Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2024/04779

 

 

 

 

 

 

 

 

             2024      11         25   

                                181/ШШ2024/04779

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 тоотод байрлах И ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Г овогт Г-ын Г /РД:0/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7,796,054 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Г нь манай компанитай 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр L33301224 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Г.Г-ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас: 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 7811005835 дугаартай зээлийн дансны дугаартай, 977,000.00 /есөн зуун далан долоон мянган төгрөг/-ийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 1720000309 банкны тоот дансанд; 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 7100257972 дугаартай зээлийн дансны дугаартай, 1,250,000.00 /нэг сая хоёр зуун тавин мянган төгрөг/-ийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 1720000309 банкны тоот дансанд; 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 7100198360 дугаартай зээлийн дансны дугаартай, 2,700,000.00 /хоёр сая долоон зуун мянган төгрөг/-ийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 1720000309 банкны тоот дансанд; 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 7100126330 дугаартай зээлийн дансны дугаартай, 2,010,000.00 /хоёр сая арван мянган төгрөг/ -ийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 1720000309 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 977,000.00 /есөн зуун далан долоон мянган төгрөг/ Шимтгэл: 19,540.00 /арван есөн мянга таван зуун дөчин төгрөг/

- Үндсэн хүү: 202,359.46 /хоёр зуун хоёр мянга гурван зуун тавин есөн төгрөг дөчин зургаан мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 31,799.35 /гучин нэгэн мянга долоон зуун ерөн есөн төгрөг гучин таван мөнгө /

- Нийт: 1,230,698.80 /нэг сая хоёр зуун гучин мянга зургаан зуун ерөн найман төгрөг наян мөнгө /

2. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 1,250,000.00 /нэг сая хоёр зуун тавин мянган төгрөг/

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 100,859.83 /нэг зуун мянга найман зуун тавин есөн төгрөг наян гурван мөнгө / Нэмэгдүүлсэн хүү: 979.05 /есөн зуун далан есөн төгрөг таван мөнгө

- Нийт: 1,351,838.88 /нэг сая гурван зуун тавин нэгэн мянга найман зуун гучин найман төгрөг наян найман мөнгө /

3 . 2023 оны 11 дүгээр сарын 3-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 2,700,000.00 /хоёр сая долоон зуун мянган төгрөг/

- Шимтгэл: 27,000.00 /хорин долоон мянган төгрөг/

- Үндсэн хүү: 530,472.33 /таван зуун гучин мянга дөрвөн зуун далан хоёр төгрөг гучин гурван мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 14,179.61 /арван дөрвөн мянга нэг зуун далан есөн төгрөг жаран нэгэн мөнгө /

- Нийт: 3,271,651.94 /гурван сая хоёр зуун далан нэгэн мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг ерөн дөрвөн мөнгө /

4. 2023 оны 9 дүгээр сарын 28-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 1,664,279.00 /нэг сая зургаан зуун жаран дөрвөн мянга хоёр зуун далан есөн төгрөг/

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 261,980.32 /хоёр зуун жаран нэгэн мянга есөн зуун наян төгрөг гучин хоёр мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 8,105.92 /найман мянга нэг зуун таван төгрөг ерөн хоёр мөнгө /

- Нийт: 1,934,365.23 /нэг сая есөн зуун гучин дөрвөн мянга гурван зуун жаран таван төгрөг хорин гурван мөнгө /

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг.

Иймд хариуцагч Г.Г -с нийт 7,796,054.85 /долоон сая долоон зуун ерөн зургаан мянга тавин дөрвөн төгрөг наян таван мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие И ХХК-ийн нэхэмжилсэн 7,796,054 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Доорх графикийн дагуу төлж барагдуулна. 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,113,722 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,113,722 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,113,722 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,113,722 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,113,722 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,113,722 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,113,722 төгрөг гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Г.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,796,054 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г нь И ХХК-ийн нэхэмжилсэн 7,796,054 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,113,722 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,113,722 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,113,722 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,113,722 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,113,722 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,113,722 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,113,722 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Г.Г-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Г.Г нь И ХХК-ийн нэхэмжилсэн 7,796,054 /долоон сая долоон зуун ерэн зургаан мянга тавин дөрвөн/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,113,722 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,113,722 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,113,722 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,113,722 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,113,722 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,113,722 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,113,722 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Г.Г-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,686 төгрөгөөс 69,843 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 69,843 төгрөгийг, хариуцагч Г.Г-с 69,843 /жаран есөн мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА