Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 623

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа би, Ч.Б*******гийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад /хуучин нэрээр/ холбогдох “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/57 тоот тушаалыг хүчингүй болгуулах, үүрэгт ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хороонд байгуулсан гэрээндээ: 

“...1. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Ч.Б*******г ажлаар хангахаар хүлээн зөвшөөрч байгаа болно. /2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/57 дугаар тушаалын 2 дах заалтыг үндэслэл болгов./

2. Нэхэмжлэгч Ч.Б******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* нар нь тус шүүхэд хянагдаж байгаа “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/57 тоот тушаалыг хүчингүй болгуулах, үүрэгт ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай шаардлагатай захиргааны хэргийн талаар харилцан тохиролцож, Эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Ч.Б*******, Нийгмийн даатгалын ерөнхий газрын /хуучин нэрээр/ даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд “...1. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Ч.Б*******г ажлаар хангахаар хүлээн зөвшөөрч байгаа болно. /2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/57 дугаар тушаалын 2 дах заалтыг үндэслэл болгов/” гэжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нь ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “...Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээгээ шүүхэд бичгээр гаргаж, ирүүлсэн байх тул нэхэмжлэгч Ч.Б******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэргийн оролцогчдод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 43.4-т зааснаар “...дахин нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

Нэхэмжлэгч Ч.Б******* болон хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын /хуучин нэрээр/ даргыг төлөөлөх эрх бүхий этгээд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “...шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасан талаар тайлбарласан бөгөөд түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ч.Б*******гийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын /хуучин нэрээр/ даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Ч.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* нар харилцан тохиролцож, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсны дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                                         Ц.САЙХАНТУЯА