| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2017/0400/э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2017-12-25 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,
Улсын яллагч Д.Мөнхцэцэг,
Шүүгдэгч А.С,
Шүүгдэгч Д.Ц, тэдний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Амар овогт Даваасүрэнгийн Цолмон, Ихжанжин овогт Азжаргалын Санжаажав нарт холбогдох эрүүгийн 201726030659 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний тоног төхөөрөмж засвар, цахилгаан гагнуурчин мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 4-64а тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт А.С /РД: У394042851/ ;
2. Монгол улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Шинэ тосгон 1-2 тоотод оршин суух, “Пемпак” ХХК-д оператор ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт Д.Ц/РД: УК92053076/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч А.С нь Д.Цтой бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 8-10 цагийн орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 4-170 тоотод оршин суух иргэн Д.Түмэнжаргалын гэрт нэвтэрч, Шарф маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Ц нь А.Стай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 8-10 цагийн орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 4-170 тоотод оршин суух иргэн Д.Түмэнжаргалын гэрт нэвтэрч, Шарф маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг тул нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй.” гэв.
Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг тул нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй.” гэв.
Хохирогч Д.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Эрдэнэсант сум руу хүүхдийн үсний найранд яваад 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэртээ ирэхэд хашааны хаалга нээлттэй, үүдний амбаарын хаалга цоожтой байсан. Үүдний амбаараа нээгээд орсон чинь цонхны хажуу талын том паниараар даруулаад хадсан байсан паниарыг доош унасан байхаар нь гэртээ ороод хараад байсан чинь манай шарф маркийн 32 инчийн зурагт байхгүй байсан. Санжаажав манай хүүгийн найз, манай хажуу талын байшинг түрээслэн сууя гээд байхаар нь оруулсан чинь ийм асуудал болсон байна. Миний зурагтыг барьцаалан зээлдүүлэх газраас буцаагаад яг тэр хэвээр нь авч өгсөн. Хохирлоо барагдуулж авсан юм чинь гомдол, саналгүй.” гэжээ. /хх-ийн 27-30-р тал/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14-18/, Эд зүйлийн үнэлгээ /хх-53-54/, Шүүгдэгч Д.Цгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-64/, Шүүгдэгч А.Сийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-82/, ял шалгах хуудас /хх-69, 90/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, яллагдагч нар болон хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч А.С, Д.Ц нар нь 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 8-10 цагийн орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 4-170 тоотод оршин суух иргэн Д.Түмэнжаргалын гэрт нэвтэрч, Шарф маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын мэдүүлэг болон хохирогч Б.Хангай “…гэртээ ороод хараад байсан чинь манай шарф маркийн 32 инчийн зурагт байхгүй байсан. Санжаажав манай хүүгийн найз, манай хажуу талын байшинг түрээслэн сууя гээд байхаар нь оруулсан чинь ийм асуудал болсон байна. Миний зурагтыг барьцаалан зээлдүүлэх газраас буцаагаад яг тэр хэвээр нь авч өгсөн. Хохирлоо барагдуулж авсан юм чинь гомдол, саналгүй.” гэжээ. /хх-ийн 27-30-р тал/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14-18/, Эд зүйлийн үнэлгээ /хх-53-54/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тэдний үйлдсэн гэмт хэргүүд нотлогдож тогтоогдож байх тул тэдэнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж хуулчилжээ.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас И овогт А.С А овогт Д.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй байна.
2015 оны болон 2002 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэхээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.Ц, А.С нарт 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул энэ хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэн ирүүлсэн Д.Ц, А.С нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүх анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Д.Ц, А.С нарт холбогдох гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо арилгасан, тэдний хувийн байдал зэргийг харгалзан тэднийг нийгмээс тусгаарлахгүй байх боломжтой, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.