Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2024/04444

 

 

 

 

 

 

 

 

             2024      11        08   

                                181/ШШ2024/04444

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0 давхарт байрлах, Х ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 тоотод байрлах, Ү ХХК /РД:/-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,609,025 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай "Х" ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдаж улмаар дэлхийн технологийн тэргүүлэх брэндүүдийн бараа бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр Монгол улсад худалдан борлуулдаг.

Бид үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд 2020 оноос эхлэн "Ү" ХХК-тай хамтран ажиллаж, өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг Good Price Market дэлгүүрээр дамжуулан худалдан борлуулах болсон. Талууд хамтран ажиллаж эхэлснээс хойш буюу 2020 оноос 2022 он хүртэлх хугацаанд "Ү" ХХК-ийн G дэлгүүрт тухайн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж, цаг тухай бүрт нийлүүлэлтийн төлбөрийг авдаг байсан. Гэтэл "Үс" ХХК нь 2022 оны 01 сараас эхлээд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөөөгүй улмаар талууд үлдэгдэл төлбөр дээр тооцоо нийлсэн акт үйлдсэн.

Тус тооцоо нийлсэн актаар 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд "Ү" ХХК нь тооцооны 17,766,800 төгрөгний үлдэгдэлтэй гарсныг харилцан батласан байдаг.

Талууд тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш "Х ХХК нь "Ү" ХХК-иас 5,157,775 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн бартераар авсан. Манай компанийн зүгээс 12,609,025 үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан ирсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй.

Иймд бараа бүтээгдэхүүний нийлүүлүүлсний үлдэгдэл төлбөр болох 12,609,025 төгрөгийг "Ү" ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Эвлэрлийн гэрээнд: "Х" ХХК-ийн нэхэмжлэлтэй "Ү" ХХК-д холбогдох иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож ямар нэгэн дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр доорх байдлаар энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна.

НЭГ. ХАРИЛЦАН ТОХИРОЛЦОО

1.1. "Ү" ХХК нь бараа бүтээгдэхүүн нийлүүлсний үлдэгдэл төлбөр болох 12,609,025 төгрөгийг "Х" ХХК-д 2 хуваан төлөхөөр дараах байдлаар талууд харилцан тохиролцсон. Үүнд:

1.1.1. 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 6,304,512.5 төгрөг,

1.1.2.2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 6,304,512.5 төгрөг,

1.2. Энэхүү гэрээний 1.1.1, 1.1.2-т заасан төлбөрийг "Х" ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны 0 тоот дансанд шилжүүлнэ.

1.3. Энэхүү Гэрээний 1.1-т заасан төлбөр төлөх үүргийг "Ү" ХХК нь бүрэн биелүүлснээр, талуудыг эвлэрсэнд тооцно.

1.4. Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно. Иймд "Х" ХХК болон Ү" ХХК-ийн эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,609,025 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ү" ХХК нь Х ХХК-ийн нэхэмжлэсэн 12,609,025 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 6,304,512.5 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 6,304,512.5 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Ү" ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ү" ХХК нь Х ХХК-ийн нэхэмжилсэн 12,609,025 /арван хоёр сая зургаан зуун есөн мянга хорин тав/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 6,304,512.5 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 6,304,512.5 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Ү" ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,694 төгрөгөөс 108,347 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 108,347 төгрөгийг, хариуцагч Ү" ХХК-иас 108,347 /нэг зуун найман мянга гурван зуун дөчин долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА