Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2024/04413

 

 

 

 

 

 

 

              2024      11         07   

                                  181/ШШ2024/04413

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, 0 тоотод байрлах, О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, 05 дугаар хороолол, 0 тоотод оршин суух, Ч-ын Н-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 260,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад, ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "О ХХК нь Ч-тэй 2024-03-17-ний өдөр 20240317- 57051 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

1. 2024 оны 3 сарын 17-ний өдөр 200,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000213005 тоот зээлийг Худалдаа Хөгжлийн банк дахь 0тоот дансанд, дээрх зээлүүдийг зээлдэгч Ч.Н нь шилжүүлэн авсан.

Хариуцагч Ч.Н нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-08-23-ний өдрийн байдлаар:

1. z000213005 тоот зээл 2024 оны 4 сарын 16-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 159 хоног /зээлийн гэрээний 90 + хугацаа хэтэрсэн 129 + 0 удаагийн сунгалтаар -60 хоног/-ийн хүү 58,300 төгрөг + шимтгэл 2,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 58,300, нийт дүн 260,300 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 200,000 төгрөг, нийт хүү 72,138 төгрөг, шимтгэл нийлбэр 2,000 төгрөг бүгд нийлээд 260,300 /хоёр зуун жаран мянга гурван зуу/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "О" ХХК-иас хариуцагч Ч-ээс зээлийн гэрээний үүрэгт 260,300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 260,300 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг буцаан гаргуулж авах хүсэлтэй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Ч.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 260,300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И нь хариуцагч Ч.Н-ийг нэхэмжлэлийн шаардлага болох 260,300 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Ч.Н нь нэхэмжлэлийг хувийг гардаж аваагүй, нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Ч.Н-н төлбөр төлсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ч.Н-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Ч.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 260,300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ч.Н-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,460 төгрөгөөс 4,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 4,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА