогтоолгох, 20 оны 08 дугаар сарын -ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, 20 оны 08 дугаар сарын -ны өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэл, 2017 оны 02 дугаар сарын -ны өдрийн хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлүүдийг гэрчилсэн үйлдлийг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Д.Цгийн шаардлага болон 2017 оны 02 дугаар сарын -ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 571 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/ШШ2020/ дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9..1, 528 дугаар зүйлийн 528.1" гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Д.Цгээ, Д.М, Д.О нарыг хүсэлтээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/ШШ2020/ дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 571 дугаар магадлалд 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 973 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсаар шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 29- ний өдрийн 8/1986 дугаар албан тоотоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 2-229/33061 дугаар албан тоотын дагуу Д.М, Д.О нарыг өвлөх эрхийг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байр, тоотод байрлах Ү-22 улсын бүртгэлийн дугаартай орон сууцанд бүртгэх боломжгүй гэх хариу хүргүүлснээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байдаг.

Дээрх шүүхийн шийдвэрээр Д.О, Д.М нарыг Н.Дын өвлөгч болохыг тогтоосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон ч Д.Д*******ийн орон сууцны өмчлөгчийг шүүхийн шийдвэрээр хөндөөгүй, бүртгэлээс хасаагүй болно. Д.Д******* нь тус маргааны дараа Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байр, тоотод орон сууцыг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Э.Т Ч.Б нарт худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан борлуулсан. Д.М, Д.О нар нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байр, тоотод Ү-22 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Э.Т, Ч.Б нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2021/072 дугаар захирамжаар гуравдагч этгээд Д.Д******* нь нэхэмжлэгч Д.Оы дансанд 2.000.000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын -ны өдрийн дотор шилжүүлнэ, хэрэв дээрх дурдсан хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд Ү-22 дугаар орон сууц өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.Т, Ч.Б нарыг бүртгэлийг хүчингүй болгохоор эвлэрч нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх захирамжийн хүрээнд шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Э.Т, Ч.Б нарын улсын бүртгэлийг хүчингүй болгож, Д.М, Д.О нарын өмчлөлд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байр, тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгосон.

Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Э.Т, Ч.Б нарын улсын бүртгэлийг хүчингүй болгохдоо орон сууцыг Д.М, Д.О нарын өмчлөлд бүртгэсэн гэрчилгээ олгосон бөгөөд Э.Т, Ч.Б нарын бүртгэл хүчингүй болсон тохиолдолд өмнөх өмчлөгч буюу Д.Д*******ийн нэр дээр бүртгэх ёстой байсан.

Д.Д*******, Э.Т, Ч.Б нар нь орон сууцыг Д.М, Д.О нарын өмчлөлд бүртгэсэнг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан гомдол гаргасан бөгөөд тус гомдлын хариугаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 571 дугаар магадлалын дагуу Д.М, Д.О нарыг өмчлөлд бүртгэсэн гэх хариу тоотыг ирүүлсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий газар Э.Т, Ч.Б нарын бүртгэлийг хүчингүй болгохдоо Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2021/072 дугаар захирамжийг үндэслэж хүчингүй болгох байтал өмнө нь дуусгавар болсон иргэний шүүхийн шийдвэр буюу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/ШШ2020/ дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 571 дугаар магадлалыг үндэслэн орон сууцыг Д.М, Д.О нарыг өмчлөлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийг ноцтой зөрчиж Д. Д*******ийн хууль ёсны эрх ашгийг хохироож байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2023/0116 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 221/MA202/0301 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 11 өдрийн 286 дугаар тогтоол тус тус гарсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2023/0116 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дүгээр зүйлийн .1., .1.5-д заасныг баримтлан Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байр, тоотод байрлах Ү-22 улсын бүртгэлийн дугаартай орон сууцанд Д. М, Д.О нарыг бүртгэсэн бүртгэл болон 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмлөх эрхийг ******* дугаартай гэрчилгээг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, хэрэв дээрх заасан 3 сарын хугацаанд акт гаргаагүй тохиолдолд Д. М, Д. О нарыг буртгэл хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2023/0301 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Д.М, Д.О нарыг бүртгэсэн бүртгэл дээр нэмж Д.Д*******ийг бүртгэх талаар тодорхой заасан ба хэрэв бүртгээгүй бол мөн адил Д.М, Д.О нарыг бүртгэл хүчингүй болохоор шүүхийн шийдвэр гарсан.

Д.М, Д.О нар дээрх шүүхийн шийдвэрүүдийг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан ба Улсын дээд шүрхийн захиргааны нийт шүүгчдийн хуралдаанаар хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар шүүхийн шийдвэр хууль ёсны хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгч Д.Д******* Улсын бүртгэлийн ерөнхий газар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлнэ гэж итгэж хүлээж байсан боловч 2023 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн байдлаар шийдвэрт заасан хугацаанд шинэ акт гаргаагүй, улсын бүртгэлд бүртгээгүй байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан боловч Д.О, Д.М нарын бүртгэл хүчингүй болсон, орон сууцны бүртгэлийг Д.Д*******ийн бүртгэлд шилжүүлэх талаар хүсэлтийг Улсын бүртгэлийн газарт хандаж, бүртгэл хийлгэх талаар хариу өгсөн.

Улсын бүртгэлийн ерөнхий газарт 202 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр маргаан бүхий орон сууцыг Д.Д*******ийн өмчлөлд бүртгэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлтийг өгсөн боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 202 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5/2097 дугаар албан тоотоор Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хандаж бүртгэлээ хийлгэ гэх хариу өгсөн болно.

Үүний дагуу Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан боловч, мэдүүлгийг хүлээн авах, бүртгэхээс татгалзсан. Иймд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байр, тоотод байрлах Ү-22 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Д.Д*******ийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.Д*******ийг бүртгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

3.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: 2017 оны 02 дугаар сарын -ны өдрийн шүүхийн шийдвэрээр уг үл хөдлөх эд хөрөнгө нь Д.Д*******ийн өмч гэдгийг тогтоосон. Нн.Дын өвлөгчөөр Д.М, Д.О нарыг тогтоосноор Д.Д*******ийн өмчлөх эрх зөрчигдөхгүй гэдгийг иргэний шүүх тогтоосон. Үүний дагуу Д.Д******* өөрийнхөө орон сууцыг борлуулсан, гэрчилгээ гарсантай нь холбоотой Д.М, Д.О нар маргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Э.Т, Ч.Б нарын бүртгэл хүчингүй болбол Д.Д*******ийн бүртгэл сэргэх ёстой гэж хэлж байна.

Гэтэл улсын бүртгэлийн байгууллага дуусгавар болсон иргэний шүүхийн шийдвэрийг үндэслэн Д.М, Д.О нарын нэр дээр бүртгэж байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дүгээр зүйлийн .1. дэх хэсэгт заасан үнэн зөв байх, бодитой байх зарчмыг зөрчсөн үйлдэл болсон. Д.М, Д.О нарын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 116 дугаар, 311 дугаартай магадлалаар Э.Т, Ч.Б нарын өмчлөлийг хүчингүй болгож, Д.М, Д.О нарыг бүртгэсэн нь хуульд нийцээгүй байна. Тиймээс Д.Д*******ийг өмчлөгчөөр бүртгэх нь зүйтэй гэдэг агуулгаар гарсан. Давж заалдах шатны шүүхэд ирээд бид шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ ойлгохгүй байна гэсэн. Давж заалдах шатны шүүхээс тодорхой дурдсан. Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн нэгэн адил бүртгэл хийснээр шийдвэрийг биелүүлсэнд тооцно гэж тодорхой дурдсан. Тиймээс С.Г******* шүүгч болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үр дагавраар 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол Д.М, Д.О нарын бүртгэл хүчингүй болох тухай үр дагаврыг тайлбарлаж өгсөн. Тэгэхээр тус шүүхийн шийдвэрээр Д.М, Д.О нарын бүртгэл хүчингүй болсон гэж ойлгож байгаа.

Хариуцагчийн зүгээс та нар мэдүүлэг гаргаагүй гэж тайлбарлаж байна. Бид улсын бүртгэлийн байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлж, бүртгэж өгөхийг хүсэхэд захиргааны акт гаргаагүй учраас Д.М, Д.О нарын бүртгэл хүчингүй болсон байна. Тиймээс үл хөдлөх хөрөнгө байгаа улсын бүртгэлийн хэлтэст хандах шаардлагатай гэж хэлдэг. Үүний дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны улсын бүртгэлийн хэлтэст очиж мэдүүлгээ гаргасан. Улсын бүртгэгч нь юу гэж татгалзсан гэхээр Д.М, Д.О нартайгаа тохиролцох шаардлагатай, уг сууцанд Д.М, Д.О нарыг бүртгэж болох эсэхийг асууж ирнэ үү гэх агуулгаар хэлсэн. Мөн Д.М, Д.О нарыг бүртгэсэн гэрчилгээг олж ир гэж бид нараас асууж байгаа. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь өөрөө эс үйлдэхүй юм. Тийм учраас өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Д.Д*******ийг яагаад өмчлөгчөөр бүртгэх ёстой гэж байна. Бүртгэх ёстой гэдгийг улсын бүртгэгчээс хүртэл хэлж байна. н.Ч*******тэй гэх улсын бүртгэгч нь иргэний хэргийн шийдвэр байгаа учраас Д.М, Д.О нарыг өмчлөгчөөр бүртгэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Э.Т, Ч.Б нарын бүртгэл хүчингүй болсноор Д.Д*******ийн эрх ашиг сэргэх ёстой гэдгийг дүгнэчихсэн. Э.Т, Ч.Б нарын бүртгэл хүчингүй болсноор Д.Д*******ийн эрх сэргэх ёстой, улсын бүртгэлийн байгууллага буруу үйлдэл хийсэн байна гэдгийг нь зөвшөөрч байгаа юм. Тийм учраас шүүхийн шийдвэрээр Д.М, Д.О нарын бүртгэл акт гараагүй учраас хүчингүй болсон.

Н.Д гэдэг хүн анхнаасаа тус байрны өмчлөгч байгаагүй, архивын лавлагаагаар тогтоогдоно. Д.Д******* гэх хүн байрны өмчлөгч гэдэг хэлцэл нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Тийм учраас Д.Д*******ийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү. Уг маргаан нь гаруй жил шүүхийн маргаантай байсан учраас захиргааны шүүхийн энэ маргаанаар эслэн шийдвэрлэгдэх ёстой гэж харж байгаа.

3.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Д.Д*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Д.Н, С.Б*******, Ж.Б, Н.Б нарын төрөөс хувьчилсан орон сууц нь Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн 18м2 нэг өрөө орон сууц нь 2000 онд бэлэглэлийн гэрээгээр Д.Цгээд, 200 онд Д.Л, 2007 онд хамтран өмчлөгч нэмэх хэлцлээр Н.Д, 20 онд Ц.Ц нэмэгдэж, өв залгамжлалын гэрээгээр иргэн Н.Д******* хасагдаж, Д.Н, Ц.Ц нарын өмчлөлд шилжсэн. 2016 онд хамтран өмчлөгч нэмэх хэлцлээр Д.Д******* нэмэгдэж, 2017 онд Ц.Ц хасагдаж, Д.Д*******ийн өмчлөлд шилжсэн. Энэ бүртгэлүүд нь 2020 онд Худалдах, худалдан авах гэрээгээр Э.Т, Ч.Б нарын өмчлөлд шилжиж, 2021 онд шүүхийн шийдвэрээр Д.М, Д.О нарын өмчлөлд шилжсэн бөгөөд хууль зөрчөөгүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэхээс татгалзах үндэслэлгүй байна.

Д.М, Д.О нарт өмчлөх эрх үүссэн байхад Д.Д*******ийг бүртгэх боломжгүй учраас хоорондоо зохицож гэрээгээ байгуулаад шүүхийн шийдвэрийг хавсаргаж өгвөл бид бүртгэх боломжтой. Д.Д*******ийг өмчлөгчөөр бүртгэх тухай нотлох баримт нь шаардлага хангахгүй байгаа учраас өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа. Д.М, Д.О нартай хэлцэл хийж ирвэл бид бүртгэх боломжтой гэв.

3.. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3. дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзэж байгаа. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 517 тоот магадлалаар Д.М, Д.О нарыг өвлөгчөөр тогтоосон. Өвлөгч гэдэг тухайн байрны оногдох хэсгийг өмчлөх эрхтэй субъектүүд гэсэн үг. Захирамж гарсны дараа Д.Д******* өмгөөлөгч нарынхаа зөвлөснөөр Э.Т, Ч.Б нар руу хуурамч гэрээгээ шилжүүлсэн. Шилжүүлснээр өнөөдрийн маргаан эхэлсэн. Э.Т, Ч.Б нар руу шилжүүлснээр Иргэний хуулийн 1 дугаар зүйлд заасан өмчлөх эрх дуусгавар болсон. Өөрөө өмчлөх эрхээ бусдад шилжүүлж, хүсэл зоригоо илрүүлж, нотариатаар гэрчлүүлж, өмчлөх эрхээсээ хасагдсан. Э.Т, Ч.Б нар захиргааны шүүхийн шийдвэрээр эвлэрсэн. Эвлэрэхдээ мөнгийг гаргаж өгнө, гаргаж өгөхгүй бол гэрчилгээ хүчингүй болно гэсэн. Гэхдээ мөнгийг гаргаж өгч чадаагүй учраас Э.Т, Ч.Б нарын өмчлөх эрх дуусгавар болсон. Даалгах шаардлагын тухайд Д.М, Д.О нарыг бүртгэлээс хасуулах гэж байгаа юу, эсхүл хамтран өмчлөгчөөр бүртгүүлье гэж байгаа юу. Нэгэнт өмчлөх эрх дуусгавар болж, улсын бүртгэлд хүчингүй болсон тохиолдолд нотариатаар хэлцлээ хүчингүй болгох ёстой байсан. Худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгож, буцаад өмчлөгчөөр оръё гэж байгаа нь зөрчил үүсгэж байгаа юм. Өөрийнхөө өмчлөх эрхийг Ч.Б Э.Т нарт шилжүүлж өмчлөх эрх нь дуусгавар болсон. Өөрийн өмчлөх эрхээ өөрийн хүслээр дуусгавар болгосон.

Даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна, гэтэл улсын бүртгэлийн байгууллагын ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй. Д.М, Д.О нараас оногдох хэсгээ гаргуулахаар иргэний шүүхэд хандаж болно. 3 сарын дотор шинэ акт гаргах шаардлагатай гэсэн. Д.М, Д.О нарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хүчингүй болсон учраас би орно гэж тайлбарлаад байгаа юм. Д.М, Д.О нарын гэрчилгээ хүчингүй болбол Ч.Т, Э.Б нарын дээр гэрчилгээ сэргэх асуудал яригдахаар байгаа. Ямар зөрчил үүсэж байна гэхээр Д.М, Д.О нарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд 3 сарын дотор Д.Д*******ийг нэмэх ч юм уу, эсхүл шинээр акт гаргах шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Эс бөгөөс Д.М, Д.О нарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хүчингүй болохоор заасан. Хүчингүй болсон гэрээнд өмчлөгчөөр бүртгэхээр өмнөх өмчлөгчийн эрх сэргэнэ. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлагатай гэсний дагуу тодруулсан. Баянзүрх дүүрэгт байрлах маргаан бүхий орон сууцанд өмчлөгчөөр Д.Д*******ийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй гэж тодорхойлсон. Миний зүгээс хамтран өмчлөгчөөр бүртгэх эрхтэй эсэх тухайд шууд бүртгэх нь зөв, эсхүл буруу гэж шийдвэрлэх боломжгүй байгаа учраас шаардлага нь болохгүй байна гэж хэлсэн. шууд бүртгэ гээд шийдчихэж болохгүй байна. Тэгэхээр тус шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх нөхцөл байдлуудыг дүгнэх маргаан бүхий нэхэмжлэгч Д.Д******* нь Д.М, Д.О нарын хамт өмчилж, хамтран өмчлөгчөөр бүртгэл хийлгэж, гэрчилгээ авах эрхтэй эсэхийг гэж байгаа юм. Тэгэхээр та бүхэн улсын бүртгэлээс эс үйлдэхүй гэж шаардахаасаа өмнө 22 дахь хэсэгт заасны дагуу хамтран өмчлөгчөөр бүртгэж өгнө үү гэж хүсэлтээ зөв гаргах ёстой. Улсын бүртгэлийн байгууллагаас яах ёстой гэхээр намайг дуудаад би очиж нэхэмжлэгчтэй ярьж тохиролцсон ямар ч асуудалгүй, заръя мөнгөө хувааж авахаар болоод салсан юм. Тэгэхээр хамтран өмчлөгч нь мэдүүлгээ зөв гаргах ёстой. Биднийг хамтран өмчлөгчөөр бүртгэж өгнө үү гэж өргөдлөө гаргасан бол улсын бүртгэгчээс Д.М, Д.О нарыг дуудна. Тэгвэл би очоод хамтран өмчлөгчөөр бүртгэхэд татгалзах зүйлгүй гэж хэлээд бүртгүүлэх байсан. н.Т, н.Б нар Худалдах, худалдан авах гэрээгээр авсан учраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Д.М, Д.О нарын нэр дээр гарах боломжгүй гэж байгаа юм. Хүчин төгөлдөр 116 дугаартай шийдвэрт зааснаар мэдүүлгээ зөв бичээгүй байж, бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Өмчлөгчөөр бүртгэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна. Яагаад гэхээр намайг шударга ёс яриад байсан учраас С.Г******* шүүгч хамтран өмчлөгчөөр орох эсэх асуудлаар улсын бүртгэлийн газарт хандаарай гэж маш тодорхой бичсэн. Тийм байтал нэхэмжлэгч дангаараа өмчлөгч болно гэж Д.М, Д.О нар руу ярьж болохгүй. Хуульд нийцүүлж гаргасан хүсэл зоригийн илэрхийллийг Д.Д*******ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргах ёстой гэж шаардаж байгаа нь ямар ч ёс зүйгүй байна. Тэгэхээр мэдүүлгээ үнэн зөв гаргаагүй байгаа нь улсын бүртгэлийг буруутгах үндэслэл биш байна. Эвлэрлийн гэрээг байгуулж байх үедээ Д.М, Д.О нарыг өмчлөгч гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Түүнийг нь үндэслэж улсын бүртгэл Д.М, Д.О нарт өмчлөх эрхийн гэрчилгээг гаргасан. Д.М, Д.О нарын бүртгэл хүчингүй болсон учаас Д.Д*******ийн өмчлөх эрх сэргэнэ гэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, энэ маргаанд хамаарах үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцэл, нотариатчийн үйлдэл, улсын бүртгэлийн маргааныг шийдвэрлэсэн иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд, талуудын тайлбарыг судлаад захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хүрээнд, улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдэл хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. Маргаанд хамаарах бүртгэл, өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцэл, түүнийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл, тэдгээрийн талаарх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээс үзвэл.

1.1. Баянзүрх дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байр, тоот, 18 м.кв, 1 өрөө орон сууцны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай бүртгэлтэй талууд маргаж байна.

1.2. эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй орон сууцны хамтран өмчлөгч Н.Д 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нас барж, дугаартай нотариатчийн гэрчилсэн 20 оны 08 дугаар сарын -ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Н.Д хасагдсаныг болон хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлээр Ц.Ц нэмэгдсэнийг бүртгэснээр Д.Н, Ц.Ц нарын өмчлөлд бүртгэгдсэн, 2016 оны 01 дүгээр сарын 0-ний өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлээр Д.Д******* нэмэгдэж, Д.Н, Ц.Ц, Д.Д******* нарын өмчлөлд бүртгэгдсэн, 2017 оны 02 дугаар сарын -ны өдрийн хамтран өмчлөгч хасагдах хэлцлээр Д.Н, Ц.Ц нар хасагдаж, Д.Д*******ийн өмчлөлд бүртгэгдсэн, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр Д.Д*******оос Э.Т, Ч.Б нарын өмчлөлд шилжүүлсэн нь бүртгэгдсэн байжээ.

1.3. Дээрх өмчлөх эрх шилжсэн хэлцлүүдээс 20 оны 08 дугаар сарын -ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, 20 оны 08 дугаар сарын -ны өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, 2017 оны 02 дугаар сарын -ны өдрийн хамтран өмчлөгч хасагдах хэлцлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулж, Н.Дын өвлөгчөөр тогтоолгохоор Д.Цгээ, Т.О, Д.М нарын нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 70 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 571 дүгээр магадлалаар Д.О, Д.М нарыг Н.Дын өвлөгч болохыг тогтоож, нотариатчийн 20 оны 08 дугаар сарын -ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, 20 оны 08 дугаар сарын -ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн үйлдлийг тус тус хүчингүйд тооцож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрээр Д.Цгээгийн нэхэмжлэлийн шаардлагыг болон нэхэмжлэгч нарын 2017 оны 2 дугаар сарын -ны өдрийн хамтран өмчлөгчөөс Д.Н, Ц.Ц нар хасагдсан хэлцлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

1.. Д.О, Д.М нарын орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.Т, Ч.Б нарын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.О, Д.М нар болон гуравдагч этгээд Д.Д*******, Э.Т, Ч.Б нар эвлэрлийн гэрээ байгуулж, 2021 оны 08 дугааp сарын -ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.Оы дансанд гуравдагч этгээд Д.Д******* нь 2.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөг шилжүүлэх, хэрэв 2021 оны 08 дугаар сарын -ны өдрийн дотор 2.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөг шилжүүлээгүй тохиолдолд Ү-22 дугаартай орон сууцыг Э.Т, Ч.Б нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүчингүй болгохоор тохиролцож, шүүгчийн 2021 оны 72 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эвлэрлийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүхийн энэ шийдвэрийн дагуу улсын бүртгэлийн байгууллага нь эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.Т, Ч.Б нарын бүртгэлийг хүчингүй болгож, Д.О, Д.М нарыг өмчлөгчөөр бүртгэжээ. Энэ бүртгэлтэй Э.Т, Ч.Б нар маргаагүй юм.

1.5. Д.Д******* орон сууцны өмчлөгчөөр Д.М, Д.О нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр Д.Д*******ийг бүртгэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 128/ШШ2023/0116 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 301 дугаар магадлалаар ... орон сууцны өмчлөгчөөр Д.М, Д.О нарыг бүртгэсэн бүртгэл болон 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

1.6. Д.Д******* шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт 202 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хандаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 202 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5/2097 дугаар албан тоотоор Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хандах талаар хариу өгч, 202 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гаргасан мэдүүлгээр түүнийг өмчлөгчөөр нэмж бүртгэхээс татгалзсан Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгчийн үйлдэл хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан этгээдээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар шаардсан нь үндэслэлгүй юм.

1.7. Нөгөөтэйгүүр улсын бүртгэлийн байгууллага өмчлөгч Д.О, Д.М нарыг өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул бүртгэл хийх боломжгүй хэмээн шүүхийн шийдвэрийн агуулга, үр дагаврыг буруу тайлбарлаж, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болгосон нь буруу байна.

1.8. Хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрүүдээр өмчлөгч Н.Дын өвлөгчөөр Д.О, Д.М нарыг тогтоосон, Н.Дын өвлөгчөөр Д.Нг тогтоосон өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг, хамтран өмчлөгчөөр Ц.Цыг нэмсэн хэлцлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцсон, Э.Т, Ч.Б нарын бүртгэлийг хүчингүй болгохоор талууд эвлэрснийг баталсан, уг шүүхийн шийдвэрүүдийг гүйцэтгэх явцад улсын бүртгэлд Д.Д*******ийг өмчлөгчөөс хасах шийдвэр гараагүйг, ийм шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүйг дүгнэж шийдвэрлэсэн тул шүүх дахиж дүгнэхгүй.

Тодруулбал Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 116 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 301 дугаар магадлалд ... маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөс Д.Н, ...-г хассан хэлцлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүй тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, ... Н.Дын өвлөгчөөр Д.О, Д.М нарыг тогтоож, Д.Д******* тухайн байрны өмчлөгчөөр үлдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзээгүй. Маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь Д.О, Д.М, Д.Д******* нар байсан гэж үзэх үндэслэлтэй. ... Д.Д*******ийг өмчлөгчөөр нэмсэн 2016 оны 1 дүгээр сарын -ны өдрийн хэлцэл, Д.Н, ...-г өмчлөгчөөс хассан 2017 оны 2 дугаар сарын -ны өдрийн хэлцлүүд хүчин төгөлдөр, бүртгэл хийгдэх үндэслэл болсон шүүхийн шийдвэрүүдэд Д.Д*******ийг өмчлөгч биш, бүртгэлээс хасах талаар шийдвэрлээгүй байхад Д.Д*******ийг хасаж, Д.О, Д.М нарыг өмчлөгчөөр бүртгэсэн нь үндэслэлгүй. Д.Н, Н.Д нар анхнаасаа орон сууцыг дундаа хамтран өмчилж байсан, Н.Д нас барснаар түүний хүүхдүүд болох Д.О, Д.М нарыг өвлөгчөөр тогтоосон нь Д.Д*******ийг хамтран өмчлөгч биш гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн Д.Д*******той зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу Ч.Б, Э.Т нарын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болгосноор өмнөх өмчлөгч Д.Д*******ийн өмчлөх эрх сэргэх ёстой хэмээн дүгнэжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай бүртгэлд Баянзүрх дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байр, тоот 18 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх 202 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлгээр Д.Д*******ийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Д.Д*******ийг өмчлөгчөөр нэмж бүртгэхийг даалгаж шийдвэрлэлээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 70 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, уг шийдвэрийг хэрэгжүүлж өмчлөгч Н.Дын өвлөгч Д.О, Д.М нарыг түүнд оногдох хэсгийн өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хуульд нийцсэн.

3. Энэ шийдвэр бусад өмчлөгч Д.О, Д.М нарын өмчлөх эрхийг хөндөхгүй бөгөөд өмчлөгч тус бүрийн өмчлөх хувь хэмжээг тогтоохгүй болно. Өвлөгдөх эд хөрөнгийн оногдох хэсгийг Иргэний хуульд зааснаар өвлөх бөгөөд өвлөгдөх эд хөрөнгийн өмчлөгч нарт оногдох хэсэг болон өмчлөгч тус бүрийн өмчлөлийн хувь хэмжээний маргаан үүсвэл иргэний хэргийн шүүхээр шийдвэрвэрлүүлэх боломжтой.

. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 116 дугаартай шийдвэрээр 202 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэгт татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдлийг шийдвэрлээгүй тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзсэн.

5. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 116 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтэд хариу өгсөн тус шүүхийн 202 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 1/8 тоот албан бичиг нь шүүхийн тухайн шийдвэрийн үр дагаврыг тайлбарласан агуулгатайгаас биш улсын бүртгэлд өмчлөх эрх одоо хэрхэн бүртгэлтэй байгааг тодорхойлохгүй, түүнчлэн улсын бүртгэлийг хүчингүй болгосон захирамжилсан эрх зүйн акт биш болохыг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3., 6.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Д*******ийн нэхэмжлэлийг хангаж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай бүртгэлд Баянзүрх дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байр, тоот 18 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх 202 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлгээр Д.Д*******ийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Д.Д*******ийг өмчлөгчөөр нэмж бүртгэхийг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                ШҮҮГЧ Д.ХАЛИУНА