| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2015/01039/И |
| Дугаар | 155/ШШ2016/00039 |
| Огноо | 2015-12-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2015 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2016/00039
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат би Голомт банкны Х салбарын нэхэмжлэлтэй, П.О-т холбогдох
Үндсэн зээл, үндсэн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү нийт 3.182.189 /гурван сая нэг зуун наян хоёр мянга нэг зуун наян ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Голомт банкны Х салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.О, У.Д нар нь 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Голомт банкны Х салбараас зээл авах хүсэлт гаргаж дугаар ЗГ4905008452 зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 1.8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үндсэн зээлийн төлбөр 2.613.837 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 531.106 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37.246 төгрөг, нийт 3.182.189 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч П.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие П.О нь Голомт банкинд ажиллаж байх хугацаандаа цалингийн зээл авч ажлаас гарч уг зээлийг төлөх эд хөрөнгө, мал ахуй, ажил төрөлгүй болоод зээлийг хугацаанд нь төлөхгүй хугацаа хэтрүүлсэн болно. Одоо энэхүү банкны зээлийг 3.182.189 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сард төлж барагдуулна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Х салбар нь, хариуцагч П.О-аас Үндсэн зээл, үндсэн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү нийт 3.182.189 /гурван сая нэг зуун наян хоёр мянга нэг зуун наян ес/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч П.О нь ....3.182.189 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сард төлж барагдуулна.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан, хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Голомт банкны Х салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.О-аас 32.935 төгрөг, улсын орлогоос буцаан 32.935 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Х салбарт олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч Голомт банкны Х салбарын нэхэмжлэлийн шаардлага Үндсэн зээл, үндсэн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү нийт 3.182.189 /гурван сая нэг зуун наян хоёр мянга нэг зуун наян ес/ төгрөгийг хариуцагч П.О төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банкны Х салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65.870 /жаран таван мянга найман зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.О-аас 32.935 /гучин хоёр мянга есөн зуун гучин тав/ төгрөг, Голомт банкны Х салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 32.935 /гучин хоёр мянга есөн зуун гучин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Х салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ