Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2024/0468

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор ***ын дүгнэлттэй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч ***д холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор *** шүүхэд гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар прокурорын дүгнэлтдээ: ...Зөрчилд холбогдогч ***ын үйлдсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан Тусгай хамгаалалттай газар нутагт хууль, ...горим зөрчсөн гэх зөрчлийн шинжтэй байх ба эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт бичигдсэн ...иргэний үнэмлэх ***... гэснийг ...Тусгай хамгаалалттай газар нутагт хууль, ...горим зөрчсөн... гээ, ...Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1-д ..., шийдвэрлэх нь хэсэгт бичигдсэн шийтгэл оногдуулсан ...Зөрчлийн тухай хуулийн 7.17.1... гэснийг ...Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын дагуу... гэж тус тус өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон шийтгэл оногдуулсан *** дугаартай шийтгэлийн хуудсыг дээр дурдсанаар өөрчлөхөөр прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч *** шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч би Нийслэлийн ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ***ын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, Нүхтийн амны газар ашиглагч ***т оногдуулсан *** дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөн, холбогдох хуулийн заалтыг тусган ***дугаартай шийтгэлийн хуудсыг бичив. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор ***ын дүгнэлтээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч ***д холбогдуулан ...Зөрчилд холбогдогч ***ын үйлдсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан Тусгай хамгаалалттай газар нутагт хууль, ...горим зөрчсөн гэх зөрчлийн шинжтэй байх ба эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт бичигдсэн ...иргэний үнэмлэх ***... гэснийг ...Тусгай хамгаалалттай газар нутагт хууль, ...горим зөрчсөн... гээ, ...Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1-д ..., шийдвэрлэх нь хэсэгт бичигдсэн шийтгэл оногдуулсан ...Зөрчлийн тухай хуулийн 7.17.1... гэснийг ...Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын дагуу... гэж тус тус өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон шийтгэл оногдуулсан *** дугаартай шийтгэлийн хуудсыг дээр дурдсанаар өөрчлүүлэх-ээр прокурорын дүгнэлт бичсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Иймд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч *** нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор ***ын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор ***ын газрын Зөрчилд холбогдогч ***ын үйлдсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан Тусгай хамгаалалттай газар нутагт хууль, ...горим зөрчсөн гэх зөрчлийн шинжтэй байх ба эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт бичигдсэн ...иргэний үнэмлэх ***... гэснийг ...Тусгай хамгаалалттай газар нутагт хууль, ...горим зөрчсөн... гээ, ...Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1-д ..., шийдвэрлэх нь хэсэгт бичигдсэн шийтгэл оногдуулсан ...Зөрчлийн тухай хуулийн 7.17.1... гэснийг ...Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын дагуу... гэж тус тус өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон шийтгэл оногдуулсан *** дугаартай шийтгэлийн хуудсыг дээр дурдсанаар өөрчлүүлэх прокурорын дүгнэлт-ийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч ***ын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №*** дугаар шийтгэлийн хуудсын Зөрчилд холбогдогч ***ын үйлдсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан Тусгай хамгаалалттай газар нутагт хууль, ...горим зөрчсөн гэх зөрчлийн шинжтэй байх ба эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт бичигдсэн ...иргэний үнэмлэх ***... гэснийг ...Тусгай хамгаалалттай газар нутагт хууль, ...горим зөрчсөн... гээ, ...Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1-д ..., шийдвэрлэх нь хэсэгт бичигдсэн шийтгэл оногдуулсан ...Зөрчлийн тухай хуулийн 7.17.1... гэснийг ...Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын дагуу... гэж тус тус өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон шийтгэл оногдуулсан *** дугаартай шийтгэлийн хуудсыг дээр дурдсанаар өөрчлүүлэх тухай Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор ***ын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.АДЪЯАСҮРЭН