Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2024/04611

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 19 181/ШШ2024/04611

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв байранд байрлах, Х ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Хангай хотхон, 502 дугаар байр, 12 тоот хаягт оршин суух, Б овогт Д М /РД:/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Хангай хотхон, 502 дугаар байр, 12 тоот хаягт оршин суух, Г овогт Б Б /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3,971,305.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н, Э.А,

Хариуцагч Б.Бо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Б.Б, Д.М нар нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1370037801 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулан 7,250,000 төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Б.Б 5001968238 тоот дансанд 7,250,000 төгрөгийг шилжүүлсэн.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 3,655,235.28 төгрөг, зээлийн хүүд 1,279,615.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,502.74 төгрөг төлсөн.

Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1370037801 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны хуваарьт өдрөөс хойш төлөөгүй ба 199 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Иймд хариуцагч нараас 3,971,305.04 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,971,305.04 төгрөгийг дараах хуваарийн дагуу буюу 2024 оны 12 дугаар сард 660,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 660,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 660,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 660,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 660,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 671,305.04 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк ХК нь Б.Б, Д.М нарт холбогдуулан 3,971,305.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,971,305.04 төгрөгийг хариуцагч Б.Б, Д.М нар хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сард 660,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 660,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 660,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 660,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 660,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 671,305.04 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн нь талуудын харилцан зөвшөөрч, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Зохигчид хэрэг хэлэлцэж эхлэх үед эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Б, Д.М нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,971,305.04 төгрөгийг 2024 оны 12 дугаар сард 660,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 660,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 660,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 660,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 660,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 671,305.04 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х банк ХК-д төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ө улсын тэмдэгтийн хураамжид 39,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай..

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ