Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2015 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2016/00038

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би ХААН банкны Х  салбарын нэхэмжлэлтэй,

Ш.Х -д холбогдох

Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нийт 4.200.324 /дөрвөн сая хоёр зуун мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 19ий өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ХААН банкны Х салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Х нь Х Арвай ХХК-ний салбар Арвин банш, буузны цехийг ажиллуулж байхдаа 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ХААН банкны Х салбараас 5.000.000 төгрөгийн төслийн зээлийг сарын 0.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай аваад 2014 оны 9 сараас хойш төлбөр хийлгүй хугацаа хэтрээд 390 хонож байна. Зээлийн үлдэгдэл 3.713.647 төгрөг 43 мөнгө, хүү 445.879 төгрөг 42 мөнгө, торгуулийн хүү 40.797 төгрөг 20 мөнгө бүгд 4.200.324 төгрөг 05 мөнгөний өрийн үлдэгдэлтэй байна.

Иймээс зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу 4.200.324 төгрөгийг зээлдэг Ш.Х-с гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ш.Х би бууз баншны цех ажиллуулж байхдаа 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ХААН банкны Х салбараас төслийн зээлийг сарын 0.8 хувийн хүүтэй аваад зээлийг эргэн төлж байгаад 2014 оны 9 сараас борлуулалтын орлого эрс буурснаас зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж чадахаа больсон.

Иймд ХААН банкинд барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө /1 га газар/-ыг зарж борлуулах мөн бууз баншны борлуулалтын орлогоос хэсэгчлэн төлж банкийг хохиролгүй болгох боломжтой. 4.200.324 төгрөгийг төлж хохиролгүй болгоно гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Х салбар 4.200.324 /дөрвөн сая хоёр зуун мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Ш.Х нь ....4.200.324 төгрөгийг төлж хохиролгүй болгоно.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ХААН банкны Х салбар нь улсын тэмдэгтийн хураамжид улсын орлогод урьдчилан төлсөн 82.155 төгрөгнөөс буцаан 41.078 төгрөг, хариуцагч Ш.Х- 41.078 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Х салбарт олгож шийдвэрлэх.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

 

1. Нэхэмжлэгч ХААН банкны Х салбарын нэхэмжлэлийн шаардлага 4.200.324 /дөрвөн сая хоёр зуун мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгийг хариуцагч Ш.Х төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Х салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82.155 /наян хоёр мянга нэг зуун тавин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Х- 41.078 /дөчин нэгэн мянга далан найм/ төгрөг, Голомт банкны Х салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 41.078 /дөчин нэгэн мянга далан найм/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Х салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ